gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Монгол наадам
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Нүүрсний хулгай
    •   Мэддэг мэдээлдэг байя
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     10.01
  • Валютын ханш
    $ | 3459₮
Цаг агаар
 15
Зурхай
 10.01
Валютын ханш
$ | 3459₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • Монгол наадам
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Нүүрсний хулгай
    • Мэддэг мэдээлдэг байя
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 10.01
Валютын ханш
$ | 3459₮
  • Бүгд
  • Live
  • Фото
  • Видео
  • Зурган өгүүлэмж
12-р сургуулийн өргөтгөлийг барьж дуусаагүй тул 1135 хүүхэд цахимаар хичээллэж байна

Өнөөдөр хичээлийн жилийн эхний өдөр. Гэвч зарим хүүхэд сургуулийнхаа нээлтэд ирж, найз нартайгаа уулзсан ч эргээд гэртээ харьж, хичээлээ цахимаар үргэлжлүүлэв.

Facebook
Twitter  558

Өнөөдөр хичээлийн жилийн эхний өдөр. Гэвч зарим хүүхэд сургуулийнхаа нээлтэд ирж, найз нартайгаа уулзсан ч эргээд гэртээ харьж, хичээлээ цахимаар үргэлжлүүлэв.

Сонгинохойрхан дүүргийн 12-р сургуулийн өргөтгөлийг барьж дуусаагүй байна. Иймд тус сургуулийн 6-9-р ангийнхан арваннэгдүгээр сарыг хүртэл цахимаар хичээллэнэ. 960 хүүхдийн суудалтай шинэ сургуулийг “Морин сувд” компани барьж байна. Санхүүжилтгүйн улмаас барилгын ажил удаан хугацаанд саатсан гэж тус сургуулийн захирал М.Туулсайхан тайлбарлав.

Тус сургуулийн бага сургуулийн байр хэдий дөрвөн давхар ч ердөө найман ангитай юм байна. Иймд 6-9-р ангийнхныг цахимаар, 10-12-р ангийнхныг түрээсийн байранд хичээллүүлэх шийдвэр гарчээ.

Захирал М.Туулсайхан

Хуучин сургуулийг нураан, суурин дээр нь барилга барьж байна. Тус сургуульд 12 бүлгийн 3300 хүүхэд  сурдаг. Захирал М.Туулсайхан “Энэ онд шинэ барилгад зориулж 1.3 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан. Уг нь шинэ сургууль энэ оны арванннэгдүгээр сард ашиглалтад орох ёстой. Гэвч 2025 оны хавар дуусахаар болсон. Эдийн засгийн хүндрэлийн улмаас ингэж хойшилсон.

Иймд бид дүүргийн боловсролын хэлтэс, нийслэлийн удирдлагууд, БШУЯ, манай тойргоос УИХ-д сонгогдсон гишүүдэд нөхцөл байдлыг танилцуулсан. Ингээд өнгөрсөн сарын 3-нд манай өрөөнд БШУЯ, нийслэлийн газрын алба, Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газрын төлөөллүүд хуралдсан юм. Би энэ зун амраагүй, ажилласаар таарлаа. Хүүхдүүд намар хичээлдээ ирэхэд сургуулийн байргүй тул хаана ямар байр түрээслэх үү гэж эрэл хайгуул хийв. Таван шарын нүх сүв бүрийг үзлээ. Манай бага сургуульд 1-4-р бүлгийн 24 ангийн хүүхдүүд гурван ээлжээр хичээллэнэ. 1106 хүүхэд гурван ээлжээр хичээллэнэ гэсэн үг.

Ахлах ангийнхан Зорчигч тээврийн нэгтгэлд хичээллэхэд аюулгүй юм уу? Аюулгүй гэж би хэлж чадахгүй.

4-5 ангийн 510 хүүхэд 153-р сургуульд хичээллэнэ.

6-9- ангийн хүүхдүүдийн ээж аав их бухимдалтай байна. Учир нь эдгээр хүүхэд хоёр сарын турш цахимаар хичээллэнэ. Шинэ байрны А блокийг хоёр сарын дараа ашиглалтад өгөх юм. Дараа нь Б блокийг (спорт заал) он гарахаас өмнө гэх мэтээр хэсэгчилж ашиглалтад оруулна. 6-9-р ангийн 28 бүлгийн 1135 хүүхэд цахимаар хичээллэх боллоо. Ээж аав нарыг би ойлгож байна. Хүүхдийнхээ төлөө хэн ч явна. Гэхдээ зөв өнцгөөс хараасай. Сургуулийн зүгээс чадах бүхнээ хийсэн.

Зургаадугаар ангийнхан онцлогтой. Тэд таван жилийн турш нэг багшийн удирдлагад хичээллэсэн. Харин энэ жилээс байгалийн ухааны хичээлүүд үзнэ, шинэ багш, шинэ хүүхдүүдтэй нэг анги болно. Гэтэл цахимаар хичээллэнэ гэхээр бухимдах нь аргагүй юм. Өнөөдөр бид бүх хүүхдээ нээлтэд урьж, гурван удаа хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ. 6-9-р ангийнхан нээлтдээ ирж, багш ангийнхантайгаа танилцаад явцгаасан.    

-Ахлах ангийнхан хаана хичээллэх вэ?
-Манай дүүрэгт троллэйбусны депо буюу Зорчигч тээврийн хоёрдугаар нэгтгэл гэж бий. 19-р хороонд байрлалтай. Энэ байгууллагын гуравдугаар давхарт хүүхдүүд хичээллэнэ. Энэ нэгтгэл нийслэлийн өмч юм байна. Зориулалтын байр биш тул засвар хийх шаардлагатай. Үүнд 170 сая төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Энэ мөнгийг нийслэлээс гаргасан. Мөн энэ байгууллагын хашаанд тээврийн хэрэгслүүд бий тул хүүхдүүдийн аюулгүй байдлыг бололцон, ахлах ангийнхныг энд хичээллүүлэх шийдвэр гарсан. Гэхдээ Төрийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендер зарлаж, засвар хийх компанийг сонгон шалгаруулах ёстой. Иймд хугацаа алдсан. СХД-ийн Худалдан авалтын газар хариуцаж байна.   

Засвар дуусахаар цахимаар хичээллэх хүүхдүүд танхимаар хичээллэж эхэлнэ. Манай дүүргийн бусад сургуулиуд ч ачаалал ихтэй тул манай хүүхдүүдийг авах боломжгүй гэсэн.

Эцэг эхийн хуралд ирдэггүй, сургуулийн ажилд оролцдоггүй эцэг эхчүүд буруу зөрүү ойлголттой байна.  Төрийн хоёр байгууллага нэг нэгэндээ байраа түрээслүүлэхэд их хэцүү байдаг юм байна. Бид хувийн хэвшилтэй ажиллахад ийм хэцүү байгаагүй.    

-Ахлах ангийнхан Зорчигч тээврийн нэгтгэлд хичээллэхэд аюулгүй юм уу?
-Аюулгүй гэж би хэлж чадахгүй. Троллэйбус явдаг тул соронзон долгионтой,хүүхдийн эрүүл мэндэд аюултай гэж зарим эцэг эх үзсэн. Нийслэлийн өмчийн харилцааны газар, БШУЯ газар дээр нь ирж үзээд, хичээллэх зөвшөөрөл олгосон.     

Сонгинохайрхан дүүргийн 62-р сургуулийн өргөтгөлийг дөрвөн жилийн өмнө барьж эхэлсэн ч дуусаагүй байна. Өргөтгөлийг үе шаттайгаар ашиглалтад оруулна. Хоёр сарын дараа ангиуд, хоолны танхимыг барьж дуусгах юм байна.

Энэ онд өргөтгөлийн барилгад 1.3 тэрбум төгрөг төсөвлөжээ. Гэвч гүйцэтгэгч компани болох “Морин сувд” төсөв хүрэлцээгүй хэмээн ажлаа зогсоосон байна. БШУЯ-ны шийдвэрээр тус компанид гүйцэтгэлээр нь санхүүжилт олгоно.        

960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын нийт өртөг 22.6 тэрбум төгрөг. Үүний 14 тэрбум төгрөгийг төрөөс олгоогүй байна. Боловсролын багц хуульд хичээлийг танхимаар болон цахимаар явуулж болно гэж заажээ.   

Гэрэл зургуудыг Б.Даваа

Гэрэл зургуудыг Б.Даваа

  • Иргэд Дэү брэндийн 40 автобустай танилцаж байна
    Иргэд Дэү брэндийн 40 автобустай танилцаж байна
    Өчигдөр
  • Хэн ч хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болж болзошгүй
    Хэн ч хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болж болзошгүй
    2023-09-27
  • “Top Gear” сэтгүүлийн ерөнхий редакторын Монголд хийсэн АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ
    “Top Gear” сэтгүүлийн ерөнхий редакторын Монголд хийсэн АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ
    2023-09-27
  • ФОТО: Автомашингүй өдөр
    ФОТО: Автомашингүй өдөр
    2023-09-23
  • "Иргэдийн амьжиргааг дэмжих хүсэлтийн дагуу самар түүх хугацааг нэг сараар сунгалаа"
    "Иргэдийн амьжиргааг дэмжих хүсэлтийн дагуу самар түүх хугацааг нэг сараар сунгалаа"
    2023-09-20
  • ФОТО: Иранчууд Роналдуг хөл хөөртэй угтан авчээ
    ФОТО: Иранчууд Роналдуг хөл хөөртэй угтан авчээ
    2023-09-20
  • Л.Нямгэрэл: Сүүлийн гурван жилд 49 хүүхэд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон
    Л.Нямгэрэл: Сүүлийн гурван жилд 49 хүүхэд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон
    2023-09-15
  • ФОТО: Хүн худалдаалах гэмт хэргээс хүүхдүүдээ хамгаалъя
    ФОТО: Хүн худалдаалах гэмт хэргээс хүүхдүүдээ хамгаалъя
    2023-09-15
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Г.Ёндон ажил хаялттай холбоотой мэдэгдэл хийлээ
    “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Г.Ёндон ажил хаялттай холбоотой мэдэгдэл хийлээ
    2023-09-15
  • ФОТО: Дурсгалын шинэ зооснуудыг худалдаанд гаргалаа
    ФОТО: Дурсгалын шинэ зооснуудыг худалдаанд гаргалаа
    2023-09-13
  • Ёшикава Хироюки: 26 жилийн өмнө амийг минь аварсан монгол цагдаад талархаад баршгүй
    Ёшикава Хироюки: 26 жилийн өмнө амийг минь аварсан монгол цагдаад талархаад баршгүй
    2023-09-12
  • "Нийтийн тээвэр зорчиход зориулж 3000 метрт хашаа, хайс тавиад байна"
    "Нийтийн тээвэр зорчиход зориулж 3000 метрт хашаа, хайс тавиад байна"
    2023-09-11
  • ФОТО: Японы соёлын наадам боллоо
    ФОТО: Японы соёлын наадам боллоо
    2023-09-11
  • ФОТО: "Сонгодог Жаран" хүндэтгэлийн тоглолт боллоо
    ФОТО: "Сонгодог Жаран" хүндэтгэлийн тоглолт боллоо
    2023-09-10
  • S'Outlet: Шүүхийн шийдвэргүйгээр нураах нь хууль бус
    S'Outlet: Шүүхийн шийдвэргүйгээр нураах нь хууль бус
    2023-09-05
  • ФОТО: 3500 гаруй сүсэгтнийг хамарсан Гэгээн мөргөл эхэллээ
    ФОТО: 3500 гаруй сүсэгтнийг хамарсан Гэгээн мөргөл эхэллээ
    2023-09-03
  • ФОТО: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Пап Францисыг албан ёсоор угтах ёслол боллоо
    ФОТО: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Пап Францисыг албан ёсоор угтах ёслол боллоо
    2023-09-02
  • 3х3 сагсан бөмбөгийн талбай барих мэдээ сурагчдыг хамгийн их баярлуулав
    3х3 сагсан бөмбөгийн талбай барих мэдээ сурагчдыг хамгийн их баярлуулав
    2023-09-01
  • 12-р сургуулийн өргөтгөлийг барьж дуусаагүй тул 1135 хүүхэд цахимаар хичээллэж байна
    12-р сургуулийн өргөтгөлийг барьж дуусаагүй тул 1135 хүүхэд цахимаар хичээллэж байна
    2023-09-01
  • ФОТО: Хичээлийн шинэ жил эхэллээ
    ФОТО: Хичээлийн шинэ жил эхэллээ
    2023-09-01
  • ФОТО: Пап Францисын айлчлалд зориулсан маркийг гаргалаа
    ФОТО: Пап Францисын айлчлалд зориулсан маркийг гаргалаа
    2023-08-31
  • ФОТО: Цэнхэр сар дэлхийн улсуудаас харагдсан байдал
    ФОТО: Цэнхэр сар дэлхийн улсуудаас харагдсан байдал
    2023-08-31
  • ФОТО: Европын хамгийн том гудамжны фестивалийн эргэн тойронд
    ФОТО: Европын хамгийн том гудамжны фестивалийн эргэн тойронд
    2023-08-29
  • Аризона мужид 90 настай эмэгтэй жолоодлого алдаж салон мөргөжээ
    Аризона мужид 90 настай эмэгтэй жолоодлого алдаж салон мөргөжээ
    2023-08-25
  • 20 хоног улсын дугаарын ТЭГШ, СОНДГОЙГООР хөдөлгөөнд оролцуулна
    20 хоног улсын дугаарын ТЭГШ, СОНДГОЙГООР хөдөлгөөнд оролцуулна
    2023-08-22
  • “ШУТИС-ийг Шархад руу, МУБИС-ийг Ханын материал руу гаргавал түгжрэлийг бууруулж чадна"
    “ШУТИС-ийг Шархад руу, МУБИС-ийг Ханын материал руу гаргавал түгжрэлийг бууруулж чадна"
    2023-08-21
  • "Улаанбаатар хотын хөгжлийн индекс муугийн муу байна"
    "Улаанбаатар хотын хөгжлийн индекс муугийн муу байна"
    2023-08-21
  • ФОТО: Сүхбаатарын талбайд болох хоолны өдөрлөгөөр зочлоорой
    ФОТО: Сүхбаатарын талбайд болох хоолны өдөрлөгөөр зочлоорой
    2023-08-19
  • ФОТО: Монгол Японы бизнес форум хоёр дахь удаа боллоо
    ФОТО: Монгол Японы бизнес форум хоёр дахь удаа боллоо
    2023-08-18
  • Үерт өртөх эрсдэлтэй дүүрэг, хороод
    Үерт өртөх эрсдэлтэй дүүрэг, хороод
    2023-08-18
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2023 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан