-Өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна-
АМАРГҮЙ ШӨНӨ
Шинэ долоо хоног эхэлмэгц Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, үүрийн 04 цаг орчимд 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцров. Түүний хүүгийн тансаг хэрэглээ олон нийтийг бухимдуулж, улмаар Ерөнхий сайдаас иргэд орлогоо нотлохыг шаардаж, "Огцрох амархан" жагсаал зохион байгуулсан.
Тус жагсаалд Ардчилсан намын зарим гишүүд нэгдэж, гарын үсэг зурсны дараа МАН-ын бага хурлын ээлжит бус хурал болж, хамтарсан Засгийн газар байх эсэх асуудал яригдаж эхэлсэн юм.
Чуулганы хуралдаанд санал хураалтад оролцсон 82 гишүүний 44 нь Ерөнхий сайдад итгэл үзүүлэхийг дэмжсэн бол 38 нь эсэргүүцсэн. УИХ-ын нийт гишүүдийн олонх буюу 64 гишүүн дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайдад итгэл үзүүлэх шийдвэр хүчинтэйд тооцогдох байв.
ДЦС-3-Т ГАРСАН ОСЛЫН ҮЕЭР НЭГ ИНЖЕНЕР АМИА АЛДАВ
Энэ сарын 2-3-нд шилжих шөнө ДЦС-3-т осол гарсан. Энэ ослоор инженер залуу амиа алдсан юм. Энэ талаар чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн С.Цэнгүүн "ДЦС-3"-т гэмтэл гарах үед инженер залуу амиа алдсан гэсэн ч хариуцсан яам мэдээлэл өгөхгүй байна" гэсэн. Үүний дараа Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Инженер амиа алдсанд ёс зүйн хариуцлага хүлээхэд бэлэн" хэмээн мэдээлсэн юм.
Энэ асуудалтай холбоотойгоор Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос "Эрчим хүчний салбар засаглалын хямралд орсон. Эрчим хүчний салбарын сайд ажиллах хүчнийхээ төлөө нэг ч шийдвэр гаргасангүй.
Сайдаар томилогдсон хугацаандаа ажиллах хүчнийхээ төлөөлөлтэй ч уулзсангүй. Үе үеийн сайд нар ийм байсан. Энэ бүхний шалтгааны нь ийм ноцтой осол болж гарч ирж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдаж, хүний амь хохирч байна. Энэ осол аваарын хариуцлагыг сайд дарга нар хүлээх ёстой" гэсэн мэдээллийг өгч байв. Дэлгэрэнгүйг ЭНД-ээс уншина уу.
ДАРХАН АВАРГА Ж.МӨНХБАТЫН ГЭРЭЛТ ХӨШӨӨ СҮНДЭРЛЭЛЭЭ
Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дархан аварга Жигжидийн Мөнхбатыг мөнхлөх хөшөөний нээлт болсон. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд сүндэрлэсэн хөшөөний нээлтэд Дархан аваргын гэргий Тамир, хүү мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга М.Даваажаргал болон Монгол Улсын үе үеийн Дархан аваргууд, их спортынхон, төр нийгмийн зүтгэлтнүүд хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүлэв.
Ж.Мөнхбат аваргын хөшөөг бүтээсэн уран барималч Ж.Түмэнчулуун, "Домогт аваргын хөшөөг бүтээх хувь тохиол оногдсонд маш их баяртай байна. Энэхүү хөшөөг бид 2.5 тонн хүрлээр хоёр жилийн хугацаанд урласан.
2500 жилийн турш хадгалагдаж болох бат бөх. Хөшөөн дээр Ж.Мөнхбат аваргын намтар түүх, амжилтын талаарх мэдээллийг багтаасан QR код хийсэн нь Монголын бусад хөшөө дурсгалаас онцлог болсон" гэлээ.
П.БАТЧУЛУУН ЭМЧИЙГ ЦАГААТГАВ
Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулууныг хүний цус, эс, эд эрхтнийг хууль бусаар авах гэмт хэрэгт буруутган шүүхээс ял оноосон. Харин Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хэргийг дахин хэлэлцэж, П.Батчулууныг цагаатгав. Шүүхийн шийдвэртэй ЭНД дарж танилцана уу.
Эргэн сануулахад, иргэн Б 2023 оны наймдугаар сарын 6-ны өдөр “Тоёота” маркийн тээврийг хэрэгслийг жолоодон явах үедээ явган зорчигч А-г мөргөсөн. Иргэн А Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад 2023 оны наймдугаар сарын 8-ны өдөр нас баржээ. Амь хохирогч тархины үхэлтэй болсон нь тогтоогдсон тул ар гэрийнхэн нь түүнийг амьгүй донор болгохыг зөвшөөрсөн байна.