gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     13
  • Зурхай
     5.02
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 13
Зурхай
 5.02
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 13
Зурхай
 5.02
Валютын ханш
$ 3576₮
  • Бүгд
  • Live
  • Фото
  • Видео
  • Зурган өгүүлэмж
29-р дунд сургуулийн багш, сурагчид ДОХИОНЫ АНГЛИ ХЭЛ сурах боломжтой боллоо

Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүмүүс бусадтай ойлголцох, өөрийгөө илэрхийлэх, сурч боловсроход нь дохионы хэл зайлшгүй чухал үүрэгтэй билээ. Тэр дундаа хэл, ярианы бэрхшээлтэй хүүхдүүдийн дохионы хэлний мэдлэгийн суурийг мэргэжлийн багш нар сайн тавьснаар тухайн хүүхдийн ирээдүйд нь үнэтэй хувь нэмэр болдог.

Б.Нямдарь
Боловсрол
2023-02-03
 963
Facebook
Twitter

"БАГШ НАР ДОХИОНЫ АНГЛИ ХЭЛ СУРЧ, СУРАГЧИД ОЛОН УЛСАД БОЛОВСРОЛ ЭЗЭМШИХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ"

Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүмүүс бусадтай ойлголцох, өөрийгөө илэрхийлэх, сурч боловсроход нь дохионы хэл зайлшгүй чухал үүрэгтэй билээ. Тэр дундаа хэл, ярианы бэрхшээлтэй хүүхдүүдийн дохионы хэлний мэдлэгийн суурийг мэргэжлийн багш нар сайн тавьснаар тухайн хүүхдийн ирээдүйд нь үнэтэй хувь нэмэр болдог.

Нийслэлийн ерөнхий боловсролын 29-р дунд сургуулийн багш нар олон улсын дохионы хэл сурч, түүнийгээ сурагчдадаа заахаар болжээ. Тодруулбал, тэд олон улсад хэрэглэгддэг дохионы англи хэл сурч, мэдлэгээ баяжуулаад байна.

Канад Сангийн дэмжлэгтэйгээр “Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв” ТББ болон “Эерэг Давлагаа” ТББ 29-р сургуульд дараах төслүүдийг амжилттай хэрэгжүүлжээ.

"Хил Хязгааргүй" төсөл нь сонсголын бэрхшээлтэй сурагчдад American Sign Language буюу Дохионы Англи хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Уг төсөл нь хоёр жилийн хугацаанд /2022-2024/ хэрэгжих бөгөөд 29-р сургуулийн 10 багш нарыг дохионы англи хэлний сургагч багш нарыг бэлтгэх онлайн сургалтад хамруулж байна. Мэдлэгээ баяжуулсан эдгээр багш нар 29-р сургуулийн 100 сурагчдад Дохионы англи хэлний хичээлийг заах юм. Төслийн үр дүнд 29-р сургууль нь Дохионы англи хэл хичээлийг тогтмол заах боловсон хүчин, сургалтын хөтөлбөр, гарын авлагатай болох юм. Мөн сургалтад хамрагдаж буй сурагчид дохионы англи хэлний мэдлэгтэй болж цаашид гадаадад боловсрол эзэмших, тэтгэлэгт хамрагдахад нь тус дөхөм болох юм.

Канадын ЭСЯ, Канад Сан, “Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв” ТББ, "Эерэг Давлагаа" ТББ-ын төлөөллүүд 29-р сургуульд зочлон амжилттай хэрэгжиж буй төслийн явцтай танилцлаа.

"ХҮҮХДҮҮД ДОХИОНЫ ХЭЛТЭЙ ҮЛГЭРИЙН НОМТОЙ БОЛСОНДОО МАШ ИХ БАЯРТАЙ БАЙГАА"

Төслийн хүрээнд дохионы хэлтэй уран зохиол, үлгэрийн номыг хэвлүүлжээ. Хүүхдүүд анх удаа  дохионы хэлтэй уран зохиол болон үлгэрийн номтой болсондоо маш их баяртай байгаа аж. Одоогоор 320 ширхэг цахим ном хэвлэсэн ба номоо зөвхөн хэвлээд зогсохгүй, хөдөө орон нутгийн бүх сумдад сонсголын бэрхшээлтэй иргэддээ тайлбарлан ойлгуулж түгээхээр төлөвлөж байгааг "Эерэг Давлагаа" ТББ-ын Гүйцэтгэх захирал Т.Долгорсүрэн хэлж байлаа.

"СОНСГОЛ, ХЭЛ ЯРИАНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮД БУСДЫН АДИЛ СУРЧ БОЛОВСРОХ ЭРХТЭЙ"

Канад Улсын Элчин сайд Катрин Э.Ивкоф:
Канадын Элчин сайдын яамны зүгээс 29-р сургуульд энэхүү хоёр төслийг хэрэгжүүлэхэд Канад сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажилласан. Уг төслийг хэрэгжүүлэх хүсэлтэй олон байгууллагаас бид өргөдөл хүлээн авсан ба тэдгээрийг маш нарийн нягталж үзээд “Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв” ТББ болон “Эерэг давлагаа” ТББ-аас ирүүлсэн материал, тэдний туршлага бусдаасаа илүү байсан учир сонгосон.

Канад сангийн хувьд боловсролын салбар бол тэргүүлэх чиглэлүүдийн нэг юм. Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүд бусадтай л адил сайн сурч боловсрох эрхтэй. Канад улс ямар ч төрлийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн боловсролыг дэмжихийг эрмэлздэг. Энэ нь олон талт, хүртээмжтэй байдлыг дэмжихэд маш чухал төдийгүй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ялгаварлан гадуурхах ёсгүй хүний үндсэн эрхэд тулгуурлана.

"ХҮҮХДҮҮД МААНЬ ИРЭЭДҮЙД ДЭЛХИЙД ХӨЛ НИЙЛҮҮЛЭХ БОЛОМЖ НЬ НЭЭГДЭЖ БАЙНА"

60 дахь жилийнхээ ойтой золгох гэж буй 29-р сургуульд өдгөө 273 хүүхэд сурч, 78 багш ажиллаж байна. Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг үндэсний хэмжээнд ганц энэхүү сургуульд Монголын бүх аймаг, нийслэлийн есөн дүүргээс хүүхдүүд суралцдаг аж. Тэр дундаа Хөвсгөлийн Тайгаас ирсэн сурагчид бий. Сургуулийн ойролцоо байдаг дотуур байрт 99 хүүхэд амьдардаг байна.

Нийслэлийн 29-р дунд сургуулийн захирал С.Батмягмар:
- Багш нар маань анх удаа дохионы англи хэл сурлаа. Тэдгээр багшийн тусламжтайгаар хүүхдүүд маань ирээдүйд дэлхийд хөл нийлүүлэх боломж нь нээгдэж байна. Би мөн өөрөө хамт суралцсан ба бид долоо хоногт гурван удаа хичээлээ үздэг байв. Дохионы шинэ хэлээр дамжуулаад багш нар маань англи хэлний мэдлэгээ тэлсэн давхар давуу талтай байсан. Мөн суралцах явцад монгол болон англи хэлний дохиогоо харьцуулах байдлаар онол арга зүйн хувьд олон талын мэдлэг болсон үр өгөөжтэй сургалт болсон. Санаачлагч болон хэрэгжүүлэгч бүх байгууллагад талархлаа илэрхийлье.

Нийслэлийн  29-р сургуулийн дизайн технологийн багш Г.Баянзул:
- Өмнө нь манай сургуулийн хоёр сурагч хувийн багшийн тусламжтайгаар дохионы англи хэл сураад гадаадад сурагч солилцоогоор явж байв. Тиймээс багш нар бид өөрсдөө сураад үүнийгээ сурагчдадаа зааж байгаа нь маш том давуу тал, хүүхдүүдэд маань ч гадагшаа сурах нөхцөлийг бүрдүүлсэн том боломж юм. Бид мөн англи хэлний мэдлэгээ давхар дээшлүүлэх, илүү сайжруулах шаардлагатай байгааг анзаарлаа. Тиймээс бид улам хичээж, гэрчилгээгээ гардан аваад сурагчдадаа итгэл төгс заах болно.

“МОНГОЛ БАГШ НАР СУРАЛЦАХ ХҮСЭЛТ ТЭМҮҮЛЛЭЭР ДҮҮРЭН, МАШ ИДЭВХТЭЙ”

Монгол багш нарт хичээл зааж буй Филиппин Улсын дохионы хэлний багш Ролан Саблам:

- Би Монголд Америкийн дохионы хэлний багшаар ажиллаж энэ хөтөлбөрийн нэг хэсэг болсондоо, Канадын Элчин Сайдын Яамтай хамтран ажиллаж буйдаа маш их баяртай байна. Энэ бол Монголд хэрэгжүүлж буй дохионы англи хэлний анхны хөтөлбөр гэсэн. Монгол багш нартай хамтран ажиллах үнэхээр сайхан. Тэд суралцах хүсэлт тэмүүллээр дүүрэн, маш идэвхтэй бөгөөд сурагчдадаа сурсан зүйлсээ зааж тэдний гэрэлт ирээдүй төдийгүй дэлхийн боловсролыг эзэмшихэд нь тус болно гэдэгт итгэлтэй байна.

Өнөө цагт англи хэл сурах нь маш чухал гэдгийг хүн бүр л мэднэ. Энгийн сурагчид англи хэл сурах бүрэн дүүрэн боломжтой.  Тэгвэл хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдэд ч англи хэл суралцах боломжийг олгосноор ирээдүйд хийх боломжтой ажлын байрын тоог нэмэх, цаашлаад амьдралд нь эерэг өөрчлөлт оруулах болно.

Багш нар гэрчилгээгээ гардан аваад ирэх гуравдугаар сараас эхлэн 6-12-р ангийн сурагчдадаа дохионы англи хэлээ зааж эхлэх юм.

  • "Иргэнийг гэмт хэрэг хийхэд шалгаж чаддаг хэр нь төрийн албан хаагчдыг шалгаж чаддаггүйн жишээ нь эрүү шүүлт"
    "Иргэнийг гэмт хэрэг хийхэд шалгаж чаддаг хэр нь төрийн албан хаагчдыг шалгаж чаддаггүйн жишээ нь эрүү шүүлт"
    Өчигдөр
  • "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг 43 хоногт хийж, хүнд суртлыг арилгах боломжтой"
    "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг 43 хоногт хийж, хүнд суртлыг арилгах боломжтой"
    2026-04-30
  • "Хариуцлагатай уул уурхайг дэмжиж байгаа аймаг, суманд илүү АМНАТ хуваарилдаг болно"
    "Хариуцлагатай уул уурхайг дэмжиж байгаа аймаг, суманд илүү АМНАТ хуваарилдаг болно"
    2026-04-29
  • Туулын хурдны замын төслөөр бүлэглэн мөнгө угаасан байж болзошгүй талаар мэдээлэл хийлээ
    Туулын хурдны замын төслөөр бүлэглэн мөнгө угаасан байж болзошгүй талаар мэдээлэл хийлээ
    2026-04-29
  • "Тэрбум мод экспо"-д тарьц, суулгацууд 5-300 мянган төгрөгийн үнэтэй байна
    "Тэрбум мод экспо"-д тарьц, суулгацууд 5-300 мянган төгрөгийн үнэтэй байна
    2026-04-28
  • 360 хоногоос дээш хугацаатай, гаднаас татсан хөрөнгийн 1/4-ийг заавал байлгах нөөцөд хамруулна
    360 хоногоос дээш хугацаатай, гаднаас татсан хөрөнгийн 1/4-ийг заавал байлгах нөөцөд хамруулна
    2026-04-28
  • Монгол адуунд Монгол Улсын баатар цол олгох санаачилга гаргажээ
    Монгол адуунд Монгол Улсын баатар цол олгох санаачилга гаргажээ
    2026-04-28
  • Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
    Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
    2026-04-28
  • "Үзэсгэлэнгийн нэг бүтээлийг тайлбарлахад л бүтэн өдөр зарцуулах хэмжээний агуулга шингэсэн"
    "Үзэсгэлэнгийн нэг бүтээлийг тайлбарлахад л бүтэн өдөр зарцуулах хэмжээний агуулга шингэсэн"
    2026-04-24
  • "Гоё үр дүнд л хүрвэл ямар замаар байх нь хамаагүй гэдэг танай намын коммунист угшил харагдаж байна"
    "Гоё үр дүнд л хүрвэл ямар замаар байх нь хамаагүй гэдэг танай намын коммунист угшил харагдаж байна"
    2026-04-24
  • "БЭТ буюу бүрэн  эрхт төлөөлөгчид Цагаан байрны сонгуулийн санхүүжилтийг босгодог шүү дээ"
    "БЭТ буюу бүрэн эрхт төлөөлөгчид Цагаан байрны сонгуулийн санхүүжилтийг босгодог шүү дээ"
    2026-04-24
  • Тархины үхэлтэй болох нь тогтоогдсон тохиолдолд амьгүй донороос эрхтэн, эс авах санал дэмжигдлээ
    Тархины үхэлтэй болох нь тогтоогдсон тохиолдолд амьгүй донороос эрхтэн, эс авах санал дэмжигдлээ
    2026-04-23
  • "Бидний гар дээр 1.5 сая төгрөгийн тэтгэвэр ирэх хүртэл тэмцэнэ"
    "Бидний гар дээр 1.5 сая төгрөгийн тэтгэвэр ирэх хүртэл тэмцэнэ"
    2026-04-23
  • С.Цэнгүүн: МАН Харбины гэрээг ил болгохыг дэмжсэнгүй. Тэд хулгай хийснээ хүлээн зөвшөөрлөө
    С.Цэнгүүн: МАН Харбины гэрээг ил болгохыг дэмжсэнгүй. Тэд хулгай хийснээ хүлээн зөвшөөрлөө
    2026-04-23
  • Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар мэдээлэл авчээ
    Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар мэдээлэл авчээ
    2026-04-23
  • "Ирээдүйд гахайн эрхтнийг хүнд суулгахыг байг гэхгүй, хуулиас "хүний" гэдэг үгийг авчихъя"
    "Ирээдүйд гахайн эрхтнийг хүнд суулгахыг байг гэхгүй, хуулиас "хүний" гэдэг үгийг авчихъя"
    2026-04-21
  • "Амьгүй донорын зөвшөөрлийг гэр бүлийн 1-3 гишүүнээс авдаг байсныг гурав гэж тусгасан"
    "Амьгүй донорын зөвшөөрлийг гэр бүлийн 1-3 гишүүнээс авдаг байсныг гурав гэж тусгасан"
    2026-04-21
  • П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргад дэмжлээ
    П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргад дэмжлээ
    2026-04-21
  • Багахангай-Хөшигийн хөндийн төмөр замын гүйцэтгэл 84 хувьд хүрчээ
    Багахангай-Хөшигийн хөндийн төмөр замын гүйцэтгэл 84 хувьд хүрчээ
    2026-04-18
  • Галын дүгнэлтийг цахимжуулж, татварыг дарамт биш дэмжлэг болгох үүрэг өглөө
    Галын дүгнэлтийг цахимжуулж, татварыг дарамт биш дэмжлэг болгох үүрэг өглөө
    2026-04-18
  • “Ёсзүйн асуудал ярихаараа бүгд над руу дайрдаг”
    “Ёсзүйн асуудал ярихаараа бүгд над руу дайрдаг”
    2026-04-17
  • “Алхны хүчээр цөөнхөө дарангуйлаад эхэлбэл цааш явахгүй, С.Бямбацогт дарга аа"
    “Алхны хүчээр цөөнхөө дарангуйлаад эхэлбэл цааш явахгүй, С.Бямбацогт дарга аа"
    2026-04-17
  • УИХ-ын чуулганы хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    УИХ-ын чуулганы хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    2026-04-17
  • "АН-аас ҮАБЗ-ийн гишүүний ёсзүйгүй үйлдэлтэй холбоотойгоор шаардлага хүргүүлж байна"
    "АН-аас ҮАБЗ-ийн гишүүний ёсзүйгүй үйлдэлтэй холбоотойгоор шаардлага хүргүүлж байна"
    2026-04-13
  • ИНФОГРАФИК: Сайд нарын хөрөнгө орлогын мэдүүлгийн хамгийн хамгийн
    ИНФОГРАФИК: Сайд нарын хөрөнгө орлогын мэдүүлгийн хамгийн хамгийн
    2026-04-11
  • Цахим спортын баг, тамирчны шагналын орлогыг татвараас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэж байна
    Цахим спортын баг, тамирчны шагналын орлогыг татвараас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэж байна
    2026-04-08
  • Үл хөдлөх хөрөнгийн хоёр хувийн татварыг болиулна гэв
    Үл хөдлөх хөрөнгийн хоёр хувийн татварыг болиулна гэв
    2026-04-07
  • ФОТО: Хэмнэлтийн горимд бүрэн шилжих Засгийн газрын анхны хуралдаан
    ФОТО: Хэмнэлтийн горимд бүрэн шилжих Засгийн газрын анхны хуралдаан
    2026-04-06
  • Б.Пүрэвдорж: Өнгөрсөн парламент миний өргөн мэдүүлсэн хуулийн төслийг увайгүйгээр унагасан
    Б.Пүрэвдорж: Өнгөрсөн парламент миний өргөн мэдүүлсэн хуулийн төслийг увайгүйгээр унагасан
    2026-04-03
  • "Х.Булгантуяа гишүүдийн ирцийг бүрдүүлэх гэсний төлөө гэм буруутан мэт болж байгаа нь шившиг"
    "Х.Булгантуяа гишүүдийн ирцийг бүрдүүлэх гэсний төлөө гэм буруутан мэт болж байгаа нь шившиг"
    2026-03-31
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан