Буцах

Бог мал ангилагч, шинжээч бэлтгэх сургалт явууллаа

2022-10-25
Бог мал ангилагч, шинжээч бэлтгэх сургалт явууллаа

Мал зүйч мэргэжилтэнд ангилагч, шинжээчийн мэргэжлийн зэрэг, малд үзлэг ангилалт хийх эрх олгох, Мал үржүүлэг технологийн ажил, үйлчилгээг мэргэжлийн түвшинд чанартай зохион байгуулах зорилгоор бог малын ангилагч, шинжээч бэлтгэх сургалтыг холбогдох мэргэжлийн байгууллага, гадаадын төсөл хөтөлбөрүүдтэй хамтран зохион байгуулжээ.

Зах зээл ба бэлчээрийн удирдлага төслийн санхүүжилтээр зохион байгуулсан энэ удаагийн сургалтын хөтөлбөр нь мал аж ахуйн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын чиг хандлага, бог, бод малын ангилалтын заавар, мал үржүүлгийн дэвшилтэт технологи, үржлийн малын тэжээллэг, арчилгаа, маллагаа, орон нутагт дадлага, сургуулилт хийхээр чиглэж байна. 

Уг сургалтад Дорнод аймгийн 11, Хэнтий аймгийн 15, Сүхбаатар аймгийн 15, Дундговь аймгийн 11, нийт 52 мал зүйч хамрагдаж танхим болон үйлдвэрлэлийн дадлага хэлбэрээр мэргэшлээ.

Энэхүү ажлыг Малын генетик нөөцийн тухай хууль, “Мэргэжлийн зэрэг дэв олгох, хүчингүй болгох, сунгах, бүртгэх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгууллаа хэмээн ХААХҮЯ-наас мэдээлэв.  

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй.

Shudiig n uzehed hangalttai bish gej uu?
[ 202.21.124.141 ]
  2022.10.25

Shud shud shud