БШУЯ-наас танхимын хичээлийг тодорхой квот тогтоогоод гуравдугаар сарын 1-нээс эхлүүлэх саналтай байгаа ч УОК-оос дархлаажуулалтын явц өрнөж байгаа эрсдэлтэй орчинд танхимаар хичээллүүлэхгүй гэх ерөнхий байр суурьтай буйгаа саяхан мэдэгдсэн. Мөн олон нийтийн дунд судалгаа хийж үзэхэд 60 хувь нь дэмжиж, 40 хувь нь дэмжээгүй гэж УОК, Засгийн гарын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээлсэн юм. Gogo.mn сайтаас гуравдугаар сарын 1-нд танхимаар хичээллэх боломжтой эсэхийг сурвалжилснаа хүргэж байна.
2019-2020 оны хичээлийн жилд ЕБС-ийн сурагчид 165 өдөр хичээллэхээс 75 өдрийг хөл хорионд теле хичээл үзсэн. Харин энэ жилийн хувьд есдүгээр сарын 1-нд халдвар хамгааллын дор хичээл танхимаар эхэлсэн ч өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 11-нд хөл хорио тогтоосноос хойш сурагчид танхимаар хичээлэлгүй өнөөдөр яг 69 дэх хоног дээрээ болж байна. Дээрх 144 хоногийн хугацаанд сурагчдад маш их хоцрогдол үүссэнийг салбарын сайд ч хэлэв. Мөн цагаан толгойгоо гүйцэт мэдэхгүй хоёрдугаар ангийн сурагч ч байна хэмээн нэгэн ээж хэлж байлаа.
НИЙСЛЭЛИЙН 30 ГАРУЙ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН БАЙРЫГ КОРОНАВИРУСИЙН ШИНЖИЛГЭЭ АВАХ ЗОРИЛГООР АШИГЛАСААР БАЙНА
Сурагчдынхаа эцэг эхчүүдээс судалгаа авахад 15 нь танхимаар хичээллэхийг дэмжиж, 30 нь дэмжээгүй
Одоогоор нийслэлийн 30 гаруй сургууль, цэцэрлэгийн байрыг иргэдээс шинжилгээ авах цэг болгон ашиглаж байна. Өөрөөр хэлбэл ерөнхий боловсролын сургуулиудад халдвартай халдваргүй олон хүн орж гарсаар байна гэсэн үг. Коронавирус сандал, ширээ, хана гэх мэт хатуу гадаргуу дээр тав хоног амьд байх чадвартай. Сургуулийн орчинд ариутгал, халдваргүйтгэл хийж байгаа ч эрсдэлтэй орчин үүсгэж байгаа гэсэн үг.
Мөн ковидын эсрэг бүх нийтийн дархлаажуулалтыг хийхдээ ч сургууль, цэцэрлэгийг ашиглана хэмээн ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдэгдээд буй. Учир нь зай талбай ихтэй, агааржуулалт, гэрэлтүүлэг сайтай газарт хийх шаардлагатай тул сургууль, цэцэрлэгийн байруудыг ашиглахаар төлөвлөжээ.
Бид багш, эцэг эхчүүдийн төлөөллөөс ирэх сарын 1-нээс танхимаар хичээллэх эсэх талаарх сэтгэгдлийг нь сонирхлоо.
Нэрээ нууцлахыг хүссэн дунд сургуулийн нэгэн багш
Ангийнхаа хүүхдүүдийн эцэг эхчүүдээс судалгаа авахад 15 нь хичээлийг танхимаар явуулахыг дэмжиж, 30 нь дэмжээгүй. Миний хувьд танхимаар оруулахыг дэмжиж байгаа. Манай сургуулийн болон эргэн тойрны багш нар маань ч ихэнх нь дэмжиж байна. Мэдээж дэмжихгүй байгаа ч багш нар бий л дээ. Гэхдээ бидний хувьд сурагчидтайгаа тулж харьцаж л хичээлээ заах нь чухал болоод байна. Нөгөөтээгүүр цахимаар тэр олон хүүхдийн хичээл, даалгаврыг бүртгэж засахад танхимаар орж байснаас илүү их цаг зав зарцуулж байна. Манай сургуулийн хувьд Жайкагийн төслийн хүрээнд сүүлийн үеийн технологиор баригдаж ашиглалтад ороход бэлэн болсон учир анги танхимын хувьд хэдэн ч ээлжээр ороход хүрэлцээтэй, гарч орох дөрвөн хаалгатай болсон гээд давуу тал ихтэй байна. Гагцхүү засгийн газрын шийдвэрийг л хүлээж байна даа.
"ЯМАР Ч ЖУРАМ, БОДЛОГО ГАРГААГҮЙ БАЙДЛААС НЬ ХАРАХАД ЗАСГИЙН ГАЗАРТ ХИЧЭЭЛ ЭХЛҮҮЛЭХ СОНИРХОЛ БАЙХГҮЙ ГЭЖ ХАРДАЖ БАЙНА"
ЕБС-ийн бага ангийн сурагчийн ээж М.Жаргал:
-Би хоёрдугаар ангийн хүүхэдтэй. Манай хүүхэд улсын сургуульд явдаг. Багшийнх нь хэлж байгаагаар зарим хүүхэд 35 үсгээ ч гүйцэт мэдэхгүй байна гэсэн. Коронавирусээс болоод хүүхдүүдийн боловсрол үнэхээр хэцүүдлээ. Маш их тэгш бус, ялгаатай байдал газар авлаа. Миний бодлоор, үнэхээр зарим эцэг эх хүүхдээ танхимаар хичээллүүлэхийг хүсэхгүй байгаа бол танхимаар хичээллүүлэхийг хүсэж байгаа эцэг эхийн хүүхдүүдийг 15, 15-аар нь ээлж гарган, зохион байгуулаад танхимаар оруулж, үлдсэн хүүхдүүдэд нь цахим, теле хичээл сургалт орж болмоор санагдах юм. Гол нь Боловсролын яам өөрсдөө бэлтгэл ажил огт хийгээгүй, хичээл эхлүүлэх сонирхол байхгүй байгаад байна гэж хардаж байна.
Яам нь өөрөө бэлтгэлээ хийе гэж огт бодохгүй, хэзээ танхимаар эхлүүлэхийгээ ч мэдэхгүй, хоцрогдлыг яаж нөхөх бодлогоо ч тодорхойлоогүй байгаа нь энгийн нэгэн ээж хүний нүдэнд харагдаад байна.
Өдийд гуравдугаар сарын 1-нд хичээл орох уу, яах вэ гэж эцэг эхчүүдээс асуух биш, харин аль хэдийнээ сургуулиудынхаа байрыг бэлтгэчихсэн, ямар зохион байгуулалтаар хүүхдүүдийг хичээллүүлэх, бага ангийн хүүхдүүдийг хэрхэн ээлж, ээлжээр хүлээж авах вэ гэдэг журмаа боловсруулчихсан байх ёстой юм биш үү. Гэтэл одоо хүртэл ямар ч тийм журам гаргаагүй, сургуулиуд дээр одоо хүртэл шинжилгээ авсаар байна. Тэгэхээр бэлтгэлээ хийгээгүй юм чинь угаасаа гуравдугаар сарын 1-нд оруулахгүй нь ойлгомжтой болчихоод байна. Өөрөөр хэлбэл яам нь өөрөө бэлтгэлээ хийе гэж огт бодохгүй, хэзээ танхимаар эхлүүлэхийгээ ч мэдэхгүй, хоцрогдлыг яаж нөхөх бодлогоо ч тодорхойлоогүй байгаа нь энгийн нэгэн ээж хүний нүдэнд харагдаад байна.
ЕБС-ийн бага ангийн сурагчийн ээж Т.Одцэцэг:
Танхимаар хичээллэх шийдвэр гаргавал дунд болон ахлах ангийн хүүхдүүдийг л хамруулбал зүгээр байх. Бага ангийн хүүхдүүдийг зөөх хүн заавал байх ёстой. Тэр хэмжээгээрээ хүний хөл хөдөлгөөн ихэснэ. Мөн бага ангийн хүүхдүүд бие даах чадвар муу, амны хаалтаа тогтмол зүүхгүй, тогтвортой суухгүй учир халдвар хамгааллын дэглэмийг ягштал барихгүй.
Бидэнд яг одоо сөрөг үр дагавар нь мэдэгдэхгүй ч үүссэн хоцрогдол хэтдээ хүүхдийн ирээдүйд, нийгэмд эзлэх байр суурьт ч сөрөг үр дагавар авчирахыг үгүйсгэхгүй.
Хэрэв танхимаар хичээллэхгүй удвал мэдээж хоцрогдол үргэлжилж, цаашлаад шалгалтын үнэлгээнд нөлөөлөх байх. Гэхдээ зөвхөн бид ч биш дэлхий даяараа хүнд хэцүү цар тахалтай энэ цаг үед бид өөрсдөөсөө илүү хүүхдийнхээ эрүүл мэндэд санаа тавьж тэднийгээ хамгаалах ёстой болчихоод байна шүү дээ.
ЕБС-ийн дунд ангийн сурагчийн аав С.Ганбаяр:
Ирэх сарын 1-нээс танхимаар хичээллүүлэхийг дэмжиж байна. Мэдээж эрүүл мэнд нэн тэргүүнд чухал. Гэхдээ үүнтэй зэрэгцээд хүүхдүүдийн боловсрол ч юу юунаас илүү чухал шүү дээ. Бидэнд яг одоо сөрөг үр дагавар нь мэдэгдэхгүй ч үүссэн хоцрогдол хэтдээ боловсролд нь нөлөөлж цаашлаад хүүхдийн ирээдүйд, нийгэмд эзлэх байр суурьт ч сөрөг үр дагавар авчирахыг үгүйсгэх аргагүй. Одоо сургуулиудыг шинжилгээ авах байр болгож байна. Бүр нийт иргэдийг вакцинжуулахдаа ч ашиглахаар төлөвлөж байна гэх. Үүнийг олон эмнэлгүүдэд хийх боломжтой шүү дээ. Хүүхдүүдийн хичээлийг танхимаар оруулахгүй хэр нь тэдний суралцах байруудыг ийнхүү эрсдэлд оруулж байгаад бага зэрэг бухимдаж л байна. Миний хувьд хүүхдийн минь боловсрол эрүүл мэндийн дайтай чухал. Тиймээс халдвар хамгааллын дор тодорхой ээлжээр хичээллүүлээд ч болсон танхимаар оруулах саналтай байна.
БШУЯ: ИРЭХ САРААС ТАНХИМААР ХИЧЭЭЛЛҮҮЛЭХ САНАЛТАЙ БАЙНА
УОК: ТАНХИМААР ХИЧЭЭЛЛҮҮЛЭХ НЬ ХҮҮХДҮҮДЭД ЭРСДЭЛТЭЙ
Боловролын сайд Л.Энх-Амгалан гуравдугаар сарын 1-нд зарим сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхээр Засгийн газарт санал оруулахаар болсноо мэдэгдсэн. Тэрээр бага ангийн хүүхдүүдэд математик, монгол хэл, дунд ангийн хүүхдүүдэд математик, монгол хэл, байгалийн ухаан, ахлах ангийн хүүхдүүдийн дунд математик, монгол хэл, сонгох хичээл гэсэн хоцрогдолтой байгаа учир танхимаар хичээллэх зайлшгүй шаардлага байна гэсэн юм. Хэрэв хоцрогдлоо нөхөж чадахгүй байвал зуны улиралд ковид гайгүй бол танхимаар давтлага хичээл зохион байгуулах судалгаа, тооцоо хийж байна гэлээ.
Харин Шадар сайд С.Амарсайхан танхимаар хичээллүүлэх нь хүүхдэд маш их эрсдэлтэй гэсэн байр сууриа илэрхийлсэн. Коронавирусийн эсрэг дархлаажуулалтын ажил энэ сарын сүүлээр эхэлнэ. Тиймээс гурав, дөрөвдүгээр сард дархлаажуулалт үргэлжилбэл энэ нь нэг талаар танхимаар хичээллүүлэх нь хүүхдэд эрсдэлтэй хэмээн үзэж байгаа аж.
Сонирхуулахад, зарим улс орон халдварын тархалтын нөхцөл байдлаасаа шалтгаалж танхимын сургалтаа эхлүүлэхээр төлөвлөжээ. Жишээ нь, Герман улсад хоёрдугаар сарын 22-ноос 1-3 дугаар ангийн танхимын хичээлийг эхлүүлэхээр болсон.
Бид "Танхимын сургалтыг III сарын 1-нээс эхлүүлэхийг та дэмжиж байна уу?" хэмээх санал асуулгыг явуулахад 4080 хүн оролцсоноос 41 хувь нь дэмжиж 57 хувь нь дэмжихгүй гэдгээ илэрхийлжээ.