gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
Нийгэм

СУРВАЛЖИЛГА: Дэлдэн, Дондог, Бамбар нэртэй байгаль хамгаалагч минжнүүд

Л.Амарцэцэг
Нийгэм
2024-11-29
120
Twitter logo
Л.Амарцэцэг
120
Twitter logo
Нийгэм
2024-11-29

Манай улс 2012 оноос хойш минж үржүүлж нутагшуулж байна. Туул голын усыг нэмэгдүүлж, цэвэршүүлэх их үйлсэд минжнүүдийг дайчилж байгаа гэж хэлж болно. Өнөөдрийн байдлаар 77 минжийг Туул голын эх болон түүний цутгал Заан, Тэрэлж голуудад нутагшуулжээ. Тэгвэл эдгээр минжийг үржүүлэх, хамгаалж буй газар болох Нийслэлийн Байгаль орчны харьяа Минж үржүүлэх төвийг зорин сурвалжилга бэлтгэлээ.

Гачууртын эцсээс 7 км-ийн зайд байрлах тус төв нь одоогоор 41 минжтэй. Биднийг очиход эл төвийн минж маллагч Т.Ганзориг угтаж авлаа. Хамгийн түрүүнд минж болон амьтдын тухай сургалт орох бөгөөд хажууханд нь "бяцхан" музей байв.

Уг төвд хүүхдүүдтэйгээ цэвэр агаарт гарангаа зочилж болох бөгөөд зэрлэг амьтдыг энэрэн хайрлах буюу танин мэдэхүйн  сургалтад хамрагдах боломжтой аж.

Бяцхан санамж: минжний ороо нийллэг, хээл тээх, төллөх үед уг төвөөр зочлох боломжгүй. Хэрэв иргэд очихыг хүсвэл Нийслэлийн байгаль орчны газартай холбогдохыг сануулсан юм.  

Мөн хотын өндөр барилгуудыг мөргөж эндсэн нэн ховор шувуу, минжний чихмэлүүдийг эл төвийн музейд байрлуулжээ. Музейгээс гараад бид минжнүүд байрлах байшин руу очиход тэд унтаж байв. Учир нь минж шөнийн идэвхтэй амьдралтай амьтан юм.

Үржүүлгийн төвийн минжнүүд польш алим, монгол лууван, модны холтсоор хооллох бөгөөд нэмэлт витамин уудаг гэнэ. Тэднийг Вася, Дондог, Бамбар, Дэлдэн гэж нэрлэжээ. Иргэд минжнүүдтэй танилцахдаа чимээ гаргаж болохгүй. Учир нь минжнүүдийг стресстүүлэх эрсдэлтэй. Харин тэднийг хооллох хамгийн тохиромжтой цаг нь өглөө сэрэх үед нь буюу 14 цагаас хойш боломжтой.

    Минж нь амьдарч буй газрынхаа төрх байдлыг хувирган өөрчилдөг, газар нутгийнхаа биоценозын бүтэц, бүрэлдэхүүнийг баяжуулж, биологийн бүтээмжийг нэмэгдүүлдэг байгаль хамгааллын ач холбогдол ихтэй, нөр их хөдөлмөрч амьтан аж.

    Минж нүхэн байр, овоохой барихад тохиромжтой голын булан тохой, элсэрхэг зөөлөн хөрстэй, өндөр эрэг бүхий газрыг сонгохоос гадна бор, цагаан бургас, харгана, чацаргана, улиас зэрэг шугуй, ойн төгөл, олон наст ургамалтай зөөлөн урсгалтай, гүнзгий гол бүхий газрыг сонгон байршдаг ажээ. Хуурай газар болон ус хоёрыг холбосон олон салбар нүх гаргах бөгөөд тэр хэлхээ нүхэндээ унтаж амрах, хоол тэжээлээ нөөцлөх, идэх, үр зулзагаа төрүүлэх, тоглох зэрэг амьдрал нь үргэлжилдэг байна.

    Асар том модыг холтосноос нь гол хүртэл нь мэрж үзүүрлэсэн харандаа шиг болгоход нэг өдөр л хангалттай байдаг гэнэ. Огтолсон модоо зөөж хураахдаа хойд хоёр хөл дээрээ зогсоод урд хоёр хөлийнхөө суганд хавчуулан хуурай газар болон усаар чирч явдаг байна.

    Минж ургамал идэштэй, сүүгээр бойжигч амьтан. Хоол тэжээлийн тухайд бутлаг ургамлын навч, мөчир, холтос, газар доорхи үндэслэг иш, хулс, зэгс зэргээр хооллодог бөгөөд хоол тэжээлийнхээ хатуу зүйлийг дээд доод эрүүнийхээ хос үүдэн шүдээр мэрж хооллодог.

    Минжний эрийг нь борхин, эмийг нь минжүүхэй, төлийг нь дүдэр хэмээнэ. Борхин нь өөр минжүүхэйг эрж хайхгүй, сольж сонгохгүй, хайр дурлалдаа үнэнч амьтан.

    Хос минж үржүүлгийн төвийн үүрэндээ бөөр бөөрөө нийлүүлэн унтаж байсан юм. Минжний үржил хавар эрт явагддаг бөгөөд залуу эм минж гурван нас хүрээд үржилд ордог. Минжүүхэй хээлээ гурван cap буюу 100-107 хоног тээсний эцэст төрүүлдэг байна. 

    "БИ БҮХ МИНЖИНДЭЭ ХАЙРТАЙ"

    "БИ БҮХ МИНЖИНДЭЭ ХАЙРТАЙ"

    Минж үржүүлэх төвийн Минж маллагч Т.Ганзориг Минж үржүүлэх төвийн Минж маллагч Т.Ганзориг

    Тус төвийн минж маллагч Т.Ганзориг амьдралынхаа есөн жилийг минжнүүдтэй холбожээ. Тэднийг хооллож, асрах, эмчлэх, үүрийг нь цэвэрлэх гээд бүх ажлыг нугалах аж.  

    Тэрээр “Анх манай төвд Орос, Германаас минж авчирч үржүүлж байлаа. Тэдгээр минжнүүдийг байгальд тавьсан. Одоо байгаа минжнүүд Монголд төрөөд нутагшчихсан гэж ойлгож болно. Минж 15-20 насалдаг. Манай төвийн минжнүүд бүгд паспорттой. Цус ойртуулахгүйн тулд бүгдийг нь бүртгэлжүүлж, нийлүүлнэ.

    Үржүүлгийн байрны температурыг өвлийн цагт +8 хэмээс буулгахгүй байх, зуны цагт салхи авахуулахгүй, нарны хэт туяа оруулахгүй зэрэг нарийн арчилгаа хэрэгтэй байдаг. Би бүх минжиндээ хайртай. Гэхдээ хүнд дасгаж болохгүй учраас их болгоомжтой харьцана. Тэгээд визийг нь өгөөд байгальд нь тавих их сайхан. Тиймээс зулзага байхаас нь өсгөөд гурван жилийн дараа гэр бүл болгоод л байгальд нь тавьдаг” гэлээ.

    Эл төв рүү очихын тулд Туул голын салааг туулах шаардлагатай. Т.Ганзориг ах Монголдоо цор ганц минж үржүүлэгч тул уг төвдөө байрлаж ажиллана. Гол үертэй үед завиар минжнүүдийнхээ хоолыг зөөдөг гэж учирлав. "Хүүхдүүд маань хотод, би энд"  гэж нүүрэндээ мишээл тодруулах тэрээр минж арчлах тийм ч амар биш гэдгийг хэлэв.

    "МИНЖНИЙ ХУГАЛЖ АВЧ АШИГЛАСАН НЭГ ШИРХЭГ БУРГАС 10 БОЛЖ САЛААЛДАГ"

    Нийслэлийн байгаль орчны газрын мэргэжилтэн Д.Баньд Нийслэлийн байгаль орчны газрын мэргэжилтэн Д.Баньд

    Нийслэлийн байгаль орчны газрын мэргэжилтэн Д.Баньд “Минжний амьдралд гурван чухал зүйл бий. Нэгдүгээрт хооллолт буюу бургас, холтос иднэ. Хоёрдугаарт үүр буюу голын гүехэн усанд үүрээ засаж амьдарна. Гуравдугаарт, өндөр эрэг дагуу  амьдрах чадамжтай.

    Нийслэлийн байгаль орчны газар ШУА-ийн Биологийн олон янз байдлын газартай хамтарч туул голын минжнүүдийг судалж үзсэн. 2022 оноос хойш минжийг туул голд тавиагүй. Одоогоор өөр голуудад тавих судалгааны ажил явагдаж байна. Минж нууцлагдмал амьдралтай учраас хүнд харагддаггүй.

    Минжийг бургас хугалаад аваад явчихдаг гээд хүмүүс ярьдаг л даа. Гэвч минжний авч явсан тухайн нэг ширхэг бургас 10 болж салаалж ургана. Тиймээс минжийг байгалийн болон усны инженер гээд байгаа юм. Ер нь бургасыг шинэчилж, ургах нөхцөлийг нь сайжруулдаг амьтан” гэлээ.

    Минж нь удаан тайван хөдөлгөөнтэй, ямар нэгэн юманд уурлаж уцаарлахгүй, их зөөлөн амьтан аж. Мөн түүний сонсох чадвар онцгой хөгжсөн байдаг байна. Хэдэн жилийн өмнө минжний нэгэн гэр бүл золбин нохойнд бариулж эрсджээ. Мөн малчин айлын нохойнуудад баригдах тохиолдол их байдаг аж.

    Минж нутагшуулж буй нь туул голын урсцыг нэмэгдүүлэх, бохирдлыг бууруулах өндөр ач холбогдолтой нь баярлууштай хэрэг. Энэ нь нийслэлчүүдийн ундны усыг нэмж, сахин хамгаалж байгаа буянтай үйл. Сурвалжилгынхаа төгсгөлд, нэн ховор амьтны ангилалд багтах минжийг асран хамгаалж, үржүүлж буй эгэл жирийн хүмүүстээ талархал илэрхийлье.

    • Нийслэлийн байгаль орчны газартай холбогдох утас: 72720303
    • Тус газрын цахим хуудас: https://environment.ub.gov.mn/introduction

    Гэрэл зургуудыг: Т.Бархас

    Гэрэл зургуудыг: Т.Бархас

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан