gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     9.07
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 15
Зурхай
 9.07
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 9.07
Валютын ханш
$ 3595₮
  • Бүгд
  • Live
  • Фото
  • Видео
  • Зурган өгүүлэмж
"Улсыг хөгжүүлэх хүч болсон техникчийн мэргэжилдээ хайртай”

Эдийн засгийн хөгжлийн гол түлхүүр нь ур чадвартай ажиллах хүч юм. Манай улсад аж үйлдвэрийн салбар төрөлжихийн хэрээр техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтаар бэлтгэгдсэн мэргэжилтэй ажилтны эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна.

Л.Амарцэцэг
Боловсрол
2023-10-27
 38
Facebook
Twitter

Эдийн засгийн хөгжлийн гол түлхүүр нь ур чадвартай ажиллах хүч юм. Манай улсад аж үйлдвэрийн салбар төрөлжихийн хэрээр техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтаар бэлтгэгдсэн мэргэжилтэй ажилтны эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна.  

Монгол Улсад техникийн мэргэжил боловсрол олгодог 77 политехник коллеж байдаг. Үүнээс найман политехник коллеж чадамжид суурилсан сургалтын хөтөлбөртэй. Өмнө нь тус сургуулиудын сургалтын хөтөлбөр нь онол түлхүү, дадлага бага цагаар ордог байжээ. 2013 оноос Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс тус сургуулиудад олон улсын жишиг сургалтын хөтөлбөр олгож, суралцагчдыг дадлагын байраар ханган хүний нөөцийг чадавхжуулсан байна.  

Уг төслийн хүрээнд хийгдсэн ажлуудтай танилцахаар Барилгын Политехникийн Коллеж, Техник технологийн дээд сургуульд зочиллоо. Сургуулийн орчинтой танилцаж байх үедээ сурагчдын сэтгэгдлийг тодруулсан. Мужааны ангийн сурагч Г.Төгөлдөр "Энэ мэргэжлээр суралцах болсондоо маш их баярладаг. Улсыг хөгжүүлэх хүч болсон техникчийн мэргэжилдээ би хайртай” гэсэн юм.

Эхний очсон сургууль бол Барилгын Политехникийн Коллеж. Хичээлийн хоёр байр, онол сургалтын танхим, дадлагын газар, лаборатори, 300 оюутныг хүлээн авах оюутны байртай аж. Энэ жил 2095 сурагч суралцаж байгаа бөгөөд түүнээс 50 хувь нь орон нутгаас ирж суралцаж байна.

2018 онд Германы олон улсын хамтын ажиллагааны дэмжлэгээр хүртээмжийг дээшлүүлэх төсөл хэрэгжиж тус сургуулийн бүх шатыг шинэчилж, налуу шатыг стандартын дагуу хийжээ. Ингэснээр хөгжлийн ялгаатай хүүхэд зорчиход төвөггүйгээс гадна сурагчдын тоног төхөөрөмж, хүнд материал зөөхөд хялбар болжээ.  

Барилгын Политехник коллеж нь 28 чиглэлийн мэргэжлээр сургалт явуулдаг байна. Техникийн боловсролын шилдэг сурагчид Дэлхийн ур чадварын тэмцээнд амжилттай оролцож, олон ч байр шагналын эзэд болсныг тус сургуулийн захирал Г.Нямдулам хэлэв.

Сурагчид сантехникийн байранд дадлагаа хийж байна.Бид сантехникийн дадлагын байранд очлоо. Оюутнууд дадлага, сургуулилалт хийж байв. Тус сургууль сантехникчийн гурван ангитай ба төгсөөд сантехникчийн дөрөвдүгээр түвшний мэргэжлийн зэрэгтэй төгсдөг байна. 

Дараагийн байранд оюутнууд барилгын засал чимэглэлийн ангид очсон юм. Оюутнууд кипсэн хавтан хананд замаск татаж байв. Эл ангид өнгөлгөө, чимэглэл, гадаргуу бэлтгэдэг. Барилгын засал чимэглэл мэргэжлийн дөрвөн ангитай. Гурван жил суралцаад техникийн мэргэжилтэй, бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй мөн сайн суралцсан оюутнуудад ажлын байр бэлэн байдаг хэмээн  ангийн багш нь хэлэв.  

Дотор засал чимэглэлийн хоёрдугаар ангийн оюутан Э.Дэлгэрцэцэг “Би барилга засал чимэглэлийн ангийн хоёрдугаар ангийн оюутан. Энэ мэргэжилдээ маш дуртай. Ерөнхий боловсролын сургуулиас илүү олон талын мэдлэг олж авна гэж бодсон. Би барилгын инженер болно. Тийм учраас одооноос өөрийгөө бэлдэж байгаа нь давуу талтай гэж бодож байна. Манай сургууль сар болгон 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгодог. Мөн дадлага хийх багаж төхөөрөмж ч сайн байдаг. Дотор засал чимэглэл хийж сурсан нь олон боломжийг бий болгосон. Жишээ нь манайх шинэ байранд нүүх үед байрныхаа дотор заслыг хийсэн" гэлээ.

Б.Ундармаа “Би одоо хуучин гадаргууг шавардаж байна. Миний мэргэжил барилгын дотор засал чимэглэл. Энэ мэргэжилдээ дуртай болохоор хийж байгаа зүйлдээ ядардаггүй. Манай сургууль олон давуу талтай. Би төгсөөд, техникийн боловсрол олгох ангид элсэн суралцаад их сургуулийн гуравдугаар курсээс суралцах боломжтой. Есдүгээр анги төгсөөд МСҮТ-д суралцсанаар мэргэжил эзэмшинэ, бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй төгсдөг” гэв.

Бид цааш мужаан болон гагнуурын дадлагын байранд очлоо. Сурагчид хаалга, цонх хийж байв. Барилгын мужааны ерөнхий мэдлэгээс гадна практик дадлыг олж авдаг аж. Мөн нэг давхрын ангид ортол сурагчид яг л гагнуурчид шиг төмөр гагнаж, ээлж ээлжээрээ дадлагаа хийцгээж харагдана.

А.Алтаншагай “Би Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас ирсэн. Манай өвөө мужаан. Багаасаа өвөө шигээ болно гэж боддог байсан учраас энэ мэргэжлээр суралцах болсон. Есдүгээр ангиа төгсөөд Барилгын Политехник коллежийг сонгосондоо маш их баярласан. Учир нь сургалтын төлбөргүй, сар бүр тэтгэлэг олгодог, техникийн мэргэжилтэй мөн ерөнхий боловсролын гэрчилгээтэй төгсдөг” гэлээ. 

Сурагчид гагнуурын хичээлийн байранд дадлага хийж байна.Бид 10-р хороололд байрлах Техник,технологийн дээд сургуульд очив. Тус сургууль нь 20 мэргэжлийн боловсрол, 14 техникийн мэргэжлийн хөтөлбөртэй. Манай улсын бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж, хамгийн ихээр шаардагдаж буй боловсон хүчнийг бэлтгэн гаргадаг тус сургууль нь шаталсан сургалттай гэдгээрээ онцлог. Жишээ нь сантехникчийн мэргэжил эзэмшээд төгссөн оюутан ажиллаж байгаад  мэргэжлээ дээшлүүлэх сонирхолтой бол үргэлжлүүлэн суралцан инженер болох боломжтой аж.

Техник Технологийн дээд сургуулийн захирал Ц.Баярмаа “Монгол Улсын 78 политехник коллежуудаас манай сургууль хамгийн өндөр элсэгчтэй. Энэ жил 2298 сурагч суралцаж байна. Сүүлийн жилүүдэд эмэгтэй элсэгч нэмэгдэж байгаа. Учир нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс хэрэгжүүлсэн жендерийн мэдрэмжтэй мэргэжил боловсролын сургууль гэх төсөлтэй холбоотой. Тухайлбал охидын өдөрлөг зохион байгуулах, тэтгэлэг олгох зэргээр дэмжин ажиллаж байна” гэв.

Г.Төгөлдөр “Би 2019 онд Техник технологийн коллежид элсэн орж байсан. Төгсөөд энэ сургуульдаа бакалаврын ангид дэвшин суралцсан. Манай хамаатны ах дүү нар хэлж байсан юм. "Чи шинээр төгсөж байгаа инженерүүдээс туршлагатай, мэдлэгтэй болж байна. Учир нь техникийн мэргэжлийн үнэмлэхтэй, практик туршлага хуримтлуулж чадсан гэдэг. Мэргэжлийн боловсролтой, техникийн боловсон хүчин улсыг хөгжүүлнэ. Мэргэжилдээ хайртай. Энэ мэргэжлээр элсэн орох гэж буй дүү нартаа хандаж хэлэхэд төгсөөд ажлын байран дээр гараад хаана ч алзахгүй шүү” гэлээ.

  • ФОТО: Байгаль, амьтдын гайхалтай гэрэл зургууд №1
    ФОТО: Байгаль, амьтдын гайхалтай гэрэл зургууд №1
    2026-09-05
  • ФОТО: ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт Бишкек хотноо үргэлжилж байна
    ФОТО: ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт Бишкек хотноо үргэлжилж байна
    2026-09-01
  • ФОТО: Балба-Төвөдийн хил орчимд болсон үерийн дараах дүр зураг
    ФОТО: Балба-Төвөдийн хил орчимд болсон үерийн дараах дүр зураг
    2026-08-27
  • ФОТО: Роботуудын “олимп” Бээжинд болж байна
    ФОТО: Роботуудын “олимп” Бээжинд болж байна
    2026-08-23
  • 35 ММ-ийн дуранд: Борооны дараах танил дүр зураг буюу усанд автсан Улаанбаатар
    35 ММ-ийн дуранд: Борооны дараах танил дүр зураг буюу усанд автсан Улаанбаатар
    2026-08-20
  • ФОТО: Сэлбэ голын тохижуулсан хэсэг голд урсаж, дахин хайрга асгав
    ФОТО: Сэлбэ голын тохижуулсан хэсэг голд урсаж, дахин хайрга асгав
    2026-08-19
  • ФОТО: COP17 чуулганы эргэн тойронд...
    ФОТО: COP17 чуулганы эргэн тойронд...
    2026-08-17
  • ФОТО: "Салхит" уулын оройд 13 жилийн турш эргэж буй 31 сэнс
    ФОТО: "Салхит" уулын оройд 13 жилийн турш эргэж буй 31 сэнс
    2026-08-16
  • ФОТО: Зарим ШТС АИ92 шатахууныг 3040 төгрөгөөр худалдаж байна
    ФОТО: Зарим ШТС АИ92 шатахууныг 3040 төгрөгөөр худалдаж байна
    2026-08-14
  • ФОТО: Өчигдөр тохиосон нар хиртэлт гэрэл зурагчдын дуранд...
    ФОТО: Өчигдөр тохиосон нар хиртэлт гэрэл зурагчдын дуранд...
    2026-08-13
  • ФОТО: Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    ФОТО: Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    2026-08-10
  • "Дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах эрх авсан ч БЗС-ийн санхүүжилт шийдэгдээгүй"
    "Дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах эрх авсан ч БЗС-ийн санхүүжилт шийдэгдээгүй"
    2026-08-10
  • ФОТО: Хөнгөлөлттэй зээлээр барьж буй шатахууны агуулахууд
    ФОТО: Хөнгөлөлттэй зээлээр барьж буй шатахууны агуулахууд
    2026-08-10
  • COP17 хурлын үеэр хэрэгжих зам тээврийн зохицуулалтууд
    COP17 хурлын үеэр хэрэгжих зам тээврийн зохицуулалтууд
    2026-08-10
  • БИЧЛЭГ: Завьт эргүүлүүд голд живж байсан иргэнийг аврав
    БИЧЛЭГ: Завьт эргүүлүүд голд живж байсан иргэнийг аврав
    2026-08-06
  • "Шатахууныг олдож байгаа газраас нь л авч байна. Үнэ тарифаас илүү хангамж дээр анхаарч байна"
    "Шатахууныг олдож байгаа газраас нь л авч байна. Үнэ тарифаас илүү хангамж дээр анхаарч байна"
    2026-08-05
  • Н.Учрал: Бүсийн чуулган, салбарын ой, форум, хурал зэрэг бүх арга хэмжээг цуцаллаа
    Н.Учрал: Бүсийн чуулган, салбарын ой, форум, хурал зэрэг бүх арга хэмжээг цуцаллаа
    2026-08-05
  • БИЧЛЭГ: Гашуудсан эх далайн гахай үхсэн тугалаа зургаан өдөр нуруун дээрээ авч явжээ
    БИЧЛЭГ: Гашуудсан эх далайн гахай үхсэн тугалаа зургаан өдөр нуруун дээрээ авч явжээ
    2026-08-04
  • ФОТО: Сайхан амьдаръя гэхээр шатахуунд дугаарлаад завгүй
    ФОТО: Сайхан амьдаръя гэхээр шатахуунд дугаарлаад завгүй
    2026-07-31
  • 13-15 насны хүүхэд хөнгөн хөдөлмөр эрхэлж болох ч хориглосон ажлын жагсаалт гэж бий
    13-15 насны хүүхэд хөнгөн хөдөлмөр эрхэлж болох ч хориглосон ажлын жагсаалт гэж бий
    2026-07-30
  • АНХААР: Хүн худалдаалах гэмт хэргийн эрсдэлд орох гэж буйгаа хэрхэн мэдэх вэ?
    АНХААР: Хүн худалдаалах гэмт хэргийн эрсдэлд орох гэж буйгаа хэрхэн мэдэх вэ?
    2026-07-30
  • Б.Найдалаа: Бид хүссэн хүсээгүй зах зээлийн тариф руу орно, тэр нь одоогийнхоос өндөр байна
    Б.Найдалаа: Бид хүссэн хүсээгүй зах зээлийн тариф руу орно, тэр нь одоогийнхоос өндөр байна
    2026-07-26
  • Орон нутгийн зам ашигласны төлбөрийг 1000-aaс 5000 төгрөг болгож нэмлээ
    Орон нутгийн зам ашигласны төлбөрийг 1000-aaс 5000 төгрөг болгож нэмлээ
    2026-07-22
  • С.Амарсайхан: Фэйсбүүкээр ангийн групп чат нээдэг, үүгээр даалгавраа өгдгийг зогсоож, хаана
    С.Амарсайхан: Фэйсбүүкээр ангийн групп чат нээдэг, үүгээр даалгавраа өгдгийг зогсоож, хаана
    2026-07-21
  • ФОТО: Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал эхэллээ
    ФОТО: Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал эхэллээ
    2026-07-21
  • "Улсын цолд хүрсэн бөхчүүдээс допинг илрээгүй, аймгийн цолтой нэг бөхөөс илэрсэн гэх имэйл ирсэн"
    "Улсын цолд хүрсэн бөхчүүдээс допинг илрээгүй, аймгийн цолтой нэг бөхөөс илэрсэн гэх имэйл ирсэн"
    2026-07-21
  • Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
    Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
    2026-07-21
  • Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоныг угтан авлаа
    Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоныг угтан авлаа
    2026-07-21
  • Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
    Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
    2026-07-20
  • Цомоо өргөж, ялалтаа тэмдэглэх аваргуудын дэргэдээс Трамп холдохыг хүссэнгүй
    Цомоо өргөж, ялалтаа тэмдэглэх аваргуудын дэргэдээс Трамп холдохыг хүссэнгүй
    2026-07-20
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан