-Үзэл бодол-
Ээж: Өгүүлбэрийн хэдэн төрөл байдаг вэ?
Хүү: Хүүрнэх, асуух, за байз үлдсэн нь юу билээ дээ.
Ээж: За тэгвэл ямар өгүүлбэрийг хүүрнэх өгүүлбэр гэдэг юм?
Хүү: Ммм...
Ээж: За тэгвэл асуух өгүүлбэрийг нэг хэлээдэх ээ.
Хүү: Асуултын тэмдэгтэй.
Ээж: Асуух үг ямар үгнүүд байна.
Хүү: Ммм... Ээж би бараг бүтэн хоёр жил сургуульд сурсангүй. Та битгий хэцүү юм асуугаад бай. Хичээл байтугай ангийнхаа хүүхдүүдийн заримыг нь ч санахгүй байна.
Гуравдугаар ангийн хүү ба ээжийн хооронд болсон яриа.
174 МЯНГАН СУРАГЧ СУРГАЛТЫН ХОЦРОГДОЛД ОРЖ ЭХЛЭЭД БАЙНА
Цар тахал, өвчин зовлон гээд сүүлийн хоёр жилд хүүхдүүд үлгэн салган сурмар аядлаа. Сэтгэл ханамжаар дүүрэн байгаа теле хичээл үнэндээ үнэхээр үр дүнтэй байгаагүйг салбар хариуцсан сайд нь удаа дараагийнхаа мэдэгдлээр баталчихсан.
Теле хичээл мэдлэг, мэдээлэл өгч чадаж байна уу гэдгээс урьтаад түүнийг нь үзэх ч боломжгүй, үзээ ч үгүй хүүхдүүд нийслэлд л гэхэд зуу зуугаараа байна гэх. Тийм ч учраас ирэх сарын 1-нээс танхимын хичээлийг сонголттойгоор эхлүүлэх саналаа Засгийн газрын хуралдаанд оруулсан.
Сурагчид нэг хичээлийн жилд 165-180 хоног танхимаар хичээллэж байж мэдлэгээ авдаг. Гэтэл Ковид гарснаас хойш 80 хувьд нь танхимаар хичээллэж чадаагүй
Гэвч Шадар сайд С.Амарсайхан танхимын сургалтыг хойшлуулсан талаарх мэдэгдлээ нүднээс нулимс дуслам уран яруугаар гаргажээ.
“Чин сэтгэл, хичээл зүтгэл байхад ямар ч хэцүү бэрх нөхцөлд эрдэм номыг шамдан суралцаж болдог тухай “Хүжийн гал” өгүүллэгт гардаг” талаар түүний мэдэгдэлд харагдана. Юуны чинь чин сэтгэл, юуны чинь хичээл зүтгэл. Дөнгөж үсгээ үзэж эхэлсэн хүүхдүүдэд чин сэтгэл, хичээл зүтгэл байгаад ч үнэндээ сурах боломж, нөхцөл нь хомс байна.
Тодруулбал, зөвхөн Улаанбаатар хотод гэхэд цахилгаанд холбогдоогүй 30 мянган өрх байгаа гэдгийг салбарын сайд нь хэлж байв.
Урьдчилсан тооцоогоор 174,000 сурагч сургалтын хоцрогдолд орж эхлээд байгаа бөгөөд ирээдүйд ажилгүй, мэдлэггүй бүхэл бүтэн харанхуй үе гарч ирэх эрсдэл байгааг ч хэлсэн.
Мөн тэрбээр “Сурагчид нэг хичээлийн жилд 165-180 хоног танхимаар хичээллэж байж мэдлэгээ авдаг. Гэтэл Ковид гарснаас хойш 80 хувьд нь танхимаар хичээллэж чадаагүй. Үндсэндээ авах ёстой мэдлэгийнхээ 70-80 хувийг авч чадахгүй байна гэсэн үг. Ийм эрсдэл үүссэн учраас цахим, танхимын сонголттой судалгааг хийж байгаа” гэдгийг мэдэгдсэн.
Нөхцөл байдал хүндийн хүндэд очоод байгааг салбарын хариуцсан сайдын дээрх мэдээллүүдээс харж болно.
БОЛОВСРОЛООР ЗОГСОХГҮЙ...
Өнгөрсөн хугацаанд хүүхдүүд боловсролын төдийгүй сэтгэлзүйн асуудалд өртөөд байна. Гурван удаагийн хөл хорио, тэрнээс өмнө ч хүүхдүүдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарласан хоёр жилийн хугацаанд сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл хөдлөл, нийгэмшлийн хөгжлийн асуудал хүндрэлтэй учраад байна. Томчууд бидэнд нийгэмтэй харилцах, ярилцах хэрэгцээ хөл хорио, хязгаарлалтын үед их байсныг Clubhouse нотолж буй гэж болно. Хичээл сургуульгүй, гадаа ч гарч чадахгүй энэ нөхцөлд хүүхдүүдийн сэтгэлзүй ч мөн л тулгамдсан асуудал болж, дэлгэцийн хамаарал гэх хадны мангаа бүр ч аюул дагуулсаар байна.
III САРЫН 1 БИШ БОЛ ХЭЗЭЭ ГЭЖ?
Өнөөдөр хоёрдугаар сарын 18. Сүүлийн сар гаруйн өмнөөс л хичээлийг танхимаар явуулахаар судалж байна гэсэн боловч өнөөдөр “3 сарын 1-нд эхлүүлэхийг түр хойшлууллаа” гэснээс өөр зүйл хэлсэнгүй.
Нөхцөл байдал хүнд байгаа, холбогдох газрууд ажиллаж байгаа, эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж байгааг иргэд ойлгож байна. Гэхдээ тодорхойгүй байдал чинь иргэдийг бухимдуулаад байна.
Өнөөдрийн байдлаар ЕБС-ийн 30 сургуулийг шинжилгээний цэг болгон ашиглаж байна. Хэзээ сургуулийг шинжилгээний цэгээр ашиглахаа больж, тэнд сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх төлөвлөгөө алга
Зүй нь, халдварын тохиолдол өдөрт хэд байхаас шалтгаалж, танхимын хичээлийг хэзээ нээх, хичээл эхэлсэн тохиолдолд хүүхэд долоо хоногт хэдэн удаа танхимын хичээл үзэх талаар өдийд төлөвлөсөн баймаар. Мөн хичээл эхэлсэн үед нэг удаад танхимд хэдэн хүүхэд орж, хэдэн ээлжээр хичээллэх, халдвар хамгааллыг хэрхэн сахиулах гэдэг төлөвлөгөө, журам нь хаана байна вэ?
Өнөөдрийн байдлаар ЕБС-ийн 30 сургуулийг шинжилгээний цэг болгон ашиглаж байна. Хэзээ сургуулийг шинжилгээний цэгээр ашиглахаа больж, тэнд сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх төлөвлөгөө ч алга.
Цар тахлын үед боловсролын салбарын үйл ажиллагааг хэрхэн явагдах талаар бодлого, журам нь өнөөдрийг хүртэл ил болоогүйг бодоход тийм зүйл байхгүй гэж ойлгохоор байна.
Өнөөдрийг хүртэл улсын хэмжээнд шинэ коронавирусийн халдварын 130 орчим голомт бүртгэгдсэн. Үүнээс өнөөдрийн байдлаар 36 голомт идэвхтэй байгаа нь нийслэлд. Тэгвэл орон нутагт, халдваргүй бүсэд хичээлийг танхимаар хичээллүүлж яагаад болохгүй байгаа юм бэ. Ирэх сард биш юм бол яг хэзээ, ямар нөхцөлд хүүхдүүд танхимд сууж хичээлээ хийх юм бэ?
Хичээл, сургалтын үйл ажиллагааг хэрхэн хэзээ эхлүүлэх, ямар төлөвлөгөө байгаа юм, танилцуулаач. Хэзээ яг танхимаар хичээллэх юм УОК, Засгийн газар аа???