gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     5.11
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 26
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
  • Бүгд
  • Live
  • Фото
  • Видео
  • Зурган өгүүлэмж
Дмитрий Горелик: Барууны орнууд өөрсдийгөө хүссэн улсынхаа эсрэг хориг тогтоох онцгой эрхтэй хэмээн бодчихсон

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрөгч хоёрдугаар сарын 24-нд Украины Донбасст цэргийн тусгай ажиллагаа явуулах болсноо мэдэгдсэн. Оросын цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш сар гаруйн хугацаа өнгөрөөд байна. Үүнтэй холбогдуулан бид Украин, Оросын нөхцөл байдал болон үүнд Беларусийн үүрэг, оролцоо зэрэг асуудлаар Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дмитрий Гореликтой ярилцлаа.

Х.Көгершин
Улс төр
2022-04-10
 662
Facebook
Twitter

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрөгч хоёрдугаар сарын 24-нд Украины Донбасст цэргийн тусгай ажиллагаа явуулах болсноо мэдэгдсэн. Оросын цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш сар гаруйн хугацаа өнгөрөөд байна. Үүнтэй холбогдуулан бид Украин, Оросын нөхцөл байдал болон үүнд Беларусийн үүрэг, оролцоо зэрэг асуудлаар Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дмитрий Гореликтой ярилцлаа.

БИЧЛЭГ:

-Өмнө нь дурдсанчлан Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш сар гаруйн хугацаа өнгөрөөд байна. Нэгдүгээрт, Украин, Оросын хямралыг цэргийн ажиллагаа, дайн байлдааны нөхцөл байдалд шилжихээс өмнө шийдэж болох байсан уу. Хоёрдугаарт, ОХУ-ын хэвлэлээр одоогийн нөхцөл байдлыг цэргийн тусгай ажиллагаа гэж мэдээлдэг бол барууны хэвлэлүүд Орос, Украины дайн гэж буй. Таны бодол?
-ОХУ-ын Ерөнхийлөгчийн мэдэгдэл болон бусад бичиг баримтад үүнийг Украины Донбасст явуулж буй цэргийн тусгай ажиллагаа хэмээн тодорхой зааж өгсөн байдаг. Харин дайн гэдэг бол аливаа хоёр улс ямар нэг эрх ашигт хүрэхийн тулд хоорондоо дайтаж буй хэлбэр. Өнөөгийн нөхцөл байдлыг авч үзвэл Украин, Оросын аль аль талаас албан ёсоор дайн зарлаагүй. Тэгэхээр миний бодлоор асуудал нэр томъёонд биш харин тус цэргийн ажиллагааг юуны тулд хийж байгаад оршино. Дайн байлдаан, цэргийн ажиллагаанаас урьдчилан сэргийлэх боломж байсан уу гэвэл 2014 онд Украинд болсон Майданд болсон жагсаал, цуглааны үе рүү буцах шаардлагатай. Тус жагсаалын дараа Украины Засгийн эрхэнд одоогийн зарим хүмүүс гарч ирсэн. Дайнаас зайлсхийх боломжтой байсан уу гэх асуултыг украинчуудаас асуух нь зүйтэй болов уу.

Беларусь үргэлж энхийг сахих бодлого баримталж ирсэн. Иймээс энх цаг хурдан ирээсэй гэж хүсэж байна. Гэхдээ үүний тулд талууд харилцан зөвшилцөлд хүрэх ёстой.

Украины Донбасст 2014 оноос хойш бүрэн хэмжээний байлдааны ажиллагаа эхэлсэн. Донбассын Бүгд Найрамдах улсын эрх баригчид 2014 оноос хойш Киевийн дэглэмээс салан тусгаарлахыг хүсэж, тэдэнтэй яриа хэлэлцээ оролдлогыг удаа дараа хийсэн. Гэсэн хэдий ч Донбасст цэрэг, байлдааны ажиллагаа тасраагүй. Харамсалтай нь үүний улмаас маш олон энгийн иргэд амиа алдсан. Иймээс Франц, Герман, Орос, Украины удирдагчид "Нормандын формат"-ын дээд түвшний уулзалтаар гал зогсоох, хүнд зэвсэглэлүүдийг нүүлгэн шилжүүлэх, Украины зүүн  хэсэгт цэрэггүй бүс тогтоохоор Минскийн хэлэлцээрт гарын үсэг зурсан. Минскийн хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн тулд талууд уулзалт, хэлэлцээг хийж ирсэн бөгөөд дийлэнх уулзалт Беларусийн нутаг дэвсгэрт болсон. Гэвч 2014 оноос 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийг хүртэл бид өөр дүр зургийг олж  харлаа. Өөрөөр хэлбэл Украины тал Минскийн хэлэлцээрийг хэрэгжүүлээгүй боловч хэрэгжүүлсэн байгаа мэт дүр эсгэсэн.

Украин зэвсэгт хүчин Луганскийн Бүгд Найрамдах Улс, Донецкийн Бүгд Найрамдах улсын  эсрэг хүнд зэвсэг хэрэглэсээр, тэнд цэргийн хүчээ нэмэгдүүлсээр байв. Иймээс Донбасст болж буй хямралыг шийдвэрлэх, ямар нэгэн шийдэлд хүрэхийн тулд ОХУ-ын талаас сүүлийн жилүүдэд хэлэлцээний янз бүрийн арга хэлбэрийг ашиглан Украины талтай зөвшилцөлд хүрэхээр хичээсэн шүү дээ. Беларусь ч мөн Донбассын хямралыг шийдвэрлэхийн тулд хүчин чармайлт гаргасан.

Улмаар НАТО Польш, Румын, Литва зэрэг улсуудад ОХУ-ын хилийн ойролцоо цэрэг, армийн хүчээ улам бэхжүүлсээр 30 мянган цэргээ байршуулсан. Түүнчлэн Украины хилийн ойролцоох бүс нутагт НАТО цэргийн сургуулилалт явуулсан. Эдгээр асуудлуудын улмаас ОХУ-ын Ерөнхийлөгч Донецкийн Бүгд Найрамдах Улс, Луганскийн Бүгд Найрамдах Улсуудыг хүлээн зөвшөөрч, цэргийн тусгай ажиллагаа явуулах шийдвэр гаргасан юм.

-ОХУ цэргийн тусгай ажиллагаа явуулах үеэр Беларусийн нутаг дэвсгэрийг ашигласан. Ингэснээр Беларусь улс Украины эсрэг Оросын түрэмгийллийн хамсаатан болж, газар нутгаа түрэмгийллийн “тавцан” болгож өгсөн гэж барууныхан үзэж байна.
-Беларусийн нутаг дэвсгэрийг ашигласан гэх томьёололыг ашиглахгүй байх нь зүйтэй гэж үзэж байна. Үүнээс гадна Беларусь, ОХУ олон жилийн турш найрсаг хөршийн харилцаатай байж ирсэн. Мөн зэвсэгт хүчний салбарт олон жил хамтарч байгааг хэлмээр байна. Манай батлан хамгаалахын үзэл баримтлалын дагуу Беларусь-Оросын цэргийн сургуулилт жил бүр болдог. Сургуулилттай холбогдуулан Оросын цэргүүд Беларусь улсад байрласан байна. Беларусьтай хиллэдэг Украины цэргийн ажиллагаатай холбогдуулан Орос, Беларусийн төрийн тэргүүн нар Оросын зэвсэгт хүчний зарим хэсгийг Беларусийн нутаг дэвсгэрт үлдээх тохиролцоонд хүрсэн. Эдгээр цэргүүдийг  Украинтай хиллэдэг бүс нутагт Беларусийн зэвсэгт хүчинд алба хаах үүрэг өгсөн. Барууны зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр тайлбарлаж байгаачлан Беларусь хөрш зэргэлдээ улс руу түрэмгийлэхэд газар нутгаа өгөөгүй.

2014 оноос 2022 оны хоёрдугаар сарын 24-нийг өдрийг хүртэл бид өөр дүр зургийг олж харлаа. Өөрөө хэлбэл Украины тал Минскийн хэлэлцээрийг хэрэгжүүлээгүй.

-Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Украинд Беларусийн цэргүүд байхгүй хэмээн мэдэгдсэн. Гэсэн хэдий ч Оросын талаас тусламж хүсвэл цэргээ илгээхээ үгүйсгээгүй. Одоогийн байдлаар Украинд Беларусийн цэргүүд байгаа юу?
-Украины нутаг дэвсгэрт Беларусийн цэргүүд байхгүй, байгаа ч үгүй. Ирээдүйд байх ч үгүй хэмээн би бодож байна. Оросын талаас ийм хүсэлт тавиагүй. Беларусийн баруун хилд НАТО цэргийн хүчээ өргөжүүлсэн. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Лукашенко Беларусийн баруун хилийг хамгаална хэмээн мэдэгдсэн. Холбоотон улсын хувьд ОХУ-ын ар нуруу руу хутга шаахыг бид хүлээн зөвшөөрөхгүй. Гэхдээ Беларусь Украин руу цэргээ оруулах ямар ч шаардлагагүй. Учир нь Орос цэргийн тусгай ажиллагааны явцад тавьсан зорилгодоо хүрэхэд тус улсын зэвсэгт хүчний хүчин чадал хангалттай гэж би бодож байна. Тэдэнд Беларусийн зүгээс цэргийн нэмэлт хүч хэрэггүй. Харамсалтай нь Украин болон барууны хэвлэлүүдээр Беларусь Украин руу цэргээ оруулах гэж байгаа хэмээн хуурамч мэдээлэл маш ихээр тарааж байна.

-Барууны орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ чангатгасаар байна. Беларусь үүний хоморгонд мөн өртсөн. Хориг арга хэмжээ Беларусийн эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ?
-Бид анх удаа барууны улсуудын хоригт өртөж байгаа юм биш. Барууны орнууд өөрсдийгөө хүссэн улсын эсрэг улс төр, эдийн засгийн хориг арга хэмжээ авах онцгой эрхтэй хэмээн бодчихсон. Иймээс бид хориг арга хэмжээнд эртнээс бэлтгэлтэй байсан. Бид ОХУ болон Евразийн эдийн засгийн холбооны бусад улс оронтой хэлэлцэж, хориг арга хэмжээг даван туулах хөтөлбөр, төлөвлөгөөг хамтран боловсруулж, үр дагварыг аль болохоор зөөлрүүлэхэд анхаарсан.

Эдийн засгийн ямар ч хориг арга хэмжээ нөлөөллөө үзүүлнэ. Эдийн засгийн зарим салбарт дарамт орж ирж байгаа нь ажиглагдаж байгаа хэдий ч ерөнхийд нь нь авч үзвэл асар хүнд нөлөө үзүүлээгүй. Нэгдүгээрт, бид эдийн засгийн хориг арга хэмжээнээс урьдчилан сэргийлэх, хамгаалах төлөвлөгөөг боловсруулсан. Хоёрдугаарт, бусад улс оронтой эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэх шинэ боломж гэж харж байна. Манай улсын ашиг сонирхол барууны ертөнцөөр дуусахгүй. Хятад, Энэтхэг, Өмнөд Америк, Африкийн орнуудтай эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх боломж бий.

Барууны орнуудын зүгээс ОХУ, Беларусийн эсрэг авсан улс төр, эдийн засгийн хориг арга хэмжээ эрүүл хүний ухаанд багтамгүй, зарим нь ямар ч үндэслэлгүй.

Нэмж хэлэхэд сүүлийн үед барууны орнуудын зүгээс тавьж буй хориг арга хэмжээ утгаа алдлаа. Оросын соёл урлаг, хөгжим, тэр байтугай муурнуудыг ч хорьж байна. Спорт улс төрөөс ангид байх ёстой гэдэг боловч Бээжингийн паралимпод юу болсныг та бид бүгд харсан шүү дээ. Энэ бүр хэрээс хэтэрч байна.

Ийм хориг арга хэмжээний утга учир юунд байгаа вэ. "Илүү их хазаж, эмзэглүүлэхийг" хүсч, байгаа юм шиг санагддаг. Мөн сүүлийн үед барууны орнууд болон Украины зүгээс Орос, Беларусийг НҮБ, ЮНЕСКО, Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын атомын энергийн агентлаг, Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг олон улсын байгууллагаас хасах, түдгэлзүүлэх оролдого ихээр хийгдэж байна. Европын сэргээн босголт хөгжлийн банк Беларусь, ОХУ-д өөрийн төлөөлөгчийн газраа хааж, "Бид дахиж ийм улсуудтай хамтран ажиллахгүй" гэж хэлсэн. Яагаад? Яагаад гэвэл баруунд хэн нэгэн ийм  шийдвэр гаргасан. Энэ үйл явц нь хаашаа ч хол хүрэхгүй зам юм. Үүгээр олон улсын байгууллагуудын мөн чанар илэрхийлэгдэж байна. Аливаа олон улсын байгууллага бүх гишүүдийнхээ эрх, оролцоог тэгш хангаж ажиллах үүрэгтэй. Гэвч АНУ-ын нутаг дэвсгэрт төв штаб нь байдаг зарим олон улсын байгууллагууд Америкийн улс төрчдийн бодлогоор үйл ажиллагаагаа явуулж байгаа нь хамарсалтай.

-Орос, Украины төлөөлөгчдийн ээлжит уулзалт /2022.03.29/ Туркийн Истанбул хотод болов. Уулзалтаар талууд хэд хэдэн зөвшилцөлд хүрлээ. Талуудын хэлэлцээр энэ хэвээр үргэлжилбэл цэрэг, дайны ажиллагаа удахгүй зогсоно гэж та таамаглаж байна уу?
-Беларусь улс үргэлж энхийг сахих бодлого баримталж ирсэн. Иймээс энх цаг хурдан ирээсэй гэж хүсэж байна. ОХУ-ын үүднээс авч үзвэл үйл ажиллагаа нь тодорхой шалтгааны улмаас хийгддэг бөгөөд үр дүн нь тодорхой зорилгод хүрэх ёстой. Иймээс талууд хэзээ, хаана, яаж, хэрхэн харилцан зөвшилцөлд хүрэх нь ОХУ, Украинаас шууд шалтгаална. Мөн дэлхийн хамтын нийгэмлэгийн оролцоо зайлшгүй шаардлагатай. Учир нь Украинтай Орос, Беларусаас гадна Европын хэд хэдэн улс хиллэдэг. Тиймээс эдгээр улсууд асуудлын гадна үлдэж чадахгүй. Дээр дурдсанчлан энэ асуудалд олон улсын байгууллага, дэлхийн хамтын нийгэмлэгийн оролцоо хэрэгтэй.

Орос, Украины төлөөлөгчдийн уулзалтын тухайд мэдээж ахиц дэвшил гарсан. Талуудын өгч буй мэдээллээр хоёр орны төрийн тэргүүний уулзалтыг зохион байгуулах хувилбаруудыг хүртэл санал болгож байгаа. Ойрын хугацаанд төлөөлөгчид дахин уулзалт зохион байгуулах байх гэж найдаж байна. Гэсэн хэдий ч хэлэлцээр хийхэд тохиромжгүй хүчин зүйлүүд бий. Украины үндэсний батальонууд Оросын цэргийн олзлогдогсодтой харьцаж буй баримтууд нь Женевийн конвенцийг зөрчсөн талаар бид ярьж байна.

-Украин, Беларусийн харилцаа одоо ямар байгаа вэ. Украинд үүсээд буй нөхцөл байдлын дараа Беларусийн Ерөнхийлөгч Лукашенко Украины төрийн тэргүүн Зеленскийтэй утсаар ярьсан уу?
-Хоёр орны төрийн тэргүүн утсаар ярьсан. Гэхдээ би  хоёр жилийн өмнөх үйл явдлыг дурдахгүй өнгөрч чадахгүй нь. Хоёр жилийн өмнө манай улсад Ерөнхийлөгчийн сонгуулийн болсон. Энэ үеэр манай улсад гадны орнуудын зохион байгуулалттайгаар “маш сонирхолтой” үйл явдлууд өрнөсөн. Тодруулбал Беларусийн тогтвортой байдалд нөлөөлөх цэргийн хүчнийг бэлтгэхэд Украин оролцсон нь батлагдсан. Мөн Ryanair-ын онгоцтой болсон үйл явдлаас болж Украин хамгийн түрүүнд Беларусьтай агаарын хилээ хаасан орнуудын нэг болсон. Улмаар Беларусийн нутаг дэвсгэрээс цахилгаан импортлох болон манай калийн бордоог тээвэрлэхийг хориглосон. Украины Парламентын Дээд Зөвлөл болон улс төрийн байгууллагаас манай улсын удирдагчдад хандсан "зохисгүй үгс /доромжлол/"-ийг хаягласан байна.

Харин өнөөдөр үүсээд буй нөхцөл байдлыг ярьвал Украины талаас манай улсыг зуучлагч, түрэмгийлэгч, хэмээн нэрлэсээр байна. Беларусь улсын хувьд Украинаас дүрвэгчдийг хангалттай хэмжээнд хүлээн авахад бэлэн буйгаа удаа дараа илэрхийлсэн.

ОХУ-ын ЭСЯ Монголын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох гэсэн оролдлого хийсэн гэж харахгүй байна. Оросын талаас тийм зорилго өвөртлөөгүй гэдэгт би гүнээ итгэлтэй байна.

Одоогоор Украинд Беларусийн дипломат ажилтан байхгүй. Тэдний сүүлчийнх нь гуравдугаар сарын 19-нд Украинаас гарсан. Харамсалтай нь дипломат төлөөлөгчид, тэдний гэр бүлийн гишүүдийн амь нас, аюулгүй байдалд заналхийлж, Элчин сайдын яамны дансыг хаасан учраас Украиныг орхих болсон. Украины хилчид гартаа буу барьж, Бүгд Найрамдах Беларусь Улсаас Украинд суугаа Беларусь Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар дамжуулан Беларусийн гаалийн хорооны тэргүүнд "30 ширхэг мөнгө" дамжуулах видео хийж хэвлэл мэдээллээр цацсан нь доромжлол. Түүнчлэн манай дипломат төлөөлөгчийн газрын машинуудыг 20 цагийн турш шалгаж, дипломат шуудангийн хайрцагийг нээх гэсэн оролдлого хийсэн. Энэ нь Венийн конвенцийн зарчимд нийцэж байна уу.

-Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын ЭСЯ өөрийн фейсбүүк хуудсаараа дамжуулан Монголын Ардчилсан намд хандсан мэдэгдэл гаргасан. Оросын ЭСЯ-наас гаргасан уг үйлдэл аливаа улс орны дотоод хэрэгт оролцсон хэрэг гэж монголчууд үзэж байна.
-ОХУ-ын ЭСЯ-ны сайтад гарсан мэдээлэл болон үүний дараа иргэдийн зүгээс хийсэн эсэргүүцлийн жагсаалтай холбоотой мэдээллийг би харсан. ЭСЯ-наас гаргасан мэдэгдлийн эхний хэсэг нь Ардчилсан намд хандсан хэдий ч Америкийн хэвлэлээс гаргасан мэдээллийг иш татсан байсан. Гэтэл үүнийг Оросууд Монголын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох гэсэн оролдого хэмээсэн байр суурийг иргэд болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлж байна. Аливаа хоёр улсын дипломат харилцааны асуудалд сэтгэл хөдлөлд автаж болохгүй. Сэтгэл хөдлөлдөө автагдан гаргасан шийдвэрийн хохирол, хор хөнөөлийг арилгах хэцүү байдаг шүү дээ. Беларусийн Элчин сайдын яам болон хувь хүний хувьд миний зүгээс ОХУ-ын ЭСЯ Монголын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох гэсэн оролдлого хийсэн гэж харахгүй байна. Оросын талаас тийм зорилго өвөртлөөгүй гэдэгт миний зүгээс гүнээ итгэлтэй байна.

-Улс төрийн хандлага өөрчлөгдөж, хориг арга хэмжээ цуцлагдаж, барууны орнуудтай харилцаагаа сэргээх магадлал хэр байна вэ?
-Өнөөдөр барууны орнуудын зүгээс ОХУ, Беларусийн эсрэг авсан улс төр, эдийн засгийн хориг арга хэмжээ эрүүл хүний ухаанд багтамгүй, зарим нь ямар ч үндэслэлгүй. Эдийн засгийн хориг арга хэмжээг эрт, орой хэзээ нэгэн цагт цуцлах байх гэсэн хэдий ч бидний "сэтгэлд шарх" үлдэнэ. Барууны орнуудтай харилцаа сэргээх боломж үргэлж байгаа. Гэхдээ хэзээ, яаж  гэдгийг цаг хугацаа харуулна.

-Ярилцсанд баярлалаа.

  • ФОТО: “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг үргэлжилж байна
    ФОТО: “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг үргэлжилж байна
    Өчигдөр
  • Хоол, унаа, байрны ашиглалтын зардлаас нийгмийн даатгал авахгүй байхаар хуулийн төсөлд тусгажээ
    Хоол, унаа, байрны ашиглалтын зардлаас нийгмийн даатгал авахгүй байхаар хуулийн төсөлд тусгажээ
    2025-05-09
  • "Цацраг идэвхт бодисын нөлөөлөл хэмжих олон улсын лаборатори байгуулахаар боллоо"
    "Цацраг идэвхт бодисын нөлөөлөл хэмжих олон улсын лаборатори байгуулахаар боллоо"
    2025-05-07
  • "Монголчууд хэдхэн сарын дотор Temu онлайн дэлгүүрээс ₮24 тэрбумын бараа худалдан авчээ"
    "Монголчууд хэдхэн сарын дотор Temu онлайн дэлгүүрээс ₮24 тэрбумын бараа худалдан авчээ"
    2025-05-06
  • ФОТО: "Мет Гала" наадамд ирсэн зочдын этгээд хувцас, гоёл...
    ФОТО: "Мет Гала" наадамд ирсэн зочдын этгээд хувцас, гоёл...
    2025-05-06
  • П.Наранбаяр: Боловсролын зээлийн сангийн журмыг шинэчиллээ
    П.Наранбаяр: Боловсролын зээлийн сангийн журмыг шинэчиллээ
    2025-04-30
  • ФОТО: Пап Францисыг эцсийн замд нь үдлээ
    ФОТО: Пап Францисыг эцсийн замд нь үдлээ
    2025-04-27
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж байна
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж байна
    2025-04-25
  • УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ
    УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ
    2025-04-24
  • ФОТО: “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд эхэллээ
    ФОТО: “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд эхэллээ
    2025-04-24
  • "Засгийн газар Цагаан дэл уул-Өлзий боомтыг нээх тогтоол гаргаж, хууль зөрчсөн"
    "Засгийн газар Цагаан дэл уул-Өлзий боомтыг нээх тогтоол гаргаж, хууль зөрчсөн"
    2025-04-22
  • “Оюу толгой” компани Өмнөговьд 1200 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг хүлээлгэн өглөө
    “Оюу толгой” компани Өмнөговьд 1200 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг хүлээлгэн өглөө
    2025-04-22
  • Уулаар, ой модоор алхахдаа тод хувцас өмсөхийг зөвлөв
    Уулаар, ой модоор алхахдаа тод хувцас өмсөхийг зөвлөв
    2025-04-18
  • УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна
    УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна
    2025-04-17
  • ФОТО: Монголын циркчид төв талбайд тоглож, хүүхэд багачуудыг баясгаж байна
    ФОТО: Монголын циркчид төв талбайд тоглож, хүүхэд багачуудыг баясгаж байна
    2025-04-16
  • ФОТО: Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд тохиосон хүчтэй шороон шуурганы дараах нөхцөл байдал
    ФОТО: Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд тохиосон хүчтэй шороон шуурганы дараах нөхцөл байдал
    2025-04-14
  • Youtube-д 38 сая дагагчтай IshowSpeed Монгол дахь аяллаа шууд дамжуулж байна
    Youtube-д 38 сая дагагчтай IshowSpeed Монгол дахь аяллаа шууд дамжуулж байна
    2025-04-11
  • "Ерөнхий Прокурорын гаргасан дүрэм журам Хууль зүйн яаманд бүртгэлгүй байдгийг нээлттэй болгох хэрэгтэй"
    "Ерөнхий Прокурорын гаргасан дүрэм журам Хууль зүйн яаманд бүртгэлгүй байдгийг нээлттэй болгох хэрэгтэй"
    2025-04-10
  • “Төгрөг нуур” ордыг $250 саяар худалдахдаа бидний 20 хувийг зөвшөөрөлгүй авч, шилжүүлсэн”
    “Төгрөг нуур” ордыг $250 саяар худалдахдаа бидний 20 хувийг зөвшөөрөлгүй авч, шилжүүлсэн”
    2025-04-08
  • “Монгол гэр бүл” гэрэл зургийн уралдааны ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮДЭЭС
    “Монгол гэр бүл” гэрэл зургийн уралдааны ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮДЭЭС
    2025-04-07
  • ФОТО: БЗД-ийн 10-р хороонд экстрем спортын талбайг тохижуулж дуусжээ
    ФОТО: БЗД-ийн 10-р хороонд экстрем спортын талбайг тохижуулж дуусжээ
    2025-04-04
  • ФОТО: Сүхбаатарын талбайд 3333 сурагч "Тусгаар тогтнол" шүлэг уншлаа
    ФОТО: Сүхбаатарын талбайд 3333 сурагч "Тусгаар тогтнол" шүлэг уншлаа
    2025-04-04
  • Дараах шинж тэмдгүүд илэрвэл эмчид хандахыг зөвлөж байна
    Дараах шинж тэмдгүүд илэрвэл эмчид хандахыг зөвлөж байна
    2025-04-04
  • "Гэр бүлийн хүчирхийлэлд биеийн хохирол учруулаагүй бол заавал баривчлах шаардлагагүй болно"
    "Гэр бүлийн хүчирхийлэлд биеийн хохирол учруулаагүй бол заавал баривчлах шаардлагагүй болно"
    2025-04-03
  • С.Бямбацогт: ХХОАТ-ыг 1 хувь болговол сөрөг үр дагавартай. Аливааг тал талаас нь хардаг байя
    С.Бямбацогт: ХХОАТ-ыг 1 хувь болговол сөрөг үр дагавартай. Аливааг тал талаас нь хардаг байя
    2025-04-03
  • "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 жил тутамд тогтооно гэж заасан ч 3 жил дараалан нэмлээ"
    "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 жил тутамд тогтооно гэж заасан ч 3 жил дараалан нэмлээ"
    2025-04-03
  • Нийслэлийн 2025 оны төсвийг тодотголоо
    Нийслэлийн 2025 оны төсвийг тодотголоо
    2025-03-28
  • "УИХ-д олон сонгогдсон, эрх нь дархлагдсан хүмүүс залуу гишүүдийн боломжийг хаадгаа боль"
    "УИХ-д олон сонгогдсон, эрх нь дархлагдсан хүмүүс залуу гишүүдийн боломжийг хаадгаа боль"
    2025-03-27
  • "Шивээхүрэн боомтоор Гашуунсухайтаас дутахааргүй хэмжээний нүүрс экспортлох боломжтой"
    "Шивээхүрэн боомтоор Гашуунсухайтаас дутахааргүй хэмжээний нүүрс экспортлох боломжтой"
    2025-03-26
  • Б.Батзориг: Сайд "Ноорог"-ийн асуудлыг өндөр түвшинд анхаарч байгаа нь нэг зүйлээс эмээж байгаагийн илрэл
    Б.Батзориг: Сайд "Ноорог"-ийн асуудлыг өндөр түвшинд анхаарч байгаа нь нэг зүйлээс эмээж байгаагийн илрэл
    2025-03-23
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан