Боловсролын сайд П.Наранбаяр сурагчдын амралтын талаар мэдээлж байна.

Боловсролын сайд П.Наранбаяр “2025-2026 оны хичээлийн жилийн бүтэц” болон сурагчдын амралтыг өөрчилж байгаа талаар мэдээлж байна.
Боловсролын сайд П.Наранбаяр сурагчдын амралтын талаар мэдээлж байна.
Боловсролын сайд П.Наранбаяр сурагчдын амралтын талаар мэдээлж байна.
Сайд П.Наранбаяр:
-Хичээлийн жилийн бүтцийг Боловсролын сайд хуульд заасны дагуу баталдаг. Тиймээс энэ эрх үүргийнхээ хүрээнд 2025-2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэх хичээлийн жилийн шинэ бүтцийг зарлаж байна. Өөрөөр хэлбэл, энэ нь 2024-2025 оны хичээлийн жилийн үлдсэн хугацаанд хамааралгүй гэдгийг хэлье.
Сурагчдын амралтыг өөрчлөх шаардлага зүй ёсоор тулгарсан. Тиймээс 2025-2026 оны хичээлийн жил гурван улирлын бүтэцтэй хэвээр байна. Гэхдээ амралтыг 1 долоо хоногоор сунгаж байгаа. Өөрөөр хэлбэл, 12 дугаар сарын 15-ны өдрөөс бага сургууль амарна. Ингээд нэгдүгээр сарын 26-ны даваа гарагт хичээл эхэлнэ. Өөрөөр хэлбэл, сар илүү буюу 6 долоо хоног амрах нөхцөлийг бий болгож байна. Энэ нь түгжрэлийг бууруулна, мөн ханиад, томуугийн дэгдэлтийг багасгана. Үүнтэй уялдуулан эцэг, эхийн амрах хугацааг зохицуулах ажлыг бусад яамд зарлана.
Дунд сургууль 12 дугаар сарын 22-ны даваа гарагаас эхлэн 5 долоо хоног амарна. Ахлах сургуулийн амралт дунд сургуультай хамт эхлэх ч, эхний 7 хоног цахимаар хичээллэнэ. Ингээд өвлийн хүйтэнд амралтыг 7 хоногоор сунгаж байгаа учраас зургадугаар сард 1 долоо хоног сунаж хичээллэнэ. Энэ нь зургадугаар сарын 15-19-ны өдрүүдэд буюу хичээлийн жилийн 42 дахь долоо хоног. Энэ өдрүүдэд юу хийх вэ гэхээр зургадугаар сарын 8-12-ны өдрүүдэд шалгалтын 7 хоног байна.