ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ЗАСАГЛАЛЫН ХЯМРАЛД ОРСОН
Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны Эрчим хүчний салбар хариуцсан нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, Эрчим хүчний салбар засаглалын хямралд орсон. Төр засгаас энэ салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэх боловч энэ нь өөрөө засаглалд хямралд оруулсан.
Эрчим хүчний яам гэж бодлогын яам байдаг ч энэ яам бодлогоо барьж чадахаа больсон. Эдийн засгийн хөгжлийн яаманд бүх томоохон төслөө өгчихсөн. ЗГХЭГ-ын дэргэд Эрчим хүчний хурдасгуур төв гэж байгуулаад, тэнд бас бодлогын асуудлаа өгсөн. Эрчим хүчний реформ хийж байна гэж Эрчим хүчний үндэсний хороо байгуулж, тийш нь бас бодлогын асуудлуудаа өгсөн. Эрчим хүчний салбарын хуулийн төслийг Эрчим хүчний яам хариуцах ёстой байтал өөр нэг УИХ-ын гишүүнд даатгаад орхисон. Салбарын яам бодлогын бүх асуудлаас хойш суусан.
ДЦС-д ийм ноцтой осол гараад байхад тэр хариуцсан гэх яам, реформын хороо, сайд нь таг дуугүй байна. Салбарын сайд, Эрчист Монгол компанийн захирал хоёр нь “би хариуцахгүй” бие бие рүүгээ шидэж байна.
Ийм хямрал эрчим хүчний салбарт нүүрлэлээ. Энэ хямрал ажиллах хүчний хямрал болсон. Нам дагасан, нутаг усны гэх мэт мэргэжлийн бус томилгоонуудыг хийдэг болсон. Өнөөдөр тэр хүмүүс юу ч хийгээгүй, ажлаа хийж байгаа ажилчдыг дарамталсан. Бүтээмж чанарыг сайжруулж чадаагүй.
Эрчим хүчний салбарын сайд ажиллах хүчнийхээ төлөө нэг ч шийдвэр гаргасангүй. Сайдаар томилогдсон хугацаандаа ажиллах хүчнийхээ төлөөлөлтэй ч уулзсангүй.
Дэлхий нийтээр эрчим хүчний асудал хүнд байгаа. Гэхдээ нэг номерт ажиллах хүчнээ бодож шилжилт хийж байгаа. Дарга нар солигддог байсан инженер техникийн ажилтнууд, бүр үйлчилгээний ажилтнуудыг сольдог болсон. Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, Санхүүгийн дарга нарыг сольж байна. Энэ хүмүүс эрчим хүчний мэргэжлийн бус боловч байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж, хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлдэг албан тушаалтнууд.
Эрчим хүчний салбарын сайд ажиллах хүчнийхээ төлөө нэг ч шийдвэр гаргасангүй. Сайдаар томилогдсон хугацаандаа ажиллах хүчнийхээ төлөөлөлтэй ч уулзсангүй. Үе үеийн сайд нар ийм байсан. Энэ бүхний шалтгааны нь ийм ноцтой осол болж гарч ирж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдаж, хүний амь хохирч байна. Энэ осол аваарын хариуцлагыг сайд дарга нар хүлээх ёстой.
Эрчим хүчний салбар Монгол Улсын ҮАБ-г хамгаалах үүрэгтэй тэргүүлэх салбар боловч техник, технологи нь хоцрогдож хуучирснаас гадна, техникийн шинэчлэл хийх төсвийг дорвитой шийдэж чадсангүй. Эрчим хүчний салбар засаглалын хямралд орсон. Энэ салбарын бодлогыг хэн хэрэгжүүлж байгаа нь тодорхойгүй. Эрчим хүчний реформ, хууль эрх зүйн шинэчлэл, төрийн өмчим компаниуднын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийхдээ нэгдсэн бодлого уялдаа холбоогүй явж ирлээ.
Мэргэжлийг бус томилгоог энэ салбарт сайдаас эхлээд инженер, техникийн ажилтнуудын түвшинд хийж ирсэн нь туршлагатай, ур чадвартай, мэргэжлийн ажилтнууд гадуурхагдах, ажиллах итгэл урам зориггүй болох, ажлаас гарахад нөлөөлөх болсон.
ХАБ зөвхөн цаасан дээр л байна. Эрчим хүчний алдагдлыг ажилчин хүн амиа насаараа үүрч байна. Хүний амь үнэ цэнтэй. Аваарийг зогсоохын төлөө ажилчин амь насаа зориулж байна. Эрүүл амьд явах баталгаа алга. Хөдөлмөрийн хүнд, хортой, халуун нөхцөлд өндөр аюул эрсдэлийн дунд ажилладаг.