gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -12
  • Зурхай
     1.13
  • Валютын ханш
    $ | 3559₮
Цаг агаар
 -12
Зурхай
 1.13
Валютын ханш
$ | 3559₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -12
Зурхай
 1.13
Валютын ханш
$ 3559₮
  • Бүгд
  • Live
  • Фото
  • Видео
  • Зурган өгүүлэмж
У.Бат-Эрдэнэ: Энэ тэмцээн дэлхийд Монголын балетын урлагийг таниулах сурталчилгаа болно

У.Бат-Эрдэнэ: Энэ тэмцээн дэлхийд Монголын балетын урлагийг таниулах сурталчилгаа болно

Балетын урлаг хүнд соёл, дэг журам, хатуужил, ёс зүйг заадаг. Зарим хүн балетчин бол бүжиглээд л болчихдог гэж боддог. Гэтэл балетын жүжигчин дүрээ гаргахын тулд уран зохиол, түүхээ судална. Түүнээс гадна маш сайн ой тогтоолттой байх хэрэгтэй. 2 цаг 30 минутын жүжгийн дунд маш олон үйл явдал өрнөж, үзэгдэл солигддог. Мөн балетын дүрэм бий. Тухайн бүжигчин өөрийн дүр, үйл явдал, дүрэм, хөгжим гээд бүх зүйлээ санах, мэдрэх шаардлага тулгардаг. Тэгэхээр балетчин хүн Соёл бол улсын хөгжлийн эхлэл 1 секундэд 10 бодол боддог байх нь.

Л.Амарцэцэг
Соёл урлаг
2024-04-23
 9
Facebook
Twitter

"World Ballet Grand Prix Mongolia" олон улсын бүжгийн тэмцээн энэ сарын 23-29-ы хооронд Улаанбаатар хотноо болж байна. Тус тэмцээнд Монгол, АНУ, Филиппин, ОХУ, БНХАУ, БНСУ-ын 240 гаруй бүжигчид оролцож буй юм. Уг уралдаан сонгодог, ардын бүжиг, контемпорари төрлөөр зохион байгуулагдаж байна. 

Тэмцээн өнөөдөр сонгодог бүжгийн төрлөөр эхэлж байгаа бөгөөд World Ballet Grand Prix Mongolia уралдааны Ерөнхийлөгч У.Бат-Эрдэнэ мэдээлэл өглөө.

Тэрээр “Энэхүү тэмцээнийг анх БНСУ-ын “World Ballet and Dance Grand Prix”-ийн Ерөнхийлөгч Пак Жае Кеүн үүсгэн байгуулж байсан.  Эл уралдаан дэлхийн 18 улсад зохион байгуулагдсан бөгөөд өнөөдрийг хүртэл оюутан, сурагчдын дунд  болж байлаа. Тэмцээний нээлтийн үйл ажиллагааны үеэр үүсгэн байгуулагч хэлэхдээ олон оронд энэ уралдааныг зохион байгуулж байсан ч Монгол шиг гайхалтай нээлт харсангүй гэж хэлсэн. Олон улсын балетын холбооноос хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү тэмцээнийг Монголд зохион байгуулж буйдаа баяртай байна.

Тэмцээнд амжилт үзүүлсэн бүжигчидэд олон улсын балетын сургуульд суралцах тэтгэлэг олгох зэрэг томоохон шагнал олгодгоороо онцлог. Энэ уралдааныг өөрийн улсдаа зохион байгуулах болсон шалтгаан бол бусад орны балетчин хүүхдүүд, багш нарт Монгол Улсын балетын сургуулийг таниулах, сурталчлах байсан. Мөн энэхүү тэмцээнээр дамжуулж дэлхийд монголын балетын урлагийг сурталчлах зорилготой. Манай улсад Монгол Улсын Консерваторийн сургууль болон СУИС мэргэжлийн балетчиныг бэлтгэдэг. Гаднын орны балетын сургуулиудтай харьцуулахад бага төлбөртэй ч мэргэжлийн бүжигчдийг төрүүлдгээрээ онцлог.

Дэлхийн аль ч улсын сонгодог урлагт ОХУ-ын балетын заах арга барил нэвтрээгүй үзэгдэл гэж байхгүй. Манай улсад ч гэсэн анх ЗХУ-ын нөлөөгөөр сонгодог урлаг хөгжсөн гэж хэлж болно. Одоо бид орос “школь”-той гэж байгаа боловч сүүлийн 30- 40 жил энэ школь-оос холдчихсон.

СОЁЛ БОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ЭХЛЭЛ

Би 1994 онд БНСУ-д аялан тоглолтоор очиж байх үед тухайн улсад балетын урлаг хөгжөөгүй байсан. Тэр үед Үндэсний балетын театр нь ОХУ-аас маш өндөр үнээр багш урьж, ажиллуулж байв. Маш их хөрөнгө зарцуулж байгаа нь надад сонин санагдаж байлаа. Тэгэхэд нэг багш нь манай улсын балетын салбар 10-15 жилийн дараа дэлхийд цойлно гэж хэлсэн юм. Өнөө үед солонгос гоцлол балетчингүй дэлхийн алдартай театр гэж байхгүй ээ. Тиймээс манай улс сонгодог урлаг, балетын салбараа дэмжиж, хөгжүүлж, дэлхийн чансаатай багш нарыг урьж авчран зөвлөгөө авч, туршлага хуримтлуулах шаардлага бий. Зөвхөн тогоон дотроо л би би гэсэн үзэл бодолтой, өөрсдийнхөөрөө зүтгэж болохгүй болов уу гэж бодож байна.  

Балетын урлаг нь хүнд соёл, дэг журам, хатуужил, ёс зүйг заадаг. Зарим хүн  балетчин бол бүжиглээд л болчихдог гэж боддог. Гэтэл балетын жүжигчин дүрээ гаргахын тулд уран зохиол, түүхээ судална. Түүнээс гадна маш сайн ой тогтоолттой байх хэрэгтэй. 2 цаг 30 минутын жүжигт маш олон үйл явдал өрнөж, үзэгдэл солигддог. Тухайн бүжигчин өөрийн дүр, үйл явдал, дүрэм, хөгжим гээд бүх зүйлээ санах, мэдрэх шаардлага тулгардаг. Тэгэхээр балетчин хүн 1 секундэд 10 бодол боддог байх нь.

Дээр үед улсын хөгжлийг сонгодог урлагаар нь хэмждэг байв.

Сүүлийн үед олон нийт балетын урлагийг ихээхэн сонирхдог болжээ. Үндэсний урлаг бол үндэсний соёл, дархлаа юм. Бид уг өв соёлоо өвөлж, хамгаалах хэрэгтэй. Мөн балетын урлаг бол дэлхийн урлаг. Европийн орнуудад сонгодог урлаг маш сайн хөгжсөн. Дээр үед улсын хөгжлийг сонгодог урлагаар нь хэмждэг байв. Аялал жуулчлалын салбарт ч нөлөөлдөг. 100 жуулчин тухайн улсад аяллаа гэхэд 40 нь танай улсын алдартай сонгодог театр хаана вэ гэж асуудаг. Тиймээс энэ салбар соёлоос нийгэм, эдийн засагт чухал ач холбогдолтой юм” гэв.

Монгол Улсын Консерватори сургуулийн Сонгодог урлагийн ангийн 12-р ангийн сурагч Э.Хүслэн “Анх сонирхлоороо балетаар хичээллэж эхэлж байсан. Багаасаа энэ урлагт дурлаж мэргэжлийн сургуульд  элсэж орон долоон жилийн турш хичээллэж байна. Миний хувьд олон улсын дөрөв дэх тэмцээндээ оролцох гэж буй. Тайзан дээр бүжиглэх мэдрэмж маш гоё. Гэхдээ нэг бүжгийн ард маш их хөдөлмөр, тэсвэр тэвчээр шаардагддаг. Би өдөрт найман цаг бэлтгэл хийдэг. Тэмцээний нээлтэд дэлхийн том бүжигчин, шүүгчдийн өмнө бүжиглэсэн. Анх бүжиглэх болсноо мэдээд маш их сандарч, айж байсан ч амжилтай даваад гарсан даа баяртай байна. Ирээдүйд балетын ур чадвараа дээшлүүлж дэлхийн хэмжээний балетчин болохыг хүсэж байна. Энэ урлагаар хичээллэх гэж буй дүү нартаа хандаж хэлэхэд алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй, алдаанаасаа суралцаж, хичээгээрэй” гэлээ.

Монгол Улсын Консерватори сургуулийн Сонгодог урлагийн ангийн 12-р ангийн сурагч С.Нямбаяр “Би долоон жилийн турш балетын урлагаар хичээллэж байна. Өнгөрсөн хоёрдугаар сард Москва хотод болон 2023 онд БНСУ-д зохион байгуулагдсан  олон улсын балетын тэмцээнд оролцсон. Энэ удаагийн тэмцээнд хоёр төрлөөр оролцож байгаа бөгөөд хоёр сар гаруйн турш бэлдсэн. Тэмцээнд бусад улсаас олон бүжигчид ирсэн байна. Бүгдэд нь амжилт хүсье” гэв.

Бүжгийн ертөнцийн шилдгүүд болон тэмцээний шилдэг оролцогчдын гайхалтай үзүүлбэрүүдийг нэг дор үзэж, сонгодог урлагийн гайхамшгийн хаалтын тоглолтоос мэдрэх боломжтой гэж зохион байгуулагчдын зүгээс хэлж байлаа.

Тэмцээний сонгодог урлагийн бүжигчдийн бэлтгэлийн зургуудаас хүргэж байна.

Гэрэл зургуудыг: Өнөболд

Гэрэл зургуудыг: Өнөболд

  • ФОТО: “Малын эмч нар өтөг бууц дунд маш хүнд нөхцөлд ажилладаг, гэвч үнэлэмж алга”
    ФОТО: “Малын эмч нар өтөг бууц дунд маш хүнд нөхцөлд ажилладаг, гэвч үнэлэмж алга”
    Өчигдөр
  • Малын эмч нар тайван жагсаал эхлүүлэв
    Малын эмч нар тайван жагсаал эхлүүлэв
    Өчигдөр
  • ФОТО: "Алтан бөмбөрцөг" наадмын улаан хивсний ёслолоос
    ФОТО: "Алтан бөмбөрцөг" наадмын улаан хивсний ёслолоос
    Өчигдөр
  • "СЭМҮТ-ийн хатуу хяналтад байх ёстой хүн яагаад гадуур чөлөөтэй явах болсныг шалгах хэрэгтэй"
    "СЭМҮТ-ийн хатуу хяналтад байх ёстой хүн яагаад гадуур чөлөөтэй явах болсныг шалгах хэрэгтэй"
    2026-01-08
  • "Өнөөдрийн байдлаар автобензиний 15 хоногийн нөөцтэй байна"
    "Өнөөдрийн байдлаар автобензиний 15 хоногийн нөөцтэй байна"
    2026-01-08
  • Цэнгэлдэх хүрээлэн дэх мөсөн хотхоноор 10 мянга гаруй хүн үйлчлүүлжээ
    Цэнгэлдэх хүрээлэн дэх мөсөн хотхоноор 10 мянга гаруй хүн үйлчлүүлжээ
    2026-01-05
  • ФОТО: Салютаа буудуулж 2026 оноо угтан авлаа
    ФОТО: Салютаа буудуулж 2026 оноо угтан авлаа
    2026-01-01
  • ФОТО: Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах "Улаанбаатарын мөнгөн шөнө" шоу тоглолтоос
    ФОТО: Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах "Улаанбаатарын мөнгөн шөнө" шоу тоглолтоос
    2025-12-31
  • ФОТО: 2025 оны онцлох үйл явдлууд ГЭРЭЛ ЗУРАГТ
    ФОТО: 2025 оны онцлох үйл явдлууд ГЭРЭЛ ЗУРАГТ
    2025-12-31
  • ФОТО: Д.Амарбаясгалангийн нээсэн намрын чуулганыг Н.Учрал хаав
    ФОТО: Д.Амарбаясгалангийн нээсэн намрын чуулганыг Н.Учрал хаав
    2025-12-31
  • ФОТО: Намрын чуулганы отгон хуралдаан
    ФОТО: Намрын чуулганы отгон хуралдаан
    2025-12-31
  • "Өнөөдрийг ажил хэрэгч өнгөрөөх санал дэвшүүлж байна"
    "Өнөөдрийг ажил хэрэгч өнгөрөөх санал дэвшүүлж байна"
    2025-12-31
  • ФОТО: “Улаанбаатар театр”-ын их засвар дуусаж, улсын комисс хүлээн авлаа
    ФОТО: “Улаанбаатар театр”-ын их засвар дуусаж, улсын комисс хүлээн авлаа
    2025-12-25
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа
    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа
    2025-12-23
  • ФОТО: Дарга нар дээшээ... Залуучууд гадагшаа...
    ФОТО: Дарга нар дээшээ... Залуучууд гадагшаа...
    2025-12-22
  • "Засгийн газрын үгийг дагавал Монголбанкны хамгийн муу Ерөнхийлөгч болно шүү"
    "Засгийн газрын үгийг дагавал Монголбанкны хамгийн муу Ерөнхийлөгч болно шүү"
    2025-12-18
  • Ажил олгогч та үүнийг мэдэх үү?
    Ажил олгогч та үүнийг мэдэх үү?
    2025-12-18
  • ФОТО: Төв талбайд мөсөн баримал урлаж байна
    ФОТО: Төв талбайд мөсөн баримал урлаж байна
    2025-12-17
  • 13-15 насны хүүхэд хөнгөн хөдөлмөр эрхэлж болох ч хориглосон ажлын жагсаалт гэж бий
    13-15 насны хүүхэд хөнгөн хөдөлмөр эрхэлж болох ч хориглосон ажлын жагсаалт гэж бий
    2025-12-17
  • "Малын индексжүүлсэн даатгалаар 2024 онд Сүхбаатар аймгийн малчин ₮86 саяын нөхөн төлбөр авсан"
    "Малын индексжүүлсэн даатгалаар 2024 онд Сүхбаатар аймгийн малчин ₮86 саяын нөхөн төлбөр авсан"
    2025-12-12
  • Флоридад хурдны зам дээр онгоц ослын буулт хийжээ
    Флоридад хурдны зам дээр онгоц ослын буулт хийжээ
    2025-12-11
  • “Ийм хүүгээр 30 жил явж болохгүйг би тэр даруй ойлгосон, тэгээд хэлэлцээр хийсэн”
    “Ийм хүүгээр 30 жил явж болохгүйг би тэр даруй ойлгосон, тэгээд хэлэлцээр хийсэн”
    2025-12-10
  • Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Н.Багабанди нар гэрчээр иржээ
    Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Н.Багабанди нар гэрчээр иржээ
    2025-12-10
  • Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр гэж юу вэ?
    Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр гэж юу вэ?
    2025-12-05
  • “Гэр бүл цуцлуулснаас хойш хүүхэдтэйгээ уулзахгүй бол шийтгэл оногдуулна”
    “Гэр бүл цуцлуулснаас хойш хүүхэдтэйгээ уулзахгүй бол шийтгэл оногдуулна”
    2025-12-04
  • "Малчид Сүхбаатарын талбайд ирж жагсахгүй болохоор дээрэлхэж байгаа юм уу"
    "Малчид Сүхбаатарын талбайд ирж жагсахгүй болохоор дээрэлхэж байгаа юм уу"
    2025-12-04
  • ВИДЕО: Морь унаач хүүхдүүд цалингаа авч чадаж байна уу?
    ВИДЕО: Морь унаач хүүхдүүд цалингаа авч чадаж байна уу?
    2025-12-04
  • ФОТО: Увс аймагт 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилга ашиглалтад орлоо
    ФОТО: Увс аймагт 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилга ашиглалтад орлоо
    2025-12-04
  • ФОТО: "Stranger Things" киноны эхний ба төгсгөлийн цувралын жүжигчдийн өөрчлөлт
    ФОТО: "Stranger Things" киноны эхний ба төгсгөлийн цувралын жүжигчдийн өөрчлөлт
    2025-11-29
  • ФОТО: Улаанбаатарт 20 цагт -9 градус хүйтэн болно. Шөнөдөө агаарын даралт бага зэрэг өснө
    ФОТО: Улаанбаатарт 20 цагт -9 градус хүйтэн болно. Шөнөдөө агаарын даралт бага зэрэг өснө
    2025-11-28
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан