2022 оны арванхоёрдугаар сарын 4. Иргэд Сүхбаатарын талбай, Маршалын гүүрэн дээр цуглаж, үнийн өсөлт, нүүрсний хулгайн хэргүүдийг эсэргүүцэн, Засгийн газраас хариуцлага нэхэв.
Тэд Их тэнгэрийн аманд хүрэх гэсэн ч цагдаагийн тусгай хамгаалалт гаргасан юм. Маргаашаас нь жагсаал илүү өргөжиж, иргэд "Нүүрсний хулгайчдыг зарла", "Бид эх орондоо сайхан амьдармаар байна" гэсэн лоозон барьсан. Мөн "Эцсийг нь үзнэ, үр дүнд заавал хүрнэ" гэх нэг хүсэлтэйгээр Сүхбаатарын талбай тойрон алхацгаав.
Оюутнууд, төрийн албан хаагчид, ахмадууд гээд олон хүн жагсаалд нэгдсэн, жагсагчдыг ч дэмжсэн. Орой болсон ч тэд тараагүй, хариагүй. Засгийн газар ээлжит бусаар хуралдан, тухайн үед ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Д.Амарбаясгалан жагсагчдын шаардлагыг хүлээн авахаа мэдэгдэв.
Тээврийн цагдаа хотын төвийн замууд хаалттай байгааг мэдээлж, олон хүн шахалдсанаас дөрвөн хүн гэмтсэн гэж цагдаа анхааруулав. Гэвч нүүрсний хулгай гэж нэрлэсэн, нүүрсний тээвэр, худалдаа, ЭТТ тойрсон хууль бус үйлдлүүдэд бухимдсан, аргаа барсан, найдвар нь тасрах шахсан иргэд Засгийн газраас бодит амлалт, ажил хэрэгч саналууд шаардсаар байв.
Биржийн үйл ажиллагаа бидний төсөөллийг эвдсэн. Нэг жил хагасын дотор 16 их наядын гүйлгээ хийнэ гэж бид тооцоогүй.
Сандарсан эрх баригчид Төрийн ордонд хуралдаж, онц байдал зарлах, эсэхийг ч хэлэлцсэн. Тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн сайд байсан Х.Нямбаатар эзгүй байв. Цэргийнхэн, цагдаа нар иргэдийг Төрийн ордон руу нэвтрүүлэхгүй байх, аль болох тараах гэж ажилласан.
Ингээд маргааш нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр талдаа сайд нараа суулгаад, хэвлэлийн бага хурал хийв. Бид “Оюу толгой”, Эрдэнэт үйлдвэр, Хөгжлийн банкны асуудлыг шийдэж чадсан гээд нүүрсний хулгайг илрүүлэх, арга хэмжээ авах ам өчгөө өгөв.
Жагсаалаас гурав хоногийн дараа “ЭТТ” ХК-ийн захирал Б.Ганхуягийг баривчилж, АТГ нүүрсний хулгайн хэргийг шалгаж эхэлсэн юм. “ЭТТ”-н төрийн нууцад хамааруулсан, есөн гэрээг ил болгож, ХҮН нүүрсний хулгайн улмаас 40 их наяд төгрөгийн хохирол учирсан гэж мэдээлэв.
Энэ мэтээр олон үйл явдал болсныг та бүхэнд дахин сануулахын учир нь олон өдөр үргэлжилсэн жагсаалын үр дүнд УИХ Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг 2022.12.23-ны өдөр баталсан юм.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Энэ хууль ард түмний захиалга байсан. Учир нь залуучууд хасах 30 градуст гадаа нүцгэн жагссан. Тэд шийдэл л хүссэн тул бүтэн найман жилийн турш “дуншаад” яваагүй хуулийг Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлж, улмаар хуулийг батлуулсан. Хариуцлага нэхсэн залуучуудын захиалгаар энэ хуулийг баталсан” гэв.
Тэрээр Уул уурхайн дэд сайдаар ажиллахдаа Г.Ёндон сайдын хамт энэ хуулийн төслийг боловсруулсан юм. Хууль хэрэгжээд нэг жил хагасын хугацаа өнгөрөв. Та бүхний төсөөлсөн шигээр Уул уурхайн бирж ажиллаж байна уу, арилжаа ил тод болсон уу гэдгийг түүнээс тодруулав.
Тэрээр “Биржийн үйл ажиллагаа бидний төсөөллийг эвдсэн. Нэг жил хагасын дотор 16 их наядын гүйлгээ хийнэ гэж бид тооцоогүй. Тухайн үед жагсагчдыг тайвшруулах нь хамгийн чухал байв. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг л шийдсэн байв. Энэ хуулийг зөв үед нь баталсан. Хуулийг батлах улс төрийн, нийгмийн тохироо бүрдсэн юм. Мөн Г.Ёндон сайдын манлайллаар баталсныг дурдах хэрэгтэй.
Биржийн арилжааг Хөрөнгийн биржид харьяалуулж, шинэ компани байгуулалгүйгээр, угаас дэд бүтэцтэй компаниар гүйцэтгүүлэх шийдвэр ч зөв байсан. Тухайн үед зарим УИХ-ын гишүүн шинэ компани байгуулах санал гаргасан л даа. Монголын хөрөнгийн бирж 30 жилийн түүхтэй, туршлагатай тул үйл ажиллагааг нь шууд эхлүүлсэн. Захирал ажилд авах, өнөө хүн учрыг нь олох шаардлага байгаагүй” гэв.
836 удаагийн арилжаа хийсний 691 нь форвард хэлцэл, 145 нь спот арилжаа байна.
Хуулийг хэрэгжүүлэх хүртэл буюу 2024.06.30 хүртэл Засгийн газар түр журам баталж, биржийн арилжааг шуурхай эхлүүлсэн. Үүнээс хойш хоёр жилийн хугацаа өнгөрчээ.
Энэ сарын 18-ны өдрийн байдлаар биржийн арилжаагаар 38.6 сая тонн бүтээгдэхүүн борлуулжээ. Үүнд нүүрс, зэсийн болон төмрийн баяжмал, жонш багтана. Арилжаа нийт 16 ИХ НАЯД төгрөгт хүрсэн нь манай улсын нэг жилийн төсвийн орлогын талтай шахам дүйнэ. Мөн 836 удаагийн арилжаа хийсний 691 нь форвард хэлцэл, 145 нь спот арилжаа байна.
“ЭТТ” ХК, орон нутгийн буюу Тавантолгой ХК, “Энержи ресурс”, "Хангад эксплорэйшн", "Саусгоби даймонд" зэрэг компаниуд нүүрсээ биржээр худалдаалж байна. Мөн Эрдэнэт үйлдвэр, “Өсөх зоос” компаниуд зэсийн баяжмалаа, Монросцветмет, Дарханы төмөрлөгийн үйлдвэр бүтээгдэхүүнээ цахимаар арилжаалдаг.
Манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний дийлэнхийг БНХАУ, тэр дундаа хойд мужийн үйлдвэрүүд худалдан авдаг. Тэгвэл биржийн арилжаа эхэлснээр Хонконг, Сингапур, Казахстан, БНСУ, АНУ, Япон, Швейцар компаниуд худалдан авагчаар бүртгүүлжээ. Нийт 424 компани худалдан авагчаар бүртгүүлсэн. Тэд бүгд арилжаанд тогтмол оролцдоггүй ч манай эсрдэс баялгийн худалдан авагчдын тоо төрлийг багагүй “солонгоруулжээ”. Тэдний 70-80 нь арилжаанд тогтмол оролцож байна.
424 компани гэсэн тоо юу илтгэх вэ?
Биржээр худалдаа хийхийн тулд заавал аль нэг даргатай уулзаж, зөвшөөрөл авах шаардлагагүй. Төрийн өмчит компаниудын хүнд суртал, эс үйлдэхүйтэй нүүр тулахгүй, хугацаа алдахгүй тул олон худалдан авагч биржид бүртгүүлсэн байна. Биржээс өмнө нөхцөл байдал ямар байсан гэхээр манай улсын хамгийн том нүүрс олборлогч компани болох “ЭТТ” ХК цахим хуудсандаа нүүрс худалдах саналаа байршуулж, БНХАУ-ын цөөн, жижиг компанитай нүүрс худалдах гэрээ хийдэг байв. Гэрээний нөхцөлүүд ил тод биш, хаалттай.
УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖИЙН АРВАН ЖИЛИЙГ ОЙГ ТЭМДЭГЛЭХ БАЙСАН Ч…
Уг нь энэ онд уул уурхайн бүтээгдэхүүний биржийг байгуулсны арван жилийн ойг тэмдэглэх боломж бидэнд байсан. Учир нь энэ биржийн хуулийн төсөл цоо шинэ санаа биш юм. Төрд уул уурхайн бирж байгуулах эрмэлзэл эртнээс байсан. 2014 онд АН-ын засгийн үед Р.Жигжид Уул уурхайн сайдаар ажиллахдаа энэ төслийг боловсруулж, 2016 оны зургаадугаар сард Засгийн газарт өргөн барьжээ.
Гэвч удалгүй сонгууль болж, засаг солигдсоноор төрийн өмчит уул уурхайн компаниудтай холбоотой олон хардалт, сэрдэлтийг зогсоох ач холбогдолтой энэ төсөл мартагдсан юм.
Биржийн арилжаа эхэлснээр Хонконг, Сингапур, Казахстан, БНСУ, АНУ, Япон, Швейцар компаниуд худалдан авагчаар бүртгүүлжээ.
2014 онд баталсан, УИХ-ын 18 дугаар тогтоолоор Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг батлахдаа “3.7.5. эрдэс баялгийн бүтээгдэхүүний гадаад, дотоодын зах зээл дээрх борлуулалтыг нээлттэй, оновчтой, өндөр үр ашигтай, зах зээлийн зарчимд нийцсэн аргаар хийх, шударгаар үнэ тогтоох, дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах зорилгоор эрдэс баялгийн бирж байгуулах” гэж заасан.
Мөн Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд, (УИХ-ын 2017 оны 11 дүгээр тогтоол) эрдэс баялгийн түүхий эдийн бирж байгуулах, түүний үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг бий болгоно, “Алт-2” үндэсний хөтөлбөрт (Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 20 дугаар тогтоол) “Алтны бирж” байгуулах боломжийг судалж, хууль эрх зүйн орчин бүрдүүлэх гэж тус тус заажээ.
Дараа нь 2018 онд “Эрдэнэс Монгол” компанид ажлын хэсэг байгуулагдан, ТЭЗҮ боловсруулж, “Эрдэс баялгийн бирж”-ийг 29 тэрбум төгрөгөөр байгуулах тооцоо хийжээ.
Аль арван жилийн өмнө л эрдсийн бүтээгдэхүүний худалдааг үйлдвэрлэгчид бие даан хийж, үнэ, экспорт ил тод бус, өрсөлдөөний замаар шударга тогтохгүй, гадаадын болон үндэсний худалдан авагчид, үйлдвэрлэгчид хаалттай байгаа нь экспортын орлогыг бууруулж байгааг анхааруулжээ.
Эрдсийн бүтээгдэхүүн худалдан авагчдыг сонгох, тоо хэмжээг хуваарилах, үнийн нөхцөлийг тохиролцоход төрийн албан тушаалтнууд, зуучлагчид оролцож, үнэ бууруулдгийг тогтоосон ч дээрх зорилтууд биелээгүй, цаасан дээр үлдсэн. Бүтэн арван жилийн дараа л арайхийж, ажил хэрэг болсон түүхтэй.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Энэ хуулийн төсөлд дарга нар найман жил тээг болсон. Дарга нар “Эрдэнэт”-ээс мөнгө иддэг болохоор энэ төслийг гацаасан юм. Одоо бид дэмжих ёстой” гэсэн бол “Уул уурхайн хилийн гацаагаа шийдэж чадаагүй байхад энэ хууль хэрэгтэй юу? гэх мэтээр шалтаг тоочин, эсэргүүцсэн УИХ-ын гишүүн ч бий.
УУЛ УУРХАЙН БИРЖИЙН ДАВУУ ТАЛУУД
Одоо зах зээлийн чөлөөт өрсөлдөөний журмаар арилжаа явагдаж байна. Ил тод, нээлттэй, хараат бусаар, өрсөлдөөний үндсэн дээр арилжааг амжилттай зохион байгуулж байна.
Нүүрсний тээврийн үнэ нүүрсний үнээсээ давсан удаатай. Энэ бүхнийг бирж хаасан гэхэд болно.
Ил тод, хариуцлагатай уул уурхай, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлж, олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгон, баялгийн шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлэх талаар бид удаан ярьсан. Үүний нэг илрэл нь биржийн арилжаа юм.
Эрдэс баялгаа (нөөцөө биш шүү) гадаад, дотоодын зах зээлд нээлттэй борлуулж, оновчтой, үр ашигтай, шударгаар үнэ тогтох нөхцөлийг бүрдүүлэв.
Уул уурхайн биржтэй болсноор өндөр үнэтэй эрдэс бүтээгдэхүүнүүдийг тонн тутмыг нь хэдэн ам.доллараар, хэнээс хэнд худалдсан бэ гэх мэдээлэл ил боллоо. Төрийн өмчит уул уурхайн компаниудын борлуулалттай холбоотой мэдээлэл хаалттай байв. Аль компанид ямар үзүүлэлттэй нүүрсийг хэдэн ам.доллараар худалдсан нь тухайн байгууллагын бизнесийн нууц хэмээн нууцалдаг.
“Оюутолгой”, “Эрдэнэт” үйлдвэрийн борлуулалтын орлогыг салбарын сайд би ч мэддэггүй хэмээн Г.Ёндон сайд учирлаж байсан бол одоо хуультай, биржтэй болжээ.
Мөн нүүрсийг уурхайн ам нөхцөлөөр биш хилийн үнээр худалдаж байна. Энэ нь ЭТТ-г тойрсон далд эдийн засгийг ил болгох зорилготой. Учир нь нүүрсний тээврийг уртын, богинын гэж ангилан, тээврийн зөвшөөрлийг хэн, хэдээр авах, хэн тээвэрлэх нь авлига, ашиг сонирхлын бай болсон юм. Нүүрсний тээврийн үнэ нүүрсний үнээсээ давсан удаатай. Энэ бүхнийг бирж хаасан гэхэд болно.
Биржийн бас нэг давуу тал нь АМНАТ-тай холбоотой маргааныг шийдвэрлэв. АМНАТ-тай холбоотой маргаан үе үе гардаг. Тухайн компанийн борлуулалтын орлогоос АМНАТ гэж Сангийн яам үздэг бол ААН-үүд ашгаасаа төлнө гэх нь бий. Тэгвэл биржээр арилжсан нөхцөлд тухайн эрдэс баялгийн дэлхийн зах зээлийн үнээр биш арилжааны үнийн дүнд АМНАТ ногдуулдаг. Энэ заалтад ААН-үүд ихээхэн сэтгэл хангалуун байна.
УУЛ УУРХАЙН БИРЖИЙГ ЦААШИД ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЭХ ВЭ?
Экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах замаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэх, эдийн засгийн өсөлтөд энэ салбарын оруулах хувь нэмрийг улам өргөжүүлэх шаардлага бий.
Уул уурхайн бирж байгуулаад хоёр жил болов. Ажиллах эрх зүйн орчин нь бүрдэж, уул уурхайн бүтээгдэхүүний нийлүүлэгч, худалдан авагчийг холбох найдвартай тогтолцоо нэгэнт үүслээ.
“Оюутолгой” ХХК одоо хийсэн, зэсийн баяжмал нийлүүлэх, урт хугацаатай гэрээнүүдийнх нь хугацаа дуусахад биржээр бүтээгдэхүүнээ арилжаална.
Зах зээлийн бодитой ханш тогтох, арилжааны болон гэрээ, хэлцлийн мэдээллийг олон улсын зах зээлд нээлттэй зарласнаар хөрөнгө оруулагчид найдвартай мэдээллээр хангагдах, уул уурхайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэх үүдийг ч нээв. Биржийн ач холбогдлыг бүгд ойлгов. Арилжааг хүнээс хамааралгүйгээр хийж болдгийг харлаа.
Эрдсийн бүтээгдэхүүний үнийн эрсдэлийг хамгаалах ирээдүйн фючерсын болон опцион гэрээг хийж, бүтээгдэхүүнээ өндөр үнэтэй байхад борлуулж нэмэлт орлого олох боломжийг удахгүй нэвтрүүлнэ гэдгээ Хөрөнгийн бирж мэдэгдсэн.
Цаашид мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг татан оролцуулж, брокеруудтай хамтран ажиллах шаардлагатай гэх мэт байр сууриуд сонстож эхлэв. Уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний орц найрлагыг нарийвчлан тогтоох, өндөр түвшний лабораторитой болох, бирж өөрийн агуулах, ачиж буулгах терминалтай болох ёстой гэж үздэг эдийн засагчид ч бий.
Логистикийн үйлчилгээг бирж өөрөө үзүүлэх учиргүй, мэргэжлийн компанид даатгах нь зөв гэх мэтээр маргаанууд өрнөж байна. Эдгээр нь уул уурхайн бирж дараагийн түвшинд гарахын дохио, мэргэжлийн арилжааны өмнөх үе шат юм.
Энэ онд манай улс нийт 78 сая тонн нүүрсийг урд хөршид худалдахаар төлөвлөсөн. Үүний 68 сая тонныг хилээр гаргасан тул оны эцэст төлөвлөгөө биелэх төлөвтэй байна. Үүний 19 сая тонн нүүрсийг найман ААН арилжжээ. Цаашид энэхүү 19 сая гэсэн тоог өсгөх шаардлагатай. Засгийн газар тогтоол гарган, биржээр бараагаа зарсан бол хил дээр гацалгүй тээвэрлэх давуу талыг компаниудад олгосон. Энэ нь арилжаанд оролцогч бүх талын хувьд сайн мэдээ мөн.
Мөн “Оюутолгой” ХХК одоо хийсэн, зэсийн баяжмал нийлүүлэх, урт хугацаатай гэрээнүүдийнх нь хугацаа дуусахад биржээр бүтээгдэхүүнээ арилжаална. Тэр цагт уул уурхайн биржийн эзлэхүүн, байр суурь тэлэх учиртай.