gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -13
  • Зурхай
     2.26
  • Валютын ханш
    $ | 3566₮
Цаг агаар
 -13
Зурхай
 2.26
Валютын ханш
$ | 3566₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -13
Зурхай
 2.26
Валютын ханш
$ 3566₮
  • Бүгд
  • Live
  • Фото
  • Видео
  • Зурган өгүүлэмж
ФОТО: Их Бурхант

ФОТО: Их Бурхант

Дорнод аймгийн Халхгол сумын нутагт, сумын төвөөс хойд зүгт 35 км зайд “Халх” голын эрэг дагуу ХӨ 47°52'23", ЗУ 118°27'13" солбицолд далайн төвшнөөс дээш 655 метрийн өндөрт Их Бурхант хэмээх соёлын болоод түүхийн ач холбогдолтой нэгэн хосгүй сайхан бүтээл байдаг. Уг бүтээлийг наран ургах зүг буюу зүүн урдаас баруун хойд зүгт чиглүүлэн, уулын энгэр налууг ашиглан бүтээсэн байх нь алсаас үнэхээр сүрлэг том бурхны төрх тодрон харагдана.

Нийгэм
2024-08-15
 1498
Facebook
Twitter

Халхгол орчимд бөмбөг хаях тушаалтай нисэж байсан Японы нисгэгч нар Их Бурхантын дээгүүр хэдэнтээ эргэлдсэн боловч энэхүү урлагийн гайхамшигт бүтээлийг бишрэн хүндэтгээд бөмбөг хаялгүй орхин нисэж байсан тухай хууч яриа бий...

Дорнод аймгийн Халхгол сумын нутагт, сумын төвөөс хойд зүгт 35 км зайд Халх голын эрэг дагуу ХӨ 47°52'23", ЗУ 118°27'13" солбицолд далайн төвшнөөс дээш 655 метрийн өндөрт Их Бурхант хэмээх соёл, түүхийн ач холбогдолтой нэгэн хосгүй сайхан бүтээл байдаг.

Уг бүтээлийг наран ургах зүг буюу зүүн урдаас баруун хойд зүгт чиглүүлэн, уулын энгэр налууг ашиглан бүтээсэн нь алсаас үнэхээр сүрлэг. Том бурхны төрх тодрон харагдана.

Уг гайхамшигт бүтээлийг 1859-1864 оны хооронд урлахдаа байгалийн чулууг газарт шигтгэж цоолборложээ. Яг ийм хэлбэр хийц, хэмжээтэй адилтгах бүтээл Монгол болоод Төв Азийн нутагт байдаггүй гэлцдэг.

Энэхүү соёлын хосгүй үнэт бүтээлийн тухай эхлээд түүхийг нь товч дурдъя.

XIX зууны дунд үед Сэцэн хан аймаг буюу одоогийн газарзүйн байршлаар авч үзвэл Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Говьсүмбэр аймгийн нутаг болон ОХУ-ын Чита, БНХАУ-ын Хөлөн нуур орчмыг хамрах нутгийн ихэнх хошуудад байгалийн гамшиг, ган зуд удаа дараалан нүүрлэх болсноос мал сүрэг олноор хорогдож, ард олны амьдрал ихээхэн хэцүүджээ.

Ийм учир Монгол нутаг даяар То ван гэж алдаршсан Халхын Сэцэнхан аймгийн Илдэн жүн ван Бат-Очирын Тогтохтөр үүний учрыг олохоор хутагт лам нарыг цуглуулан хэлэлцэв. Эцэст нь Жанрайсаг бурхны дүрийг бүтээлгэхээр шийдсэн гэдэг.

Нутгийнхан “Найман аюулаас аврагч Аръяабал” гэж нэрлэх энэхүү бурхны дүр Монгол орны хамгийн зүүн хязгаарт орших тул өглөөний нар уг бурхны өлмийнөөс эхлэн мэлмийг гэрэлтүүлж, улмаар Монгол орон өглөөний нартай учран золгодог. Энэ нь цаад утгаараа Монгол оронд зүүнээс ирэх гай тотгорыг уг бурхан хамгаалж байдаг гэж учир мэдэх хүнээс хожим сонсож байлаа.

Шашны буюу сүсэг бишрэлийн үүднээс авч үзвэл үнэхээр тийм гэлтэй. Магадгүй Японы халдан довтлогчид тус бүс нутгаас нааш довтолж чадалгүй байсаар ялагдал хүлээсэн мэт санагдана.

Монголын Утай гэгдэж байсан. Урт дугуй /цилиндр/ хэлбэр бүхий тоосгыг барилгын материал газарболгон ашигладаг байжээ.
Монголын Утай гэгдэж байсан. Урт дугуй /цилиндр/ хэлбэр бүхий тоосгыг барилгын материал газарболгон ашигладаг байжээ.

2014 онд Их Бурхант цогцолборт сэргээн засварлах үйл явц явагдаж байлаа.
2014 онд Их Бурхант цогцолборт сэргээн засварлах үйл явц явагдаж байлаа.

Ингээд Сэцэн ханы 23 хошууны 11 нь бурхан бүтээх үйлд хандив өргөхөөр тохирч, харин Тогтохтөр өөрөө бүтээн байгуулалтын ажлыг биечлэн хариуцсан байна.

Анх бурханыг Тамсаг булагт Утай уулын ойролцоо Соёлыг бадруулагч сүмийнхээ дэргэд зэсээр 12 тохой өндөр Жигважиджав Жанрайсэг бурхныг бүтээлгэхээр ажиллаж байтал бурхан нь нурж унажээ. Газар ус үл таалж хилэгнэв хэмээн гурван өртөө газарт өөрийн өвлийн ордны баруун тал, нар мандаж хамгийн түрүүн тусах Хэрээ уулын зүүн энгэрт байгалийн чулуугаар дахин хоёр жил хэртэй урлаад дуусаж байтал гурван өдөр орсон их борооны улмаас дахин гулсаж унажээ.

Ингээд Бурхныг Халх голын баруун эрэгт зүүн тийш налуу, нар тусах энгэр буюу одоо Бурхан оршин буй газар бүтээхээр болжээ.

Энэ газрыг Монголын нууц товчоонд дурддаг, Чингис хаан Хэрэйд улсыг мөхөөснийхөө дараа аймгаараа нүүдэллэн, 1203-1204 оны их зудтай жил өвөлжиж, хаваржиж байсан гэнэ.

Бурхан бүтээх ажилдаа нутгийн ард олонд өглөг хандиваар дарамт учруулахгүйн тулд байгалийн чулуугаар бүтээх санаа төрж, мал бүхий өрх бүрээс нэг үхэр тэрэг дайчлан гаргуулж хоёр, гурав дахь үхэр тэрэгний хөлсийг өдөрт нь булан цай болоод мөнгөөр тооцон, харилцан үр өгөөжтэй ажиллаж байжээ.

Өмнө нь бурхан бүтээх ажил нь хоёр ч удаа бүтэлгүйтэж, нөгөө талаараа багагүй туршлага хуримтлуулсан тул 220х97 харьцаатай газарт их ажлаа эхлүүлжээ.

Харамсалтай нь Монгол оронд 1940 оноос шашингүй үзэл суртал ноёрхох болж түүнтэй холбоотой эд өлгийн зүйлсэд дайсагнах болсноор энэхүү хосгүй гайхамшигт бүтээлээ Монголчууд бид өөрсдөө устган үгүй хийжээ. Үүний нэг жишээ нь барилгын суурь агуулах, гараж зэргийг барих нэрийдлээр /1960 – 1975 он/ чулууг нь ашиглаж маш их гэмтээжээ. Үнэндээ бол 1939 оны Халхголын дайны үед нэг ч бууны сум, бөмбөгний хэлтэрхийд өртөөгүй ба бидний дайсан хүртэл тэгтлээ их хүндэтгэн хайрлаж байсан байгаа юм.

Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүйн адил бурхан шашнаа чөлөөтэй шүтэх эрх эргээд сэргэх цагт 1996 онд уг бурхныг нөхөн сэргээх анхны оролдлого хийсэн ч түүхийн дурсгалыг нөхөн сэргээх мэргэжлийн арга техник буруу байсан тул тэр чигт цемент нялаад улам муухай болгосон байна. Бурхны бүтээлийн зураглалыг одоо Чойбалсан хотод аймгийн музейд хадгалж байна. Түүнийг хараад өөрийн эрхгүй дуу алдах болно.

Бурхныг нөхөн сэргээн, зөв горимд оруулах ажлыг 2007 оны Засгийн газрын 303 тоот тогтоолоор тогтоосон ба 2008-2015 оны хооронд хэрэгжүүлэхээр баталжээ. Биднийг 2016 оны зургаадугаар сарын дунд үест очиход бурхныг нөхөн сэргээх үйл явц хэдийнээ эхэлсэн байв. Сайтар ажиглан харахад цементийн бохирдлыг цэвэрлэсэн байх нь анзаарагдаж байлаа.

Та бүхэн эрт орой хэзээ нэг цагт Дорнод аймагт хүрч очвол аймгийн музейгээр зочилж, энэхүү гайхамшигт бүтээлийг зорин үзэж, мэлмий юугаа баясгаарай хэмээн хүсээд энэ удаагийн бичвэрээ өндөрлөж байна.

Гэрэл зурагчин Б.Батзориг

  • "Мэдэгдлээ авч байж л усны үйлчилгээний төлбөрөө төлж хэвшсэн айлууд бий"
    "Мэдэгдлээ авч байж л усны үйлчилгээний төлбөрөө төлж хэвшсэн айлууд бий"
    2 цаг 20 минутын өмнө
  • ФОТО: "Ирээдүй, найз минь бийрэндээ салхи оруулаарай!"
    ФОТО: "Ирээдүй, найз минь бийрэндээ салхи оруулаарай!"
    Өчигдөр
  • ФОТО: Сүйдсэн, шархадсан, амь хохирсон дөрвөн жил...
    ФОТО: Сүйдсэн, шархадсан, амь хохирсон дөрвөн жил...
    2026-02-24
  • ФОТО: "Милан-Кортина 2026" өвлийн олимпын наадмын хаалтын ёслолоос
    ФОТО: "Милан-Кортина 2026" өвлийн олимпын наадмын хаалтын ёслолоос
    2026-02-23
  • ФОТО: Шинэ жилийн гоёлоо "тайлаагүй" Москва
    ФОТО: Шинэ жилийн гоёлоо "тайлаагүй" Москва
    2026-02-22
  • ФОТО: Азийн хотуудын Цагаан сарын баярын уур амьсгалаас...
    ФОТО: Азийн хотуудын Цагаан сарын баярын уур амьсгалаас...
    2026-02-18
  • ФОТО: Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар ахмадуудад золголоо
    ФОТО: Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар ахмадуудад золголоо
    2026-02-18
  • Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар ахмадын төлөөлөлтэй золгож байна
    Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар ахмадын төлөөлөлтэй золгож байна
    2026-02-18
  • ФОТО: Төрийн гурван өндөрлөг Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүллээ
    ФОТО: Төрийн гурван өндөрлөг Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүллээ
    2026-02-18
  • ФОТО: Лхам хурах битүүний ёсон
    ФОТО: Лхам хурах битүүний ёсон
    2026-02-18
  • ФОТО: Улсын цол хүртсэн уяачид
    ФОТО: Улсын цол хүртсэн уяачид
    2026-02-17
  • “Хүүхдүүд крантнаас ус уугаад байна. Болох уу” гэж асууна. Би өөрөө чанарыг хянадаг болохоор зүгээр, уулга гэдэг
    “Хүүхдүүд крантнаас ус уугаад байна. Болох уу” гэж асууна. Би өөрөө чанарыг хянадаг болохоор зүгээр, уулга гэдэг
    2026-02-15
  • Москвад ахмад дипломатч Ж.Самбуугийн нэрээр нэрлэсэн өргөөг нээжээ
    Москвад ахмад дипломатч Ж.Самбуугийн нэрээр нэрлэсэн өргөөг нээжээ
    2026-02-13
  • 35 ММ-ийн дуранд: Үнэ цэн нь өнгө мөнгөнд биш утга учирт багтдаг баяр
    35 ММ-ийн дуранд: Үнэ цэн нь өнгө мөнгөнд биш утга учирт багтдаг баяр
    2026-02-12
  • Банк, ББСБ-аас олгох зээлтэй холбоотой маргаан тогтмол өсөж байна
    Банк, ББСБ-аас олгох зээлтэй холбоотой маргаан тогтмол өсөж байна
    2026-02-12
  • Bad Bunny испани хэлээр Super Bowl-ийн тайзнаа дуулсныг хүмүүс эсэргүүцжээ
    Bad Bunny испани хэлээр Super Bowl-ийн тайзнаа дуулсныг хүмүүс эсэргүүцжээ
    2026-02-09
  • "Melania” баримтат кино сүүлийн үед хамгийн их ашиг олсон энэ төрлийн бүтээл болжээ
    "Melania” баримтат кино сүүлийн үед хамгийн их ашиг олсон энэ төрлийн бүтээл болжээ
    2026-02-02
  • Жастин Бибер “Грэмми”-ийн тайзнаа цээж нүцгэн гарч, хэвлийн булчин, шивээсээ "гайхуулжээ"
    Жастин Бибер “Грэмми”-ийн тайзнаа цээж нүцгэн гарч, хэвлийн булчин, шивээсээ "гайхуулжээ"
    2026-02-02
  • ФОТО: Грэммийн шагнал гардуулах ёслолын эргэн тойронд
    ФОТО: Грэммийн шагнал гардуулах ёслолын эргэн тойронд
    2026-02-02
  • Г.Занданшатар "Рио Тинто" группт шаардлага хүргүүлж захидал илгээжээ
    Г.Занданшатар "Рио Тинто" группт шаардлага хүргүүлж захидал илгээжээ
    2026-01-27
  • ФОТО: Сарлагийн цэвэр шар тос 60 мянган төгрөг
    ФОТО: Сарлагийн цэвэр шар тос 60 мянган төгрөг
    2026-01-26
  • 40 настай америк залуу хамгаалалтын хэрэгсэлгүйгээр 101 давхар барилгын оройд гарлаа
    40 настай америк залуу хамгаалалтын хэрэгсэлгүйгээр 101 давхар барилгын оройд гарлаа
    2026-01-26
  • ФОТО: “Амар байна уу 2026” худалдаанд 1000 ЖДҮ эрхлэгч оролцож байна
    ФОТО: “Амар байна уу 2026” худалдаанд 1000 ЖДҮ эрхлэгч оролцож байна
    2026-01-23
  • "207 дугаар байрыг нурааж шинээр барьж байгаа хэр нь амь хохирсон хүмүүсийг тоохгүй байна"
    "207 дугаар байрыг нурааж шинээр барьж байгаа хэр нь амь хохирсон хүмүүсийг тоохгүй байна"
    2026-01-23
  • Япон, Өмнөд Солонгосын удирдагчид хамтдаа бөмбөр тоглож олныг хөгжөөв
    Япон, Өмнөд Солонгосын удирдагчид хамтдаа бөмбөр тоглож олныг хөгжөөв
    2026-01-16
  • "Ард түмэн мөнгө тараахыг дэмжихээ больжээ"
    "Ард түмэн мөнгө тараахыг дэмжихээ больжээ"
    2026-01-15
  • ФОТО: “Малын эмч нар өтөг бууц дунд маш хүнд нөхцөлд ажилладаг, гэвч үнэлэмж алга”
    ФОТО: “Малын эмч нар өтөг бууц дунд маш хүнд нөхцөлд ажилладаг, гэвч үнэлэмж алга”
    2026-01-12
  • Малын эмч нар тайван жагсаал эхлүүлэв
    Малын эмч нар тайван жагсаал эхлүүлэв
    2026-01-12
  • ФОТО: "Алтан бөмбөрцөг" наадмын улаан хивсний ёслолоос
    ФОТО: "Алтан бөмбөрцөг" наадмын улаан хивсний ёслолоос
    2026-01-12
  • "СЭМҮТ-ийн хатуу хяналтад байх ёстой хүн яагаад гадуур чөлөөтэй явах болсныг шалгах хэрэгтэй"
    "СЭМҮТ-ийн хатуу хяналтад байх ёстой хүн яагаад гадуур чөлөөтэй явах болсныг шалгах хэрэгтэй"
    2026-01-08
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан