Хятадын төв хэсэгт орших Жэнжоу хотын ойролцоох гүүрэн дээр 200 гаруй машин мөргөлдөж нэг хүн амиа алджээ.
Тус мужийн хэвлэлүүдийн мэдээлснээр ослын шалтгаан нь өтгөн манангаас үүдэлтэй гэв.
Гүүрэн дээр жижиг тээврийн хэрэгслүүд, ачааны машинууд ар араасаа мөргөлдөн овоорсон байдалтай байгаа нь олон нийтийн сүлжээнд тавигдсан зураг, бичлэгээс харагдаж байв.
Ослын газарт олон хүн гүүрнээс бууж чадахгүй байдалтай байсан ба шархадсан хүмүүсийн олонх нь машиндаа хавчуулагдсан бөгөөд гал унтраах 11 машин, аврах багийн 66 албан хаагчийг тусламжаар илгээсэн гэж төрийн албан хэвлэлээс нь мэдээлжээ. Лхагва гарагийн өглөө цөөнгүй байршлуудад үзэгдэх орчин 500 метрээс бага, зарим үед 200 метр хүртэл багасна хэмээн цаг уурын албанаас мэдэгдэж байв.