УИХ-ын гишүүн Р.Сэддорж сэтгүүлчидтэй уулзан, дараах мэдээллийг өгөв. Тэрээр 2028 он хүртэл УИХ-д ажиллахдаа говийн бүсэд хэрэгжих томоохон төслүүд, тэр дундаа Хэрлэн-Тооно, Орхон-Онги голын төслүүдэд илүүтэй анхаарна гэв.
ХАНГАЛ ТОСГОН ЖИЛД 34 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРТ УС АШИГЛУУЛСНЫ ОРЛОГООС ОЛДОГ
-76 гишүүнтэй УИХ-ын түүх дуссан. 126 гишүүнтэй, шинэ парламентын түүх эхэллээ. Энэ нь том дэвшил мөн. 76 гишүүний 18 нь давхар дээлтэй сайд нар тул ихээхэн эрх мэдэлтэй байв. Нэг сайд 2-3 УИХ-ын гишүүнийг хариуцан авдаг буюу лобби хийдэг тул Засгийн газраас УИХ руу оруулсан хуулийн төслүүдийг дор нь баталдаг, эсэргүүцэл бараг байхгүй, парламентын гишүүд нь даргын стильтэй байлаа.
Одоо энэ үе өнгөрсөн. Засгийн газрын 20 сайд яаж ч тийчлээд нэмэргүй. Мөн жагсаалтаар эрдэмтэд, судлаачид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд УИХ-ын гишүүн болж, сонгогчийн санал гээгдэхгүй боллоо.
Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх шийдвэр гарав. Ингэснээр УИХ-ын гишүүд зөвхөн өөрийн тойргийн эрх ашгийг хамгаалах, нэг сургуулийн дээврийг засуулах гэж зүтгэх хэрэггүй болсон. Жишээ нь би говийн бүсийн хөгжлийг бүхэлд нь харж ажиллах шаардлага үүсэв. Тэгэхээр парламентын гишүүн жижиг сажиг асуудал яриад явбал ичгэвтэр хэрэг болно.
Гурван тонн усны асуудлаар маргалдаж, нэгнээ хөнөөсөн хэрэг ч гарсан. Малчид буу барин, гүний худгаа манах болж, цагдаа нар “Худаг дээр гарсан хэрэг” гэсэн баганыг хэрэг бүртгэлдээ нэмсэн.
Би 2028 он хүртэл УИХ-д ажиллахдаа говийн бүсэд хэрэгжих томоохон төслүүд, тэр дундаа Хэрлэн-Тооно, Орхон-Онги голын төслүүдэд илүүтэй анхаарна. Булган аймгийн Хангал сум жилд 34 тэрбум төгрөгийн орлогыг “Эрдэнэт” үйлдвэрт усны нөөц ашиглуулсны орлогоос олдог. Сэлэнгэ мөрний эрэг дагуу худгуудаас хоолойгоор ус зөөвөрлөж байна.
Манай улс хоёр хөрш оронтойгоо Хилийн усны гэрээтэй. БНХАУ-тай Хэрлэн голын, ОХУ-тай Орхон голын усыг хэрхэн ашиглах тухай эдгээр гэрээнд заажээ. Хэрлэн гол БНХАУ-ын Далай нуурт цутгадаг. Эдгээр гэрээр өөрчлөх цаг болсон.
Өмнөговь аймагт сүүлийн үед иргэдийн дунд усны маргаан их гарах боллоо. Гурван тонн усны асуудлаар маргалдаж, нэгнээ хөнөөсөн хэрэг ч гарсан. Малчид буу барин, гүний худгаа манах болж, цагдаа нар “Худаг дээр гарсан хэрэг” гэсэн баганыг хэрэг бүртгэлдээ нэмсэн. Мөн говьд худаг ухахад 10-20 метр биш, 200 хүртэл метр гүн ухах шаардлагатай болсон. Энэ нь усны нөөц ихээхэн доошилсныг илтгэнэ. Гэтэл энэ талaaр сэтгүүлчид огт бичдэггүй, мэдээлдэггүй.
Хэрлэн-Тооно, Орхон-Онги голын төслүүдийг хэрэгжүүлснээр хиймэл нуур үүснэ. Энэ нь орчноо чийгшүүлэх гэх мэт байгаль орчинд эерэг нөлөөтэй. Хүмүүс Хэрлэн-Тооны төслийг гол урсгах нь гэж андуурсан. Манай улсын том голууд бүгд гадагшаа урсдаг. Бид усаа үнэгүй гаргаж байна. Харин Хэрлэн-Тооно төсөл хэрэгжсэнээр бид усаа худалдана. Иймд Усны тухай хуулийг шинэчлэн, худгийг аймаг эзэмших үү, шинээр үүсэх нуурыг аль байгууллага хариуцах уу гэх мэтийг шийдэх шаардлагатай.
Манай улсын том голууд бүгд гадагшаа урсдаг. Бид усаа үнэгүй гаргаж байна.
Орхон-Онги төсөл мөн л ус дамжуулах хоолой барих тухай юм. Энэ онд эхлүүлэх 13 мега төсөлд (Хиймэл дагуулын төсөл хасагдаж, 13 болсон) ус зайлшгүй хэрэгтэй. Өмнөговьчууд юу ч хэлэлгүй, гүний усаа ашиглуулсаар л байна.
Хамгийн сүүлд л гэхэд Загийн усны хоолойноос “ЭТТ” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэр рүү 70 км урт хоолойгоор ус татаж байна. Гэтэл Ховдод зарим иргэн эсэргүүцэж, уул уурхайн төслийг гацаав. Зарим нь үүдээ нээгдээ, зарим нь хаалгаа хаачихдаг байх уу?
Говийн бүс өндөрлөг газарт оршдог. Иймд говь руу усыг шахуургаар, газар доогуур зөөвөрлөнө. Ус ууршихгүй тул алдагдалгүй. Усны хоолойг тоолууртай болгон, малчдыг усаар хангана.
Манай дарга нарын сэйфинд Хэрлэн-Тоонын хэд хэдэн өөр төслүүд хэвтэж байна. Тендер зарлаад л зураг, ТЭЗҮ хийлгэдэг. Араас нь явж, ажил болгоогүй. Байгаль орчны сайдууд говь нутгийг мэддэггүй, тэмээ усалж үзээгүй, тэмээ яаж цангадгийг мэдэхгүй.
Иймд өмнөх ТЭЗҮ-үүдийг харьцуулан аль нь илүү ашигтайг тогтооно. Гүний ус 5000 жилд сэргээгддэг. Энэ нь сэргээгдэх баялаг биш. “Оюутолгой” зэсээ гүний усаар баяжуулдаг. Хэрлэн-Тооно төслийг хэрэгжүүлбэл гүний ус ашиглахгүй. Би дөрвөн жил Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллах хугацаанд манай аймгийн уул уурхайн тусгай зөвшөөрлийн тоо буурсан гэв.
......................
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 13 мега төсөлд Орхон-Онги, Хэрлэн-Тооно усны төсөл багтсан. Эдгээрийг хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох яам, агентлагийн удирдлагуудаас бүрдсэн ажлын хэсгийг Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөрөөр ахлуулсан.
13 мега төслийн найм нь говийн бүсэд хэрэгжинэ. Говьд усны нөөц хомс тул томоохон үйлдвэрүүд байгуулж, тэнд ажиллах олон зуун ажилчдыг цэвэр усаар хангах бодит сорилт бий. Иймд говийн гүний усыг ашиглалгүй, гадаргын ус ашиглах төслүүдийг санаачилсан юм.
Түүх сөхвөл БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1976 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн 127 тоот тогтоолыг үндэслэн “Хэрлэн голын сав нутгийн усны нөөцийг нэгдмэлээр ашиглах, хамгаалах ерөнхий схем”-ыг 1977-1980 онд боловсруулжээ.
Үүнээс хойш Хэрлэн голын усны нөөцийг тооцох, бүс нутаг хооронд дамжуулан ашиглах талаар шинжлэх ухааны үндэслэлтэй мэргэжлийн байгууллагуудын олон дүгнэлт гарсан.
2015 онд “Усны экологи, эдийн засгийн суурь үнэлгээ”-ээр тооцоход зөвхөн хуримтлуулсан усаа уул уурхайн бүст нийлүүлэх замаар орон нутгийн төсөвт жилдээ 180 тэрбум төгрөгийн орлого оруулах тооцоо гарч байв. Гэвч зарим улс төрч болон Хэнтий аймгийн иргэдийн эсэргүүцлийн улмаас төсөл өнөөг хүртэл хэрэгжээгүй юм.
Манай улсын усны ашиглалтыг салбараар нь харвал
- Хөдөө аж ахуйд 50 хувь
- Уул уурхайд 25 хувь
- Унд, ахуйд 10 хувь
- Эрчим хүчинд 7 хувь
- Үйлдвэрлэлд 5 хувь тус тус ногддог.
Дорноговь аймагт Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулж, шинэ төмөр замуудыг ч говьд барьсан. Өмнөговь аймгийн хүн ам сүүлийн жилүүдэд ихээхэн нэмэгдсэн бол дараагийн, хоёр дахь том төвлөрөл Дорноговь аймагт бий болох нь тодорхой боллоо.