АНУ-ын Вашингтон ДС хотод амьдардаг Г.Цолмонбаатартай цахимаар холбогдлоо. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлчээс эхлэн гэр бүлээрээ коронавирусийн халдвар авч эдгэрсэн, халдварын үед гэрийн нөхцөлд ямар арга хэмжээ авч байсан, одоо биеийн байдал нь ямар байгаа зэрэг мэдээллийг бидэнтэй хуваалцлаа.
-Танай гэр бүл өнгөрөгч нэгдүгээр сарын сүүлчээс эхлэн ээлжлэн халуурч, ханиалгаж эхэлсэн гэсэн. Коронавирусийн халдвар авсан гэдгээ хэзээ мэдсэн бэ?
-Өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нд хамгийн анх өндөр халуурч эхэлсэн. Түүнээс өмнө нь мөн бага зэргийн ханиалгах, халуурах, бие арзайх зэрэг шинж тэмдгүүд илэрч байсан л даа. Гэхдээ тухайн үед энгийн ханиад байна гэж бодож байсан. Нэгдүгээр сарын 31-нд буюу ням гарагт хэвтэрт орсон. Үүнээс хойш дөрөв хоногийн хугацаанд өдөр ирэх тусам бие доордсон. Өдөр өдрөөр бие муудаад дээшээ огиулж, доошоо шингэн алдсан. Шөнөдөө хүчтэй халуурч, өдөртөө толгой ихээр өвдөж булчингууд дасгал хийсний дараа булардаг шиг хөндүүрлэж байсан. Коронавирусийн халдвар авсан гэж мэддэггүй юм билээ. Цээжээр дарж өвдсөн. Тухайн үед нойр булчирхай өвдсөн болов уу хавдар туссан болов уу гэж бодсон. Эмчээсээ зөвлөгөө авахад бие тэнхэрвэл яаралтай шинжилгээ өгөхийг зөвлөсөн юм. Өөрийгөө коронавирусийн халдвар авсан вэ гэдгээ ямар шинж тэмдгээр мэдсэн бэ гэхээр үнэрлэх, амтлах мэдрэмжгүй болчихсон байсан. Манайх чинь бага насны хүүхэдтэй. Хоёр настай хүүхдийнхээ живхийг сольж байхад ямар ч үнэр мэдрэхгүй байсан. Шүдээ угаасан ч, махан хоол, алим жимс идсэн ч ямар ч амт үнэр мэдрэхгүй болохоор хоолны дуршилгүй болдог юм байна. Халдвар авсан гэдгээ тухайн үеэс эхлэн гадарласан. Хоёрдугаар сарын 7-нд эхнэрийн шинжилгээний хариу эерэг гарсан.
Коронавирусийн халдвар авсан гэж мэддэггүй юм билээ. Цээжээр дарж өвдсөн. Тухайн үед нойр булчирхай өвдсөн болов уу хавдар туссан болов уу гэж бодсон.
-Халдвар авснаа мэдсэнийхээ дараа ямар арга хэмжээ авч эхэлсэн бэ?
-Эхний арга хэмжээ нь гэртээ хөл хорио тогтоосон. Гадагш орох, гарах бүх хөдөлгөөнөө зогсоосон. Мөн эхнэр бид хоёр нэг өрөөнд тусгаарлагдаж, хүүхдүүдээ өөр өрөөнд байлгах зэрэг арга хэмжээ авсан. Хүүхдүүдийн маань хувьд зэрэг тусаагүй. Над дээр илэрсэн шинж тэмдгүүд хүүхдүүдэд маань ганц хоёр хоногийн зайтай ээлжлэн илэрч хөнгөн туссан. Ерөнхийдөө гэр бүлээрээ коронавирусийн халдвар авч эдгэрсэн.
-Гэрийн нөхцөлд эмчилгээ хийсэн байна. Эмч нар ямар зөвлөгөө өгч байсан бэ?
-Манай гэр бүлийн хувьд эмчээсээ утсаар зөвлөгөө авч, гэрийн нөхцөлд эмчилгээ хийлгэсэн. Энд эрүүл мэндийн газраас өдөр болгон бидэнтэй холбогдож, гэр бүлийн гишүүн болгоны биеийн байдлыг асууж байсан. Эмчийн зөвлөгөө болон интернэтээс олж уншсан мэдлэгийнхээ хүрээнд витамин С, Д өдөр, оройдоо ууж байсан. Монгол аргаар хонь, үхрийн махтай шөл хийж идсэн, түүхий сармис, цагаан гаа их хэрэглэсэн. Халуун цайнд цагаан гаа, лимон, алимны цуу хэрэглэх хэрэгтэй гэдгийг эмч нар зөвлөж байсан. Гэртээ агаар салхи сайн оруулах хэрэгтэй.
Хоолны дуршилгүй болсон хүний бие сульдаад үүний улмаас хатгаа болох магадлал маш өндөр. Вирусийн гаралтай өвчин учир өндөр настай болон бие муутай хүнд маш хүндээ тусах юм байна гэдгийг ойлгосон.
-Хүнд үеийг даваад гарсан байна шүү дээ. Одоо биеийн байдал нь ямар байна вэ?
-Хүнд үеийг ардаа орхисон. Өнөөдрөөр 14 хоногийн хөл хорио дуусаж байгаа юм. Гэхдээ баталгаатай гэдэг утгаараа манай гэр бүлийн хувьд хөл хориогоо үргэлжлүүлж, 21 хоногоо дуусгана гэж төлөвлөж байна. Сар шинийн баяраар бурханы авралаар эрүүл саруул, эрч хүчтэй байлаа. Монголд байгаа аав ээж, ах дүү нартайгаа цахимаар золгож, амар мэнд байгаагаа харуулсан.
-Эдгэрч байгаа гэдгээ өөрөө мэдэрсэн гэсэн. Ямар шинж тэмдгүүд илэрсэн бэ?
-Миний хувьд долоо хоногийн дараа амтлах, үнэрлэх мэдрэмжүүд маань буцаад сэргэж эхэлсэн. Энэ нь эдгэрч байгаагийн эхний илрэл. Мөн халуурах, гэдэс хямрахаа больсон байсан. Амтлах, үнэрлэх мэдрэмжээ алдахаар хоолны дуршилгүй болчихдог юм билээ. Хоолны дуршилгүй болсон хүний бие сульдаад үүний улмаас хатгаа болох магадлал маш өндөр. Вирусийн гаралтай өвчин учир өндөр настай болон бие муутай хүнд маш хүндээ тусах юм байна гэдгийг ойлгосон. Миний хувьд өөрийгөө залуу, эрүүл хүний хувьд харьцангүй хөнгөн тусах болов уу гэж бодсон ч гэр бүлийнхэн дотроосоо хамгийн хүнд туссан нь би, харин хамгийн удаан шинж тэмдэг нь илэрч байгаа нь манай эхнэр юм. Одоогоор эмчийн хяналтад байна.
-Коронавирусийн халдвар авч эдгэрсэн хүнд 1-6 сарын хугацаанд бие сульдах, толгой эргэх, хөлрөх зэрэг шинж тэмдэгүүд илэрч байдаг гэж судалгаагаар тогтоогдсон. Таны хувьд иймэрхүү нөхцөл байдал ажиглагдаж байна уу?
-Манайх бага насны дөрвөн хүүхэдтэй. Хоёр хүү маань 2, 4 хоёр охин маань 7, 13 настай. Бүгд гэртээ хөл хорионд байгаа учир хүүхдүүдтэйгээ тоглох үед амархан ядрах мэдрэмж авч байсан. Хүүхдүүдтэйгээ өмнөх шигээ тоглож чадахгүй байсан. Тэгэхээр бие маань гүйцэд тэнхрээгүй байна гэж ойлгож байгаа юм. Эмч нарын зүгээс биеийн хүчний ажил бага хийх, хүнд юм өргөхгүй байхыг зөвлөж байгаа. Түүнчлэн нартайд гадаа гарч алхах, салхилахыг мөн зөвлөж байгаа юм. Хөршүүдийнхээ аюулгүй байдал болон хариуцлагынхаа хүрээнд халдвар авсан гэдгээ хөршүүддээ дуулгасан. Сүүлийн шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд мөн хөршүүддээ хэл дуулгана.
Ковид бол эдгэрдэг өвчин. Монгол Улсын баатар Дандарын хэлснээр "Дайн гэдэг хүсэх юм биш, тулаад ирэхэд буцах юм биш" гэдэг шиг л Ковид бол хүсэх юм биш, тулаад ирвэл туулаад гарахаас өөр аргагүй.
-Халдвар авсан гэдгээ хөршүүдээ дуулгасан гэдгийг тодотгож байна. Хөршүүд нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Ийм мэдээг хүлээн авах сэтгэлзүй энд харьцангүй гайгүй. Хүнд үеийн ард гарсны дараа би сэрэмжлүүлэх үүднээс өөрийн цахим хуудсаараа дамжуулан пост оруулсан. Нэгэнт халдвар авсан хүн айх шаардлага байхгүй. Харин ч хариуцлагатайгаар ойр дотны хүмүүстээ мэдээлэл өгч байх ёстой гэж би боддог. Найз нөхөд, эргэн тойрны хүмүүс маань маш эерэгээр хүлээж авсан. Халдварын яг оргил үед гэрийн хорионд байхад найз нөхөд, хөршүүд маань хоол хүнс дөхүүлж өгөх, мөн сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх зэргээр тусалж байсан. Ийм байдлаар бие биендээ сэтгэлийн дэм өгч байгаа нь манай гэр бүл тэнхрэхэд сэтгэл санааны маш их дэмжлэг болсон. Би Христийн сүмд номлогч хийдэг. Эх орноосоо, эцэг эх, ахан дүүсээсээ хол байгаа энэ үед хүний нутагт бие биедээ дэм болж явах хэрэгтэй. Тийм учраас монголчууддаа хандаж хэлэхэд халдвар авсан хүмүүсийг битгий гадуурхаарай. Тэр хүмүүстээ аль болохоор сэтгэлийн дэм өгөөрэй. Манай хотын эрүүл мэндийн төвөөс өдөр болгон эхнэр бид хоёр руу залгаж биеийн байдал болон сэтгэл зүйн байдлыг тодруулдаг. Эмч нар бид нартай маш гоё өөдрөг сэтгэлээр ярьдаг байсан. Монголчууд маань бие биедээ хайрлах сэтгэлээр хандаасай гэж хүсэж байна. Монголд коронавирусийн халдвар авсан эсвэл сэжигтэй тохиолдол хэмээн тооцогдож буй хүмүүс рүү нийгэм хэрхэн хандаж байгааг хараад сэтгэл өвдөх юм. Ковид бол эдгэрдэг өвчин. Монгол Улсын баатар Дандарын хэлснээр "Дайн гэдэг хүсэх юм биш, тулаад ирэхэд буцах юм биш" гэдэг шиг л Ковид бол хүсэх юм биш, тулаад ирвэл туулаад гарахаас өөр аргагүй. Сэтгэлийн тэнхээтэй байгаарай.