Олимпын дараа орох хүн төрөлхтний хамгийн том баяр цэнгэл бол хөл бөмбөгийн ДАШТ бөгөөд 22 дахь удаагийн тэмцээн Катар улсад арваннэгдүгээр сарын 20-оос арванхоёрдугаар сарын 18-ны хооронд үргэлжилнэ.
Катар 2022 нь
- Анх удаа Арабын оронд болох
- Анх удаа Ази тивийн зөвхөн нэг улсад болох (2002 онд Япон, Өмнөд Солонгос хамтран зохиож байв)
- Анх удаа Азиас зургаан улс оролцох
- Анх удаа дэлхийн хойд хагасын өвлийн улиралд болж буй (Тав, зургаа эсвэл долоодугаар сард болоогүй анхны)
- Анх удаа эмэгтэй шүүгч тоглолтын үндсэн шүүгчээр ажиллах
- Сүүлчийн удаа 32 багтай зохиогдох (2026 онд АНУ, Мексик, Канадын хамтран зохиох тэмцээнээс эхлэн 48 баг оролцдог болно) зэргээрээ онцлог.
Тэмцээний нээлтийн тоглолт "Al Khor" хот дахь "Al Bayt" цэнгэлдэх хүрээлэнд Улаанбаатарын цагаар арваннэгдүгээр сарын 21-ний 00:00 цагаас зохион байгуулагч Катарын шигшээ баг болон Эквадорын шигшээ багуудын хооронд болно.
Тэмцээний финалын тоглолт Катарын Үндэсний тусгаар тогтнолын өдөр буюу арванхоёрдугаар сарын 18-ны 23:00 цагаас болно.