Эзэн богд Чингис хааны 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан чуулганы хүндэтгэлийн хуралдаан (2022.11.24) боллоо.
Хуралдааны нээлтийн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Монголынхоо нийт ард түмэнд Эзэн Чингис хааны түмэн өлзий гийсний 860 жилийн ой, Монголчуудын монгол хүн болж төрснөөрөө бахархах, монгол өв соёл, агуу түүхээрээ бахархах Монгол бахархлын өдрийн баярын мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг ерөөе.
Эзэн Богд Чингис хааныхаа суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, үр хойчдоо өвлүүлэн үлдээх нь өнөөгийн бидний хүндэт үүрэг бөгөөд Монголынхоо сэргэн мандлын шинэ ирээдүйг бүтээх, улс үндэстнээрээ, түүх соёлоороо бахархах үзэл хандлагыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой” хэмээв.