Нарны аймгийг дайран өнгөрч буй ногоон сүүлт од одон орон судлаачдын анхаарлыг татаж байна. "C/2022 E3 (ZTF)" хэмээн нэрлэсэн сүүлт од өнөөдөр нартай хамгийн ойр цэгт хүрсэн бөгөөд хоёрдугаар сарын 1-2-ны үед дэлхийтэй хамгийн ойр буюу 42 сая км-ын зайд ирж энгийн нүдэнд харагдах боломжтой болно гэж Space-ээс мэдээллээ.
"EarthSky"-ын мэдээлснээр дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст амьдардаг хүмүүс үүрээр дуран эсвэл телескоп ашиглан тэнгэрийн зүүн хойд хаяанд үзэгдэх сансрын мөсөн биетийг харах боломжтой аж.
Сүүлийн 50 мянган жил буюу чулуун зэвсгийн үеэс хойш дэлхийтэй ойртоогүй сүүлт одны гэрэл зургуудыг дэлхийн одон орон судлаачид авчээ.