"Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн Бөөрний мэс заслын эмч Ж.Тайванбаттай бөөр, давсаг, түрүү булчирхай, төмсөг, шодойн хавдар болон тэдгээр өвчнүүдээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа. Мөн хөвгүүдийн бэлэг эрхтнийг үзэж шалгаж байх тухай эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө болон эрчүүдэд өгсөн анхааруулгыг дараах ярилцлагаас уншина уу.
1. БӨӨРНИЙ ХАВДАР
-Бөөрний хавдар Монгол Улсад хавдрын тархац байдал ямар түвшинд байна вэ?
-ДЭМБ-аас 2018 онд дэлхий дахинд хийсэн судалгааны тоо баримтыг танилцуулъя. 400 мянга орчим хавдрын тохиолдлыг шалгасан судалгаан дээр үндэслээд ярихад эрэгтэйчүүдэд бөөрний хавдар нь хавдрын эзлэх байран дундаа есдүгээрт, эмэгтэйчүүдийн хувьд 14 дүгээрт орж байна. Энэ тоо Монголд ч хол зөрөхгүй байх. Сүүлийн үед хийсэн нарийн тоо баримтыг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ хүйсийн хувьд эрэгтэйчүүдэд давамгай байдаг.
Аливаа хавдар ийм тийм хүчин зүйлээс болдог гэж байдаг бол бөөрний хавдрын тухайд яг л ийм зүйлээс болж хавдар болдог, үүнээс л сэргийлээрэй, үндсэн шалтгаан нь тэр шүү гээд заасан нь бага. Үндсэндээ геномын кодлол буюу бөөрний хавдар үүсгэх магадлал бүхий генийн сантай гэж үздэг. Гэхдээ үүнийг удамшлын өвчин гэж хэлбэл өрөөсгөл ойлголт болно. Тухайн хүний генийн мэдээллийн сантай холбоотой гэх нь илүү магадлалтай онол болоод байна.
Хүйсний хувьд эрэгтэйчүүдэд давамгай байдаг. Аливаа хавдрын хувьд нас хэдий өндөр байна, төдий чинээ хавдартай болох магадлал өндөр. Цөөн тохиолдолд залуу насанд оношлогдох тохиолдол бий.
"УБ Сонгдо эмнэлэгт энэ төрлийн өвчний үеийн мэс засал хийж эхлээд 10 дахь жилдээ ажиллаж байна. Анхны дурангийн бөөрний хагалгаа 2012 онд хийгдэж эхэлсэн. 10 жилийн хугацаанд ажиглаж байхад насжилтын хувьд 30-45 нас, 45-аас дээш гэж хоёр ангилж болно. Хувьчлаад үзвэл 20:80 хувьтай байна. 45-аас дээш насныханд түлхүү тохиолддог гэсэн үг. Хоёр талын бөөрөнд зэрэг хавдар илрэх нь тун ховор.
-Бөөрний хавдрыг хэрхэн оношилдог вэ?
-Бөөрний хавдрын оношилгоо тийм хэцүү биш. Хамгийн боломжийн үнэ өртөг багатай ЭХО шинжилгээгээр бөөрний хавдрыг харьцангуй эрт үед нь оношлох боломжтой. Сүүлийн үед урьдчилсан үзлэг, эрт илрүүлгийн шинжилгээ маш их ач холбогдол өгч байна. Хүмүүс хавдрыг хэдий чинээ эрт оношилно тухайн хүний амьдрах чадвар, хавдрын тавилан шууд хамааралтай.
Эрт оношилсны давуу тал нь бөөрний хавдрыг мэс заслаар төгс эмчлэх боломжтой. Дурангийн ба нээлттэй аргаар хавдартай хэсгийг хэсэгчлэн тайрах болон бөөр авах мэс засал хийдэг. Энэ нь хавдрын үе шат, болон тархцаас хамаарна. Ер нь дэлхий дахинаа анагаах ухаан нь аливаа эрхтний хавдрын үед болж өгвөл эрхтэн хамгаалахыг эрмэлзэж байна. Хэдий чинээ эрт оношилно төдий чинээ эрхтнээ хадгалж үлдэх, цаашлаад амь насанд учрах эрсдэлийг бууруулж байна гэсэн үг. Эрт илрүүлэг туйлын чухал юм.
Бөөрний доторхоос эхлээд шээлгүүр, давсаг, шээсний сүв дагуу шээсний замын бүх түвшинд дурандах боломжтой. Улмаар дурангийн аргаар бөөрийг бүтэн авах болон тайрах, засах, бүтэц сэргээх гээд олон төрлийн мэс заслыг хийж болно.
Бөөрний хавдрын эхэн үед шинж тэмдэг бүдэг байдаг учраас зовуурь илэрч эмнэлэгт хандах үед ихэвчлэн хүндэрсэн байх нь олонтаа.
Монголчуудын алдаа нь аливаа зовуурь илэрсний дараа л эмнэлэгт ханддаг. Нэлээд хүндэрсэн үедээ мэдэгдэхүйц зовуурь илэрдэг. Тэр үед эмнэлэгт хандахад хавдар аль хэдийн 3, 4-р шатандаа орчихсон байх жишээтэй. Тиймээс зовуурийг чагнах биш жил бүр тогтмол үзлэг шинжилгээнд хамрагдаад явж байх нь ашигтай. Энэ үед нь эрт илрүүлэх боломжтой. Нэгэнт эрт илрүүлсэн бол тэрийг шийдэх арга зам нь гарч ирнэ.
УБ Сонгдо эмнэлгийн хувьд нийт мэс заслын ойролцоогоор 80-аас дээш хувьд нь дурангийн мэс засал хийдэг. Энэ дотроо урологийн буюу бөөр, шээсний замын эрхтнүүдийн хагалгааны 95 хувийг дурангаар хийдэг. Урологийн буюу бөөр шээсний замын эрхтнүүдийн эмгэгийн үеийн дурангийн мэс заслыг хоёр янзаар хийдэг. Нэг нь хэвлийн дурангийн, нөгөө нь шээсний замаар биологийн нүх сүвийн хөндийгөөр хийдэг.
Зарим төрлийн бөөрний хавдрыг маш нарийн дурангаар шээсний сүвээр дамжуулан бөөрний хөндийг дотор талаас нь дурандаж оношилдог. Энэ нь нарийн технологийн багаж төхөөрөмж болон мэргэжлийн баг шаарддаг өндөр ач холбогдолтой оношилгооны аргачлал. Энэ аргаар шээсний замын бүх түвшинд, бөөрний доторхоос эхлээд шээлгүүр, давсаг, шээсний сүв дагуу дурандах боломжтой. Улмаар дурангийн аргаар бөөрийг бүтэн авах болон тайрах, засах, бүтэц сэргээх гээд олон төрлийн мэс заслыг хийж болно.
Иргэд хортой хавдар туссан л бол нас барах юм байна, тэдэн сарын наслалт үлдсэн гэх мэтээр ярьдаг. Уг нь бүгд тийм биш. Хэдий чинээ эрт оношилно төдий чинээ хавдар эдгэрэх боломжтой өвчин. Хавдрыг эмчлэх үндсэн зарчим нь тухайн голомтыг биеэс зайлуулах, түүний процессыг зогсоох дарангуйлахад чиглэгддэг. Тэгэхээр хэдийн чинээ эрт оношилно, төдий чинээ эрт эмчилж цаашдын тавилан сайн байх боломжтой хавдруудын нэг бол бөөрний хавдар. Энэ тухайн ахин дахин хэлээд байгаа учир нь аль болох эрт эмнэлэгт хандаж, эрт оношилгоондоо орооч гэж хэлэх гэсэн юм.
Хоргүй хавдрын тухайд үндсэн хавдрын зарчим хадгалагдана. Мөн адил биеэс зайлуулах хэрэгтэй. Гэхдээ эмчлэхдээ мэс засал хийх шаардлагатай ба шаардлагагүй гэсэн хязгаарыг нарийн мэргэжлийн туршлагатай эмч гаргадаг.
Тухайн эрхтний хэвийн явагдах үйл ажиллагаанд нөлөөлөхүйц биш бол заавал мэс заслын арга хэрэглэхгүй, өөр аргууд байдаг.
Буруу кодлолын дагуу эсийн замбараагүй хэт хөгжлийг хавдар гэнэ. Тусдаа бие даасан эмгэг бүтэцтэй хавдрын бүлгэмийг тэжээдэг эх үүсвэр нь цусан хангамж байдаг. Энэ эх үүсвэр байна гэдэг нь илүү бие даасан чанартай, цаашид хөгжих боломжтой бүтэц болно. Тэрхүү тэжээж байгаа замаар нь орж тухайн хавдрыг түлэх, зогсоох, хөлдөөх зэрэг аргуудаар эмчилдэг арга бий. Үүнийг Монголд хэд хэдэн эмнэлэгт хийж байна. Гэхдээ үүнд нөгөө л үе шат эрт оношилгоо нэн чухал.
-Сонгдод энэ төрлийн түлэх, хөлдөөх эмчилгээг хийдэг үү?
-Хийдэг. Ялангуяа элэгний чиглэлийн хавдруудад бусад эмнэлгийн эмч нартай хамтраад ч хийдэг бие дааж ч хийдэг. Бөөрний зарим төрлийн хавдруудад мөн хийдэг. Гэхдээ бөөр цусан хангамж ихтэй, онцлогтой эрхтэн. Тэгэхээр бөөрний хавдарт яг тухайн эмгэг үүсгэвэр лүү орсон судсыг олоод түүгээр дамжиж эмчилгээ хийнэ гэдэг хялбархан зүйл биш. Нэлээн өндөр чадвартай туршлагатай баг хамт олон, өндөр технологийн тоног төхөөрөмж шаарддаг.
Иргэддээ хандаж хэлэхэд аливаа өвчин эмгэгт аль болох нотолгоо шинжилгээнд суурилсан шинжлэх ухаанч байдлаар хандаж байхыг уриалмаар байна. Хүн нэгэнт хавдар оношлогдлоо гэсэн тохиолдолд заавал нарийн мэргэжлийн эмчийн хяналтад орох ёстой, дур мэдэн нотлогдоогүй арга барилаар эмчилгээ хийгдэж байгаад хүндрүүлчихсэн харамсалтай тохиолдлууд их байдаг. Няхуур, шинжлэх ухаанч хандаач ээ гэж зайлшгүй хэлэх ёстой.
2. ДАВСАГНЫ ХАВДАР
2018 онд 600 мянган гаруй хавдрын тохиолдолд хийсэн судалгаагаар давсагны хавдар 12-р байранд явж байна. Монголд ажиглагддаг зовлон нь хүмүүс эргэн хяналтдаа ирдэггүй, орон нутагт тархаж суурьшсан, алслагдсан бүсэд амьдардгаас болоод эмнэлэгт, хяналтдаа идэвхтэй ирэх боломжгүй байдаг.
Давсагны хавдар үүсгэгч гол хүчин зүйл нь тамхи
Давсагны хавдрын тухайд мөн л хортой хоргүй хавдар байдаг. Тэрийг мөн л эмнэлгийн байгууллага ялгана. Хортой хавдар оношлогдсон тохиолдолд өмнө ярьсан үндсэн зарчмыг баримтална. Хэдий чинээ эрт оношлогдоно төдий чинээ эрт амь насаа хамгаална.
Давсагны хавдрын үндсэн гол хүчин зүйлд тамхи нэн тэргүүнд ордог. Тамхи татдаг хүн, татдаггүй хүнээс илэрхий эрсдэл өндөр байдаг. Мөн химийн бодис, хортой бодисын нөлөөнд ажиллаж амьдардаг хүмүүс ордог. Химийн хортой бодисын нөлөө давсагны хавдар үүсгэх томоохон шалтгаан гэж ойлгож болно. Тамхи бол нэгдүгээр шалтгаан.
-Үүнд ямар харилцан хамаарал байдаг вэ? Тамхи гэхээр бид шууд л уушгинд нөлөөлнө гэж ойлгодог шүү дээ.
-Тамхийг биедээ амьсгалын замаар оруулдаг учраас уушги гэж бодох нь аргагүй. Гэвч тамхинд олон төрлийн хортой химийн бодисууд байдаг. Химийн болоод байгалийн гаралтай эдгээр хор нь уушги болон бусад бүх эрхтэн бүгдэд нь нөлөөлөх боломжтой. Эдгээрээс давсганд хавдар үүсгэх чанар нь илүү өндөр.
Давсагны хавдрын хувьд хүйсийн харьцаа тамхины нөлөөтэй гэдэг утгаараа эрэгтэйчүүдэд их. Давсагны хавдар мөн л шинж тэмдэг нь эхэн үедээ маш бага бараг мэдэгддэггүй. Хавдрын хэмжээ нэлээн томроод давсган дотор илэрхий үүсгэвэр бий болж, тэр нь эсрэг талын хананд үрэлцсэнээр хиймлээр байн байн шээс хүрэх, хавдар нь задарснаар, эсвэл тодорхой хэсэг нь задарснаар цус алдах шинж тэмдэг илэрч оношлогдох нь их. Эсвэл санамсаргүй байдлаар ЭХО шинжилгээгээр мэддэг. Улмаар давсагны дуран эдийн шинжилгээгээр онош батлагдана. Насжилтын хувьд давсагны хавдар залуучуудад өндөр байдаг. Энэ нь тамхидалттай холбоотой.
Давсагны хавдрын эмчилгээ нь голлож мэс заслын эмчилгээн дээр тулгуурладаг. Дотроо олон үе шаттай ба тухайн шатлал бүрээс хамаарч эмчилгээний арга тактик нь өөр байх тул мөн л нарийн мэргэжлийн эмч эмнэлэгт эмчилнэ.
Давсагны хавдрын хувьд бөөрний хавдартай харьцуулахад арай илүү ойрхон хяналт шаардлагатай болдог. Учир нь анатомийн бүтцийн онцлогтой, мөн хос эрхтэн буюу бөөрний нэгийг авч болдог бол давсгийг хавдар байна гээд шууд авч болдоггүй. Хүнд байдаг ганцхан эрхтэн. Тэгэхээр шээсийг хэрхэн хаана хуримтлуулах вэ гэдэг том асуудал болно. Хэдийгээр хавдрыг биеэс авах ёстой гээд авч болох ч цаана нь хүний амьдралын чанарыг бодолцох ёстой. Хүний амьдралын чанартай байдлыг тооцохгүйгээр анагаах ухааны зарчим энэ гээд аваад байвал анагаах ухааны тулгуур үзэл баримтлалд зөрчилддөг учраас олон давтамжтай хяналт ажиглалт хийх шаардлага бий болдог. Үүнтэй холбоотойгоор тухайн иргэнтэй нягт холбоотой ажилладаг. Тухайн өвчтөн ч хариуцлагатай ойр ойрхон үзүүлдэг байх ёстой. Энэ дээр манайхан алддаг. Оношлуулаад хагалгаандаа ороод гурван сар тутамд үзүүлж хянуулж дурандуулах ёстой байтал тэр болгон хэлсэн хугацаанд ирдэггүй. Үүний нэг шалтгаан нь түрүүн хэлсэн алслагдсан байдал.
Мөн давсагны хавдрын эмчилгээ химийн эмчилгээ давхар явагддаг. Химийн эмчилгээ одоохондоо нийслэлд л байна.
Давсагны хавдрын үед зайлшгүй давсагны дуран хийгдэх ёстой. Дуран бол үр дүнтэй, ач холбогдол өндөртэй шинжилгээ. Гэвч иргэдийн дунд дурангийн шинжилгээ хийлгэх нь муу, дурандуулснаас болж өвддөг гэсэн өрөөсгөл ойлголт байна. Орчин үед эмнэлгүүдийн ариутгал маш сайн шийдэгддэг болсон. Буруу талын ташаа мэдээллээс холуур байж ач холбогдлыг нь ойлгож, шинжлэх ухаанчаар хандах хэрэгтэй. Монголчуудын дийлэнх нь цуу ярианд итгэж буруу мэдээлэлтэйгээс болж айх эмээх, оношлуулахгүй явах зэргээр цаг алддаг.
-Шээсний сүвээр дуран явуулж хардаг гэлээ. Унтуулгатай хийдэг үү? Өвчтөнд зовуурь өгөх үү?
-Дуран нарийхан бас уян болчихсон. Дуран үйлдвэрлэж байгаа компаниуд дэлхийн нийт хүн амын шээсний сүвийн өргөнийг тооцоолоод, хүмүүст зовуурь өгөхгүй байдлаар шийдсэн. Сонгдо эмнэлгийн давсагны дуран шээсний сүвээр чөлөөтэй гүйхээр нарийхан, уян учраас зовуурь багатай. Мэдээж гаднын биет оруулж байгаа учраас эвгүй мэдрэмж төрнө. Гэхдээ хүмүүсийн төсөөлөөд байгаа шиг аймшигтай зүйл биш. Унтуулга хийж болох ч дурандах процесс нь зовуурьтай биш учраас унтуулга шаардлагагүй. Зарим бага насны хүүхэд, ухаан санаа хэвийн биш, эмчийн зааврыг дагах боломжгүй хүмүүст унтуулгатай хийдэг.
3. ТҮРҮҮ БУЛЧИРХАЙН ХАВДАР
Түрүү булчирхайн хувьд ч ялгаагүй бүгд нэг зарчмаар явна. Эрт оношлуулах, мөн хортой ба хоргүй гэсэн хоёр төрлийн хавдар бий. Энэ төрлийн хавдар зөвхөн эрчүүдэд хамаатай ба нас насжилттай шууд хамааралтай өвчин. Монголчуудын дунд түрүү булчирхайн хоргүй хавдар буюу хэт томрол элбэг байдаг.
Түрүү булчирхайн хавдар насжилттай хамааралтай
Хортой байх хувь нь харьцангуй бага. Үндсэн шинж тэмдэг нь түрүү булчирхайн томролын үед шээс хаагдах, хэвийн шээх боломжгүй дусганах, тасалдах, дүлүүлэх, шөнө олон босох үлдэгдэлтэй санагдах гэх мэт шинж тэмдгүүд байдаг учраас эмнэлэгт хандах нь элбэг. Нөгөөтээгүүр зовуурь өгдөг ч зорьж ирэхгүй байх нь ч бий. Бөөрний хавдартай харьцуулахад түрүү булчирхай нь шинж тэмдэг тод илэрдэг. Тийм учраас оношлоход хялбар.
Эмчилгээний зарчим нь мэс заслын болон эмийн эмчилгээ хийдэг. Нэгэнт хортой хавдар гэж оношлогдвол биеэс хурдан голомтыг авч хаях ёстой. Хэдий чинээ эрт хавдрыг авна төдий чинээ тавилан сайтай байдаг. Хагалгааны арга техник нь ч хялбар байдаг.
Түрүү булчирхайн хорт хавдрын үед булчирхайг дурангийн болон нээлттэй аргаар бүхлээр нь авах төгс мэс засал хийх ёстой. Харин хоргүй томролын үед дурангийн аргаар авч болох ба энэ нь бүхлээр нь авахаас арай өөр юм. Иймд нарийн мэргэжлийн эмч, эмнэлэгт хандаж үнэн зөв оношлуулж эмчлүүлэх нь туйлын чухал.
Нийтлэг шинж тэмдэг илэрдэг учраас давсагны хавдрыг цистит гэж цаг алдаж болзошгүй
-Давсагны хавдрыг цистит байна гэж андуурах тохиолдол гардаг уу?
-Байна.
-Хүмүүс шээс алдаад байна гэдэг. Ойр ойрхон шээгээд байгаа нь давсагны хавдар байх боломжтой юу?
-Байх боломжтой. Давсагны хавдартай хүнд циститтэй хүнд илрэх нийтлэг шинж тэмдэг адилхан илэрнэ. Цистит гэж бодсоноос болж дутуу оношлох цаг алдах магадлалтай. Тийм учраас шинжилгээ оношилгоог гүйцэд хийлгэх ёстой. Шинжилгээгээр ялгах боломжтой, харийн шинж тэмдгээр ялгах хэцүү.
-Бөөрний ямар нэг өвчин бөөрний хавдар болох боломжтой юу?
-Онолын хувьд боломж бий. Гэвч цистит болгон, бөөрний үрэвсэл болгон хавдар болно гэж ярьж болохгүй. Тухайн хүнд хавдраар үүсэх эрсдэл бүхий генийн мэдээлэл агуулагддаг гэдэг онол сүүлийн үед яригдаж байна. Тийм нөхцөл байдал нь давуу байсан хүнд өвчин нь сэдээх хүчин зүйл нөлөөлөх асуудал байж болно. Үүнээс болж тухайн хүнд бэлэн байсан хавдрын эрсдэл нь хөгжөөд хавдар болох боломжтой. Түүнээс биш шууд үрэвсээд, үрэвсэл нь хавдар руу шилжих нь маш ховор. Олон дахиад байвал өөр асуудал.
Дахин дахин цистит тусаад байх нь хавдар болох магадлалыг өсгөнө.
Аливаа эд эрхтэн үрэвсэж гэмтээд эд эс нь өөр бүтэцтэй болж хувирч болно үйл ажиллагаа нь алдагдаж ч болно. Олон дахин өвдөж дутуу эмчилж эд эсүүдийг үй олноор нь хувиргах нь буруу мэдээллийн дагуу хавдар болох боломжийг нээж өгдөг гэж үздэг. Эмч нар хүмүүст гүйцэд эмчлүүл, эмнэлэгт ханд, битгий дахин сэдрээгээрэй гээд байдаг нь нэг талаараа ийм учиртай.
Иймд дахин дахин циститээр өвдөж сэдрээгээд байх нь хавдар болох магадлалыг өсгөнө. Тэрнээс гурван удаа цистит тусаад дөрөв дэх дээрээ хавдар болно гэж ойлгож болохгүй.
4. ТӨМСӨГНИЙ ХАВДАР
Эрэгтэй хүний төмсөгний үүргийг хүмүүс мэдэж байгаа. Үржлийн гол эрхтэн. Нөгөө талаар төмсөг бэлгийн дааврын солилцоонд оролцдог хамгийн чухал эрхтэн.
Аливаа эрхтнүүд булчирхай байх тусмаа хавдрын хоруу чанар өндөр байдаг. Төмсөг, нойр булчирхай, өндгөвч, бамбай булчирхай гэх мэт. Иймэрхүү булчирхайн хавдар маш хэцүү.
Төмсөгний хавдар залуу байх тусмаа аюул ихтэй. Бөөр шээсний замын эрхтнүүдийн хавдрын дундаас төмсөгний хавдар нас барах эрсдэл өндөр, тавилан муу байдаг. Хортой хавдар хүний нас хэдий чинээ залуу байна төдий чинээ эрчтэй явах гээд байдаг. Энэ нь залуу хүний бодисын солилцооны эрчим их байдагтай холбоотой. Оношлогдсон л бол маш хурдан арга хэмжээ авахгүй бол өөр эд эрхтэн рүү үсэрхийлж амь нас эрсдэх магадлал бий болно гэсэн үг.
Хөвгүүдийн төмсгийг шалгаснаар хавдраас сэргийлэх боломжтой
Шинж тэмдгийн хувьд харьцангуй байдаг. Хэвийн төмсөг гэнэт хэлбэр хэмжээ өөр болох, өвдөх, хавдах, үрийн шингэн цустай гарах зэрэг шинж нийтлэг илэрч болно. Эрт үедээ ихэнхдээ шинж тэмдэггүй тул урьдчилан сэргийлэх үзлэгээр ЭХО-д харуулдаг байх нь чухал. Өөрөө өдөр тутам тэмтэрч шалгаж байх хэрэгтэй, эмэгтэйчүүдийг хөхөө тэмтэрч бай гэдэгтэй ижил. Хэрэв өөрчлөлттэй зүйл мэдрэгдвэл нарийн мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй, оношлох хэцүү биш.
Хоёрдугаарт, төмсөгний хавдар үүсэхэд нэг чухал зүйл бий. Бага насны эрэгтэй хүүхэдтэй ээж аавуудад анхааруулахад заавал төмсгийг шалгаж байх хэрэгтэй. Төмсөгний хоёр бөмбөлөг уутанцартаа байна уу, хэмжээ нь адилхан байна уу гэдгийг шалгаж байх хэрэгтэй. Өсвөр насанд цаг хугацаандаа бэлгийн дааврын өөрчлөлтүүд хэвийн явагдаж байна уу, хуухнагтаа байна уу үгүй юу гэдгийг шалгаж байх нь чухал. Эцэг эх нь өөрсдөө шалгаж мэдэхгүй, эсвэл хүүхэд нь ичээд байгаа бол эмнэлгийн байгууллагуудад үзүүлж байх ёстой.
-Жаахан хүүхдэд тохиолддог гэсэн үг үү?
-Төмсөг гэдэг эрхтэн хүүхэд үүсэж бий болохдоо шууд доороо бий болдоггүй. Бөөрний орчимд бий болоод, тодорхой замыг туулаад хуухнаг гэж нэрлээд байгаа уут руу орж ирдэг. Гэтэл төмсөг уруудах явцдаа янз бүрийн шалтгаанаар замдаа зогсоод тэндээ тогтчихдог. Үүнийг буугаагүй төмсөг гэж нэрлэдэг. Үүнийг шалгаж мэдэлгүй удааснаас төмсөгний хортой хавдар өвчин үүсэж болох жишээтэй. Төмсөг хэвийн орчинд буюу хуухнагтаа байхдаа 34-35 хэмийн дулаанд байдаг. Гэтэл хүний бие дотор талдаа 37 градус байдаг. Арьсны гадарга дээр 36,5. Хуухнагтаа ороогүй төмсөг 37 хэмийн дулаанд олон жил болно гэсэн үг. Тийм байдалд удаан байхаар төмсөг нэг бол хатангиршиж жижгэрнэ, эсвэл хавдар болчихдог. Тэгэхээр үүнийг шалгаж үзэж мэдэхгүй олон жил явчихвал энэ эрсдэл өснө. Ялангуяа шилжилтийн насанд бэлгийн бойжилт явагдах үеэр хавдар үүсэх эмгэг процесс нь хурдасдаг. Нэгэнт оройтож оношлогдсон бол арга хэмжээ авах гэхээр аль хэдийн бусад эрхтэндээ тархсан байдаг. Энэ асуудал голдуу залуу хүмүүст, хүүхдүүдэд яригддаг. Тийм учраас эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд бага наснаас нь эрэгтэй хүүхдийн хэвийн байх ёстой төмсөгний бүтцийг шалгаж байх ёстой. Үүнээс цааш нарийвчлах юмыг эмнэлгийн байгууллага шалгана. Жаахан л өөр санагдвал эмнэлгийн байгууллагад хандаарай.
5. ШОДОЙН ХАВДАР
Шодойн хавдар төдийлөн элбэг байдаггүй. Эрэгтэй хүн уг нь өдөр тутамд бие засахдаа, усанд орж байхдаа бэлэг эрхтнээ өөрөө ч мэдэлгүй шалгаж байдаг. Өөр байдал тэмтрэх эсвэл мэдэрвэл шууд мэдэгдэх нь ойлгомжтой. Ямар нэг хавдарлаг зүйл зүйл мэдрэгдэх, хөвчрөх нь асуудалтай болж, шээс нь гарахгүй байх, бэлгийн үйл ажиллагаа нь асуудалд орох үед эрчүүд эмнэлэгт хурдан хандах ёстой. Гэм нь манай эрчүүдийн гаргадаг нийтлэг алдаа нь эмнэлэгт очихоос ичдэг, санаа зовдог. Тэрнээс болоод мөн л хугацаа алддаг. Шодойн хавдрын үеийн хамгийн хэцүү нь тайрах хэрэгтэй болдог. Эрт илрүүлбэл өөр хэрэг. Нөгөө л яриад байгаа эмнэлэгт эрт хандах асуудал.
Эрчүүдийн дунд бэлэг эрхтнээ томруулах, урт болгох гэсэн оролдлогууд, зарим нэг болсон болоогүй туршлагагүй газар элдэв янзын юм хийлгэдэг, тос шахуулдаг, татаж чангаалгадаг.
Түүнээс гадна зайлшгүй ярих ёстой зүйл бол гаднын биет суулгалт. Эрчүүдийн дунд бэлэг эрхтнээ томруулах, урт болгох гэсэн оролдлогууд, зарим нэг болсон болоогүй туршлагагүй газар элдэв янзын юм хийлгэдэг, тос шахуулдаг, татаж чангаалгадаг. Иймэрхүү асуудлаас болж шодойг гэмтээчихдэг. Тэрнээс болоод түрүүн ярьсан эдийн гэмтэл үүсдэг. Тэрийгээ нуудаг. Эдгээр нь дандаа сөрөг үр дагавартай. Ийм тохиолдолд ичиж зоволгүй эмнэлэгт хандаж байх хэрэгтэй.
-Эцэст нь дүгнээд хэлэхэд энэ бүх өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Иргэдэд хандаж хэлэхэд урьдчилсан үзлэг шинжилгээнд тогтмол хамрагд. Хамгийн бодитой ойлгомжтой энгийн хялбар арга зам юм. Хөгжилтэй орны иргэд энэ талаар аль хэдийн ойлгочихсон. Иргэд эрүүл мэндийн боловсролоо сайжруул. Тогтмол шинжилгээнд хамрагдаад ирэхээр өөрийн эрхгүй эрүүл мэндийн боловсрол сайжирдаг, хариуцлагатай болдог. Өвдсөний дараа биш өвдөхөөс өмнө.
-Ярилцсанд баярлалаа.