gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     5.11
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 26
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Хүслэн: Тэмцээнд төсөөлснөөсөө илүү амжилт гаргасан нь урам зориг, итгэлийг минь нэмлээ

Б.Нямдарь
Соёл урлаг
2022-11-22
479
Twitter logo

Малайзын Куала Лумпур хотод болсон "Miss Heritage International 2022" тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон 18 настай мисс Б.Хүслэн таван шагнал хүртсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Баярбатын Хүслэн өчигдөр /11.21/ эх орондоо ирэхэд нь түүнтэй цөөн хором ярилцаж сэтгэгдлийг нь сонирхлоо.

“ЭХ ОРНОО ДЭЛХИЙД ТАНИУЛАХАД БАГА Ч ГЭСЭН ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАНДАА ӨӨРӨӨРӨӨ БАХАРХАХ СЭТГЭЛ ТӨРСӨН”

- Олон улсын томоохон тэмцээнд амжилттай оролцоод ирсэнд нь юуны өмнө баяр хүргэе.
- Маш их баярлалаа.

- "Miss Heritage International 2022" тэмцээнд ямар амжилттай оролцоод ирж байна вэ?
- Би Best evening gown /Үдшийн шилдэг даашинз/, Miss photogenic /Фото модел/, Tourism ambassador /Аялал жуулчлалын элч/, Miss Best body, Дэд байрын мисс гэсэн нийт таван номинацад тэргүүлсэн. Ингэснээрээ олон улсын миссийн тэмцээнд нэгэн зэрэг таван шагнал хүртсэн монгол оролцогч болж шинэ амжилт тогтоолоо.

- Тус тэмцээнд хэдэн улсын гоо бүсгүйчүүд өрсөлдсөн бэ?
- Төгсгөлийн шатны тэмцээнд 16 улсын 23 оролцогч үлдсэн.

- Өмнө нь гаргаж байсан амжилтуудаасаа дурдвал?
-  Энэ оны зургаадугаар сард болсон "Мисс Монголиа 2022" тэмцээний Дэд миссээр шалгарсан. Энэ удаагийнх миссийн төрлийн хувьд миний оролцож буй хамгийн анхны олон улсын тэмцээн байлаа. Тиймдээ ч хамгийн анхны олон улсын тэмцээндээ өөрийнхөө төсөөлж байснаасаа илүү их амжилт гаргасан нь миний итгэл найдвар, цаашдын хүсэл тэмүүллийг минь улам их нэмлээ. Өөрөөр хэлбэл, илүү ихийг хийж бүтээе гэсэн том зорилго тавьсан.

- Олон улсын гэх тодотголтой, дэлхийн хэмжээний миссийн тэмцээн олон бий.  "Miss Heritage International” тэмцээн чансаагаараа хэр дээгүүрт ордог юм бол?
- Дэлхийн хэмжээнд хамгийн дээгүүрт ордог миссийн таван тэмцээн бий. Тодруулбал Miss World, Miss Universe, Miss Earth,  Miss International, Miss Grand юм. Миний оролцсон  "Miss Heritage International” тэмцээн нь 11 жилийн өмнөөс зохион байгуулагдаж эхэлсэн. Өдгөө тодорхой хэмжээний үр дүн, амжилт гаргаж хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсад улам алдартай болж буй төрөлдөө ордог.

Эмэгтэйчүүд гоё сайхан гэсэн нэр хүртэх гэж мисс болох биш нийгмийн сайн сайхны төлөө, өөрийн улсдаа хувь нэмрээ оруулахаар оролцдог гэж боддог

- Тэмцээнд оролцохдоо Монгол орноо хэрхэн сурталчилж, онцлогийг нь харуулсан бэ?
- Heritage /өв соёл/ хэмээх тэмцээний нэрээс андашгүй тул мэдээж Монголынхоо өв соёлыг илүү их түгээн дэлгэрүүлж, таниулахыг зорьж оролцсон. Оролцогч бүр өөрийн өв соёлыг танилцуулах ширээ зассан би нүүдэлчин соёлыг агуулсан монгол гэр, морин хуур, таван хошуу малын танилцуулга бэлтгэн хүргэсэн.

Гадаад хүмүүс Монгол гэхээр Өвөр Монголтой их андуурдаг юм байна лээ. Тиймээс би Монгол хэмээх тусгаар тогтносон улс байдаг юм шүү хэмээн үүх түүх, өв соёлынхоо талаар бусдад зөв ойлголт өгч, эх орныхоо талаар мэдлэг түгээхэд бага ч гэсэн хувь нэмрээ оруулсандаа өөрөөрөө бахархах сэтгэл төрсөн.  

- Миссийн тэмцээн гэхээр бүсгүйчүүд хөөрхөн царай, гоо сайхнаараа өрсөлддөг хэмээн зарим нь өрөөсгөл ойлголттой байдаг. Угтаа бол эв найрамдал, дэлхийн сайн сайхны төлөө нэгдэж буй дуу хоолойг нэгэн зэрэг хүргэх зорилготой гэж би хувьдаа боддог. Таны хувьд энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
- Эмэгтэйчүүдийн эрх эрт дээр үеэс хязгаарлагдмал байсан. Тодруулбал бүсгүйчүүд сонгууль өгдөггүй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэггүй цаг үе түүхэнд бий. Одоо ч тийм байдалтай амьдарч буй эмэгтэйчүүд бий. Харин миссийн тэмцээн зохион байгуулагдсанаар бүсгүйчүүд өөрийн улсаа төлөөлж зөвхөн эмэгтэйчүүдийн эрх биш, хүүхдийн эрх, нийгмийн сайн сайхны төлөөх бүхий л зүйл, тэдэнд тулгарч буй асуудлын талаарх дуу хоолойг дэлхийд нийтэд хүргэх боломжтой болсон.

Гоё сайхан гэсэн нэр хүртэх гэж мисс болох биш нийгмийн сайн сайхны төлөө, өөрийн улсдаа хувь нэмрээ оруулахаар оролцдог гэж боддог. Би Монгол Улсынхаа нэрийг дэлхийн хэмжээнд цаашид илүү ихээр түгээхийг хүсэж байна.  

- Баярлалаа. Амжилт хүсье.

Тэмцээндээ амжилттай оролцоод ирсэн Б.Хүслэнг нисэх онгоцны буудалд найзууд нь угтан авсан юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан