Бельгийн Антверп хотод 3x3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Монголын эрэгтэй шигшээ баг хэсгийн шатны хоёр дахь тоглолтоо хүчирхэг Литвийн эсрэг хийв.
Хоёр багийн хамгаалалт, алдааны харьцаа тэнцүүхэн байсан ч довтолгоо, тэр дундаа холын зайн шидэлтүүд тоглолтыг шийдэж Литви 21-15 харьцаагаар хожлоо. Литви 21 онооныхоо талаас их хувийг холын зайн шидэлтээс авсан бол Монголын баг холын зайнаас нэг ч оноо авч чадсангүй.
Шигшээ багаас
- А.Ананд - 2 оноо
- Э.Дөлгөөн - 3 оноо
- О.Энхбаатар - 4 оноо
- Д.Дэлгэрням - 6 оноо авсан
Монголын шигшээ баг B хэсгийн эхний тоглолтод Тайванийг 15-22 харьцаагаар хожоод байсан бол Литви Чилийг мөн ижил оноогоор хожоод байв.
Улмаар В хэсгийг хоёр хожилтой Герман, Литви улсын багууд тэргүүлж эхэллээ. Эрэгтэй баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо энэ сарын 24-ий 23:05 цаг, 25-ны 00:25 цагаас Чили болон Германы эсрэг хийнэ.