gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ТОЙМ: Тусгаар тогтнолын баяраа тэмдэглэж, битүү шөл хийхийг уриалсан долоо хоног

Л.Амарцэцэг
Нийгэм
2024-11-30
8
Twitter logo

Өнгөрч буй энэ долоо хоногт болсон онцлох үйл явдлууд юу байв?   

АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛЖ, БҮГД НАЙРАМДАХ УЛСАА ТУНХАГЛАСНЫ 100 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭВ

Улсын анхдугаар Их Хурал 1924 оны есдүгээр сарын 8-нд Нийслэл хүрээнд эхэлж, халхын дөрвөн аймаг, Дөрвөдийн хоёр аймаг, Алтай ба Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу болон ардын цэргийн ангиудаас нийт 90 хүн Их Хуралд төлөөлөгчөөр сонгогдсоноос 77 төлөөлөгч нь оролцжээ.

Анхдугаар Их Хурлаар олон чухал асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр санал нэгтэй баталсан түүхтэй.

БИТҮҮ ШӨЛ ХИЙЖ ИДЭХИЙГ УРИАЛАВ

Тусгаар тогтносон түүхэн баярын ширээний гол зоогийг “Битүү шөл” байх нь зүйтэй хэмээн УИХ-ын Тамгын газраас уриалж, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргалд албан бичиг хүргүүлсэн байна.

Уг албан бичигт энэ уриалгыг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлж, 11-р сарын 26-ны  өдөр улсын хэмжээнд ерөнхий боловсролын бүх сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын гэрийн даалгаварт гэр бүлээрээ “битүү шөл” хийх идэх даалгавар өгөх мэдээллийг хүргэхийг салбарын яамнаас хүссэн байна. Энэ албан бичгийг 2024 оны 11-р сарын 15-нд гаргажээ.

ЕРӨНХИЙЛӨГЧ ТӨРИЙН ДЭЭД ЦОЛ, ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛАВ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр 13:00 цагт төрийн дээд цол, одон, медаль гардуулав.

ДЭЛХИЙД АНХ УДАА 11 МЕТРИЙН ӨНДӨРТ ТЭНЦВЭРИЙН ГАЙХАМШГИЙГ ҮЗҮҮЛЖЭЭ

Олон улсын циркчдийн 22 дахь удаагийн наадмаас циркийн уран нугараач Э.Лхагва-Очир алтан цом авлаа.

Соёлын Тэргүүний ажилтан Э.Лхагва-Очир Францын Гринобле хотод зохиогдсон олон улсын циркчдийн 22 дахь удаагийн наадмын Алтан цомын эзэн боллоо гэж Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас мэдээлэв.

Тус тэмцээнд Э.Лхагва-Очир “Давхар сандлын тэнцвэр” төрлөөр дэлхийд анх удаа 11 метрийн өндөрт тэнцвэрийн гайхамшгийг үзүүлжээ.

МҮХАҮТ-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Т.ДҮҮРЭНГ ЦАГДАН ХОРИВ

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын XXII дугаар их хурал арваннэгдүгээр сарын 28-нд болно. Тус хурлаас танхимын ерөнхийлөгчийг сонгох нөхөн сонгууль явагдахаар товлогдсон.

Энэхүү нөхөн сонгуульд өрсөлдөхөө илэрхийлээд байсан танхимын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг Авлигатай Тэмцэх Газраас баривчлав.

МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Л.ТӨР-ОДЫГ СОНГОВ

МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал өчигдөр боллоо. Энэ хурлаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийг нөхөн сонгож, шинэ Ерөнхийлөгчөөр “Цахим байшин” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Л.Төр-Одыг сонгожээ.

ПАПИЛЛОМА ВИРУСИЙН ХАЛДВАРЫН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТ ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ

Папиллома вирусийн халдварын эсрэг дархлаажуулалтыг өнөөдрөөс /2024.11.28/ орон даяар эхлүүлж байна.  Энэ дархлаажуулалтыг 11 настай эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй хийх юм.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар умайн хүзүүний хорт хавдраар 4712 хүн өвдсөнөөс жилд 160 хүн нас барж, 400-500 гаруй хүн шинээр оношлуулж байна.

СУРАГЧДЫН ХИЧЭЭЛИЙГ 8 САРЫН 1-НЭЭС ЭХЛҮҮЛЭХ САНАЛ ГАРГАЛАА

НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй ажлын талаарх мэдээллийг сонсож, хэлэлцсэн юм.

Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө дараах хоёр санаачилгыг танилцууллаа.

Нэгдүгээрт, Сурагчдын хичээлийг наймдугаар сарын 1-нээс эхлүүлж, өвлийн хоёр сар амраадаг байвал ямар вэ? Гэхдээ энэ асуудлаар иргэдтэй уулзахад, энэ хувилбар заримд нь таалагдахгүй байгаа юм. Учир нь, "энэ хоёр сарын хугацаанд амрахад асран хамгаалагч нь ажилтай, гэрт галлагаатай байдаг тул хүүхдүүд хичээл дээрээ очиж дулаацдаг" гэсэн хүндрэл бэрхшээл байдаг гэх санал дэвшүүлсэн. "Боломжтой айлууд хүүхдүүдээ дулаан оронд аваачаад амраадаг. Харин ядарсан, зүдэрсэн айлын хүүхдүүд гэртээ даарснаас илүү хүнд байдал орж болзошгүй" гэдийг хэлсэн.

Тиймээс үүнийг олон талаас нь харах хэрэгтэйг харуулж байна. Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

2025 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
 
Монгол Улсын 2025 оны Улсын төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн дагалдах бусад хуулиудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хэлэлцээд тус хуулиудыг хүчингүй болгохоор 2024 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар шийдвэрлэсэн.

Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Төсвийн тухай хуульд энэ тохиолдолд улсын төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэрхэн өргөн мэдүүлэх талаар зохицуулалт байдаггүй.

GoGo.mn сайтын сэтгүүлчдийн бэлтгэсэн онцлох сурвалжилга, нийтлэлийг хүргэж байна.

ФОТО: Миний нүдээр Баку хот

Нарансэвстэй боомтыг сэргээх эсэх САНАЛ АСУУЛГАД 82% ДЭМЖИХГҮЙ гэжээ

Утасны цаана ганцаардмал охины дүрд хувирсан гэмт хэрэгтэн байжээ

Намууд төрөөс санхүүжилт авахын тулд хуулийг өөрчлөх гэж байна

СУРВАЛЖИЛГА: Дэлдэн, Дондог, Бамбар нэртэй байгаль хамгаалагч минжнүүд

Уул уурхайн бирж ард түмний захиалга байсан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан