Автомашины хорхойтон Дэвид 2001 оноос автомашины худалдааны салбарт хөл тавьж, пиараас эхлээд бүтээгдэхүүний төлөвлөлт, контент бүтээж буй тэрбээр өдгөө Сингапурын Top Gear сэтгүүлийн Ерөнхий редактораар ажиллаж байна.
Түүний аян замын тэмдэглэлүүд нь энгийн хэв маягаас ялгаатай буюу автомашинуудыг шинэ өнцгөөс харах боломжийг олгосон, маш сонирхолтой байдлаар бичдэг гэдгээрээ алдартай юм.
WEARNES STARCHASE MONGOLIA LAND ROVER DEFENDER-ИЙН ТУРШЛАГА БУЮУ БҮХИЙ Л ЗАМААР ТЭНҮҮЧЛЭХ БОЛОМЖ
Бид Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот дахь JLR үзэсгэлэнгийн танхимаас хөдөллөө. Биднийг замд гарахад шороон шуурга шуурч, борооны хар үүл үзэгдэх орчныг бүрхсэн юм.
Гэсэн ч энэ нь цуцашгүй дайчин шинж чанартай, ямар ч замд давхих чадвартай Land Rover Defender загварын автомашинаар Говийг хөндлөн гулд (тийм ээ, говь цөлд) дайран өнгөрөх аяллын эхлэлийг бага зэрэг удаашруулсан юм.

Бид Wearnes-StarChase Mongolia-аас зохион байгуулдаг, Тайвань, Сингапур, Монгол Улс дахь Land Rover/Range Rover-ийн үйлчлүүлэгч, автомашин эзэмшигчдэд зориулсан аялалд гарсан нь энэ юм.
Үүний зорилго юу вэ гэж үү? Land Rover Defender-ийн ер бусын хүч чадлыг мэдэрч, түүнийг ашиглан Монгол орны хамгийн хатуу ширүүн бүс дэх бүх төрлийн газар нутгийн замаар аялах юм.
Нийслэл Улаанбаатар хотоос (товчилбол УБ) эхлэлтэй, гурав хоногийн 1700 гаруй км хуурай газрын аяллынхаа анхны өдөр урьд өмнө нь далай байсан гэх сүр жавхлант “Цагаан суварга”-ыг бид үзэх болно.

ЦАГААН СУВАРГА БУЮУ "ГУРВАН ТЭМЭЭ" АМРАЛТЫН ГАЗАР
Бид 700 гаруй км замыг туулсны дараа “Гурван тэмээ” баазад Монголын уламжлалт гэрт (хөнгөн, бат бөх, дугуй бүтэцтэй, зөөвөрлөхөд хялбар, хурдан угсардаг) эхний өдөр хонолоо.
Гэр нь дулаахан, тав тухтай, өдрийн халуун, өглөө оройн сэрүүн, хүйтэн цаг агаар, хүчтэй салхинаас хамгаалдаг гээд олон талаараа алдарт Defender-тэй төстэй санагдав.
Бидний туршсан Defender 110 V8 нь 5.0 литрийн багтаамжтай хөдөлгүүр нь Монголын сэтгэл хөдөлгөм уртын дууг санагдуулам, 525 морины хүчтэй, 625 Нм байгаад зогсохгүй агаар түдгэлзүүлэх чадвар нь уян хатан, зөөлөн жолоодлоготой байлаа.
Өөрөөр хэлбэл бид бартаат замыг үл харгалзан жолооны ээлжийн хооронд нойр авах боломжтой гэсэн үг.
Монголоос илүү Land Rover Defender-д тохирох өөр орчныг төсөөлөхөд бэрх, ялангуяа Өмнөговь, Дундговь зэрэг өргөн уудам нутагтай аймгуудаар аялахад хөдөлгөөнтэй гадарга бүхий элс, чулуу, нуранги дээгүүр дугуй эрчтэй эргэлдэн давхих боломжийг олгож байв.

Монголд, ялангуяа нийслэл Улаанбаатар хотоос гарах, орох чиглэлд хатуу хучилттай зам олон байдаг ч ихэнх тохиолдолд утга учиртай аялал хийх боломжтой байгалийн унаган тогтоц, үзэсгэлэнт газрууд руу шороон замтай, тэр дундаа Говийн газар нутагт хүний хөл ховор хүрдэг.
Тэмдэг тэмдэглэгээгүй, хаашаа л харна эцэс төгсгөлгүй элсэн манхан сунаж тогтсон энэ нутгийн оршин суугчид хэрхэн зүг чигээ олдог талаар та мэдээж гайхаж байгаа байх.
Цөлийн өргөн уудам нутагт гэрлийн бохирдол байхгүй тул шөнийн гайхамшигт оддын сүр жавхланг харах боломжийг олгодог байна. Угтаа таны явах чиглэлд авто зам байвал та түүнийг л дагаад явахад болно.
Харин бидний цуваа агаарт элс шороо дэгдээн, үзэгдэх орчныг хязгаарлаж байсан тул цуварч явахаас илүүтэй өөр өөрийн харагдахуйц хэсгээр давхисан нь дээр байв. Тиймээс бидний цуваа бие биеэсээ хараа салахгүй, хоорондоо хангалттай зайтай явцгаасан юм.
Элс, шороогоор явах үед гарцаагүй Defender V8-ийн Агаарын чанарын мэдрэгч болон PM2.5 шүүлтүүр бүхий бүхээгийн агаарын ионжуулалтыг илүү цагаар ажиллуулах боломжийг олгож байв. Ингэснээр бидэнд тоосонцрыг хянах боломжтойгоос гадна бүхээгийн агаарын чанарыг хэвийн байлгахад тусалсан.
Нүүдэлчин соёл иргэншлийн уламжлалын дагуу монголчууд аливаад дасан зохицох чадварт гойд суралцсан, өөрчлөлтийн нөхцөл байдалд хурдан дасаж, хариу үйлдэл гаргадаг ард түмэн бөгөөд Defender-т ч мөн ийм чадвар бий.
Defender нь нүүдэлчдийн амьдралын хэв маягт төгс тохирсон, чирэх чадвар, “хаана ч явах” итгэлтэй байдлын тусламжтайгаар байгалийн бүхий л үзэсгэлэнт төрхийг харж, мэдрэх боломжтой гэж бид хэлж чадна.

ХОНГОРЫН ЭЛС БА “ГОВЬ ГУРВАНСАЙХАН” БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАР
Бид Defender-ийн газрын онцлог бүрд тохирсон хариу үйлдлийн маш сайн системийг бартаат замын автомат горимд байлгаснаар олон төрлийн замыг ямар ч төвөггүй даван туулж чадсан.
Орчин үеийн ямар ч Land Rover-ийн гайхалтай чанар нь аливаа саад тотгор, бартаан донсолгоог доторх хүн үл ялиг мэдрэх хэмжээнд, ямар ч хүчин чармайлтгүйгээр, “зовлонгүй” давж чаддаг.
800 гаруй жилийн тэртээ Чингис хаан илдээ эрчилж, хөндлөн гулд байлдан дагуулж байсан газар нутагт Defender мөн хурдлан давхисан юм.
Манай аяллын баг 200 гаруй км замыг төвөггүй туулсаар хоёр дахь өдрөө Говь Гурвансайхан байгалийн цогцолборт газарт орших Хонгорын элс буюу ("Дуут элс") 965 квадрат талбайг хамарсан элсэн манхны сүүдэрт байрлах баазад хоноглов.
Хэрэв та өндөр манхны өөдөө, зөөлөн элсийг явган туучин хамаг хүчээ шавхаж оргилд нь гарч чадвал манхан далайн хөвөөг нөмрөн жаргаж буй нарны туяаг харах гайхалтай агшныг мэдрэх боломжтой.
Ингэхдээ зөөлөн элсэнд хөл шигдэн гулсах бүрд хүн шиг үе мөчгүй ч хатуу гадаргуу дээр зуурах мэт тайван явах Defender-ийн чадварыг санагалзуулж байлаа.
Сүүлийн өдрийн 900 км-ийн (бид өглөөний 8 цагт гарч УБ-т шөнө дундын үед буцаж ирсэн ба энэ хооронд цөөн удаа зогссон) төгсгөлийн 300 гаруй км замын ихэнх хугацааг шөнийн харанхуйд туулсан нь аяллыг багагүй хэцүү болгов.

Авто замууд хатуу хучилттай хэдий ч эвдрэл ихтэй, энхэл донхолтой байсан нь замаас гарч хажуугийн шороон замаар явах, бүр заримдаа эсрэг урсгал сөрөх шаардлага гарч байсан юм.
Гэхдээ том чиргүүлүүд болон дагалдах зүйлстэй яваа хүн, машин хоёул дүрмээ ягштал баримтлах эс бөгөөд мега-дугуйтнуудын аль нэгд алдаа гарч болзошгүй гэдгээ алхам тутамдаа санаж явав.
Онгон зэрлэг байгалийн замд эрх чөлөөнөөс ч илүүг мэдрүүлэх Defender болон түүнийг эзэмшигч хоёрын нөхөрлөлийг юугаар ч үнэлж баршгүй билээ
Замд хэний ч харааг булаахуйц Defender-ийн хатуу хучилттай болон бартаат замын алинд ч тохиромжтой байдал нь гурван өдрийн турш Монголын соёлыг шимтэн сонирхох бидний аяллыг үнэхээр гайхалтай болгосон юм.
Бидний аяллын төгсгөлд Сингапурын багийнхан бага зэрэг ядарсан ч баяртай байсан, учир нь Defender шиг хөлгийг зориулалтын дагуу ашигласан хэн ч сэтгэл хангалуун байх нь ойлгомжтой.
Аяллын дараах уулзалтын үеэр бидний ихэнх нь ирээдүйд илүү тавиу хугацаатай, бэлэн багц аяллыг сонгохтой санал нэгдсэн юм.
Түүнчлэн, Wearnes-StarChase нь Land Rover-ийн итгэмжлэгдсэн дилерийн хувьд Сингапур, Тайвань, Монгол болон бусад улсын зах зээлд тохирсон автомашины гайхалтай туршлагыг нэвтрүүлж, чадварыг харуулах боломжтой.
Эцэст нь дүгнэхэд онгон зэрлэг байгалийн замд эрх чөлөөнөөс ч илүүг мэдрүүлэх Defender болон түүнийг эзэмшигч хоёрын нөхөрлөлийг юугаар ч үнэлж баршгүй билээ.