2020 оны сүүлийн мөчид бид зорилгоо зөв болгож харагдуулсан буюу хүүхдийн нэрийг барьж хууль зөрчсөн үйлдлийн гэрч боллоо гэж зарим иргэн харамсан бичжээ. Бүр үнэт зүйлээ алдсан юм шиг, бурангуй явдалд гар бие оролцсон мэт мэдрэмж төрж байна ч гэж.
Учир нь Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүүхдийн төлөө фонд”-ыг хагас зууны дараа дахин сэргээж буйг зарлан, хандивын тоглолтоор 2 тэрбум гаруй төгрөг цуглуулсан явдал юм. Тодруулбал, үүнтэй холбогдуулан анхны хуримтлал үүсгэх зорилгоор “Монгол соёл-Монгол хүүхэд” цахим тоглолтыг 12-р сарын 30-нд зохион байгуулсан.
Ингэхдээ “Херо” Баатар, Соёлын дэд сайд М.Баятбаяр нар "Хүүхдийн төлөө фонд ТББ"-ыг 14 хоногийн өмнө байгуулж, нээлтийг хандивын аянаар эхлүүлж, шинэ жилийн үдэш “гэнэтийн бэлэг барилаа”. Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар фондыг сэргээн байгуулах тогтоолыг баталж, улмаар тодорхой санхүүжилтийн эх үүсвэр болох 10 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэсэн.
Төрийн байгууллагууд яагаад байгуулагдаад 14 хонож байгаа ТББ-д их хэмжээний хандив өгч байгааг үндэслэлтэй тайлбарлахыг шаардав
Асуудлын гол нь “Тендерийн энгийн шалгуурт хоёр жилийн ажлын туршлага шаарддаг. Гэтэл томчуудад өөр байдаг юм уу? Мөн төрийн байгууллагууд яагаад байгуулагдаад 14 хонож байгаа ТББ-д их хэмжээний хандив өгч байгааг үндэслэлтэй тайлбарлах"-ыг олон хүн шаардаж буй. Мөн “Юу ч болов доо. Цугласан 2 тэрбум гаруй төгрөгийг Засгийн газартаа өгчихвөл болох юм бишүү" гэж асуусан хүн ч байв.
"Хандив бол буруу хандлага төдийгүй баялаг бүтээхгүй, бас нийгмийн сэтгэл зүйд сөрөг нөлөөлсөн УХРАЛТ"
Хандивыг өнгөц харахад үнэхээр баярламаар, олон хүнд хүүхдийн төлөө үйл мэт л харагдсан. Гэвч үүнд бүгд баярлаагүй нь олон нийтийн сүлжээн дэх иргэдийн сэтгэгдлээс илт. Тухайлбал, нийтлэлч Б.Болор-Эрдэнэ “Монголын хамгийн үнэтэй байранд амьдардаг, үнэтэй машин унадаг хүмүүс баг болон хамгийн сайндаа ипотекийн зээлтэй, приус машинтай хэсгийнхээ халаасыг хандивын концертоор ухаж байна” гэжээ.
Бүр тодруулбал, Нийгмийн бүх нөөцийг татсан төр цар тахалд нэрвэгдсэн нийгмээс ямар нүүрээрээ нэмээд хандив нэхэж байна аа? Баярын өдөр хүндэлдэг хүмүүсийг нь ашиглаж, хүүхдийн нэр барьж байгаа нь гурав дахин увайгүй. Улсын төсвийг хүүхдэд зарцуулах үүрэгтэй гүйцэтгэх засаглал, Ерөнхийлөгч өөрсдөө оролцоод ТӨР биш ТӨРИЙН БУС хэлбэрт орж хандив нэхнэ гэдэг...Тэгээд бүх сувгаар цацав. Төр, медиа, урлагийн бүх хүч нэг талдаа гарч, татвараа төлсөн олон нийтээс хандив нэрээр хоёр дахин татвар авах албан ёсны систем хийжээ. Ийнхүү хандиваар өвчилсөн нийгэм галзуу буянтнуудын хувийн тоглолтоос албан ёсны системжсэн шатанд дэвшиж байна. Бүгдээрээ их буянтны дүрд орж давхилаа. Дараа нь хүүхдийг боддоггүй бол чи новш гэсэн суртал ухуулга, соёлын дарангуйлал хийх болно. "Женко" Баттулга, Херо Баатар нар монгол хүний эмзэглэдэг хайрладаг бүхнийг улстөрийн хөзөр болгосон. Одоо хүүхэд л үлдсэн" гэжээ.

Харин УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Херо Баатарын “Хууль батлах гэж удаж, цаг хугацаа авах гээд байхаар нь “Түр ТББ” байгуулсан...” гэх үг бол хуулийн дээр даам гарчихсан, хууль тогтоох ард түмний төлөөллийн ардчиллыг нулимсан, цаашид УИХ хатуу хариуцлагатай байх талд дүгнэлт хийх ёстойг шууд илтгэнэ" гэж жиргэжээ.
"Бусдын цалинг өмнөөс нь хандивлаж буйг тухайн эрх мэдэлтэн албан тушаалаа хэтрүүлсэн үйлдэл гэж үзэж, хуулиар хязгаарла"
Харин Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин: Шинээр байгуулагдсан Соёлын яам нь соц үеийн үзэл суртлын яам болсон бололтой. Монгол Улсыг буцаагаад социализм руу чирээд эхэллээ. Төсвөөс гадуур, засаг оролцсон сан байгуулаад, хандив нэртэй татвараар тусдаа бодлого тодорхойлох шинжтэй.
Иргэдээс авсан татвараараа хийх ёстой байсан ажлаа хангалттай хийгээгүй атлаа нэмээд хандив өгчих одоо яг хийе гэх. Соц үед даргын үг хууль байдаг байсан байж болно. Одоо бол хууль зөрчсөн дарга хариуцлага хүлээх ёстой нийгэм. Төр, төрийн бус холилдож, УИХ-ын зөвшөөрөл хяналтгүйгээр төсвөөс гадуур их хэмжээний мөнгө хурааж, зарцуулах нь албан тушаалын гэмт хэрэг.
УИХ-ын зөвшөөрөл хяналтгүйгээр төсвөөс гадуур их хэмжээний мөнгө хурааж, зарцуулах нь албан тушаалын гэмт хэрэг.
Төр сайн дураараа ямар нэг САН байгуулаад ажлаа хийчихдэг юм бол төсөв гэж байхын хэрэг юун. Тэрийг нь иргэд төлөөлөгчөө сонгож, тэднээрээ дамжуулан баталдаг байгаад ч яах юм.
Эрх баригчдын санаачилгууд ардчиллаас ухарсан, хууль зөрчсөн, Монгол хэлний хамгийн сайхан, сэтгэл хөдөлгөм үгийг өөрсдийн булхайг халхлах пиар болгож, хөнгөн гоёчилсон урлаг уран сайхнаар нухацтай судалгаа, бодлого шийдвэрийг орлуулах гэж оролддог боллоо. Ард нь ажил унасны хариуцлага хүлээх нэг ч хүн байхгүй.
Бүр хэтрээд 700-800 мянган төгрөгийн дундаж цалинтай, төрийн алба хаагчдынхаа цалинг дарга нь алба хаагчдаасаа ч асуулгүй хандивладаг бас нэг буруу жишиг тогтоод удлаа. Бусдын цалинг өмнөөс нь хандивлах асуудлыг тухайн эрх мэдэлтэн албан тушаалаа хэтрүүлсэн үйлдэл гэж үзэж, хуулиар хязгаарлахгүй бол төр өөрөө хөдөлмөрийн мөлжлөг хийж буй мэт харагдаж байна. Татварт төвлөрүүлэх орлогыг өөрийн хувийн хөрөнгө мэтээр бусдад өгч, шагнах нь хэрээс хэтрэв. Хандив сайн дурынх болохоос, ямар нэг даргын дур зоргоороо гаргасан шийдвэр, дарамт шахалтаар хийгдэх ёсгүй" гэжээ.
Түүнчлэн зарим иргэн ядуурлаас гарахад дэмжсэн бодлого боловсруулах, ажлын байр нэмэх нь төрийн үндсэн үүрэг атал хандив татах нь төрийн үүрэг биш гэж хатуу шүүмжилжээ.
Тухайлбал,
- Бид татвараа төлөхөө болиод хандив өгөөд явах уу, эсхүл ТББ байгуулаад тэндээ хандив өгөх үү. Жилийн дараа дахиад хандив нэхэх үү та нар.
- Цирк, Хүүхдийн паркийг буцаагаад авчихвал жинхэнэ хүүхдийн төлөө ажил. Тэрнээс бүхэл бүтэн тогтолцоог хэдэн төгрөг цуглуулж хийгээд шийдэхгүй.
- Таны бидний татвар ирээдүй рүү чиглэх ёстой. Бидний төлдөг татвар, олон гадаад өр-зээл яагаад ирээдүйн бүтээн байгуулалтад хүрэлцэхгүй байна вэ? Төр нь татаас сан бүрдүүлж, шаардлагатай үед зээл авч, ирээдүй рүү чиглэсэн хөрөнгө оруулалт хийх үүрэгтэй. Харин бид түүний төлөө татвар төлдөг гэж ойлгодог. Тэгээд ч хандиваар хийж буй ажил ихэнхдээ нэг удаа, гал унтраана. Төр тогтвортой систем, бодлогоор шийдэх ёстой. Хүүхдийн төлөө сайхан нэрийн дор улс төрийн ашиг сонирхол байна гэж хардаж байна
- Хүүхдэд ялангуяа боловсролд хөрөнгө оруулах ёстой. Төсвөөс жилд их наяадаар яригдах хөрөнгө оруулалт хийгдэх ёстой. Тийм боломж нь ч бий. Гэтэл үүнийг хийх ёстой хүмүүс хандив гуйж зогсох нь инээдтэй хэрэг.
- Чиний өмнөөс дарга чинь ажилласан өдрийн цалингаа өгч байгаа аятай зүгээр л шилжүүлж байхад дуугүй байж чадахгүй. Тэр төлсөн мөнгөний татварыг нь бас төр нь авчихдаг.
- Энэ процесс нь өөрөө ухралт байтугай гамшиг. Өчүүхэн нэр төрийн төлөө улс оронд буруу сөрөг зүйлийн жишиг тогтоохгүй байна уу гэж хүсэх байна.
Түүнчлэн Монголчуудын хамаг л хайрлаж хүндэлдэг урлаг соёлын бүхий л оддыг энэ үйл ажиллагаандаа татан оролцуулж, ашигласанд эгдүүцсэн иргэд цөөнгүй байв.
Үнэхээр хүүхдийн төлөө байсан бол тэд юу хийж болох байсан бэ/санал болгосон сэтгэгдлүүд/:
- Сургууль цэцэрлэг, хүүхдийг аюулгүй орчинд амьдруулах нөхцөлийн төлөө тэмц.
- Хүүхдийн төлөө байсан бол хог, тоглоомын талбай, ард иргэдийн толгой руу, эрүүл мэнд рүү юм хийдэг юм.
- Зохион байгуулагч, улс төрчид ганц тендер хусах мөнгөө өнжихөд л маш том хөрөнгө оруулалт хийх боломжтой.
- Хүүхдүүдээсээ булааж авсан барилга байгууламж, газруудаа буцааж өгөхөөс ажлаа эхэлмээр. Залуу техникчдийн ордон, кино болон жүжгийн театр, кафе, номын сан, сургуулиудын хөл бөмбөгийн талбайнууд... Үүний оронд төрөөс хандив зохион байгуулж, татварын мөнгөөр хийх ёстой үүргээ монголын нийт ард түмэнд нялзааж, ядарсан иргэдийнхээ сэтгэл зүйг буруугаар ашиглахад ухаанаа зарж суугаад гайхаж байна. Хөөрлөөр бус ухаанаар, хөгжингүй орны адил урагш хөгжмөөр байна зэргээр иргэд байр сууриа илэрхийлсээр байна.
Дээрх үйл явдлыг олон иргэн:
1. Хандив бол хууль бус
2. Хандив бол буруу хандлага
3. Хандив баялаг бүтээхгүй
4. Хандив нийгмийн сэтгэл зүйд сөрөг нөлөөлсөн УХРАЛТ гэж дүгнэжээ.
“Хүүхдийн төлөө гээд дэмжиж байсан чинь бүр толгой эргэчихлээ” гэсээр хоцорсон иргэн ч олон. Байсаар ч байна байх. Харин тэднийг яаж ашиглахаа ТЭД мэдэхтэйгээ бөгөөд үүнд "ухаан"-аа уралдуулж суудаг нь гунигтай...
Баяр гуниг хосолж бид нэгэн оныг ийнхүү үдлээ.
Монголд иргэнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн шиг биелүүлж, хийх ёстой ажлаа хийсэн шиг хийж, хариуцлагаа үүрсэн шиг үүрдэг ТӨР хэрэгтэй. Монгол Улс ирээдүйнхээ өмнө, НҮБ-д хүлээсэн үүрэг, амлалтын хүрээнд ч хүүхдийнхээ төлөө энэ байтугайг хийх нь төрийн төдийгүй хүн бүрийн үүрэг. Журамт болон үндсэн үүргээ хариуцлагатай биелүүлж, хүүхэд залууст зөвөөр үлгэрлэхийн ач холбогдол харин ХАРЬЦУУЛШГҮЙ чухал болов уу.
ЭЦЭСТ нь үнэхээр хүүхдийн төлөө бодлоготой улс бол боловсролыг тэгш хүртээмжтэй олгоход анхаарч, ирээдүйд ямар ч цар тахал, өлсгөлөн, гамшгийн үед "хоолоо олж идэх" чадвартай иргэн бэлтгэх бодлого боловсруулахад анхаарах байх. Мөн тэдний эцэг эхийг ажлын байраар хангах нь хамгийн том "Халамж" юм. Иргэд ч халамж, хандиваар асуудлыг шийдэхэд оролцож, асуудлыг шийдэхээс татгалзаж, ажлын байр бий болгохыг төрөөс шаардахыг чухалчилдаг "хандлагад" суралцмаар.
Дэлхий нийт "Төрж буй бяцхан үрс бидний өнөөдөр бүтээж буй дэлхий ертөнцийг өвлөн авна. Тиймээс 2021 оныг шударга, аюулгүй, эрүүл дэлхий ертөнцийг бүтээх гараагаа болгоцгооё" гэж уриалж буй.