gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.19
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ГЭРЭЭ: “ЭТТ” “Бодь интернэйшнл”-д 895 сая ам.долларын нүүрс нийлүүлэх үүрэгтэй

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2022-12-14
92
Twitter logo

Монголчуудыг хэдэн үеэр нь тэжээх нүүрсний их нөөц бидэнд бий хэмээн уул уурхайн салбарынхан бахархан ярьдаг. Гэвч энэ нөөцөө бид үнэгүй шахам худалдаж,  нэмээ өртөг шингээдэггүй, төмөр замаа барьж чадалгүй авто замаар олон км тээвэрлэдэг гээд асуудал их.

Гэтэл манай хилээр гаргасан болон урд айлын хүлээн авсан нүүрсний хэмжээ зөрсөн, сайн чанарын нүүрсийг хямд үнэтэй, муу нүүрс хэмээн худалдсан байж болзошгүй асуудлыг Засгийн газар сөхөв. Мөн “ЭТТ” ХК-ийн байгуулсан, есөн гэрээг  ил болголоо. Эдгээр гэрээг Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, тухайн үед Ерөнхий сайд байсан У.Хүрэлсүх нар ҮАБЗ-ийн гишүүний эрх мэдлээ ашиглан нууцалсан байв.     

Өчигдөр Засгийн газраас мэдээлэл өгөхдөө оффтэйк гэрээнүүд хийснээр нийт 187 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэх урьдчилсан тооцоог “ЭТТ” ХК хийжээ гэсэн юм.

ОФФТЭЙК ГЭРЭЭ ГЭДЭГ НЬ 

Уул уурхайн бүтээгдэхүүн олборлодог компани, тухайн бүтээгдэхүүнийг худалдан авагч тал энэ гэрээг байгуулдаг. Худалдан авагч тал эрдсийн үнийг урьдчилан тохирсон үнээр л худалдан авна. Хэрэв эрдсийн үнэ өсвөл худалдан авагчид ихээхэн ашигтай. Учир нь тэрээр тогтвортой үнээр худалдан авах гэрээг үнэ өсөхөөс өмнө хийсэн байдаг.

Гүйцэтгэгчид ханшийн зөрүүний 1 248 922 ам.долларын алдагдал үүссэн тул энэ төлбөрийг “ЭТТ” нүүрсний анхны суурь үнэ болох 60 ам.доллараар тооцож, нүүрсээр барагдуулна.

Та бүхэнд 2019 онд “ЭТТ”, Тавантолгой төмөр зам (ТТТЗ) “Бодь интернэйшнл” компанийн хооронд байгуулсан, гурван талт гэрээ танилцуулъя.

Гэрээний дугаар:  Нүүрс нийлүүлэх 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ЭТТ-2019/784, BI-TTGS-CONT-0003 тоот гэрээ, түүний нэмэлт, өөрчлөлт №1, №2, №3

Гэрээний нэр: ТТ-ГШ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн гэрээ  

Гэрээ байгуулсан огноо: 2019.10.29

Гэрээний нийт үнийн дүн: 1 068 577 163 ам.доллар (Энэ гэрээг байгуулахаас өмнө ТТ-ГШ чиглэлийн төмөр замын суурь бүтэц буюу даланг БНСУ-ын компани барьсан. Энэ ажлыг 276 сая ам.доллараар гүйцэтгэсэн хэмээн гэрээний эхний хуудсанд тэмдэглэжээ. 2020 оны зургаадугаар сарын  10-нд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, нийт үнийн дүнг 1 282 007 835 ам.доллар болгон нэмсэн. Учир нь ТЭЗҮ-г тодотгосон.)

Гэрээний үнийн дүн: 792 сая ам.доллар (Энэ үнийн дүнд гүйцэтгэгчийн Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төлөх бүх татвар, хураамж, төлбөр багтсан. 792 сая ам.доллар+276 сая ам.доллар=1 068 577 163 ам.доллар)

Урьдчилгаа төлбөр: “ЭТТ” ажил эхлэхэд шаардлагатай 110 сая ам.долларыг “Таван толгой төмөр зам”-д шилжүүлнэ. ТТТЗ энэ мөнгийг гүйцэтгэгч талд шилжүүлнэ.

Үлдэгдэл төлбөр: 682 199 сая ам.доллар  (Гүйцэтгэгч олон улсын банк санхүүгийн байгууллагууд болон бусад оролцогчоос хөрөнгө босгох замаар үлдэгдэл төлбөрийг санхүүжүүлнэ. Хөрөнгө босгохтой холбогдсон, санхүүгийн болон бусад зардлыг гүйцэтгэгчид нийлүүлэх нүүрсний үнэд хөнгөлөлт үзүүлэх замаар нөхөн төлнө. 792 сая ам.доллар-110 сая ам.доллар=682 сая ам.доллар)

Санхүүжилтийн хүү: 2019 оны ам.долларын жилийн дундаж LIBOR+3 хувь (Хүүг санхүүжилт хийсэн өдрөөс эхлэн тооцно. Хүүгийн зардлыг үндсэн санхүүжилтийн хамт ТТТЗ-д оруулсан хөрөнгө оруулалтад тооцон, тус компанийн хувьцаанд хөрвүүлнэ.)

Захиалагчийн хяналтын зардал: 2 827 749 ам.доллар (Захиалагч нь “Таван толгой” төмөр зам)

Гэрээний хугацаа: 2024 оны аравдугаар сар хүртэл хүчинтэй.

Төгрөгийн ханшийн эрсдэлийг гэрээнд хэрхэн тусгасан бэ?

Гэрээний 3.2.3-т “Төлбөрийг гүйцэтгэгчийн дансанд шилжүүлэх үед төгрөг, ам.долларын ханшийн зөрүүний улмаас алдагдал үүсвэл “ЭТТ” гүйцэтгэгчид нийлүүлэх нүүрсний хэмжээнд тохируулга хийх замаар уг ханшийн зөрүүний алдагдлыг арилгаж, хохиролгүй болгоно” гэжээ.

ГҮЙЦЭТГЭГЧ ЯМАР ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН БЭ?
“Бодь интернэйшнл” компанийн  ТУЗ-ийн дарга Д.Баясгалан

  • Австралийн “Aecom Australia” компанийн, 2013 онд боловсруулсан, Ухаа-Худаг-ГШ чиглэлийн төмөр замын ТЭЗҮ, үүнд оруулсан нэмэлт өөрчлөлтийг үндэслэн төмөр зам барих
  • ТТ-ГШ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгө босгох, төслийн санхүүжилтэд зарцуулах
  • Зүтгүүр, хөдлөх бүрэлдэхүүн нийлүүлэх (Энэ үүргээ биелүүлээгүй байна)
  • Санхүүжилтийн хуваарийн дагуу татан төвлөрүүлсэн хөрөнгө, түүний зарцуулалтыг улирал бүрийн эхний арав хоногт багтаан “ЭТТ”-д гаргаж өгөх
  • Төлөх ёстой бүх татвар, хураамжаа төлөх
  • Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас үүсэх аливаа үр дагавар, бүхий л хариуцлага, хохирол, алдагдал, төлбөрийг захиалагчид барагдуулах

 “ЭТТ” ЯМАР ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН БЭ?

  • Өөрийн талбайгаас олборлосон нүүрсийг гүйцэтгэгчид нийлүүлэх. Төлбөрийг гүйцэтгэгчид зохих ёсоор бүрэн төлж барагдуулна гэдгийг эргэлт буцалтгүй, нөхцөл болзолгүйгээр хүлээн зөвшөөрнө.
  • Гэрээгээр хүлээсэн үүрээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас үүсэх аливаа үр дагавар, бүхий л хариуцлага, хохирол, алдагдал, төлбөрийг гүйцэтгэгчид барагдуулна.

“ТАВАН ТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ЯМАР ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН БЭ?

  • Гүйцэтгэгчид нийлүүлэх нүүрсийг эрх бүхий этгээд зөвшөөрсний үндсэн дээр төмөр замаар бусад үйлчлүүлэгчээс тэргүүн ээлжид тээвэрлэх үүрэгтэй.
  • ТТ-ГШ чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-д тодотгол хийх ажлыг гэрээнд заасан хугацаанд багтаан хийнэ.
  • Энэ гэрээгээр хүлээсэн үүрэг хариуцлагаа зохих ёсоор биелүүлээгүйн улмаас үүссэн аливаа үр дагавар, бүхий л хариуцлага (хохирол, алдагдал, зардлыг оролцуулан) мөнгөн төлбөрийг эрх бүхий этгээд зөвшөөрсний үндсэн дээр төмөр замын тээврийн орлого, өөрийн үйл ажиллагааны орлого, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөөр төлнө.   
  • Гэрээнд гарын үсэг зурсан гурван тал бүгд баталгаа гарган, дээр танилцуулсан үүргээ биелүүлэхээ амласан байна.

МАРГААНЫГ ХЭРХЭН ШИЙДЭХ ВЭ?

Гэрээний 13.1-т талуудын хооронд маргаан гарвал эхний ээлжид хэлэлцэн тохиролцож шийдвэрлэнэ. Энэ дагуу шийдвэрлэж чадаагүй бол МҮХАҮТ-ын дэргэдэх, Монголын олон улсын ба үндэсний арбитраар эцэслэн шийдүүлэхээр тохирчээ. Арбитрын шийдвэр эцсийнх бөгөөд түүнийг талууд ЗААВАЛ хэрэгжүүлнэ.         

ГЭРЭЭНД ЯАГААД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ?

  • 2020 оны зургаадугаар сарын  10-нд буюу гэрээг байгуулснаас хойш найман сарын дараа гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулжээ. Ингэхдээ нийт үнийн дүнг 1 282 007 835 ам.доллар болгон нэмсэн байна. Учир нь ТТТЗ ТЭЗҮ-г тодотгожээ.
  • Мөн гүйцэтгэгчид ханшийн зөрүүний 1 248 922 ам.долларын алдагдал үүссэн тул энэ төлбөрийг “ЭТТ” нүүрсний анхны суурь үнэ болох 60 ам.доллараар тооцож, нүүрсээр барагдуулахыг зөвшөөрчээ.

    Гэрээний хавсралтууд:

    Хавсралт А (Санхүүжилтийн хуваарь)
    Хавсралт В (Нүүрс нийлүүлэх гэрээ, нүүрсний хэмжээ, үнэ, нөхцөл)
    Хавсралт Г (Нүүрс нийлүүлэх хуваарийг гэрээнд нэмэлт өөрчлөлт хийхдээ өөрчилсөн. Учир нь цар тахлын үеэр хил гаалийн нэвтрүүлэх чадвар буурсан гэжээ.)

    “ЭТТ” “Бодь интернэйшнл”-д нийт 895 сая ам.долларын нүүрс нийлүүлэх үүрэг хүлээжээ. Нийтлэлийн эхэнд гэрээний нийт үнийн дүн 792 сая ам.доллар хэмээн танилцуулсан. Энэ санхүүжилтийн хүүг 2019 оны ам.долларын жилийн дундаж LIBOR+3 хувиар тооцохоор талууд гэрээгээр тохиролцсон юм.    

    Төгсгөлд нь дүгнэхэд төрийн хоёр байгууллага хувийн хэвшилтэй оффтэйк гэрээ байгуулсанд асуудал байхгүй. ТТ-ГШ чиглэлийн төмөр зам экспортын өндөр ач холбогдолтой тул энэ замыг нэг өдрийн өмнө ч болтугай ашиглалтад оруулахаар эрмэлзсэн нь зөв. Гагцхүү ТЭЗҮ-г тодотгосон нь үндэслэлтэй юу, яагаад гэрээг найман сарын дараа өөрчлөв, нэг тонн нүүрсийг 60 ам.доллараар тооцсон бол тухайн оны нүүрсний дундаж ханш хэд байв, хэт доогуур үнэлсэн үү гэдэг нь л хамгийн чухал.      

    • Нэмэлт өөрчлөлтийн дараа

      Гэрэл зургуудыг Г.Өнөболд

      Гэрэл зургуудыг Г.Өнөболд

      Twitter logoPost
      gogo logo
      gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

      © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан