Баянзүрх дүүргийн 26-р хороонд хөл хорио тогтоохдоо өмнөх өдөр нь иргэдэд мэдээлэл хүргэсэн бөгөөд гэнэтийн хөл хорио байгаагүй гэдгийг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан хэллээ.
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Шадар сайд С.Амарсайхан дархлаажуулалтын явцын талаар мэдээлэл өгч байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд өчигдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн 26-р хороонд тогтоогоод буй хөл хориог шүүмжилсэн юм.
Харин энэ удаагийн хөл хорио гэнэтийн шийдвэр байгаагүй гэдгийг тус дүүргээс сонгогдсон Э.Бат-Амгалан гишүүн тайлбарлах нь зүйтэй гэсэн юм.
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан “Миний сонгогдсон Баянзүрх дүүргийн 26-р хороонд гарсан асуудалтай холбоотойгоор гишүүд нэлээн юм ярьж байна. Үүн дээр тайлбар хэлье гэж бодлоо. Учир нь дүүргийн Засаг дарга, анхан шатны нэгжтэй нэлээн холбогдож байна. Баянзүрх дүүргийн 26-р хороонд гэнэтийн хязгаарлалт хийлээ гэж яриад байна. Энэ бол гэнэтийн хязгаарлалт биш. Өмнөх өдрийн 18:00 цаг гэхэд тухайн хорооны бүх байрны үүдэнд зөвлөмж бичиг наасан. Баримт нь бий.
Хоёрдугаарт хорооны байрны фэйсбүүк группүүдэд маргаашаас эхлэн хорио тогтооно гэдгийг зарласан. Хоёрдугаарт гаргасан журам, тогтоолын дагуу, нөхцөл байдалтай холбоотойгоор шийдвэр гаргасан. Иргэдийн үл ойлголцсон, улс төржсөн асуудлаас ийм асуудал үүсээд байгаа юм билээ. Дүүргийн ЗДТГ бол шуурхай арга хэмжээ авч байна. Шуурхай ажиллаж нийт 16,500 иргэний 8500 гаруйгаас нь шинжилгээ авсан. Өнөөдөр дуусах байх. Шинжилгээний хариу аваад дуусвал маргаашаас хориог цуцлахаар ажиллаж байгааг олон нийтэд мэдээлэх нь зүйтэй” гэлээ.