gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     5.11
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 26
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Нүүрсний хулгай”-н хэргийг УИХ-аар нээлттэй хэлэлцье

Х.Көгершин
Улс төр
2022-11-22
114
Twitter logo

“Нүүрс дагасан маш том мафийн бүлэглэл бий болсон. Энэ нь нам дамжсан бүлэглэл. Олон жил Монголын ард түмний баялгийг нийлж цөлмөдөг бүлэглэл” гэж УИХ-ын гишүүн асан Л.Энхболд 2018 онд мэдэгдэж байв. Тухайн үед Тавантолгойн ордоос 268 мянган тонн нүүрс алга болсон гэх тус хэргийг шалгаж байна хэмээн удаан дуншсан ч хулгайчдыг хориогүй таг чиг алга болсон.

Тэгвэл төрийн өмчит компаниудын нүүрсний хулгайн асуудал саяханаас дахин сөхөгдөв. УИХ-ын сонгуулийн өмнө сөхөгдөж, эрчээ авдаг нүүрсний хулгайн сэдэв энэ удаа 2024 оны сонгуулийн өмнөх жил салхи орох төлөвтэй. Тодруулбал “Эрдэнэс Тавантолгой” компаниас хоёр сая тонн нүүрс хулгайд алдагдсан гэх. "Эрдэнэс Тавантолгой" компани сүүлийн жилүүдэд Засгийн газрын шийдвэрээр хэд хэдэн том төслийг санхүүжүүлж буй.

Энэ хүрээнд оффтейк гэрээ буюу урьдчилсан нөхцөлөөр зарж, борлуулах, зарим төслийг нүүрсний борлуулалтаар бартер хэлбэрээр санхүүжүүлэх ажлуудыг зохион байгуулж ирсэн. Өнөөдрийн байдлаар ЭТТ нүүрсний нийт 88 гэрээ бий бөгөөд үүнээс дөрөв нь оффтейк гэрээ юм. Эдгээр нь

  • Тавантолгой Гашуунсухайтын төмөр зам
  • ЭТТ ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн оффтейк гэрээ
  • Богдхан төмөр зам
  • Газрын тос дамжуулах хоолойн гэрээ

Дээрх дөрвөн оффтейк гэрээний нэг нь маш нууц, нөгөө нь нууцын зэрэглэлтэй. Тус гэрээнүүдийг Засгийн газрын тогтоол, ЭТТ-н ТУЗ-ын тогтоол, удирдамжаар байгуулжээ. Гэтэл өнөөдөр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, бүтээн байгуулалтын ажлыг нууц гэрээгээр хийдэг гэдгийг би одоог хүртэл ойлгохгүй байна. Тийм учраас бүх гэрээг ил тод болгоно гэж мэдэгдсэн.

Тэгвэл ЭТТ-н бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “Засгийн газраас нууцын зэрэглэлд буй оффтейк гэрээнүүдийг ил болгох асуудлыг тавьж буй учраас гэрээний нөгөө тал болох харилцагч талтай ярилцаж хуулийн хүрээнд шийдвэрлэнэ” гэлээ.

Нүүрсний хулгайн асуудалтай холбогдуулан УИХ-д Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох түр хороог байгуулсан. Түр хороо нүүрс хулгайд алдагдсан талаар мэдээлэл, нотлох баримт цуглуулж байгаа талаар тус түр хороог ахалж буй УИХ-ын гишүүн Г.Ганболд хэлэв.

АН-ЫН БҮЛГЭЭС ЕРӨНХИЙ САЙДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭВ

УИХ дахь АН-ын бүлгээс нүүрсний хулгайн асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлсэн юм. Шаардлагад “Ил болсон ч шийдэгддэггүй, замхран мартагддаг олон хулгай, луйврын асуудалтай адил нүүрсний хэрэг шийдэл, буруутангүй алга болохыг Ардчилсан намын бүлэг хэрхэвч зөвшөөрөхгүй. Хэрвээ энэ хэргийг замхруулбал, нүүрсний хэргийн "нүгэлтнүүдийг" өмгөөлж, хаацайлсан танай Засгийн газрыг мөн тэдний адил гэж үзэж, улс төрийн хариуцлага хүлээлгэхийн төлөө ажиллахаа мэдэгдэж байна” гэжээ.

Мөн оффтейк гэрээнүүдийн нөхцөл, Тавантолгойн бүлэг ордын уурхайн ам болон хилийн үнэ, экспортолсон нүүрсний тоо хэмжээний зөрүүг олон нийтэд ил болгох. Хоёр сая тонн нүүрсний хулгай, хил давдаг хоосон машинуудын эзэн, холбогдогчдыг нийтэд зарлахыг шаарджээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан