- Сайн байна уу. Хамгийн сүүлд таныг Ромын Пап ламын айлчлалын ёслолын үеэр Төв талбай дээр байхыг харсан юм байна.
- Тийм ээ, монголчуудын адил унгарчууд ч мөн Ромын Пап ламын айлчлалыг их талархалтай хүлээн авсан. Би католик шашинтай учраас шашны тэргүүнтэй биечлэн уулзсан минь нэр төртэй, сайхан завшаан байлаа. /Унгарчуудын 39 хувь нь Католик шашинтай. сурв./ Унгар болон Ватикан хоёр улсын харилцаа их эртний түүхтэй. Унгарт Христийн шашны түүх 1100 жилийн өмнөөс эхтэй ч түүнээс эрт үед христийн загалмай олдож байсан түүхтэй. Мөн манай түүхийн шастирт дурдсанаар Атилла хаан Ромын Пап ламтай уулзсаныг өгүүлэх гар зураг хүртэл бий. Энэхүү зурагт Атилла хаан яг л нүүдэлчин шиг цагаан морь унан, Пап ламтай ярилцаж буйг дүрсэлсэн байдаг юм.
- Та монгол хэлийг маш сайн сурчээ. Өөр ямар хэлтэй вэ?
- Би Монгол хэлээс гадна Англи, Хятад, Орос хэлтэй. Турк бага зэрэг мэднэ. Миний мэргэжил түүхч, монголч эрдэмтэн. Унгар Улсад Монгол судлалын тэнхимд суралцсан. Түүний дараа 1995 онд Монгол Улсын их сургуулийн хэлний ангид сурсан ба Ж.Болдбаатар багшийн шавь болж 1999 онд Монгол Улсын түүх сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Түүний дараа улсдаа очиж их сургуульд багшилж, эрдэм шинжилгээний сэтгүүлд ажиллаж байсан. Мөн 2015 онд Унгарын Гадаад харилцааны яаманд Унгар-Монгол харилцааг хариуцан ажиллаж эхэлсэн.
- Яг 30 жилийн өмнө та Монголд анх ирж байжээ. Энэ бол социалист нийгмээс дөнгөж шилжиж байсан цаг. Монголд анх хөл тавьж байсан сэтгэгдлээсээ хуваалцаач.
- Тухайн үед Монголд эдийн засгийн байдал маш хүнд байсан. Гэхдээ монголчууд сэтгэлийн их хаттай тул хэзээд ямар ч бэрхшээлийг давж гарах чадвартай санагддаг юм. Мэдээж одоогийнхоос өөр, энгийн жижиг байшин барилгуудтай ч үйлчилгээ сайн байсан. Би монголын ихэнх уламжлалт хоолонд дуртай, миний хувьд хоолны тал дээр ямар ч асуудал гардаггүй.
- Ингэхэд та ямар монгол хоолонд дуртай вэ?
- Би хорхогт маш их дуртай. Манай хоёр орны хувьд хоолны хувьд төстэй зүйл бий. Унгарчууд мөн их махсаг, маханд дуртай ард түмэн.