Үндэсний статистикийн хорооны Нийгмийн статистикийн газрын Нийгмийн статистикийн хэлтсийн дарга Ц.Дулмаатай ярилцав.
-Амьдрах орчин аюулгүй байдлын судалгаа орон даяар энэ сарын нэгнээс эхэлсэн. Судалгааны зорилго юу вэ?
-Энэ судалгааг манай улсад анх удаа хийж байна. Энэ удаа аюулгүй байдал болон хохирсон байдлаар хавсарсан судалгаа хийнэ. Олон улсад энэ судалгаа нь хүний эрхийн талаар судалдаг тул маш их ач холбогдолтой.
Бидний амьдарч буй эцсийн зорилго бол сайн сайхан амьдрах. Тиймээс бид эрхээ хамгаалж, үүргээ биелүүлж амьдрах ёстой. Энэ судалгааны хууль эрх зүйн орчин манай улсад бүрдээгүй байв. 2019 онд бид Хууль зүйн яамтай хамтран “Гэмт хэргийн статусыг боловсронгуй болгох” нэртэй судалгааг эхлүүлсэн. Төслийн хүрээнд манай улсын статистикт өөрчлөлт оруулан, “Гэмт хэргийн эрсдэлийг тооцох судалгаа” нэртэй болгосон юм. Тэр төсөл одоо “Амьдрах орчин аюулгүй байдлын судалгаа” гэсэн нэртэйгээр үргэлжилж байна.
Нийт хохирлын 80 хувь аж ахуй нэгжүүдийн буруугаас үүсдэг.
-Судалгааны асуулгыг яаж боловсруулсан бэ?
-Би сүүлийн арван жил НҮБ-ын Гэмт хэрэг, мансууруулах бодистой тэмцэх хэлтэст үндэсний мэдээлэгчээр ажилласан. Энэ хугацаанд НҮБ-тай хамтарч ажиллан энэ жилийн гуравдугаар сард НҮБ-аас баг гарган, бидэнд арга зүйн сургалт явуулсан юм.
Сургалтад хуулийн 40 байгууллагын 60 ажилчныг хамруулсан. Энэ сургалтаар бид хохирогч судлалын шинжлэх ухааны талаар зөвлөмж авсан. Мөн амьдрах орчин, аюулгүй байдлын судалгааг хэрхэн явуулах талаар ч зөвлөгөө авлаа.
Бид Монгол талаас нэг, НҮБ-ын Мансууруулах бодистой тэмцэх албаны зөвлөхтэй тус тус хамтарч ажилласан юм. Ингээд эхний ээлжид гурван бүлэг асуулга хийхэд болно гэж үзсэн. Хохирогч судлалын тал дээр энэ нь маш том судалгаа гэж үздэг.
Бид одоогоор зөвхөн иргэд рүү чиглэн судалгаа явуулна. Цаашдаа аж ахуйн нэгж рүү хийж болно. Ер нь Монгол Улсыг нийтэд харвал нийт хохирлын 80 хувь аж ахуй нэгжүүдийн буруугаас үүсдэг. Гэхдээ манай улс тогтвортой хөгжлөө бодоод хүн төвтэй бодлого явуулдаг учир бид монгол хүний эрх хаана, яаж зөрчигдөж байгааг тогтоохоор энэ судалгааг явуулж байна.

-Судалгаанд нийт хэдэн хүн хамруулж байна вэ?
-Нийт 8000 өрхийг хамруулна. Гэхдээ судалгаанд оролцох боломжгүй хүмүүс гарч ирэх ч өрхийн 14 болон түүнээс дээш насны гишүүдийг оролцуулна. Асуулга гурван бүлэгтэй. Нэгдүгээр бүлэгт өрхийн буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн асуулгууд байгаа.
Хоёрдугаар бүлэгт аюулгүй байдлын талаарх иргэдийн үзэл бодол багтсан. Гуравдугаар бүлэгт иргэн сүүлийн гурван жилд гэмт хэргээс болж ямар нэг хохирол амссан, эсэхийг тодруулна.
Мөн энэ судалгаа нь “Алсын хараа 2050” төслийн хүнд ээлтэй хот, аюулгүй байдал гэсэн хоёр бүлэг зүйлтэй холбогдоно. Эдгээр бүлгийн үзүүлэлтүүдийг шалгах зорилгоор судалгаагаа эхэлсэн.
Судлах явцад иргэд “ Бид ерөөсөө эрхээ мэддэггүй юм байна” гэж маш их хэлсэн.
-Иргэд энэ судалгааны талаар хэр их мэдээлэлтэй вэ?
-Өмнө нь бид хоёр удаа орон нутагт туршсан. Эхлээд маягтаар, дараа нь таблетаар туршиж үзсэн. Иргэдэд энэ судалгааг сайн тайлбарлахад маш их сонирхдог. Жишээ нь хөдөө малын хулгай их ч хохирлыг огт барагдуулдаггүй. Тиймээс бидний хамгийн тулгамдсан асуудал байна гэж иргэд сэтгэгдэл өндөр байсан. Бид таблетын туршилтаар 18 өрхөөс асуулга авахад 14 өрхөд хохирол илэрсэн. Манай улсад хүний эрх зөрчигдөж байдаг ч бид судалж чаддаггүй. Тиймээс хуулийн байгууллагынхан тоон үзүүлэлт гаргаж чадахгүй байна.
-Судалгааны хүрээнд тодорхой тоон статистик гарвал шийдвэр гаргалтад нөлөөлнө гэж үзэж байна уу?
-Тийм, Статистикийн байгууллагын үүрэг бол бодлого хөтөлбөр боловсруулах тоон мэдээллийг цааш дамжуулах ямар үйл ажиллагаа хэрэгжүүлэх бол чиглүүлэх юм.
-Энэ судалгааг цаашдаа тогтмол хэрэгжүүлэх үү?
-Бусад улс хохирлын судалгааг тогтмол хийдэг. Жишээ нь АНУ энэ судалгааг сар бүр хэрэгжүүлдэг. Судлах явцад манай улсын иргэд “ Бид ерөөсөө эрхээ мэддэггүй юм байна” гэж олон удаа хэлсэн. Бид эрхээ зөрчүүлдэг ч өөрсдөө мэддэггүй юм билээ. Энэ судалгаандаа Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 30 эрхийг тусгахыг зорьсон.

-Та бүхэн Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажиллаж байна уу?
-Хүний эрхийн үндэсний комисс, хууль хяналтын бүх байгууллага бий. Оролцогч талын хувьд иргэдийг оруулдаг. Манай талаас ч төлөөллөө оруулсан. Олон улсын нийтлэг жишгийг дагаж хүний эрхийг нэг шат ахиулахаар зорьж байна.
-Энэ судалгаанаас гарсан зөрчлүүдийг дараа нь хэрхэн арилгах вэ?
-Бид тайлангаа гаргаж мэдээлнэ, хуулийн байгууллагуудад зөвлөмж өгнө. Иргэдийн оролцоо ч өргөн байх ёстой.
-Үндэсний статистикийн хороо олон судалгаа хийдэг. Тэдгээр судалгаануудын үр дүн гардаг уу?
-Манай байгууллага хүний хөгжлийн индексийг тооцоолж байна. Ер нь хүний эрхийн статистик, хөгжлийн бэрхшээлийн асуудлууд манай улсад хоцрогдсон. Үүнийг хөгжүүлэхийн тулд бид мэргэжлийн хүмүүсийг томилсон юм. Хүний эрхийн статистик хөгжвөл энэ судалгаа ч зэрэгцээд хөгжинө. Ингэж чадвал цаашдаа бид хүний эрхийн бусад байгууллагуудтай хамтарч эрчимтэй ажиллана.
-Хөгжлийн бэрхшээлтэй, хэл ярианы асуудалтай хүмүүсийг хэрхэн тэгш оролцуулах вэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн харгалзан дэмжигч судалгаанд тусалбал тэдгээр хүмүүс судалгаа өгч болно. Манай удирдах зөвлөл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст чиглэсэн хэсгийн төлөөлөгчийг томилсон. Яагаад гэвэл бид хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хангалттай анхаардаггүй. Үндэсний статистикийн холбоо олон салбар статистиктай ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар статистикийг бие даасан байдлаар хөгжүүлээгүй.
Тиймээс энэ талын мэргэжилтнийг томилсон. Мөн нийгмийн хамгааллын холбоо, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо нийлээд сан байгуулах юм билээ. Бид ч зөвлөгөө өгөөд явна. Бид хүний эрх дотор яагаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг илүү хөндөв гэвэл тэдгээр иргэдийн эрх их зөрчигддөг.
-Судалгаа ямар хугацаанд үргэлжлэх вэ?
-Энэ жилийн нэгдүгээр сард эхэлж, 2024 оны хагас жил хүртэл үргэлжилнэ. Судалгаа есөн үе шаттай. Яг одоогоор дунд үе шатан дээр явж байна. Мэдээлэл цуглуулалт энэ сарын нэгнээс арваннэгдүгээр сарын есөн хүртэл үргэлжилнэ. Одоогоор 60 судлаач ажиллаж байна. 2024 оны дөрөвдүгээр сард бид эцсийн байдлаар судалгааны хариуг мэдээлнэ.
-Ярилцсанд баярлалаа.

Гэрэл зургуудыг Г.Өнөболд
Гэрэл зургуудыг Г.Өнөболд