Зохион байгуулагчдын зүгээс "Ярилцлагын шат өчигдөр 08:30 цагт эхэлсэн. Өчигдөр 123 хүн оролцохоос найман хүн ирээгүй, бусад нь амжилттай оролцсон. Өнөөдөр үдээс өмнөх ярилцлага дууссан. Нийт 78 хүн орохоос 74 хүн ирсэн. Дөрвөн хүн ярилцлагын шатанд оролцоогүй. Одоо үдээс хойших ярилцлагын шат үргэлжилж байна.
Сорилын шалгалтад 1215 хүн оролцсон. Үүнээс ярилцлагад 430-аад хүн хамрагдах юм. Энэ шалгалтыг гурван өдөрт зохион байгуулна гэж анх тооцоолсон боловч дөрвөн өдрийн турш ярилцлагыг авахаар болсон. Үүний дараа тав дахь өдөр ярилцлагын эцсийн дүнг нэгтгээд "Эрдэнэс Монгол" ХХК-д хүлээлгэн өгснөөр бидний сонгон шалгаруулалтын ажил дуусах юм.

Ажлын ярилцлагын шат ирц өндөртэй байна. Сорилын шалгалтад тэнцсэн залуус хариуцлагатай ирж байгаа. Ярилцлагын агуулгаар үндсэн чадамжийг шалгаж байна. Мөн "Эрдэнэс Монгол" ХХК-ийн тухайн ажлын байрны шалгуурыг харгалзаж байгаа. Нийт 71 албан тушаал, 88 ажлын байранд хүний нөөцийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байна.
"Эрдэнэс Монгол" ХХК-ийн удирдлагууд шалгалтад нэг л зүйлд оролцоотой байгаа. Тус компанийн төлөөлөл болох гүйцэтгэх захирал нь шалгалтын нэг багт өөрийн биеэр оролцоод ахлах менежерийн түвшний хүмүүстэй ярилцлага хийнэ.
Хамгийн өндөр оноо авсан гурван хүнийг компанийн удирдлагад санал болгоно. компанийн менежментийн багийг бүрдүүлэхэд зөвхөн анкет хараад тухайн хүний ур чадварыг хэлж мэдэхгүй учраас компанийн удирдлага нэг удаа уулзах зайлшгүй шаардлага байгаа гэж үзээд энэ хүнийг оролцуулсан. Бусад ажилд ямар нэг холбоо огт байхгүй. " гэж мэдээллээ.