УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулж байна. Тэрбээр:
-"Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг судлан үзэхэд олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүдийн нийгмийн халамжийг сайжруулах, алдарт эхийн одон авахад дэмжлэг үзүүлэх, дөрөв буюу 6-аас дээш хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан 1 ба түүнээс дээш настай хүүхдийг хүүхдийн тоонд оруулан тооцож алдарт эхийн одон олгох зэрэг санал ирсэн. Энэ үндэслэл, шаардлагын дагуу олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа" гэв.
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Санал хураалтад 40 гишүүн оролцсоноос 67.5 хувиар санал дэмжигдэв. Төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.