Корги үүлдрийн нохойнуудын онцлог нь богино хөл, жижиг бие. Тиймээс энэ үүлдрийн нохой албаны нохой болно гэдэг олон хүнд төсөөлөгдөхгүй байж магадгүй.
Тэгвэл БНХАУ-ын Вэйфан хотын цагдаагийн алба зургаан сартай Фузай хэмээх корги үүлдрийн нохойг албанд ажиллуулж эхэлжээ.
Хоёр сартайгаасаа эхлэн бэлтгэгдсэн Фузайд цагдаагийн нохойд шаардагдах бүхий л зан чанар, чадвар суусан гэнэ.
Фузай дуулгавартайгаас гадна үнэрлэх мэдрэмж өндөр мөн тэсрэх бөмбөг илрүүлэхэд сайтар суралцсан аж.
Түүний богино хөл нь машин доогуур хурдан орох, зай талбай бага газарт эрэл хайгуул хийхэд нь давуу тал болдог тухай Фузайг сургасан цагдаагийн албан хаагч ярьжээ.
Ихэвчлэн Овчарк, Лабрадор зэрэг үүлдрийн ноход цагдаагийн нохой болдог учир корги үүлдрийн Фузай албаны нохой болсон нь ховор тохиолдлоос гадна олон хүний хайрыг татаад байна.
Эх сурвалж: South China Morning Post