Төрийн ордонд ойн салбарын үндэсний чуулган үргэлжилж байна. Чуулганы үдээс хойших цагт ойн салбарын асуудал болон шийдлийг хэлэлцэж байгаа юм. Чуулганд оролцогчдын санал, сэтгэгдлийг сонсож, холбогдох албаныхан хариулж байна.
Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг мод үржүүлгийн компанийн захирал:
-Тэрбум модоо тариад, эргээд дараа жилийн наймдугаар сард тоолж байх журам эсхүл заалт оруулах хэрэгтэй байна. Зөвхөн тарьц, суулгацыг тэрбум моддоо оруулж тоолж болохгүй.
Мод үржүүлэх, ойжуулах бол мөнгөний хувьд ямар ч ашиггүй. Мод гэдэг бол та бидний таваас есөн үед ач тусаа үзүүлж байдаг ургадаг, төлждөг хамгийн том баялаг. Тиймээс мод үржүүлэгчдийн тарьж, ургуулж байгаа тарьц, суулгацын үрийг хамгийн багадаа 5 дахин өсгөх хэрэгтэй байна. Зээл тусламж гэж өчүүхэн төдий, долоох шахуу юм өгдөг. Дэмжмээр байгаа бол тарьц, суулгацын үнийг өсгөчихвөл бид чармайгаад л ажиллана. Яаж нэмэх вэ гэвэл төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа худалдан авах тухай хууль бий. Энэ тендерийн хуулиа өөрчил. ТЭЗҮ дотроо үүнийг нь 5 дахин илүү өсгөөд тавьчих. 20 жилийн өмнө тураг харгана 2500 төгрөг байсан, одоо яг тэр үнээрээ байна. Тэгэхээр үнээ нэмчихвэл мод үржүүлэгчид өөрсдөө зохицуулаад явчихна.
Дархан-Уул аймгаас оролцож буй жимс, зөгийн салбарын судлаач, мод үржүүлэгч:
-Зөгийчид, жимсчид бүгд бургасыг шүтэж амьдардаг юм. Бургас байгалийн аясаар тэлж ургах ямар ч бололцоогүй болсон. Өвгөн болсон бургасыг хөрөөдөөд түлж байгаа, мал хошуу хүрэх хэсгийг идэж байгаа. Түлэхээс, идэхээс өөр арга байхгүй. Харин үржүүлэхгүй байх аргагүй. Орой дээр нь үлдсэн жаахан үр доош ургаж байхад нь хүн, малын нөлөөгөөр алга болоод, маш их сүйдэж байна.
Мэргэжлийн хүний хувьд надад нэг санал байна. Өвгөн бургасны гол руу ургасан зуун салаа байлаа гэхэд 6 салаа нь амьтай байгаа. Үүнээс мал идсэн гэхэд үлдсэн 2 салаанаас нь нэг юм уу хоёр стандарт мөчир аваад 10-20 ширхэг болгоод үржүүлмээр байна. Ингэж бургасны амийг аврах гэхээр том хэмжээний гуалин ачсантай адил ял оноодог, энэ байдалд зохистой шийдэл гаргаж өгөөч гэж хүсэх гэсэн юм.