gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     5.28
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 23
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 5.28
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОГЦОРЛОО

Р.Адъяасүрэн
Улс төр
2025-06-03
591
Twitter logo
Р.Адъяасүрэн
591
Twitter logo
Улс төр
2025-06-03
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОГЦОРЛОО
Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  01 цаг 34 минут
2025.06.03

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 6-р сарын 2-ны 18:00 цагт эхэлж, түр завсарлаад 01:30 минутад дахин эхэллээ. Хуралдаанаар Ерөнхий сайдын УИХ-д оруулсан Итгэл үзүүлэх тогтоолын төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссан бөгөөд одоо үг хэлж байна. 

Хууль зүйн сайд О.Алтангэрэл: Шөнийн мэнд хүргэе. Одоогоос 11 сарын өмнө бид тангараг өргөж, анхны чуулганы үеэр Ерөнхий сайдад хандаж асуулга тавьсан. Хөрөнгө орлогоо нотолж чадахгүй байгаа хүмүүсийг яах юм, хууль бус хөрөнгийн асуудлыг тавьж байсан. 7-р сарын 10-ны өдөр хамтарсан Засгийн газар байгуулагдаж, сонгуулийн үеэр амласан амлалтаа ажил хэрэг болгох боломжтой болсон. Манай намын гишүүд эсэргүүцэж байсан, Ерөнхий сайд улс төрийн манлайлал үзүүлсэн. Энэ оны 2-р сард Ухаа худагийн асуудал хөндөгдсөн. Ерөнхий сайдын захирамжаар гаргасан ажлын хэсгийг би ахалсан. Цаашдаа орлогоо нотол гэж шаардаж буй иргэд хууль эрхзүйн орчныг сайжруулахгүйгээр энэ асуудлыг шийдэх ямар ч боломжгүй гэдгийг ойлгоосой. Өнөөдрийг хүртэл Эрүүгийн хуулийн 22.10 гэдэг зүйлчлэлээр 10 гаруй хүн шийтгэгдсэн гэдгийг ойлгоосой. Өнөөдөр биш цаашдаа урт хугацаанд үргэлжлэх ёстой гэдгийг ойлгоосой. Ямар нэг компани Монголын төрөөс том биш гэдгийг ойлгоосой. Хожим юунд тэмцэл болсон хаанаас асуудал учигтай юм гэдгийг ойлгоход тус нэмэртэй гэж хэлж байгаа юм. 

  01 цаг 56 минут
2025.06.03

УИХ-ын гишүүн Э.Одбаяр: Хамтарч ажиллана гэдэг хувь улстөрийн эрх ашгаа хойш тавьж, улсын эрх ашгийг нэгт тавина гэсэн үг гэж ойлгодог. Өнгөрсөн хугацаанд намын даргаа хойш нь тавьж ажилласан. Бид олон жил хамт ажиллана. Гал авна, тэр бүрдээ ор хөнжлийг нь сөхөж, үр хүүхдийг нь ярьдаггүй байгаасай гэж хүсэж байна. Агуулгын хувьд үзэл санааны хувьд ярьдаг байгаасай гэж хүсэж байна. Цаашдаа хариуцлагатай байх шаардлага ирж байна. Амжилт хүсье. Харамсалтай байна. 

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир: Бидний хамгийн их алдсан зүйл бол ард иргэдийн итгэл. Хорь гаруй хоног үргэлжилж байгаа жагсаал бол итгэл алдарсны шинж. Өчигдөр 200 гаруй мессеж ирсэн. Та бүхэнд итгэхгүй байна гэж байна. Хэрэв итгэл хүлээлгэвэл бидэнд итгэхгүй гэж байна. 200 гаруй мессеж биш 150 гаруй мянган хүн гарын үсэг зурсан байна гэж байна. Өнөөдөр энэ танхимд бид бас итгэл ярьж байна. Бид хариуцлагатай мөчид байна. Бид ард түмнийг төлөөлж энэ танхимд байна. Ард түмний нэлээд нь талбайд байна. Тэд юу хүсээд байгаа нь тодорхой. Анх нэг хүний асуудал гарч ирээд намын асуудал, хоёр намын асуудал одоо институцийн асуудал болох гэж байна. Бид ард түмний төрд итгэх итгэлийг хэрхэн хадгалах вэ гэдгийг ярих ёстой байсан. Ард түмэн төрд итгэхээ болих юм бол, эх орондоо, ирээдүйдээ итгэхгүй бол яах билээ. Бид төр ард түмний итгэлийн асуудлыг ярьж байна шүү гэдгийг дахин анхааралд оруулахыг хүссэн юм. 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: МАН-ын бага хурал хуралдаад үүний өмнө МАН-ын бүлэг хуралдаад тэнд ярьсан асуудал чих дэлсээд л байсан. Өнөөдөр Ерөнхий сайд үг хэлэхдээ мөн хэллээ. Сонгуульд өрсөлдөх нам бэхжээд байна. Тэр хүмүүс нь энд тэнд ажилд ороод байна гэдэг үг чих дэлслээ. Улсаа хөгжүүлэх асуудлыг биш сонгуулийг ярьж байгаа нь үнэхээр харамсалтай байна. Бас авах ёсгүй мэдээлэл аваад байна гэж байна. АН-ын авч болохгүй мэдээлэл гэж байдаг бол тэр хулгай л байна гэсэн үг. Хэний хүнийг халаад байна аа гэж үг байна. Сонгуулиар ажилласан хүмүүсийг албан тушаалд томилж байгааг тогтолцооны авилга гэдэг шүү дээ. Үүнийгээ засахынхаа оронд АН-ыг хөөж гаргая гэж байгаа нь энэ авлигатай тэмцэхгүй гэсэн үг шүү дээ. Хоёрдугаар ээлж хоолондоо оръё гэж байна шүү дээ. Нууц санал хураалт гэж байна. Улс төрч өөрийнхөө саналыг нүүрээрээ гаргах ёстой. Үүнээсээ айдаг байх ёсгүй. Ардчилсан Монгол Улсад нууцаар санал хураая гэж байна, хуйвалдъя гэсэн үг шүү дээ. Би 12 жилийн өмнө Ерөнхийлөгчтэй намын зовлон гэж хэлж байсан. 

  02 цаг 30 минут
2025.06.03

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Монгол Улсын Ерөнхийлөгч сая орж ирээд миний та нарт 5 жил хэлсэн үгийг хэллээ. Би хэллээ, Ерөнхийлөгч хэллээ ойлгох юм уу үгүй юм уу та нар. Л.Оюун-Эрдэнэ сайд аа орлогоо нотол л гэсэн. Ард түмэн 20 хоног жагслаа. Намайг нотол гэсэн бол би хоёр хоногт батлахгүй бол шоронд орно. Жирийн иргэн ч мөн адил. Би танд хэлж байсан та вакумжсан байна гээд. Вакумжсан чинь өнөөдөр ийм байдалд хүргэлээ. Би танд хэлж л байсан нэгээр илүү бол мянгаар илүү гэж. 68 гишүүнтэй энүүгээрээ л үзэх байсан юм. Алсын хараа дутлаа даа. 10 сард алсын хараа чинь дутаж байгаа юм чинь 20, 50 жилийг харна гэж юу байх вэ. АН-ын сайд нар өргөдлөө өгчихлөө. Албадан хөдөлмөр эрхлүүлж болохгүй. Энэ сайд нар маань хамтарсан Засагт орж болохгүй. Залуучууд 20 хоног жагслаа. Та хэзээ ч хариуцлага хүлээхгүй Засгийн газрыг байгуулсан байна. Та нэг зүйлийг тооцсонгүй. Залуучуудыг орлогоо нотол гэж хэлдэг болсныг тооцсонгүй. Залуучууд дээр очсон УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Ч.Лодойсамбуу, Д.Энхтүвшин, С.Цэнгүүн, Ш.Бямбасүрэн бас өөртөө баярлалаа. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдөр итгэл үзүүлэх асуудлыг олон талаас нь ярилцлаа. Миний хувьд нээлттэй хэлэлцүүлэг болоосой гэж хүссэн. Та бүхэн олон асуудлыг өөр өөрийнхөөрөө дүгнэж байгаа байх. Хамтарсан Засгийн газар цаашдаа олон удаа байгуулагдана гэдэгт итгэлтэй байна. Учир нь би 126 гишүүнтэй холимог тогтолцоог сонгосон. Бид өнөөдөр хамтдаа сургамж, дүгнэлтийг хийлээ. Өнөөдөр цаг зав гаргасан парламентын гишүүддээ талархал илэрхийлье. Ерөнхийлөгчийн засаглал бол нээлттэй ярьдаггүй сэдэв. Ерөнхийлөгч өнөөдөр энэ асуудалд байр сууриа илэрхийллээ. Цаашид орлого нотлох, авлигатай холбоотой асуудалд хамтдаа манлайлж ажиллая. Миний хувьд ийм асуудалд нэр холбогдсондоо парламентын гишүүдээсээ уучлалт гуйж байна. Энэ асуудал хууль хяналтын байгууллагаар нотлогдоно гэж итгэж байна. Миний хувьд өөрийнхөө үзэл санааг илэрхийллээ. Үзэл санаа үхэшгүй мөнх зүйл. Албан тушаалд үлдэх, асуудлыг өөрөөр тайлбарлах хүсэл зорилго байгаагүй. Туйлын чухал асуудал учраас олон талаас нь хэлэлцэхийг хүссэн. Энэ бол миний идеалоги. Санал бол та бүхнийх. Амжилт хүсье. 

УИХ-ын гишүүд үг хэлж дууслаа. Санал хураалт эхлэх гэж байна. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ горимын снаал гаргаж байна. Тэрбээр санал хураалтыг нууцаар, цаасаар явуулах горимын санал гаргаж байгаа бөгөөд цаашдаа хагарал гарахгүй байхад нөлөөтэй гэв. 

02:33 цаг болж байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож байгаа 77 гишүүний 65.3 хувь нь дэмжсэнээр санал хураалтыг нууцаар, цаасаар явуулахаар боллоо. 

  02 цаг 40 минут
2025.06.03

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл бүлгийн хурлаар санал хураалтад оролцохгүй гэсэн тул танхимыг орхиж явахыг хүслээ. Үүний хариуд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан санал хураалтад оролцохгүй байж болох бөгөөд танхимыг орхиж гарахгүй байхыг хүслээ. Тооллогын комиссыг 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар санал нэгдлээ.

Тооллогын комисст УИХ-ын гишүүн

  1. М.Нарантуяа-Нара,
  2. М.Сарнай,
  3. А.Ариунзаяа,
  4. Л.Энхнасан,
  5. О.Батнайрамдал,
  6. Э.Болормаа, 
  7. Д.Батлут нар орохоор боллоо. 

  02 цаг 51 минут
2025.06.03

Тооллогын комисс хуралдаж даргаа сонголоо. УИХ-ын гишүүн, тооллогын комиссын дарга М.Нарантуяа-Нара нууц санал хураалт явуулах, дүнг гаргах журмыг танилцуулж байна. Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төслийг нууцаар, цаасаар санал хураалт явуулах бөгөөд саналын хуудсыг нэг бүрчлэн тоолно. Илүү тэмдэглэсэн, тэмдэглэл хийгээгүй, хоёуланг нь дугуйлсан тохиолдолд хүчингүйд тооцно. 

  03 цаг 13 минут
2025.06.03

УИХ-ын гишүүдийг нэрсийн дарааллаар дуудаж, санал хураалтын хуудсыг бөглүүлэн саналын хайрцагт хийлгэж эхэллээ. 

  03 цаг 32 минут
2025.06.03

Нууц санал хураалтад 70 гишүүн оролцоно гэсэн ойролцоо тоо гаргасан ч дахиад 20 гишүүн байгаа бөгөөд санал хураалтын хуудсыг дахин бэлтгэх хэрэгтэй гэдгийг УИХ-ын гишүүн О.Батнайрамдал хэллээ. 

УИХ-ын 126 гишүүнийг нэрийг дуудаж, танхимд байгаа санал хураалтад оролцох гишүүд саналын хуудсаа авч, саналаа өгч дууслаа. Одоо тооллогын комисс дүнг гаргана. Санал хураалтад 82 гишүүн оролцсон гэдгийг тооллогын комиссын ярианд дурдав. 

  03 цаг 49 минут
2025.06.03

Тооллогын комисс дүнгээ танилцуулж байна. Санал хураалтад оролцсон 82 гишүүний зөвшөөрсөн 44 буюу 53.6 хувь, зөвшөөрөөгүй 38 байсныг тооллогын комиссын дарга УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара танилцууллаа.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "УИХ-ын гишүүдийн 64 нь дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх боломжтой байсан. Хүрээгүй тул Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорлоо" гэв. 

Ингээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ "Өнөөдөр ордонд хүч мөхөстөж байгаа ч олон нийтийн итгэл үнэмшил өөр байгааг би мэднэ. Үзэл санаа үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй. Аалзны тор мэт сүлэлдсэн ашиг сонирхлын зөрчил ард түмнийг дийлнэ гэж хэзээ ч байхгүй" гэв. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан