gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -5
  • Зурхай
     10.17
  • Валютын ханш
    $ | 3593₮
Цаг агаар
 -5
Зурхай
 10.17
Валютын ханш
$ | 3593₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -5
Зурхай
 10.17
Валютын ханш
$ 3593₮
  • Бүгд
  • Live
  • Фото
  • Видео
  • Зурган өгүүлэмж
ҮЗЭСГЭЛЭН: Эмэгтэй хүн бол учир битүүлэг ертөнц...

Домогт хатад энэ цаг үед ирж амьдарвал ийм л харагдах байсан болов уу гэх эргэцүүлэл. Ширтэн зогсоход өгүүлэмж, өнгө, дүрслэл бүрээс нь утга салаалах баялаг үзэсгэлэн “Art of UB” галерейд “Домгийн цуурай” нэртэйгээр гарчээ.

О.Хандмаа
Соёл урлаг
2022-10-22
 125
Facebook
Twitter

Өндөр дээд өмсгөл зүүлттэй хатан хүн хар мангасын хүйтэн толгойг сүүлийн удаа нэг харах тэр агшинд, өөрийн доторх араатан мангасыг тольдох мэт...Домогт хатад энэ цаг үед ирж амьдарвал ийм л харагдах байсан болов уу гэх эргэцүүлэл. Ширтэн зогсоход өгүүлэмж, өнгө, дүрслэл бүрээс нь утга салаалах баялаг үзэсгэлэн “Art of UB” галерейд “Домгийн цуурай” нэртэйгээр гарчээ.

Бүсгүй хүний гоо үзэсгэлэн, үлгэр, туульсын баатрууд өнөө үед, бидний дунд оршиж буй мэт гүн төсөөлөл, түүхэн эх сурвалжийн судалгаанд суурилсан уран бүтээлчийн хязгааргүй сэтгэлгээг илтгэх  онцгой үзэсгэлэнг зорьж, уран бүтээлч Б.Цолмонбаяртай ярилцлаа.

Тэрбээр оюун санаандаа цогцлоосон уран бүтээлийн санаануудаа 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс нэгдүгээр сарын 30-ныг хүртэл өдөрт нэг зураг гэх зорилгыг тавьснаар эдгээр бүтээлүүд төржээ. Энэхүү үзэсгэлэнд 30 өдөр зурсан 30 бүтээлийнхээ 12-ыг нь акрилк, зотон ашиглан металл хуулдас дээр өнгөтөөр буулган дэлгэжээ.

Б.Цолмонбаяр “Эртний Монгол ахуй, угсаатны зүйн судалгаанд тулгуурлан бүтээлүүдээ гаргасан. Эрт дээр үеэс домог болж үлдсэн зүйлсийн цуурай болох бэлэгдлийг бүтээл бүрдээ шингээхийг хүссэн” хэмээн онцолсон юм.

МИНИЙ ЗУРАГТ ДУТАГДААД БАЙСАН ЗҮЙЛ НЬ ЭМЭГТЭЙ ХҮН БАЙСНЫГ АНЗААРСАН

-Бүтээлээ туурвихдаа суурь судалгаагаа хэрхэн хийсэн талаараа манай уншигчидтай хуваалцаач?
-Би 2003 оноос Монголын түүх, угсаатны зүй, ардын аман зохиол, үлгэр домгийг түлхүү судалсаар ирсэн. Хамгийн анх багш маань түүх судлах суурийг тавьж өгсөн. Өмнө нь шинжлэх ухаан, уран зөгнөлт зүйлсийг сонирхож байсан ч түүхийг судалж эхэлснээр баатарлаг дүрүүдийг ихэвчлэн зурах болсон.

Дүрслэх урлагийн дээд сургуулийн монгол зургийн ангийг төгссөн. Тийм ч болохоор монголчуудыг дүрсэлсэн эртнээс улбаатай зургуудыг судалж, ажилладаг байлаа.

Манайхан түүхэн цаг үеийг зохиож зурах нь бий. Гэхдээ зохиосон зүйлс түүхийг төлөөлж чадахгүй. Харин судалгаанд үндэслэн бүтээл туурвивал илүү үлдэцтэй гэж боддог.  

-Таны бүтээлүүдээс эмэгтэй хүний гоо сайхны нарийн дүрслэлүүд их тод ажиглагдаж байна. Энэ чиглэлд зурах болоход ямар нэг хүчин зүйл нөлөөлөв үү?
-Би баатарлаг дайчдын зураг их зурдаг байсан. Харин энэ жил яагаад эмэгтэй хүнийг илүүтэй зурж болохгүй гэж бодсон. Урьд нь эмэгтэй хүнийг голчилж зурж байгаагүй тул надад сорилт болсон. Энэ удаагийн үзэсгэлэнд эмэгтэй хүний гоо сайхныг өөрийнхөө нүдээр, монгол ахуй, соёлтой уялдуулан орчин үеийн элемент шингээн зурсан.

Эмэгтэй хүн бол учир битүүлэг ертөнц. Би эхнэртэй болоод, охин маань төрсний дараа эмэгтэй хүнийг илүү сайн ойлгосон. Миний зурагт дутагдаад байсан зүйл нь эмэгтэй хүн байсныг анзаарсан юм. Монголын түүхэнд үзэсгэлэнтэй, ухаалаг хатдыг их дүрсэлсэн байдаг. Үлгэр, домогт ч их гардаг. Тэдгээрийг дүртэй болгоё гэх санаа төрсөн.

Цаснаас цагаан царайтай Цуснаас улаан хацартай хүүхэн харц үлдээн баатар эрсийн зүрхийг эзэмдэнэ. Хол газраас баатар эрс түүний төлөө адал явдал хүнд бэрхийг даван туулж ирцгээнэ...Дэлхийн дүрслэх урлагт Монголын үлгэр, домог төдийлөн дүрслэгдээгүй байдаг. Эртний сонгодог урлагт Грек, Ромын, Азийн сонгодог шүтээн зурагт дандаа буддист үлгэр, домог байдаг. Харин Монголын үлгэр домог төдийлөн их байдаггүй. Тиймээс үлгэр домгийг дүрсжүүлж үлдээх нь миний зорилгын нэг.

-Таны бүтээлүүдээ хувцсан дээр хэвлэн худалдаалах уу?
-Уран бүтээлүүдээсээ хувцсан дээр хэвлэн худалдаална. Захиалгаар хийлгэсэн нь хараахан бэлэн болж амжаагүй байна. 

“ИССЭН ДАРСНЫ АМТ”

Хол газрын нандин дарсны боловсрон иссэн амт, халуун залуу хүүхний хацрыг туяаруулан улайлгана.

Уран бүтээлчийн тайлбар: Монгол хатад орчин үед байсан бол гэх төсөөллөөр бүтсэн зураг. Хатан иссэн дарсаа амсаад сэнтийд сууж буй дүр зураг. Монголчууд байлдан дагуулж, дэлхийн талыг эзлэхдээ том соёлыг үлдээсэн. Энэхүү соёл нь бидэнд өвлөгдөөгүй өөрчлөгдсөн тал бий. Харин энэхүү бүтээлд Чингис хааны ач хүү Хүлэгү хааны Ил хаадын үеийн зурагт маш их дүрслэгддэг хаан, хатны сэнтий, өдөр тутмын хэрэглээ лааны суурь, хөлийн түшлэг, сэнтий дээрх том дэр, хатны гоёл чимэглэлүүдийг багтаасан.

Хатны зүүсэн ээмэг нь гавлын ястай. Үүгээр бид нэгэн цагт амьдарч байгаа ч мөнх бус гэх агуулгыг илэрхийлэх ёгт санааг шигтгэсэн. Хатны зүүж буй зүүлт, дээлийг угсаатны зүйн олдворт тулгуурлан зурсан. Юань улсын алдартай хөх шаазан ваарт дарс хийснээр дүрсэлсэн.  

Харин хатны хөхний толгойг шархны лентээр халхалж, орчин үеийн спорт гутал өмсгөснөөр орчин үеийг уялдууллаа. Торгоны замаас эссэн дарс авчирч хатандаа амсуулж буй агшныг төсөөлж зурсан. Гарт нь барьсан хундага нь язгууртны хөрөг дүрслэлүүдэд маш их байдаг. Сүхбаатар аймгийн Дарьганга нутагт байдаг 13-р зууны хүн чулуунуудад ийм хундага барьсан дүрслэл бий.

“ДУНД ТИВЭЭС АВЧИРСАН БЭЛЭГ”

Уран бүтээлчийн тайлбар: Эртний Монголын аман зохиолд дээд, доод, дунд тив байсан хэмээн гардаг. Дунд тив нь бидний амьдарч буй дэлхий бөгөөд доод тивийг газар доорх ертөнц хэмээдэг. Уг зурагт газар доорх ертөнцийн хаан дунд тивээс хатан залсан байгаагаар дүрсэлсэн. Хатан нь дунд тивээ санаад байхаар нь дунд тивээс шонхор шувуу авчирч бэлэглэж буйг зургаас харж болно.

Хатан 13-р зууны үеийн уужуу том дээл өмссөн байна. Тухайн үеийн сурвалжуудад хатны дээлийн хормой нь маш том, урт байдаг тул шивэгчид нь хормойг нь барьж өгч дагалцдаг байсан хэмээдэг. Харин үлгэр домгийн ертөнцөд цагаан туулайнууд хатны хормойг барьж яваагаар орлуулсан.

“МОДУН У ЗҮҮД”

Юүэжи хэмээх нүүдэлчдийн дунд барьцаа гэрээгээр суух нэгэн Хүннү хүү байлаа. Тэнд олон хөлийн ба олон хэлийн улс худалдаа арилжаа хийн хөлхөн байдаг. Үлгэр домог, улс орныхоо талаар тэд хоорондоо ярилцана. Нэгэн удаад өнөөх хүү дуулсан домгийн ганц эвэрт араатнаа авлан зүүдэлжээ... Модун шаньюй МЭӨ 209 онд Хүннү гүрнийг нэгтгэн байгуулсан билээ.

Уран бүтээлчийн тайлбар: Би Модун шаньюй-гийн талаар судлах их дуртай. Монголын газар нутаг дээр хамгийн анхны төрт улсыг байгуулсан хүн. Түүний тухай аравдугаар ангидаа анх комикс гаргаж байлаа. Тэр номоо улам сайжруулахыг хүсдэг. Тийм ч учраас судалгаа шинжилгээ хийсээр байгаа.

Энэ бүтээл дээр Модун шаньюй-г эцэг Түмэн Шаньюй нь зэргэлдээ улсдаа барьцаа хүн болгож явуулсан. Модун шаньюй тухайн улсад очоод олон улсын соёлтой танилцаж, түмэн янзын хүнтэй уулзсанаар олон зүйлийг сурсан. Тэр үедээ хаан ширээний цорын ганцын бэлэгдэл болсон ганц эвэрт адгуусыг авлаж байна хэмээн зүүдэлсэн байх гэж сэтгэн зурсан.

Тухайн улсаас Модун шаньюй аргамаг хүлэг хулгайлаад, эцэг рүүгээ оргож очсон байдаг. Түүнийг очиход хаан аав нь Түмтийн ноён болгодог. Тэрбээр өөрийнхөө түмтийг атгасан гар шиг зангидаж сүүлд нь хаан ширээг эцгээсээ булааж авсан байдаг.   

“БАРДО ДАГИНА”

Хүн үхээд харанхуй бардод 49 хонохдоо янз бүрийн дүрүүдтэй таардаг ба тэдгээр нь тухайн хүний амьдралдаа хураасан үйлийн үрээс шалтгаалан бие, төрх нь харилцан адилгүй үзэгдэнэ. Бардо Тойдол буюу Үхлийн судар дээр хүний сүнс төрөл олох хүртэл долоон бардо дамждаг тэр замд олон дагинас таардаг тухай гардаг.

Уран бүтээлчийн тайлбар: Бидний үеийн хүмүүст Бардо дагина гарч ирж харагдвал иймэрхүү харагдах болов уу гэж бодож зурсан.

"ХАТНЫ ХАР ДАРСАН ЗҮҮД"

Агайн улаан хааны хатан Уран гуа нэгэн шөнө баруун хойноос аймшигт мангас ирж хааныг нь алж голомтыг нь самраад эд хөрөнгө эмс охидыг нь аваад явлаа хэмээн хар дарсан зүүд зүүдэлнэ.

Уран бүтээлчийн тайлбар: Уг бүтээлээ Агайн Улаан Хаан туулиас сэдэвлэж зурсан. Хаан, хатан хоёр өргөөндөө амарч байхад хатан ийн зүүдэлсэн болов уу гэх бодлоор бүтээсэн.

"ТЭРГҮҮЛЭГЧ ЦЭЦЭГЛЭХ ЦАГТ"

Тулааны дараа гэрийн зүг жолоо залахад
Тэргүүлэгч цэцэг хөндий дүүрэн цэцэглэж ээ
Өвч хуягтай дайчин охины
Өнгө нэмэн чимжээ Тулааны дараа гэрийн зүг жолоо залахад Тэргүүлэгч цэцэг хөндий дүүрэн цэцэглэж ээ Өвч хуягтай дайчин охины Өнгө нэмэн чимжээ

Уран бүтээлчийн тайлбар: Компьютер тоглоомд монгол ахуйн дүрслэлтэй баатар хэрхэн харагдах бол хэмээн төсөөлсөн. Би дижитал арт мөн зурдаг. Мангасыг дараад тоног авч буйгаар дүрсэлсэн юм. Аймшигт мангасыг дараад зах дээр аваачиж зараад илүү сайн хуяг дуулга авч хөгжүүлдэг зэргээр орчин үеийн видео тоглоомын агуулгыг шингээсэн.

ОНЦЛОГ: Алтны хольцтой өнгөт металл хуулдсыг нямбайлан зүүсэн дэвсгэр дээр дүр дүрслэлээ хурц
тод олон өнгөөр зохиомжлон, хүрээ нарийн зураасаар тодруулсан нь уламжлалт дорнын зургийн арга барилыг 20 зууны өрнөдийн поп арттай төгс хослуулсан.

Уран бүтээлч Б.Цолмонбаярын бүтээлүүдийг үзэхийг хүсвэл “Art of UB” галерейг зориорой. Ирэх сарын 11-н хүртэл түүний бүтээлүүд байрших юм.

Гэрэл зургуудыг: Г.Өнөболд

Гэрэл зургуудыг: Г.Өнөболд

  • ФОТО: Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэж буй чуулганы хуралдаанаас
    ФОТО: Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэж буй чуулганы хуралдаанаас
    36 минутын өмнө
  • Чуулганы хуралдаанд гишүүдийн ирц бүрдэлгүй нэг хонолоо
    Чуулганы хуралдаанд гишүүдийн ирц бүрдэлгүй нэг хонолоо
    3 цаг 37 минутын өмнө
  • ФОТО: Халагдаж ирсэн цэрэг эрс...
    ФОТО: Халагдаж ирсэн цэрэг эрс...
    2025-10-15
  • Сэтгүүл зүйн ёс зүйн форум 2025: Ирээдүйд хиймэл оюун ухаан сэтгүүлчийг орлох уу?
    Сэтгүүл зүйн ёс зүйн форум 2025: Ирээдүйд хиймэл оюун ухаан сэтгүүлчийг орлох уу?
    2025-10-13
  • ФОТО: Залуус дуу хууртай нэгэн үдшийг SONSY-той хамт 80, 90-ээд онд өнгөрүүллээ
    ФОТО: Залуус дуу хууртай нэгэн үдшийг SONSY-той хамт 80, 90-ээд онд өнгөрүүллээ
    2025-10-13
  • Уран бүтээлч, үзэгч, орон зай хоорондын мэдрэмжийг илэрхийлэх 40 GHz тусгай үзэсгэлэнгээс
    Уран бүтээлч, үзэгч, орон зай хоорондын мэдрэмжийг илэрхийлэх 40 GHz тусгай үзэсгэлэнгээс
    2025-10-13
  • "Гишүүдийг дарамталдаг олон баримт бий. МАН-ын удирдлагад олон жил явсан ах нар ч байна"
    "Гишүүдийг дарамталдаг олон баримт бий. МАН-ын удирдлагад олон жил явсан ах нар ч байна"
    2025-10-10
  • Ж.Бат-Эрдэнэ: Баялгийн хараал гэдэг нь энэ
    Ж.Бат-Эрдэнэ: Баялгийн хараал гэдэг нь энэ
    2025-10-10
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол улс онигоотой байдалд орж байна
    Л.Оюун-Эрдэнэ: Монгол улс онигоотой байдалд орж байна
    2025-10-10
  • Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцэж эхэллээ
    Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцэж эхэллээ
    2025-10-10
  • "УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах саналд 67 гишүүн гарын үсэг зурлаа"
    "УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах саналд 67 гишүүн гарын үсэг зурлаа"
    2025-10-10
  • ФОТО: Багш нарын "суулт" төв талбайд үргэлжилж байна
    ФОТО: Багш нарын "суулт" төв талбайд үргэлжилж байна
    2025-10-07
  • ФОТО: БГД-ийн 13-р хорооны 2а байрнаас гуравдугаар байр хүртэлх замыг шинэчиллээ
    ФОТО: БГД-ийн 13-р хорооны 2а байрнаас гуравдугаар байр хүртэлх замыг шинэчиллээ
    2025-10-06
  • "П.Сайнзориг гишүүн ОУВС-ийн намрын хуралд цуг яваасай гэж хүсэж байна"
    "П.Сайнзориг гишүүн ОУВС-ийн намрын хуралд цуг яваасай гэж хүсэж байна"
    2025-10-06
  • "Засгийн газрыг огцруулах шударга ёсоо өмнө нь яагаад ярьж байсангүй вэ?"
    "Засгийн газрыг огцруулах шударга ёсоо өмнө нь яагаад ярьж байсангүй вэ?"
    2025-10-06
  • ФОТО: Ирэх сард ашиглалтад орох "Баянхошуу Цэцэрлэгт хүрээлэн"
    ФОТО: Ирэх сард ашиглалтад орох "Баянхошуу Цэцэрлэгт хүрээлэн"
    2025-10-03
  • Ж.Бат-Эрдэнэ: Нэгнээ намнадаг "нүүрсний" гэх сэдэвтэй болчихлоо
    Ж.Бат-Эрдэнэ: Нэгнээ намнадаг "нүүрсний" гэх сэдэвтэй болчихлоо
    2025-10-03
  • Г.Занданшатар: Нийгмийн орлого багатай хэсгээ дэмжсэн төсөв болсон
    Г.Занданшатар: Нийгмийн орлого багатай хэсгээ дэмжсэн төсөв болсон
    2025-09-26
  • Бангкокын төвд авто зам нурж 50 м гүн нүх үүсжээ
    Бангкокын төвд авто зам нурж 50 м гүн нүх үүсжээ
    2025-09-25
  • БАГШ НАР: Бид ажилтай ядуус болсон
    БАГШ НАР: Бид ажилтай ядуус болсон
    2025-09-24
  • "Халзан бүрэгтэй" ордын талаар Ховд аймгийн Мянгад сумын иргэд үг хэлж байна
    "Халзан бүрэгтэй" ордын талаар Ховд аймгийн Мянгад сумын иргэд үг хэлж байна
    2025-09-23
  • Улсад гурван жил орлого төвлөрүүлсэн аймгууд бонд гаргах эрхтэй болно
    Улсад гурван жил орлого төвлөрүүлсэн аймгууд бонд гаргах эрхтэй болно
    2025-09-19
  • "Төрийн цомхтгол гэж байгууллагынхаа болохгүй, бүтэхгүйг хэлдэг хүнээ зайлуулах л арга болчихлоо"
    "Төрийн цомхтгол гэж байгууллагынхаа болохгүй, бүтэхгүйг хэлдэг хүнээ зайлуулах л арга болчихлоо"
    2025-09-19
  • “Gem Mall” төвд гэр бүлийн хүнээ хөнөөсөн этгээдийн гэм бурууг шүүж байна
    “Gem Mall” төвд гэр бүлийн хүнээ хөнөөсөн этгээдийн гэм бурууг шүүж байна
    2025-09-17
  • "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрын удирдлагууд хууль давсан журам өөрсдөдөө баталсан"
    "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрын удирдлагууд хууль давсан журам өөрсдөдөө баталсан"
    2025-09-15
  • ФОТО: Намрын чуулган эхэллээ
    ФОТО: Намрын чуулган эхэллээ
    2025-09-15
  • ФОТО: Төв талбайд эрүүл мэндийн үзлэг, спортын тэмцээн, урлагийн тоглолт болж байна
    ФОТО: Төв талбайд эрүүл мэндийн үзлэг, спортын тэмцээн, урлагийн тоглолт болж байна
    2025-09-13
  • Н.Энхбаяр: Улстөрчдийн ёс суртахуун маш муухай дордож, тэд үнэхээр даварчээ
    Н.Энхбаяр: Улстөрчдийн ёс суртахуун маш муухай дордож, тэд үнэхээр даварчээ
    2025-09-11
  • ФОТО: Солонгосын соёлын өдрүүдийг 10 дахь жилдээ зохион байгууллаа
    ФОТО: Солонгосын соёлын өдрүүдийг 10 дахь жилдээ зохион байгууллаа
    2025-09-09
  • "10.1-нээс борлуулах хагас коксон нүүрс нэг шуудай нь 5000 төгрөг"
    "10.1-нээс борлуулах хагас коксон нүүрс нэг шуудай нь 5000 төгрөг"
    2025-09-09
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан