Улс, оронд өнгөрч буй 7 хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
ЕРӨНХИЙ САЙД САЙЖРУУЛСАН ТҮЛШЭЭ “ШАЛГАВ”
Ерөнхий сайд, зарим сайд, холбогдох албаныхан “Тавантолгой түлш” ХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллав. “Тавантолгой түлш”-ийн үйлдвэрлэж буй түлшний чанар өнгөрсөн онуудтай харьцуулахад муудсан гэх дүгнэлт гарчээ. Өнөөдрийн байдлаар түлш үйлдвэрлэхдээ хоёр төрлийн барьцалдуулагч ашиглаж байна. Одоо ашиглаж байгаа барьцалдуулагч, мидлинг нь чанарын шаардлага хангахгүй байгааг холбогдох албаныхан онцлов. https://gogo.mn/r/mwedx
“УИХ-ЫН ГИШҮҮДИЙН 12 САРЫН ТЭТГЭМЖ АСУУДАЛ ДАГУУЛАВ
УИХ-ын гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж авахыг иргэд шүүмжлэв. Энэ асуудлаар УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж мэдээлэл өгсөн. https://gogo.mn/r/l561l
“БИ ГЭРТЭЭ БАЙХААС АЙЖ БАЙНА”…
Цахим сүлжээнд “Би гэртээ байхаас айж байна. Дүү нараа аваад гадаа гарвал битүү утаа, гэртээ тоглосныхоо төлөө доод айлын эгчид өдрийн 11:00 цагт зодууллаа. Үнэхээр гомдож байна” гэх утга бүхий бичлэг, зургийг нийтэлжээ. Бичлэгт шуугьж, үймүүлсэн гэх шалтгаанаар бусдын гэрт орж ирж, хүүхдийн биед халдаж, зандарч буй эмэгтэйн үйл явц бичигдсэн байв. Уг асуудлыг Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ. https://gogo.mn/r/gn3gw
ЭКС Ц.ЭЛБЭГДОРЖ БА ТҮҮНИЙ НӨХӨР П.ЦАГААН
Сэжигтэн П.Цагаан, Ц.Элбэгдорж нарыг баривчлах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай нийслэлийн прокурор болон мөрдөгчийн саналыг шүүх хүлээн авчээ. Энэ талаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Олзод шүүхийн шийдвэрийн тойм бичсэн байна. https://gogo.mn/r/1eqd3
“ТЭТГЭВРИЙГ 100 ХУВЬ БАРЬЦААЛЖ ЗЭЭЛ ОЛГОДОГ МАНАЙХ ШИГ УЛС БАЙХГҮЙ”
Ахмад настны тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт энэ сарын нэгнээс хэрэгжиж байгаатай холбогдуулж Ахмадын үндэсний чуулган Төрийн ордонд болов.
Чуулганы үеэр Гэр бүл, хөдөлмөр хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Манай улсын ахмад настны 60 гаруй хувь нь тэтгэврийн зээлтэй. Ихэнх нь хүүхдүүддээ зарцуулахаар авдаг гэдгийг судалгаа харуулсан. Манайх шиг 24 сараар тэтгэврээ 100 хувь барьцаалж зээл авдаг улс байдаггүй юм байна” гэв. https://gogo.mn/r/3v1m3
ДААТГАЛ БА ₮700,000
Цахим сүлжээнд “Жолоочийн албан журмын даатгал 700 мянган төгрөг болсон” гэдэг мэдээлэл түгэв. Энэ мэдээллийн араас нэхвэл жолооч бүр 700 мянган төгрөгийн даатгал төлөхгүй ч, энэ жил хүн бүрийн төлөх даатгалд их, бага хэмжээгээр өөрчлөлт орох нь. https://gogo.mn/r/4d5gk
“ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН ЗАСГИЙН ГАЗРЫНХАА ЭСРЭГ САНАЛ ХЭЛЭХГҮЙ”
Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүний албыг хавсран гүйцэтгэх, чуулганы ажиллагаанд оролцох журмын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа ахалж байна. Тэрбээр өчигдөр /2025.01.08/ болсон УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны хурлаар уг журын төслийг танилцууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “ УИХ-ын чуулганаар ЗГ-аас өргөн барьсан аливаа хууль, тогтоомж, төрийн бодлогын асуудал дээр ЗГ-ын гишүүн өөрөө ямар нэг эсрэг санал илэрхийлэхгүй. Мөн асуулт асуухгүй” гэж тодотгов. https://gogo.mn/r/nox0e
УРАН ОЛБОРЛОХ ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖИВ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр (2025.01.10)-ийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн хэлэлцэв.
Энэ үеэр Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын “Орано Майнинг С.А.С” компани хооронд байгуулах уран олборлох төслийн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөх эсэхийг хэлэлцэж дэмжлээ.
Тус хөрөнгө оруулалтын гэрээний төслийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцуулсан. https://gogo.mn/r/69w3n
“ОЛОН НИЙТИЙГ ХҮНДЭТГЭЭГҮЙ ТУЛ 30 ХОНОГ БАРИВЧЛАВ”
Өнгөрөгч 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэн “Б” нь “Бурханы хүү Баярбаатар” нэртэй цахим хаягаар дамжуулан олон нийтийн сүлжээнд лайв бичлэг хийх үеэрээ ёс бус үг, хэллэг хэлж илтэд олон нийтийг үл хүндэтгэсэн асуудлыг Цагдаагийн байгууллагаас шалгажээ.
Уг хэргийг Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн хэрэг нээж, шалгалтын ажиллагаа явуулсан байна. https://gogo.mn/r/w1g65