Шинэ он гараад 15 хоног өнгөрчээ. Энэ жилийн 366 хоногт амжиж биелүүлэхээр төлөвлөсөн зүйлсээ эхлүүлж амжсан уу. Хүн бүрийн зорилго өөр. Жилийн зорилго гэдэг заавал том байх албагүй гэдэг. Өглөөний цайгаа тогтмол уухаас эхлээд тогтсон, өөрчлөх дадлаа өөрчлөхөд л болно шүү дээ. Бид "35 мм дуранд" фото булангийнхаа энэ удаагийн дугаарыг яг л энэ хүрээнд бэлтгэлээ.
Энэ онд та юу зорьж байна вэ. Бидэнтэй таарч, дуранд өртсөн хүмүүсийн зорилгыг хуваалцаж байна.

Нийслэлийн замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн цагдаа зохицуулагч Б.Баяндүүрэн: Боловсролоо ахиулж, мөрдсөө томруулах зорилготой байна. Тиймээс Дотоодын их сургуульд бүртгүүлэхээр хөөцөлдөж байна. Энэ зорилгодоо хүрэх хүртэл арван гишгүүрт шат байна гэж үзвэл одоо хоёр дахь дээр нь явж байна. Зорилгодоо хүрэх эсэх нь миний өөрийн хичээл зүтгэлээс хамаарна. Би өөрөө мэриймтгий хүн. Болгоно, бүтээнэ л гэж боддог доо.

Ж.Алтанзул: Хүүхдүүдээ эрүүл байлгах нь хамгийн том зорилго. Мөн том охиноо хүссэн сургуульд нь ороход нь чадах бүх боломжоороо дэмжих зорилготой байна. Гаднын сургуульд сургах хүсэлтэй учраас хувийн сургуульд оруулсан. Энэ жил гадаад хэлний боловсролыг нь сайжруулахын тулд охиныхоо хүслээр сургалтуудад хамруулах төлөвлөгөөтэй байна.

ШУТИС: Уул уурхай ашиглалтын технологийн ангийн II курсийн оюутан Г.Батчимэг: Энэ жил “Оюу толгой ХХК”-ийн оюутныг дэмжих сургалтын төлбөрийг 100 хувь хөнгөлөх тэтгэлэгт хамрагдсан. Ирэх жил ч гэсэн тэтгээгээр суралцахын тулд энэ жил тэтгэлгээ хамгаалж үлдэх зорилго тавьсан. Тиймээс голч дүнгээ сайн гаргах, эрдэм шинжилгээний хуралд оролцох зорилготой байна. Өмнө нь эрдэм шинжилгээний хуралд оролцож байгаагүй. Энэ жил заавал оролцоно.

Архангай аймгийн “Аварга малчин” н.Батболд: Батцэнгэл сумын иргэн, 2020 оны “Алтан тугал”-ын эзэн, 40 гаруй жил мал малласан хүн байна аа. IY ангиас сургуулиас гарч, мал дагасан. Адуу, үхэр голлосон мянга гаруй толгой малтай.
Энэ онд малаа бүрэн бүтэн мэнд оруулж, төлөө бүрэн авахыг л зорьж байна. Архангайн хойд хэсгээр цас их цагаан зудтай, чанга өвөл болж байна. Малаа сайн тарга тэвээрэгтэй байлгахын тулд хариулга маллагааг сайжруулах төлөвлөгөөтэй байна даа. 2020 онд 80 төл авч “Алтан тугал”-ын эзэн болж байсан. Энэ жил 100 гаруй үнээ тугална.

О.Номин: Энэ онд аз жаргалтай, эрүүл, тайван амьдрах зорилттой байна. Тиймээс хэрэгтэй, хэрэггүй олон зүйлд санаа зовохгүй байхыг хичээнэ.

А.Баярсайхан: Миний бодлоор нийгэм дэх стрессийн хэмжээг 10 оноонд үнэлбэл 100 байна. Тиймээс энэ онд стрессгүй л баймаар байна. Өөртөө болон бусдад аз жаргалтай, эрүүл тайван амьдралыг хүсэж байна.

М.Цэцэнгоо: Би Өвөр Монголын өөртөө засах орны багш хүн. Монголд докторантаар сурч байгаа. Энэ онд сурлагынхаа зорилтыг амжилттай болгоно. Хамгийн эхэнд судалгааныхаа сэдвийг гаргаж, батлуулах төлөвлөгөөтэй байна.

12-р ангийн сурагч У.Чинзориг: Төгсөх анги учраас элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгөхөд л анхаарч байна. Монгол хэл, Нийгмийн ухаан, Англи хэл, Газар зүйн хичээлээр шалгалт өгнө. 600, 700-аас дээш оноо авна л гэж бодож байна. Шалгалтын оноогоо харж байгаад сургуулиа сонгоно доо.

Л.Бямбасүрэн: Үр хүүхэд, хамаатан саднууд маань эрүүл байвал бусад нь болох байх гэж бодож байна. Тэднийх санааг зовоохгүйн тулд өөрөө ч бас эрүүл байх нь миний зорилго.