gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     13
  • Зурхай
     5.02
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 13
Зурхай
 5.02
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 13
Зурхай
 5.02
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Тариат сумын Засаг дарга Б.Буяннэмэх: Эх болон жорлонд унасан нярайн бие хэвийн байна

Э.Оргил
Эрүүл мэнд
2021-03-20
1565
Twitter logo

Архангай аймгийн Тариат сумын эмнэлэгт үзүүлэхээр очсон тулгар эх нүхэн жорлонд бие засах үед хүүхэд нь төржээ. Анхны хүүхдээ тээсэн ээж хүүхдээ барьж авч амжаагүй нярай гурван метр гүн жорлонд унасан байна. Сумын эмнэлгийн асрагч яаралтай тусламж дуудахад Хэсгийн төлөөлөгч, дэслэгч Б.Халзан шуурхай ирж, дөнгөж төрсөн нярайг аварчээ. Энэ талаар Тариат сумын Засаг дарга Б.Буяннэмэхээс тодрууллаа.  

-Эх, хүүхдийн бие ямар байна вэ?
-Сумын нийгмийн ажилтны хамт өнөөдөр би эмнэлэгт очиж ээжтэй уулзлаа. Эх,  хүү хоёрын бие гайгүй байна.

-Сумын цагдаа шуурхай ирж, нярайг аварсан гэж дууллаа?
-Тийм ээ, манай сум хэдийгээр том боловч эмнэлэг, Цагдаагийн хэсэг хоёр ойрхон байрлалтай. Нярай унах үед цагдаа эмнэлэгт ойр явсан нь аз болсон.

Сумын эмнэлгийн асрагч маш гярхай шуурхай ажилласан. Ээжийг жорлон руу орохыг асрагч харсан, гарахгүй удахад нь очтол цус алдсан байсан.

-Цагдаад хэн дуудлага өгсөн бэ?
-Сумын эмнэлгийн асрагч маш гярхай, шуурхай ажилласан. Ээжийг жорлон руу орохыг асрагч харсан, гарахгүй удахад нь очтол цус алдсан байсан. Асрагч очоогүй бол ээжийнх нь эрүүл мэндэд эрсдэл учрахыг ч үгүйсгэхгүй гэж эмч нар хэлж байна. Ээжийг түшиж эмнэлэг рүү оруулж байхад нь жорлонд хүүхэд уйлах шиг болсон юм билээ. Асрагч эхийг эмнэлэгт оруулаад буцаад ирэхэд жорлонд хүүхэд уйлж байхад нь яаралтай хэл дуулгасан. Цагдаа дуудлага авмагц хэдэн хашаа даваад 2-3-хан минутын дотор ирээд шууд жорлон руу орж хүүхдийг аваад эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгсөн.

-Ээжийн сэтгэл санаа ямар байна вэ?
-Мэдээлэл нийгмийн сүлжээгээр нэлээд тарсан учир сэтгэл санаа тавгүй байх шиг байна. Аль болох гар утаснаас хол, тайван байж биеэ тэнхрүүлж, хүүгээ торниулах хэрэгтэй гэж хэлсэн. Хүүхдэд ямар нэг зовуурь илрээгүй, унтаж байсан. Хүүхэд 3.2 кг жинтэй төрсөн. Уйлахад дуу нь ч бүдүүн, торниун хүүхэд төрсөн гэж байна. Бие нь тэнхэрмэгц эх, хүүхдийг дараагийн шатны эмнэлэгт үзлэг, нарийн оношилгоо хийлгэх хэрэгтэй гэсэн чиглэлийг сумын эмчид өглөө.  

-Тариат сум хэчнээн хүн амтай вэ. Танай сумын эмнэлэг боловсон жорлонгүй хэрэг үү?
-Тариат сум 5000 гаруй хүн амтай. Манай сумын эмнэлэг 2015 онд шинээр ашиглалтад орсон. Халаалт, цэвэр устай боловч газар нь цэвдэг ихтэй учир боловсон жорлонгийн асуудал шийдэгдэхгүй хэдэн жил боллоо.

Залуу ээж, жорлонд унасан асуудлаар олон нийтэд дэлгэх боломжгүй хувийн асуудал ч байгаа юм билээ.

-Шинэ эмнэлгийн жорлонг ямар учраас шийдээгүй хэрэг вэ?
-Сантехникийн шугам хоолойтой холбоотой юм. Сумын төвд үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд бүгд халаалт, цэвэр усанд мөн холбогдсон. Жорлонгийн шугам хоолой татсан боловч өвлийн цагт хөлдөж, ашиглах боломжгүй байсан тул сумын захиргаа бохирын шугам хоолойн ажлыг хүлээж аваагүй. Өнгөрсөн жил суманд шинэ Халуун ус ашиглалтад оруулж, хоолойгоор бохир ус явуулахад хоолой хөлдсөн.

Суманд энэ чиглэлийн мэргэжилтэй боловсон хүчин байхгүй тул хэвийн ажиллагаанд оруулах шаардлагыг барилгын компанидаа тавьж байна. Бид энэ асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтээ аймгийн Засаг даргад албан ёсоор уламжилсан. Ирэх дөрөвдүгээр сард барилгын компани, Мэргэжлийн хяналтын байцаагчид ирж газар дээр нь ажиллах юм. Бохирын шугамын хэрэглээ бага тул хэвийн ажиллуулахад хүндрэлтэй гэсэн асуудлыг барилгын компаниас ярьдаг. Манай сумын дунд сургууль 600 гаруй сурагчтай, үүнээс 150 гаруй нь сургуулийн Дотуур байранд суудаг. Тэгэхээр эмнэлэг, сургуулийн дотуур байрны боловсон жорлон яаралтай ашиглалтад оруулах шаардлагатай. Хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор сумандаа 24, 48 айлын орон сууц бариулахаар ажиллаж байна.

-Төрөх дөхсөн эхийг нүхэн жорлонд бие засуулсан асуудалд эмч, мэргэжилтнүүдэд нь хариуцлага тооцох уу?
-Энэ асуудлыг мэргэжлийн байгууллага шалгаж, дүгнэлтээ гаргах байх. Олон нийтэд хэлэх боломжгүй хувийн асуудал ч байгаа юм байна гэж ойлгосон.
 
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан