Нийслэлд 74 нэр төрлийн худалдаа, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх нөхцөл, боломжийг нээж өгчээ. Энэ хүрээнд дүүрэг бүрд ил талбайд худалдаа эрхлэгчид үйл ажиллагаагаа явуулдаг.
Дээрх журамд улирлын чанартай, түр, сүүдрэвчтэй худалдаа, үйлчилгээг дүүргээс баталсан байршилд эрхлэх ба худалдаа, үйлчилгээ эрхлэгчид нь гарал үүслийн гэрчилгээтэй, баталгаажилттай бараа бүтээгдэхүүнийг худалдах, түүгээр үйлчлэх, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан, жин хэмжүүр баталгаажсан, аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангасан, ажлын байрнаасаа 100 метрээс холгүй орших зориулалтын ариун цэврийн өрөөгөөр хангагдсан байх, орчны цэвэрлэгээг хариуцах хэмээн заажээ.
Бид БЗД-ийн Намъяанжүгийн гудамж буюу Sunday төвийн баруун талд байрлах ил талбайн худалдааг зорилоо. Тус байршилд худалдаа эрхлэгчид явган хүний зам дээр, машины арын бүхээгт хүнсний бүтээгдэхүүнээ өржээ. Явган хүний замыг чөлөөлөөгүй учраас хүмүүс алхахад хүндрэлтэй байв. Мөн олон төрлийн жимс худалдаалж байгаа боловч нар эгц дээрээс тусах нь харагдлаа.
Энэ талаар иргэдийн сэтгэгдлийг тодруулахад худалдаа эрхлэгчдийн худалдан борлуулах эрхийг шүүмжлээгүй ч иргэдийн эрүүл аюулгүй, тав тухтай байх эрхийг нь зөрчилгүй, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн худалдах ёстой гэв.

Гудамжны хоол, ил талбайд худалдаа эрхлэх үйлчилгээ БНСУ-д өндөр хөгжсөн. Тус улсад ил талбайд худалдаа эрхлэхийг хүссэн иргэн хуулийн зөвшөөрөл авах ба нэг жилийн хугацаатай байх аж. Дараа нь стандарт, журамд заагдсан лангуу, асраа байрлуулах боломжтой. Тэдгээр худалдаа эрхлэгчдэд бага хэмжээний татвар ногдуулдаг мөн зөвшөөрөл хүссэн иргэн өөрөө үйл ажиллагаагаа эрхлэх ёстой.
Бид цааш III, IV хорооллыг зорилоо. 1000 нэрийн бараа худалдааны төвөөс Өргөө кино театр хүртэл үргэлжилсэн худалдаа эрхлэгчдийн асар харагдана. Тэд дунд хүнс, хувцас, ахуйн бараа гэх мэт олон бүтээгдэхүүн байв. Гэхдээ бас л явган хүний зам дээр асруудаа байрлуулж хэтэрхий давчуу болгожээ.
Энэ талаар БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч П.Өлзийнаран “БГД-ийн III, IV хороолол орчмоор ил задгай худалдаа эрхлэгчдээс болж энд түгжрэл үүсдэг. Эндээс хороололд амьдардаг оршин суугчид бус СХД, Чингэлтэй дүүргийн иргэд ирж худалдан авалт хийдэг. Энэ хавьд оршин суудаг иргэдэд маш төвөгтэй, хэцүү байна. Иргэдийг гар дээрээс худалдаа явуулж байгааг буруутгахгүй. Гэхдээ зах, худалдааны төв зэрэг зориулалтын талбайд худалдаа үйлчилгээг эрхлэх ёстой. Уг шийдвэрийг үгүйсгэхгүй. Эдийн засгаа сэргээх, иргэдэд ажлын байр гаргаж өгөх оролдлого ч нөгөө талаас сөрөг нөлөө ихтэй байна. Мянган бараа худалдааны төвөөс Өргөө кино театр хүртэл явган хүний зам дээр лангуугаа өрчихсөн, бодит байдал дээрээ ганц, хоёр хүн л худалдан авалт хийж байгаа харагддаг. Ил талбайд худалдаа эрхэллээ гээд бизнес цэцэглэн өрхийн орлого дээшилж, хангалуун амьдраад байгаа юм биш.
Энэ хүмүүс татвар төлдөггүй, хоёр талынхаа худалдааны төв, аж ахуйн нэгжийг хохироож байна.
Мөн энд байгаа худалдаа эрхлэгчийн цэвэр, бохирын асуудал шийдэгдээгүй. Орон сууцны араар дүүрэн баас, шээсний үнэр. Энэ жил хэрэгжүүлээд үзчихлээ, ирэх жил битгий хэрэгжүүлээч гэж нийслэлийн удирдлагуудаасаа хүсмээр байна. Уг худалдаачид татвар төлдөггүй, хоёр талынхаа худалдааны төв, аж ахуйн нэгжийг хохироож байна. Учир нь тэд асар их татвар, түрээс төлнө. Арилжаа талаасаа шударга бус байна. Энд амьдарч буй оршин суугчид маш их гомдоллодог болсон. Үдээс хойш хөдөлгөөн ихсэж явган хүмүүс шахцалдаад, түгжирчихдэг.
Мөн автомашины замтай ойрхон ил задгай хүнсний бүтээгдэхүүн зардаг. Гэтэл автомашины дугуйнаас маш нарийн тоос буюу пудр ялгарч таван давхар хүртэл дэгддэг. Дугуйнаас ялгарч буй пудр их хэмжээний хар тугалга агуулдаг. Монголчуудын дунд хорт хавдрын тохиолдол их байгаа шүү дээ" гэв.
"III, IV хорооллын оршин суугчдад автомашины зогсоол олдохоо байсан. Бараагаа ачааны эсвэл жижиг машинд ачаад л орон сууцны хорооллын дундах зогсоолд тавьчихдаг. Иргэдийн эрүүл аюулгүй, тав тухтай амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нийслэлээс гарсан шийдвэр зөрчиж байна.
Хог маш их хэмжээгээр гарна, тус дүүргийн ТҮК-ийн ажилчдын ачаалал ихэссэн. Хороололд үйлчилгээний төв хангалттай бий. Энд худалдаалж буй турк пиджак Дүнжингарав худалдааны төвд худалдаалж байгаагаас хямд байх жишээтэй. Тэгэхээр хороололд ахин нэг зах хэрэггүй. Битгий хиймэл замын хөдөлгөөний түгжрэл, нягтрал үүсгээд байгаач ээ” гэлээ.
Энэ талаар иргэдийн сэтгэгдлийг тодрууллаа.
Иргэн “Дээр байгаа хэдэн албан тушаалтнууд нь хулгай хийгээд байдаг. Ард түмэн нь өдрөөс өдөрт өр зээлтэй. Би насаараа эмч хийсэн. Иргэдийн амьдралыг маш сайн мэднэ. Ил талбайд худалдаа эрхлэгчдэд юу хэлэх вэ. Хөдөлмөрлөж л байна. Болно л гэж бодож байна” гэлээ.
Иргэн Б.Батсүмбэр “Явган хүний зам руу шахаж лангуунуудаа байрлуулсан байдаг ч зохицоод л явдаг. Өөр арга байхгүй. Гэхдээ тусдаа ил талбайд худалдаа эрхлэх гудамж ч юм уу, нэг стандарттай болбол зүгээр л санагддаг” гэсэн юм.
Иргэн “Хороололд ойрхон гэртэй учир энэ гудмаар явах зайлшгүй шаардлага тулгардаг. Оройн цагаар явахын аргагүй түгжрэл үүсчихдэг. Эрүүл ахуйн шаардлагаа хангахгүй бол орлого олж байна гээд цаагуураа иргэдийнхээ эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болохгүй” гэв.

Гэрэл зургуудыг: Б.Отгонбаатар
Гэрэл зургуудыг: Б.Отгонбаатар