- Судлаач Р.Отгонбаатарын 40 гаруй жилийн цуглуулгыг харуулах үзэсгэлэн нээлтээ хийлээ
- Түүний цуглуулгад 1000 гаруй жилийн түүхийг харуулах эд зүйлс багтдаг
“Үндэсний бичиг үсгийн баяр-2023” хүрээнд зохион байгуулж буй “Бичиг ном түүний эд өлөг” үзэсгэлэнгийн нээлт боллоо. Тус үзэсгэлэн судлаач Р.Отгонбаатарын 40 гаруй жилийн цуглуулгын багахан хэсгийг л багтаасан гэв.
Тэрбээр үзэсгэлэнгийн нээлтэд ирсэн зочдод үзвэр нэг бүрийг биечлэн тайлбарлаж, мэдлэг туршлагаасаа хуваалцсан юм. Үзэсгэлэнг нар зөв тойроход бүтээлүүд Монголчуудын бичиг соёлын түүхийг нэн эртний үеэс эхлэн харуулах байдлаар нарийн зохиомжлон хийжээ.
Судлаач Р.Отгонбаатарын цуглуулга 1000 гаруй жилийн түүхийг харуулдаг учраас тэдгээр эд зүйл баримтат өв болдог. Тэрбээр судлаач хүн учраас өөрөө эрэл хайгуул хийж, эрдэм шинжилгээний тодорхой зорилготой төрөлжүүлэн бичиг үсгийн ховор нандин эд зүйлсийг цуглуулдаг.
“Бичиг ном түүний эд өлөг” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд нэг сар үргэлжилнэ.