gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.10
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
Катар 2022

Анх удаа Арабын оронд, өвөл болох "Катар 2022"-ын бүх мэдээллийг эндээс

А.Эрхэмбаяр
Катар 2022
2022-11-19
899
Twitter logo
А.Эрхэмбаяр
899
Twitter logo
Катар 2022
2022-11-19

Олон Улсын хөл бөмбөгийн холбооноос дөрвөн жилд нэг удаа зохиодог дэлхийн аварга шалгаруулах тэмцээн "FIFA World Cup Qatar 2022" өвөл болно.

Олимпын дараа орох хүн төрөлхтний хамгийн том баяр цэнгэл бол хөл бөмбөгийн ДАШТ бөгөөд 22 дахь удаагийн тэмцээн Катар улсад арваннэгдүгээр сарын 20-оос арванхоёрдугаар сарын 18-ны хооронд үргэлжилнэ.

Катар 2022 нь

  • Анх удаа Арабын оронд болох
  • Анх удаа Ази тивийн зөвхөн нэг улсад болох (2002 онд Япон, Өмнөд Солонгос хамтран зохиож байв)
  • Анх удаа Азиас зургаан улс оролцох
  • Анх удаа дэлхийн хойд хагасын өвлийн улиралд болж буй (Тав, зургаа эсвэл долоодугаар сард болоогүй анхны)
  • Анх удаа эмэгтэй шүүгч тоглолтын үндсэн шүүгчээр ажиллах
  • Сүүлчийн удаа 32 багтай зохиогдох (2026 онд АНУ, Мексик, Канадын хамтран зохиох тэмцээнээс эхлэн 48 баг оролцдог болно) зэргээрээ онцлог.

Тэмцээний нээлтийн тоглолт "Al Khor" хот дахь "Al Bayt" цэнгэлдэх хүрээлэнд Улаанбаатарын цагаар арваннэгдүгээр сарын 21-ний 00:00 цагаас зохион байгуулагч Катарын шигшээ баг болон Эквадорын шигшээ багуудын хооронд болно.

Тэмцээний финалын тоглолт Катарын Үндэсний тусгаар тогтнолын өдөр буюу арванхоёрдугаар сарын 18-ны 23:00 цагаас болно.

ЯАГААД КАТАРТ БОЛОХ ВЭ?

Зургийн эх сурвалж: Britannica

ЯАГААД КАТАРТ БОЛОХ ВЭ?

Зургийн эх сурвалж: Britannica

2018 болон 2022 оны ДАШТ-ий эрх олгох бүртгэл 2009 оны 1-2-р сарын хооронд болсон. Нийт 11 орон нэрээ дэвшүүлснээс Мексик нэрээ татаж, Индонез Засгийн газраасаа баталгаа гаргаагүй тул FIFA-аас түдгэлзүүлж, Европын хөл бөмбөгийн холбоо буюу UEFA-ийн харьяа ОХУ 2018 оны эрхийг авсан.

Улмаар 2022 оны ДАШТ-ийг Европын бус орон зохион байгуулах учиртай тул Австрали, Япон, Катар, Өмнөд Солонгос, АНУ гэсэн таван орон үлдсэн байна. FIFA-ийн Гүйцэтгэх зөвлөлийн 22 гишүүн Швейцарын Цюрих хотод 2010 оны арванхоёрдугаар сарын 2-нд дөрвөн шаттайгаар санал хурааж Катарыг сонгосон. Санал хураалтын өмнө 2 гишүүнийг авлигын хэргээр түдгэлзүүлээд байв.

БАГУУД

БАГУУД

Катар 2022 бол 32 баг оролцсон сүүлчийн ДАШТ юм. Өмнөх жилүүдээс ялгаатай нь энэ удаа Ази тивээс 6 баг оролцоно. Өмнө нь арлын орнуудыг төлөөлдөг байсан Австрали болон зохион байгуулагч Катар Ази тивд багтдаг нь үүнд нөлөөлсөн.

2018 оны тэмцээнийг зохиосон ОХУ-ыг Украин руу довтолсны улмаас тэмцээнээс түдгэлзүүлсэн бол дөрвөн удаагийн дэлхийн аварга Итали, 2015, 2016 оны Өмнөд Америкийн аварга Чили, сүүлийн гурван ДАШТ-д дараалан оролцоод байсан Нигери, 2018 оны ДАШТ-д оролцсон Египет, Перу, Исланд, Колумби, Панам, Шведийн шигшээ багууд энэ удаагийн тэмцээнийг өнжинө.

32 багаас дэлхийн чансаагаар хамгийн доор эрэмбэлэгдэж буй нь 61-т бичигдэж буй Гана. Харин эрхээ авч чадаагүй орнуудаас хамгийн өндөр чансаатай нь 6-д яваа Итали юм.

ХЭСГИЙН ШАТ

ХЭСГИЙН ШАТ

ДАШТ-ий сугалаа 2022 оны дөрөвдүгээр сарын 1-нд Доха хотод болсон. Нийт 32 багийг дөрвөн сагсанд чансаагаар нь жагсаан хувааж сугалсан бөгөөд зохион байгуулагч Катар нэгдүгээр сагсанд орсон.

ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН

ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН

Тэмцээн Катарын таван хотын 8 цэнгэлдэх хүрээлэнд болох ба тэдний тавыг нь 2010 онд танилцуулсан. Катар зуны улиралдаа хэт халуун тул тэмцээнийг өвөл зохиож буй. Гэвч өвөлдөө ч халуун тул цэнгэлдэх хүрээлэнгүүд өндөр хүчин чадалтай хөргөлтийн систем суурилуулсан.

1930 оноос эхлэлтэй ДАШТ-ий түүхэд анх удаа хэсгийн шатны тоглолтууд болсон бүх цэнгэлдэх хүрээлэнд хасагдах шатны тоглолт болох юм.

ШҮҮГЧ

ШҮҮГЧ

FIFA 2022 оны тавдугаар сарын 19-нд ДАШТ-д ажиллах үндсэн 36 шүүгч, 69 туслах шүүгч, 24 VAR (Video Assistant Referee) шүүгчдийг зарласан. Энэ удаагийн тэмцээнд анх удаа ахлах шүүгчээр эмэгтэй шүүгч (Францын Стефани Фраппарт, Руандагийн Салима Мукансанга, Японы Ёшими Ямашита) ажиллана.

ТОГЛОЛТЫН ХУВААРЬ

ТОГЛОЛТЫН ХУВААРЬ

Хэсгийн тоглолтууд арваннэгдүгээр сарын 21-ээс арванхоёрдугаар сарын 3-ыг дуустал үргэлжилнэ. Хэсгээс хамгийн өндөр оноотой хоёр баг хасагдах шатанд шалгарна. Багуудыг оноогоор жагсааж тэнцвэл гоолын зөрүүг тоолно, гоолын зөрүү тэнцвэл оруулсан гоолын тоо харна. Оруулсан гоолын тоо тэнцвэл тэнцсэн багуудын хоорондын тоглолтын оноо, гоолын зөрүүг, оруулсан гоолын тоог тооцно. Дахин тэнцвэл шар болон улаан хуудсыг тоолох учиртай.

ШАГНАЛ

ШАГНАЛ

Энэ оны дөрөвдүгээр сард FIFA-аас зарласнаар ДАШТ-д оролцож буй шигшээ баг бүр тэмцээн эхлэхийн өмнө бэлтгэл болгож 1.5 сая ам.доллар авна.

  • Дэлхийн аварга - 42 сая ам.доллар
  • Мөнгөн медаль - 30 сая ам.доллар
  • Хүрэл медаль - 27 сая ам.доллар
  • Дөрөвдүгээр байр - 25 сая ам.доллар
  • 5-8-р байр (Шөвгийн найм) - 17 сая ам.доллар
  • 9-16-р байр (Шигшээ 16) - 13 сая ам.доллар
  • 17-32-р байр (Хэсгийн шат) - 9 сая ам.доллар авна.

Катар 2022 ДАШТ-ийг

  • Бельгийн ундаа, шар айраг үйлдвэрлэгч "AB InBev"
  • Энэтхэгийн боловсролын технологийн "Byju's"
  • Сингапурын криптовалют арилжааны "Crypto.com"
  • Хятадын цахилгаан хэрэгслийн "Hisense"
  • Америкийн түргэн хоолны "McDonald's"
  • Хятадын хэрэглээний технологийн "vivo"
  • Өвөр Монголын сүүн бүтээгдэхүүн, зайрмагийн үйлдвэр, хүргэлтийн "Mengniu Dairy" зэрэг компаниуд ивээн тэтгэж байгаа аж.

МАСКОТ

МАСКОТ

Катар 2022 ДАШТ-ий албан ёсны төлөөлөл буюу маскотыг дөрөвдүгээр сарын 1-нд танилцуулсан. Маскотыг Араб хэлээр "Шилдэг-чадварлаг тоглогч" буюу "Laʼeeb" хэмээн нэрлэсэн залуу сэтгэлгээгээр баяр цэнгэл, итгэл найдварыг түгээнэ хэмээжээ.

Зургийн эх сурвалж: FIFA

БӨМБӨГ

Зургийн эх сурвалж: FIFA

БӨМБӨГ

Тэмцээний албан ёсны бөмбөг болох "Al Rihla"-г 2022 оны гуравдугаар сарын 30-нд танилцуулсан. Бөмбөгийн загварыг гаргахдаа Катарын соёл, төрийн далбаа, архитектурын гайхамшиг болон алдарт завинуудаас санаа авчээ.  Al Rihla гэдэг нь Араб хэлээр "аялал" гэсэн утгатай бөгөөд усан суурьтай цавуу, будгаар бүтээсэн анхны бөмбөг юм.

Бөмбөгийг Adidas компани бүтээсэн ба өнхрөхөд тэнцвэртэй, хурдаа хадгалах боломжтой шийдлүүдийг нэвтрүүлсэн байна.

ДУУ

Зургийн эх сурвалж: FIFA

ДУУ

Хөл бөмбөгийн ДАШТ бүр өөрийн гэсэн дуутай, түүгээрээ сэтгэлд хоногшин үлддэг. Катар 2022-ын албан ёсны анхны дуу дөрөвдүгээр сарын 1-д гарсан. "Hayya Hayya (Better Together)" хэмээх дууг Америкийн R&B дуучин Trinidad Cardona (Тринидад Кардона), Нигеригийн дуу зохиогч Davido (Давид Адедежи Аделеке), Катарын дуучин AISHA (Аиша Азиани) нар хамтран дуулжээ. Дууны үг аяыг Мароккогийн продюсер RedOne буюу Надир Хаяат зохиосон байна.

Албан ёсны хоёр дахь дуу бол "Arhbo". Уг бүтээлийг Францын реппер Maître Gims (Ганди Билел Жуна), Пуэрто Рикогийн дуучин Ozuna (Хуан Карлос Озуна Росадо) нар наймдугаар сарын 19-д гаргасан.

Харин албан ёсны гурав дахь дуу бол "Light The Sky". Аравдугаар сарын 7-д гарсан энэ дууг Канадын жүжигчин, загвар өмсөгч, дуучин Nora Fatehi (Нора Фатехи), Мароккогийн дуучин Manal (Манал Бенчлиха), Иракийн дуучин Rahma Riad (Рахма Абдулреда Межер Аль-Сибахи), Йемен гаралтай АНЭУ-ын дуучин Balqees (Балкес Ахмед Фати) нар хамтран дуулжээ. Дууны аяыг мөн Мароккогийн продюсер RedOne зохиосон байна.

ШИГШЭЭ БАГУУДЫН БҮРЭЛДЭХҮҮН

ШИГШЭЭ БАГУУДЫН БҮРЭЛДЭХҮҮН

Шигшээ багууд арваннэгдүгээр сарын 14-өөс өмнө нийт 26 тоглогчийн нэрийг өгөх ёстой. Дасгалжуулагч нар тоглолтын хугацаанд нийт 5 сэлгээ хийх боломжтой ба нэмэлт цаг сунгасан тохиолдолд нэмэлт нэг сэлгээг оруулж болно.

Одоогоор бүрэлдэхүүнээ зарласан шигшээ багууд:

  1. Аргентин
  2. Австрали
  3. Бельги
  4. Бразил
  5. Камерун
  6. Канад
  7. Коста Рика
  8. Хорват
  9. Дани
  10. Эквадор
  11. Англи
  12. Франц
  13. Герман
  14. Гана
  15. Иран
  16. Япон
  17. Өмнөд Солонгос
  18. Мексик
  19. Марокко
  20. Нидерланд
  21. Польш
  22. Португал
  23. Катар
  24. Саудын Араб
  25. Сенегал
  26. Серби
  27. Испани
  28. Швейцар
  29. Тунис
  30. Уругвай
  31. АНУ
  32. Уэльс

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан