gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     5.11
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 26
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ТОЙМ: Чингисийн одон, гавьяат цолтнууд, цаг агаар, цахим хичээл...

А.Наранцацрал
GOGO тойм
2022-11-27
11
Twitter logo
А.Наранцацрал
11
Twitter logo
GOGO тойм
2022-11-27

Өнгөрч буй долоо хоногт болсон үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

ЦОЧИР ХҮЙТЭРЧ ЦАХИМААР ХИЧЭЭЛЛЭХЭЭР БОЛОВ

Цаг агаарын хүндрэлээс үүдэн гарах эрсдэлийг бууруулах, замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор авах зарим арга хэмжээний тухай захирамж гарч, арваннэгдүгээр сарын 28-ны өдөр буюу ирэх даваа гарагт нийслэлийн хэмжээнд бүх шатны сургууль, цэцэрлэгийг цахимаар хичээллүүлэхээр болсон.

Энэ шийдвэр нь зөвхөн нийслэлд хэрэгжих бөгөөд хөдөө, орон нутгийн бүх шатны боловсролын байгууллагын зайнаас хичээллэх эсэхийг тухайн орон нутгийн удирдлагууд шийдэх аж.

Мөн ажилтан, албан хаагчдын 60-аас доошгүй хувийг болон жирэмсэн эмэгтэй, 10 хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцгийг гэрээс нь цахимаар ажиллуулах шийдвэр гарсан. 

Бямба гарагаас даваа гараг хүртэл буюу 36 цагийн турш цас орж, зарим газар 40 хэм хүртэл цочир хүйтэрнэ гэсэн урьдчилсан мэдээг Цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн. Мөн арваннэгдүгээр сарын 27, 28-наас ихэнх нутгаар эрс хүйтэрч, цас орж, 28,29-ний шөнө хамгийн хүйтэн байх бөгөөд Туул гол орчим, Яармаг-Сонгинын  бүсэд -40 хэм, хотын төв орчимд -30-33 хэм хүрч хүйтрэх төлөвтэй гэж мэдээлсэн.

ЖЭК УЭТЕРФОРД, Д.ДОРЖГОТОВ НАРТ “ЧИНГИС ХААН” ОДОН ГАРДУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган Их Эзэн Чингис хааны мэндэлсний түүхт 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Америкийн Нэгдсэн Улсын иргэн, эрдэмтэн судлаач, доктор, профессор Жэк Уэтерфорд болон Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор Д.Доржготов нарыг шагналаа.

Мөн энэ долоо хоногт Хөдөлмөрийн баатар, гавьяат цолтнууд төрсөн юм.

Тухайлбал, “Эрчим төсөл” ХХК-ийн зөвлөх инженер, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Нанжаа, мөн Дэд бүтцийн сайд асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Жигжид нар Хөдөлмөрийн баатар цол хүртсэн юм. 

2023 ОНООС ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛНЭ

2023 оны нэгдүгээр сарын 1-нээс ипотекийн зээлийн эргэн төлөлт хэвийн үргэлжилнэ. Энэ талаар МАН-ын бүлгээс даваа гарагт мэдээлсэн юм.

Цар тахлын тухай хуулийн дагуу хоёр жилийн хугацаанд ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулсан. Хуулиараа 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс иргэд ипотекийн зээлээ төлж эхлэх байсан ч УИХ-ын ажлын хэсэг ипотекийн зээлийн төлөлтийг 2023 оны долдугаар сар хүртэл хойшлуулах талаар судалж буйгаа хэлж байв. Тэгвэл Засгийн газар болон УИХ-ын ажлын хэсэг хэлэлцээд ипотекийн зээлийг төлөлтийг ирэх оноос хэвийн үргэлжлүүлэхээр болсон байна.

ЗҮҮНБАЯН-ХАНГИ ЧИГЛЭЛИЙН 226,9 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ

Экспорт, импортын шинэ гарц болох Зүүнбаян-Ханги чиглэлийн 226,9 км төмөр замыг баасан гарагт нээсэн. Энэ оны гуравдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг төмөр замыг богино хугацаанд ашиглалтад оруулах үүрэг өгч байсан юм. Бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр найман сарын дотор ийнхүү бүрэн ашиглалтад оруулж төмөр замын тээврийг эхлүүлж буй юм.

Уг зам ашиглалтад орсноор Замын-Үүд-Эрээний төмөр замын боомт 1956 онд байгуулагдсанаас хойш 66 жилийн дараа экспортын гол зах зээл БНХАУ руу төмөр замын хоёр дахь гарцтай болж байна. Энэ төмөр зам нь Монгол Улсын анхны гуравласан төмөр замын уулзвар болохоороо онцлогтой.

ОНЦЛОХ НИЙТЛЭЛ:

  • Т.Галсан: Монгол бол Хүн гүрний үеэс төрт ёсыг дэлхийд багшилсан аугаа үндэстэн

  • Би эх орноороо, тусгаар тогтнолоороо, өөрөөрөө БАХАРХДАГ

  • Ж.Тайванбат: Нас залуу байх тусам төмсөгний хавдар илүү аюултай, хурдан явцтай

  • Б.Хүслэн: Тэмцээнд төсөөлснөөсөө илүү амжилт гаргасан нь урам зориг, итгэлийг минь нэмлээ

  • Ц.Чулуунбат: Эр хүн цэгц шулуун, хэлсэндээ эзэн байх л сайхан

  • “Нүүрсний хулгай”-н хэргийг УИХ-аар нээлттэй хэлэлцье

  • ​​Хөгжлийн банкийг "хөмөрсөн" улс төрчид

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан