Өнгөрч буй долоо хоногт болсон үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
ЕРӨНХИЙ САЙД ВАКЦИНЫ АНХНЫ ТУНГ ТАРИУЛНА
Энэ долоо хоногийн лхагва гарагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүдтэй уулзаж, "Covid-19"-ийн вакцин хүлээн авах, хадгалах бэлэн байдлыг шалгасан. Энэ үеэр Ерөнхий сайд вакцины хамгийн анхны тунг өөрөө тариулж, нийт иргэддээ уриална гэж мэдэгдсэн юм.
Эхний ээлжийн вакциныг энэ сарыг 22-ны өдөр Монголд авчирч , 23-ны өдрөөс вакцинжуулах аянаа эхлүүлэхээр болсон.
ХӨСҮТ-ийн Вакцин биобэлдмэлийн төв агуулах вакцин хадгалах +2-оос +8 хэмийн өрөө, -20 хэмийн хөргүүртэй. Нэгдүгээр сард -70 хэмийн 26 хөлдөөгч авсан бөгөөд нэг хөлдөөгч 388 литрийн багтаамжтай, 180 орчим мянган хүн/ тун вакцин хадгалах боломжтой юм байна. Бэлтгэл ажил хангагдсан гэжээ.
Мөн хүн амыг вакцинд хамруулах дарааллыг хүргэсэн.
Мөн вакцинжуулалтын хоёр тундаа хамрагдсан иргэнийг хурууны хээ болон иргэний үнэмлэхийн QR кодыг идэвхжүүлэн, хоёр тунгаа авсан хүнд гадаадад зорчих карт, сертификат олгох технологийн шийдлийг хийж байгаа юм байна. Хийлгэхгүй гэвэл хэрхэх талаар тодруулахад хуульд заасны дагуу иргэн дархлаажуулалтад хамрагдахгүй бол бичгээр баталгаажуулж авах юм байна.
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ ХЭМНЭЛТИЙН ГОРИМД ШИЛЖҮҮЛЛЭЭ
Цар тахлын эсрэг ажиллаж байгаа байгууллагаас бусад улсын болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой бүх байгууллага, аж ахуйн нэгжийг он дуустал хэмнэлтийн горимд шилжүүллээ. Үүнд:
- Үр ашиггүй зардлыг бууруулж, зардлыг тэвчих замаар батлагдсан төсвөө 10-аас доошгүй хувь хэмнэх
- Цалин хөлс нэмэх, шагнал урамшуулал олгохгүй байх
- Ажилтнуудын ажил, үүргийн хуваарилалтыг оновчтой болгож, чиг үүргийн давхардлыг арилгах
- Шинээр автомашин, албан тасалгааны тавилга худалдаж авахгүй байх гэх мэт 10 гаруй шаардлага тусгагдсан байна.
ЭНЭ САРЫН 23-НЫ ӨДРӨӨС ДИЙЛЭНХ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЭЭНЭ
Энэ сарын 23-наас дийлэнх бизнесүүдийн үйл ажиллагааг шат дараатайгаар нээхээр болжээ. Хотын Захирагч Д.Сумъяабазарын хэлснээр кинотеатр, фитнесс, үсчин, гоо сайхан зэрэг байгууллагууд хэрхэн ажиллах талаарх журам боловсруулсан байна.
Харин гуравдугаар сарын 1 хүртэл хойшлуулаад байсан сургуулиудын танхимын сургалтыг нээхийг эрсдэлтэй хэмээн үзэж буйгаа Шадар сайд С.Амарсайхан мэдэгдсэн.
Бид эцэг эхчүүдийн дунд өөрсдийн сувгаар санал асуулгыг явуулахад дийлэнх нь хүүхдээ танхимын хичээлд хамруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
ЗҮРХНИЙ ГАЖГИЙН МЭС ЗАСЛЫН ЭМЧИЛГЭЭГДААТГАЛЫН САНГААС 100 ХУВЬ ХАРИУЦАХААР БОЛСОН
Зүрхний болон гол судасны төрөлх гажгийн мэс заслын эмчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хариуцахаар болсныг ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн мэдээлжээ.
2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлаар “Төлбөрийн хэмжээ, жагсаалт, өртгийн жин, журам шинэчлэн батлах тухай” тогтоолын төсийг батлан Хууль зүй дотоод хэргийн яаманд бүртгүүлэхээр хүргүүлсэн байна. Тогтоолын төсөлд дээрх эмчилгээг 100 хувь ЭМД-ын сангаас хариуцах талаар тусгажээ.
"НЭГ ХААЛГА-НЭГ ШИНЖИЛГЭЭ"-ГЭЭР НИЙТ 54 ТОХИОЛДОЛ ИЛРҮҮЛЛЭЭ
Хоёрдугаар сарын 11-ний өдөр эхэлсэн 12 хоногийн хугацаатай "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-гээр одоогоор нийт 54 тохиолдол ирүүлээд байна. Үүний 26 нь анхдагч шинжилгээгээр батлагдсан бол 28 нь эдгээр хүмүүсийн гэр бүл найз нөхөд, ойр дотны хүмүүсээс илэрсэн байна. Засгийн газраас хэрвээ хөл хорио тогтоогоогүй, өрх бүрээс ийм шинжилгээ аваагүй бол энэ 54 тохиолдол цаашид бүр ихээр тархаж, олон голомт үүсэх эрсдэл болох байсан гэж мэдээлж байгаа юм.
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДУГААРЫГ ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ХУДАЛДЛАА
Авто тээврийн үндэсний төвөөс зарласан тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдаа энэ долоо хоногт явагдлаа. Уг арга хэмжээгээр азын дугар 427 сая төгрөгийн үнэд хүрсэн ч тухайн иргэн дугаараа худалдаж аваагүй тул дахин дуудлага худалдаа зохион байгуулахаар болжээ. Зарим дугаарууд 1 сая төгрөгөөс 45 сая төгрөг хүртэл үнэ хүрсэн байна.
ИРГЭДИЙН ТУСГААРЛАЛТЫН ХУГАЦААГ 10-ААС ХЭТРҮҮЛЭХГҮЙ БАЙХААР БОЛЛОО
Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан гадаад улсаас тусгай нислэгээр ирсэн иргэдийн тусгаарлалтын хугацааг 10 хоногоос хэтрүүлэхгүй байх чиглэл өгсөн.
Тусгаарлалтын хугацааг багасгаснаар байрны хүрэлцээ нэмэгдэж, тусгай нислэгийн тоог нэмэх боломжтой болно гэж үзжээ. Тиймээс эхний 10 хоногийг тусгаарлах байранд, халдвар илрээгүй тохиолдолд 10 дахь хоногт нь гэрт нь гаргаж, дөрөв хоног гэрт нь тусгаарлахаар болсон байна.
Онцлох нийтлэл, ярилцлага:
- Г.Цолмонбаатар: Үнэрлэх, амтлах мэдрэмжгүй болсноор коронавирусийн халдвар авснаа мэдсэн
- Та коронавирусийн эсрэг вакцин хийлгэхээс өмнө биеэ хэрхэн бэлдэх шаардлагатай вэ?
- "Миний хувьд хүүхдийн минь боловсрол эрүүл мэндийн дайтай чухал"
- Хичээлийг танхимаар хэзээ оруулах талаар төлөвлөгөө байна уу, УОК, Засгийн газар аа?