Энэ сарын 22-ны өдөр Засгийн газраас Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ - ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлжээ. Ингэхдээ, тус хуулийн төслийг “яаралтай” горимоор хэлэлцүүлэхээр оруулсан байна.
Энэ сарын 27-ны лхагва гарагт Төрийн байгуулалтын байнгын хороогоор тус хуулийн төслийг “хэлэлцэх эсэх” талаар хуралдан, хэлэлцэхээр шийдвэрлэжээ. Улмаар, тус төслийг хэлэлцэх эсэхийг өнөөдөр буюу 2024 оны 11 сарын 28-ны пүрэв гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэнэ.
Ямар өөрчлөлт оруулах гэж байгаа вэ?
Засгийн газраас “яаралтай” горимоор өргөн мэдүүлсэн гэх тус төсөл нь ганцхан заалттай.
Улсын төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хоёр дахь заалт нь одоогоор “Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улсын төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ - тай нийцүүлэх арга хэмжээг 2024 оны долдугаар сарын 01-ний өдрөөс хойш зургаан сарын дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ.” гэсэн байдаг.
Намууд дотоод зохион байгуулалттай холбоотой, улмаар төрөөс санхүүжилт авах эсэхтэй холбоотой хуульд заасан шалгуурыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй.
Өөрөөр хэлбэл, намууд дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг хуульд нийцүүлэх үүргээ 2025.02.01-ний өдрийн дотор хэрэгжүүлэх ёстой. Энэ үүргээ хугацаанд нь биелүүлэхгүй бол намууд төрөөс санхүүжилт авах эрхгүй болох үр дагавартай.
Тэгвэл өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх гэж буй өөрчлөлтийн төсөл нь ердөө дээрх заалтад заасан хугацааг хойшлуулах л ганц зорилготой. Хойшлуулах хойшлуулахдаа бүр 2027 оны наймдугаар сарын 1 хүртэл буюу хоёр жил 6 сараар хойшлуулна гэв.
Өнөөдөр хэлэлцэх хуулийн төслийн заалт:
Нэгдүгээр зүйл. Улс төрийн намын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“2 дугаар зүйл. Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 2027 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор хүргүүлнэ.”
Яагаад ийм өөрчлөлт оруулах гэж байгаа вэ?
Дээр дурдсанчлан, энэ өөрчлөлтийг оруулах гэж хууль зөрчин барин “яаралтай” горимоор хэлэлцэн батлах гэж байгаа нь намууд төрөөс санхүүжилт авах эрх үүсэх эсэхтэй л холбоотой юм. (“хууль зөрчин яаралтай горимоор” гэдэгтэй холбоотой тайлбарыг нийтлэлийн төгсгөлд оруулав)
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг болон уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг тус тус 2023.07.07-ны өдөр баталсан. Энэ хуулиуд нь 2024.01.01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн билээ.
АН: Улс төрийн намын тухай хуулийг мөрдөх хугацааг хойшлуулахгүй
Хуулийг ийнхүү шинэчлэн батлахдаа намуудын ил тод байдал, жендерийн эрх тэгш байдал, дотоод ардчилал зэрэгтэй холбоотой тодорхой шалгуурууд заасан төдийгүй эдгээрийг хангаагүй бол намууд төрөөс санхүүжилт авах боломжгүй болох үр дагавартай байхаар хуульчилсан.
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 27.3-т “Нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан намд төрийн санхүүжилт олгоно.” гэж зааснаар нам төрөөс санхүүжилт авахын тулд хангах саналын босгыг зааж өгчээ.
Ингэснээр 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр МАН, АН, ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл, Үнэн ба зөв нам тус тус намдаа төрөөс санхүүжилт авах боломжтой болсон. Тэдний жил бүр төрөөс авах санхүүжилтийг хуулийн 27.5-д заасан томьёоны дагуу ойролцоогоор тооцоолбол дараах байдалтай харагдаж байна.
Намын нэр |
Төрөөс авах санхүүжилтийн хэмжээ |
МАН |
2.1 тэрбум төгрөг |
АН |
1.5 тэрбум төгрөг |
ХҮН нам |
416.6 сая төгрөг |
ИЗНН |
206.1 сая төгрөг |
Үндэсний эвсэл |
206.1 сая төгрөг |
Үнэн ба зөв нам |
75.8 сая төгрөг |
(нийт сонгогчийн тоо 2,224,233 бөгөөд үүний 1 хувь буюу 22,242 ба түүнээс дээш санал авсан нь хуульд заасан босгыг хангасан гэж тооцов)
Гэхдээ намууд дээрх санхүүжилтийг авахын тулд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 8.2.3, 17.7 – д заасан шаардлагуудыг хангах ёстой. Эдгээрийг хангаагүй зөрчил гаргасан бол тус нам зөрчлийг арилгах хүртэл төрийн санхүүжилт олгохгүй байх зохицуулалттай.
Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/
8.8.Жендэрийн үндэсний хороо энэ хуулийн 8.2.3, 17.7-д заасан шаардлагыг хангасан эсэх талаарх дүгнэлтийг жил бүрийн наймдугаар сарын 01-ний өдрийн дотор сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ.
8.9.Сонгуулийн төв байгууллага энэ хуулийн 8.8-д заасан дүгнэлтийг үндэслэн зөрчлийг арилгах талаарх шаардлагыг тухайн намд хүргүүлэх бөгөөд хүргүүлсэн өдрөөс хойш зургаан сарын дотор уг зөрчлийг арилгаагүй бол тухайн зөрчлийг арилгах хүртэл төрийн санхүүжилтийг зогсооно.
Хуулийн 8.1-д заасны дагуу нам гишүүдээ намын удирдах байгууллага, албан тушаал, сонгуульд нэр дэвших, сонгох, томилоход аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байж, тэгш боломж олгох үүрэгтэй.
Цаашилбал, хуулийн 8.2.3-т заасны дагуу намын удирдах байгууллага, албан тушаалд нэр дэвшүүлэхдээ аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувиас доошгүй байх шаардлагыг хуульчилсан юм.
Харин тус хуулийн 17.7-д “Намын төлөөллийн төв байгууллага, гүйцэтгэх төв байгууллага болон хяналтын байгууллагын бүрэлдэхүүнд аль нэг хүйсийн төлөөлөл 40 хувиас доошгүй байна.” гэсэн шаардлагыг тусгасан.
Өөрөөр хэлбэл, төрөөс намд олгох санхүүжилтийг зогсоох эсэхтэй холбоотой шалгуур нь намын дотоод удирдлагад жендэрийн эрх тэгш байдлыг хангахтай холбоотой.
Угтаа, энэ хуулийн төслийг 2023.04. 14-нд өргөн барьж, 2023.07.07-нд баталсан. Энэ оны эхний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, баталснаас хойш бараг нэг жил, хагас, үйлчилж эхэлснээс хойш 11 сарын хугацаа өнгөрчээ.
Хуульд заасан шаардлагыг хангах, биелүүлэх хангалттай хугацаа өгсөн ч хугацаанд нь үүргээ биелүүлээгүй намууд төрөөс санхүүжилт авахын тулд энэ хугацааг дахин 2 жил 6 сараар сунгуулах гэж зүтгэж байгаа нь ёс зүйн хувьд ч, хууль биелүүлэх талаасаа зохимжгүй, буруу юм.
Иймд УИХ “Улс төрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцэхгүй байх нь зүйтэй.
Иргэд хууль зөрчвөл, хуульд заасан шаардлагыг хангаагүй бол зохих хариуцлагаа хүлээдэг. Тийм байхад, намууд яагаад “онцгой” эрх эдэлж, хуульд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй бол төрөөс санхүүжилт авах боломжтой байхын тулд хуулийн хугацааг сунгах боломжтой байх ёстой гэж?
Дээр тайлбарласнаас гадна, энэ хуулийн төслийг өргөн мэдүүлсэн явц нь ч хуулийн зөрчилтэй.
Тухайлбал, хуулийн төслийг “яаралтай” хэлэлцэх талаар Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан журмыг зөрчиж байгаагаас гадна Хууль тогтоомжийн тухай хуульд заасан хуульд өөрчлөлт оруулахтай холбоотой зохицуулалтыг зөрчиж байна.
Ерөнхий сайд “яаралтай” хэлэлцүүлэх хуулийн төсөл мэдүүлэх эрх хэмжээ нь “үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой” гэсэн агуулгаар хязгаарлагддаг.
УИХ-ын чуулганы хуралдааны хэлэлцэх асуудалд багтаагүй байсан энэ хуулийн төсөл “гэнэт” гарч ирсэн шалтгаан нь Засгийн газраас уг хуулийн төслийг “яаралтай” горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэнтэй холбоотой.
Харин, 2024 оны Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13.1.16 – д зааснаар Улсын Их Хурлын дарга нь “Ерөнхий сайдаас гаргасан хүсэлтийг үндэслэн хууль тогтоомжийн төслийг баталсан тов, дараалал харгалзахгүйгээр чуулганы хуралдаанаар яаралтай хэлэлцэх эсэхийг нэгдсэн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх;” эрх хэмжээтэй байна.
Мөн 2024 оны Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33.1-т заасны дагуу Ерөнхий сайд “яаралтай” хэлэлцүүлэх хуулийн төсөл мэдүүлэх эрх хэмжээ нь “үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой” гэсэн агуулгаар хязгаарлагддаг. Уг заалтад мөн уг хүсэлтийг УИХ-ын дарга төслийг чуулганаар яаралтай хэлэлцэх эсэхийг нэгдсэн хуралдаанд оруулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлүүлэх зохицуулалттай.
33 дугаар зүйл.Улсын Их Хурлын чуулганаар хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэх
- 33.1.Засгийн газрын хуралдааны шийдвэрийг үндэслэн Ерөнхий сайд үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд бичгээр хүсэлт тавьсан бол Улсын Их Хурлын дарга төслийг чуулганаар яаралтай хэлэлцэх эсэхийг нэгдсэн хуралдаанд оруулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлүүлнэ.
Өөрөөр хэлбэл, энэ хуулийн төслийг яаралтай хэлэлцэх эсэхийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээс өмнө төслийг яаралтай хэлэлцүүлэх хүсэлтийг хүлээж авах эсэхийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх ёстой.
Одоогоор, энэ журмын дагуу шийдвэрлэсэн гэх тухай мэдээлэл нийтэд, ил тод байхгүй тул уг хуулийн төслийг хэлэлцэж буй явц нь хуулийн төслийг яаралтай хэлэлцэхтэй холбоотой хуульд заасан журмыг зөрчиж байна гэж харагдаж байна.
Түүнчлэн, Монгол Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Үндэсний аюулгүй үзэл баримтлал” – ын 3.2 дахь хэсэгт “Эдийн засгийн аюулгүй байдал” – г дараах агуулгаар тодорхойлсон.
- Эдийн засгийн бие даасан байдлаа хангаж хөгжих, байгальд ээлтэй, хүний аюулгүй, амгалан амьдрах боломжийг бүрдүүлсэн, тогтвортой хөгжлийн загварыг бий болгох нь эдийн засгийн аюулгүй байдлыг хангах үндсэн нөхцөл мөн.
- Эдийн засгийн олон тулгуурт, оновчтой бүтцийг бий болгох, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй бодлого явуулах, санхүүгийн салбарын аюулгүй байдлыг баталгаажуулах, эрчим хүч, эрдэс баялгийн болон гадаад худалдаа, интеграцын асуудлаар оновчтой бодлого баримтална.
Эндээс харвал, намууд дотоод зохион байгуулалттай холбоотой, улмаар төрөөс санхүүжилт авах эсэхтэй холбоотой хуульд заасан шалгуурыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй. Иймд төрөөс санхүүжилт авах боломжгүй болох тухай асуудал нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд хамаарахгүй.
Товчхондоо, Ерөнхий сайд энэ хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэх эрх хэмжээгүй байна.
Намууд яагаад “онцгой” эрх эдэлж, хуульд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй бол төрөөс санхүүжилт авах боломжтой байхын тулд хуульд заасан хугацааг сунгах боломжтой байх ёстой гэж?
Дээрхээс гадна, Хууль тогтоомжийн тухай хуулийн 41.10-т “Хуулийг дагаж мөрдөж эхэлсэн өдрөөс хойш тухайн хууль болон түүний зүйл, хэсэг, заалт, дэд заалтын дагаж мөрдөх хугацаанд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэхгүй.” гэж маш тодорхой заасан.
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга, түүнийг дагаж мөрдөх журмын тухай хууль зэрэг нь 2024 оны 01 сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Хууль бүхэлдээ ийнхүү хэрэгжиж эхэлсэн байхад тухайн хууль доторх зүйл, хэсэг, заалт, дэд заалтыг хэзээнээс эхэлж мөрдөх вэ гэдэг хугацааг өөрчлөх агуулга бүхий хуулийн төсөл өргөн мэдүүлэх нь хориотой.
Нийтлэлийн эхэнд дурдсанчлан, 2023 онд баталсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь намуудын ил тод байдал, дотоод ардчилал, жендэрийн эрх тэгш байдлыг хангах үүднээс багагүй дэвшилтэт агуулгатай. Эдгээртэй холбоотой шаардлагуудыг төрөөс авах санхүүжилттэй холбосон нь ч зөв юм.
Иргэд хууль зөрчвөл, хуульд заасан шаардлагыг хангаагүй бол зохих хариуцлагаа хүлээдэг. Өдөр тутамдаа.
Тийм байхад, намууд яагаад “онцгой” эрх эдэлж, хуульд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй бол төрөөс санхүүжилт авах боломжтой байхын тулд хуульд заасан хугацааг сунгах боломжтой байх ёстой гэж?