gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.01
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.01
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.01
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

7 ХОНОГИЙН ТОЙМ: Коронавирусийн халдвар 1015-аар нэмэгдэв

Д.Азжаргал
2021-03-21
17
Twitter logo

Өнгөрсөн долоо хоногт 1015 халдвар илэрч, БЗД-ийн 26, БГД-ийн 15-р хорооны "Рапид харш" хороололд, Хөвсгөл, Баян-Өлгийн Цэнгэл сум, Завхан, Төв аймагт хэсэгчилсэн хөл хорио тогтоов. 

Гуравдугаар сарын 20-ны өдөр нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 40 цэгт 13,209 хүнийг КОВИД-19-ийн вакцинд хамрууллаа. Ингэснээр вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлд 202,025 хүнийг дархлаажуулалтад хамрууллаа.

21-Р ЗУУНД ХҮҮХЭД НҮХЭН ЖОРЛОНД УНАСАН ХАРАМСАЛТАЙ ХЭРГҮҮД ГАРСААР

Архангай аймгийн Тариат сумын эмнэлэгт үзүүлэхээр очсон тулгар эх нүхэн жорлонд бие засах үед хүүхэд нь төржээ. Анхны хүүхдээ тээсэн ээж хүүхдээ барьж авч амжаагүй нярай гурван метр гүн жорлонд унажээ. Цагдаад дуудлага өгч яаралтай тусламж үзүүлсэн бөгөөд эх, нярайн бие хэвийн байгаа аж. 

АНХААРАЛ ТАТАХ НЬ:

  • Жорлонгийн шугам хоолой татсан боловч өвлийн цагт хөлдөж, ашиглах боломжгүй болдог
  • Суманд энэ чиглэлийн мэргэжилтэй боловсон хүчин байхгүй тул хэвийн ажиллагаанд оруулах шаардлагыг барилгын компанидаа тавьсан ч 2015 оноос хойш шийдэгдээгүй байна.
  • Бохирын шугамын хэрэглээ бага тул хэвийн ажиллуулахад хүндрэлтэй гэж барилгын компаниас хариулжээ. 
  • Эмнэлэг, сургуулийн дотуур байрны боловсон жорлон яаралтай ашиглалтад оруулах шаардлагатай. Хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор сумандаа 24, 48 айлын орон сууц бариулахаар ажиллаж байна.

Тус сумын Засаг дарга Б.Буяннэмэх "Тариат сум 5000 гаруй хүн амтай. Сумын эмнэлэг 2015 онд шинээр ашиглалтад орсон. Халаалт, цэвэр устай боловч газар нь цэвдэг ихтэй учир боловсон жорлонгийн асуудал шийдэгдэхгүй хэдэн жил боллоо. Жорлонгийн шугам хоолой татсан боловч өвлийн цагт хөлдөж, ашиглах боломжгүй байсан тул сумын захиргаа бохирын шугам хоолойн ажлыг хүлээж аваагүй. Өнгөрсөн жил суманд шинэ Халуун ус ашиглалтад оруулж, хоолойгоор бохир ус явуулахад хоолой хөлдсөн. Сантехникийн шугам хоолойтой холбоотой юм. Сумын төвд үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд бүгд халаалт, цэвэр усанд холбогдсон. 

Суманд энэ чиглэлийн мэргэжилтэй боловсон хүчин байхгүй тул хэвийн ажиллагаанд оруулах шаардлагыг барилгын 19компанидаа тавьж байна. Бид энэ асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтээ аймгийн Засаг даргад албан ёсоор уламжилсан. Ирэх дөрөвдүгээр сард барилгын компани, Мэргэжлийн хяналтын байцаагчид ирж газар дээр нь ажиллах юм. Бохирын шугамын хэрэглээ бага тул хэвийн ажиллуулахад хүндрэлтэй гэсэн асуудлыг барилгын компаниас ярьдаг. Манай сумын дунд сургууль 600 гаруй сурагчтай, үүнээс 150 гаруй нь сургуулийн Дотуур байранд суудаг. Тэгэхээр эмнэлэг, сургуулийн дотуур байрны боловсон жорлон яаралтай ашиглалтад оруулах шаардлагатай. Хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор сумандаа 24, 48 айлын орон сууц бариулахаар ажиллаж байна" гэсэн юм. 

Архангай аймгийн тариат сум нь 1923 онд байгуулагдсан. Архангай аймгийн төвөөс 166 км, Улаанбаатар хотоос 650 км зайд оршдог. Тус сум нь Хоргын тогоо, Тэрхийн цагааннуур зэрэг байгалийн дурсгалт газруудтай. Улсад хүн амаараа 28-д, мал сүргийн тоогоор 67-д, үхэр (сарлаг) сүргийн тоогоор 4-т ордог. Жилд 15000 жуулчин ирдэг. Хөвсгөл чиглэлийн аялал жуулчлалын зам, баруун аймгийн чиглэлийн мянганы зам дайран өнгөрдөг Монгол Улсын томоохон сумуудын нэг юм.

БЗД-ИЙН 26 ДУГААР ХОРООНД ЮУ БОЛОВ?

БЗД-ийн 26-р хороонд хөл хорио тогтоосон нь оршин суугчдыг сандаргаж, үймэлдлээ.  Мөн  тус хорооны Элизабет хотхоны 214 дүгээр байрнаас хүн унаж амиа алдсан.харамсалтай явдал тохиолоо. Талийгаачийн ар гэрт тус хорооны иргэд зул өргөж эмгэнэл илэрхийлсэн юм. ЦЕГ-аас өндрөөс унаж амиа алдсан эмэгтэйн нөхрийг саатуулан шалгаж байгааг мэдээлсэн.

Дээрх үйл явдлуудыг улс төрийн дүйвээн болгохыг санаархлаа гэх иргэд ч байна. Тухайлбал,

  • Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг дарга Г.Отгонбаатарыг сольж О.Түвшинг үүрэг гүйцэтгэгчээр энэ сарын 16-ны өдөр томилсон. Г.Отгонбаатарыг ажлаа өг гэж сар гаруйн хугацаанд шахалт үзүүлж ажиллах нөхцөл боломжоор хангахгүй байсан учраас тэрбээр аргагүйн эрхэнд өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн гэж мэдээлсэн. Улмаар тус хорооны иргэд өчигдөр (2021.03.17) Г.Отгонбаатарыг эргүүлэн ажилд томилохыг шаардаж, эсэргүүцлээ илэрхийлэв. 

  • Шадар сайд С.Амарсайхан (III/19) баг, хорооны Нийтийн хурлыг долоодугаар сарын 1-нээс хойш хуралдуулах чиглэл өгсөн. Баг, хорооны нийтийн хурлаар засаг даргаа сонгох, огцруулах эрхтэй байдаг тул нийтийн хурлыг хойшлуулснаар иргэд энэ эрхээ долоодугаар сарын 1-нийг хүртэл эдлэх боломжгүй болов. 
  • Э.Бат-Амгалан: "БЗД-ийн 26 дугаар хороонд хөл хорио тогтоохдоо урьдчилж мэдэгдсэн" нь– ХУДАЛ. 

Тэрээр “Энэ бол гэнэтийн хязгаарлалт биш. Өмнөх өдрийн 18:00 цаг гэхэд тухайн хорооны бүх байрны үүдэнд зөвлөмж бичиг наасан. Баримт нь бий. Хорооны байрны фэйсбүүк группүүдэд маргаашаас эхлэн  хорио тогтооно гэдгийг зарласан” гэсэн бөгөөд мэдээллийг нягтлахад/Factcheck/

Баянзүрх дүүргийн Онцгой комисс 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 06:00 цагаас эхлэн хөл хорио тогтоох талаар шийдвэрийг хамгийн анх тухайн өдрийн 00:39 цагт дүүргийн онцгой комиссын албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан хүргэжээ.

Тухайн шууд дамжуулалтын доор иргэд “хар шөнө гэнэтийн шийдвэр гаргаж байна” гэх сэтгэгдэл бичсэн нь хадгалагдан үлджээ.

Тус дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Өнгөрсөн хугацаанд иргэдээс хэд хэдэн удаа шинжилгээ авч байсан. Иргэдэд эрт зарлахад зуслан руугаа эсвэл хорооноосоо гараад өөр тийшээ явах тохиолдол гарсан. Ингэснээр шинжилгээг үр дүнгүй болгодог тул энэ удаад иргэдэд орой мэдээлсэн” хэмээжээ./Эх сурвалж: Factcheck.mn/

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ САН БАЙГУУЛАХ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИЛАА

Шадар сайд С.Амарсайхан Хүүхэд өсвөр үеийнхний хөгжил, оролцоог дэмжих Хүүхдийн төлөө сан байгуулах зорилгоор Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулсан байна. 

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд

  • Хүүхдийн төлөө сангийн хүүхдийн төлөө бүтээн байгуулалт,
  • хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгыг тодорхойлж,
  • сангийн хөрөнгийн эх үүсвэрийг автотээврийн сонирхол татахуйц улсын дугаарын үнэ хаялцуулах дуудлага худалдаанаас олсон орлого,
  • гадаад улс, олон улсын байгууллага, аж ахуйн нэгжээс хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгоор олгосон хандив, тусламж,
  • хувь хүн, хуулийн этгээдээс өргөсөн хандив, буцалтгүй тусламж болон хүүхдийн сайн сайхны төлеө зохион байгуулсан соёл, урлагийн тоглолт, спортын арга хэмжээний орлого, хандиваас бүрдүүлэхээр тодорхойлсон.

Автотээврийн улсын дугаарын үнэ хаялцуулах дуудлага худалдааны босго үнийн дүнгээр тооцоход жилд 387 сая төгрөгөөс 6 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэр бүрдэх тооцоо гарсан байна.

Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийн зарцуулалтыг хүүхдэд зориулсан бодит бүтээн байгуулалт, тив, дэлхийн соёл урлаг, спортын уралдаан тэмцээнд амжилт гаргасан хүүхдийг шагнаж урамшуулах гэсэн хоёр чиглэлийг тодорхойлж, Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмыг Засгийн газар батлах заалтыг тусгасан.

Он солигдох мөчид Хүүхдийн төлөө санд хандив цуглуулсан тайлан, тус үйл ажиллагаатай холбоотой үүссэн асуудлыг шийдсэн эсэх нь тодорхойгүй байгааг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр багагүй шүүмжилж буй.  "Хандив бол буруу хандлага төдийгүй баялаг бүтээхгүй, бас нийгмийн сэтгэл зүйд сөрөг нөлөөлсөн УХРАЛТ" гэж байв.

ТАНИЛ ТАЛДАА ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУГ ХУУРАМЧААР ҮЙЛДСЭН НЬ ЭХ УУРХАЙ НЬ ТОДОРХОЙГҮЙ ХАЛДВАР ТАРХАЖ БАЙГААГИЙН ШАЛТГААН

ЭМЯ-ны хурлын үеэр Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "ХӨСҮТ-ийн сувилагч хамаарал бүхий хүндээ шинжилгээний хариуг хуурамчаар гаргасан нь гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн тул үргэлжлүүлэн шалгаж байна" гэв. Мөн Шадар сайд С.Амарсайхан "Хүний өмнөөс шинжилгээ өгдөг, шинжилгэээ авахдаа иргэдээс мөнгө авдаг, ар өврийн хаалга хэрэглэдэг ноцтой асуудлууд ХӨСҮТ-д удаа дараа гарч байгаа учраас тандалт судалгааны ажлыг үр дүнгүй болгоод байна" гэж мэдээлсэн.

ХӨСҮТ-ийн тандал судлалын сувилагч PCR шинжилгээний хариуг хуурамчаар үйлдсэн буюу өөрийн танил шинжилгээ шинжилгээ өгөөгүй хүнд хариуг хуурамчаар гаргаж өгсөн. Эл хэргээс болж тухайн бүсэд цагдаагийн байгууллага очих зэргээр багагүй хүндрэл, чирэгдэл үүсгэсэн. 

Мөн ХӨСҮТ-ийн удирдлагууд цар тахлын үед тендэр, худалдан авалтыг хууль зөрчин зохион байгуулсан гэх асуудлыг харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн. "Энхсаран" сувилалтай холбоотой буюу халдвар хамгааллын дэглэм зөрчсөн асуудлыг шалгаж байна. Тодруулбал ОХУ-аас ирсэн жолооч нарыг нэг байранд байлгасан гэх гомдол ирсэн. Тус сувилалтай холбоотой 13 хүнд холбогдох хуулийн 15.6.1-д заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэх саналаа прокурорт хүргүүлсэн. Тусгаарлах байрны дэглэм зөрчсөн-5, иргэдийг өдөөн турхирч, эмх замбараагүй байдал үүсгэсэн-2 иргэн, хариуцлага алдсан 6 албан тушаалтантай холбоотой хэргийг прокурорт шилжүүлсэн"  гэлээ.

Дээрх сувилал нь Энэтхэг, Солонгос, ОХУ-аас ирсэн иргэдийг нэг дор байрлуулж, Эрүүл мэндийн яамны холбогдох журам  заалтуудыг зөрчсөн байна.

Түүнчлэн шалгалтын явцад тухайн байранд байсан иргэд халдвар хамгааллын дэглэм сахидаггүй, амны хаалт зүүдэггүй, өрөө хооронд хэсдэг, мөн ажилчдад нь хамгаалах хэрэгсэл байдаггүй, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийдэггүй зэрэг зөрчил илэрсэн аж.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан