Өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлууд юу байв?
Гудамжинд явж байсан эмэгтэй рүү олон нохой дайрч, хазаж буй бичлэг энэ сарын 6-нд цахим орчинд тарсан билээ. Түүнчлэн түүнд тус хүргэхгүй хажуугаар нь явсан жолоочийг иргэд буруутгаж байв. Мөн бичлэгт өөр нэг залуу газраас чулуу түүсээр эмэгтэйд туслахаар яаран сандран гүйж буй нь харагдсан. Энэ хэргийг Өмнөговь аймгийн цагдаа нар шалгаж эхэлжээ.
Metagenie хэмээх шинэ төхөөрөмжийг ХСҮТ энэ сарын 5-нд хүлээн авлаа. Энэ нь хавдрын мэс заслын тусламж үйлчилгээний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах, эмчилгээний чанар, үр дүнг эрс дээшлүүлэх шинэ технологи, инновацын нэг бөгөөд БНСУ-ын Metaple BIO компанид үйлдвэрлэжээ.
Өндөр технологи бүхий энэхүү төхөөрөмж нээлттэй хагалгааны үед хорт хавдрын хэмжээ, хязгаарыг оновчтой тодорхойлсноор хавдрыг бүрэн авах, өчүүхэн хэмжээний үсэрхийллийг ч эмч харах боломжтой болсноор хагалгааны чанар, үр дүнг эрс нэмэгдүүлэх, цаг хугацаа хэмнэх зэрэг олон давуу талуудтай юм.
БИДНИЙ БЭЛТГЭСЭН ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГУУД
Унгар Улсын Элчин сайд Др.Обрущанский Борбала Аннаг бид Элчин сайд булангийнхаа энэ удаагийр зочноор урилаа. Тэрбээр монголч эрдэмтэн, доктор бөгөөд 1995 онд Монгол Улсын Их Сургуульд элсэн орж докторын зэрэг хамгаалж байв.
Хатагтай Обрущанский Борбала Анна 2019 оноос Монголд Улсад суух Унгар Улсын Элчин сайдаар томилогдон ажиллаж байна. Та зураг дээр дарж, ярилцлагыг үргэлжлүүлэн уншаарай.
Үндэсний статистикийн хорооны Нийгмийн статистикийн газрын Нийгмийн статистикийн хэлтсийн дарга Ц.Дулмаатай манай сэтгүүлч Х.Көгершин ярилцав. Амьдрах орчин аюулгүй байдлын судалгаа орон даяар энэ сарын нэгнээс эхэлсэн. Судалгааны зорилго, ач холбогдлын талаар уншигчдад танилцуулсан юм. Та зураг дээр дарж, ярилцлагыг уншаарай.
Манай улсын технологийн анхдагч компаниудын нэг болох “АНД Глобал” компанийн гүйцэтгэх захирал Б.Хос-Эрдэнийг СЕО буландаа урьж ярилцав. Тэрээр “Шинэ Монгол”, Японы Харвард гэгдэх Хитоцүбаши их сургуульд тэтгэлэгтэй суралцан шилдэг төгсөгчөөр шалгарч байжээ. Японд ажлын гараагаа эхэлсэн Б.Хос-Эрдэнэ тэргүүтэй АНД Глобал компанийн монгол залуусын хөгжүүлсэн технологийг дэлхийн 12 улсад экспортолсон түүхийг уншаарай.
БИДНИЙ БЭЛТГЭСЭН ОНЦЛОХ СУРВАЛЖИЛГУУД
Манай сэтгүүлч Л.Амарцэцэг БЗД-ийн Намъяанжүгийн гудамж буюу Sunday төвийн баруун талд байрлах ил талбайн худалдааг зорьсон юм. Тус байршилд худалдаа эрхлэгчид явган хүний зам дээр, машины арын бүхээгт хүнсний бүтээгдэхүүнээ өржээ. Явган хүний замыг чөлөөлөөгүй учраас хүмүүс алхахад хүндрэлтэй байв. Мөн олон төрлийн жимс худалдаалж байгаа боловч нар эгц дээрээс тусах нь харагдлаа.
Энэ талаар иргэдийн сэтгэгдлийг тодруулахад худалдаа эрхлэгчдийн худалдан борлуулах эрхийг шүүмжлээгүй ч иргэдийн эрүүл аюулгүй, тав тухтай байх эрхийг нь зөрчилгүй, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн худалдах ёстой гэв. Та зураг дээр дарж, сурвалжилгыг уншаарай.
Нийслэлийг зорих олны урсгалыг сөрөн хөдөө тийш тэмүүлэн өөрийн урланг байгуулсан энэ бүсгүйг О.Номин-Эрдэнэ гэдэг. Тэрээр Анима дүрслэх урлагийн коллежийг монгол зургийн зураач мэргэжлээр 2017 онд төгссөн. Сургуулиа төгсөөд зургаан жил ажилласны эцэст тэрбээр төрж өссөн Түвшинширээ нутгаа зорьжээ.
Б.Дандаабаяр ойрын жилүүдэд гэр бүл зохиох хүсэлтэй байгаа боловч энэ нь 900 толгой малаа өсгөхөөс амаргүй хэрэг ажээ. Монголд малчид жилийн турш малдаа үржил шим сайтай бэлчээр сонгон, нүүдэллэж явдаг онцлогтой. Тиймээс Б.Дандаабаяртай нас ойролцоо, гэрлээгүй эмэгтэйчүүд олдох магадлал бүхий, гэрт нь хамгийн дөхүү суурин газар Мөрөн хотод гэхэд уулархаг газрын бартаат замаар мориор, адаглаад 6 цаг явж байж хүрч очих боломжтой байдаг.
Энэхүү өгүүллийн жинхэнэ эхийг Глобал Пресс Жоурнал нийтэлсэн болно.