Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадам эхэллээ.
Энэ жилийн наадмын нээлт, хаалтыг шинэ технологи, дэвшилтэт төхөөрөмжийг үүх түүхтэй хослуулан хийх шинэ санаа бүхий зохиол төлөвлөгөөгөөр “Монгол туургатан” театрын найруулагч Ц.Батнайрамдал найруулж үзэгч олонд хүргэж буй.
Нээлтийн ажиллагаанд нийт 21 аймгийн язгуурын өв тээгч 8 настай балчраас 80 настан хүртэл 1300 гаруй уран бүтээлч оролцжээ.
“Эх дэлхий, эх оршихуй цадиг” сэдэвтэй баяр наадмын нээлтийн эхний бүлэгт эх дэлхий бол зөвхөн хүн төрөлхтний оршин байгаа газар биш бөгөөд эртний ургамал, амьтан, хорвоо дэлхийн үүслийн талаар үзүүлсэн юм.
Мөн түүхэн цаг үеийг эргэн санасны дараа орчин цаг рок, попын төлөөлөгчид ая дуугаа өргөсөн юм. Энэ жилийн наадмын нээлтэд тэгш хүртээмжтэй буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөөллийг оролцуулж, дуулж, бүжиглэж байгаа нь харагдсан юм.
Монголчууд байгаль дэлхийгээ шүтэж, ахуйгаараа дэлхийн даяаршлын үед хүн төрөлхтний энх амгаланг дараагийн сайн сайхан руу хөтлөх хөтөч нь болох боломж байгааг харуулахыг зорьсныг найруулагч Ц.Батнайрамдал хэлсэн юм.
Энэ ч утгаараа амьтан өвс, ургамлыг дүрсэлж хувцасласан бүжигчид, жүжигчид наадмын нээлтийг чимж байлаа. Их олон хүний сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөөр бүтсэн нь тодхон харагдав.
Моринд эрэмгийн монгол хүний ур чадвар, морины хүч тэнхээг сорьсон залуус цэнгэлдэхийг тойрон эргэлдэж, морьтон монгол гэдгээ харуулж чадсан юм.
Ийнхүү наадмын нээлт Уяхан замба тивийн наран дуугаар өндөрлүүлж, морин хуурын эгшгээр өндөрлүүллээ.