АТГ-аас Сүхбаатар аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарыг саатуулан шалгаж байгаа асуудлаар Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн мэдээлэв:
-АТГ Сүхбаатар аймгийн удирдлагуудыг мөрдөн шалгаж байна. Аймгийн Засаг дарга, ИТХ-ыг даргыг 2023 оноос эхлэн шалгахад дараах нөхцөл байдал тогтоогдов. Сүхбаатар аймгийн Засаг дарга нь нэр бүхий УИХ-ын гишүүний үеэл дүүгийн эзэмшлийн, тус аймгийн Баруун-Урт сумын, 3-р багийн байрлалтай, 6700 метр кв, мөн 1359 м кв хэмжээтэй хоёр байрлалын газрын зориулалтыг өөрчилсөн. Ингэхдээ Газрын тухай хууль, Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмыг зөрчсөн. Бусдад давуу байдал олгосон байж болзошгүй.
Мөн тэрээр өөрийн хадам дүүгийн Баруун-Урт сумын 2-р багийн нутаг дэвсгэрт байрлалтай, 2635 м кв хэмжээтэй газрыг авто угаалга, гараажийн зориулалттай газрыг төлбөр төлөөгүй байхад бусдад шилжүүлсэн, бусдад давуу эрх олгосон.
Нэр бүхий УИХ-ын гишүүний Баруун-Урт дахь 3211 м кв газрын эзэмших эрхийг Газрын тухай хууль, холбогдох журмыг зөрчин, түүний хамаарал бүхий этгээдэд шилжүүлжээ.
Архитектур төлөвлөлтийн даалгаваргүй, батлагдсан зураг төсөвгүй, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй, нэр бүхий компанийн захиралтай Шинэ суурьшлын бүс байгуулах, түлхүүр гардуулах нөхцөлтэй, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авах нөхцөлийг бүрдүүлсний хариуд Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт байрлалтай, гурван өрөө байрыг хахуульд авсан байж болзошгүй.
Тэрээр өөртөө болон бусдад давуу эрх олгосон байж болзошгүй.
Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, тус аймгийн Баруун-Урт сумаас явуулсан тендерт өөрийн хамаарал бүхий этгээдийн компанийг шалгаруулсан. Гэрээний гүйцэтгэл, техникийн нөхцөл гэх мэт тендерийн шалгуурыг хангаагүй, өөрийн эзэмшлийн хөрөнгийг шилжүүлж, өөртөө болон бусдад давуу эрх үүсгэсэн.
Мөн тус аймгийн төр, хувийн хэвшлийн зөвлөлийн даргын албан тушаалаа ашиглаж, БНХАУ-д аялах 29 хүний зардлыг тус аймагт ашигт малтмал олборлож буй, нэр бүхий компаниар төлүүлсэн. Өөртөө болон аймгийн удирдлагуудад эдийн давуу байдал бий болгосон. Аймгийн хууль хүчний байгууллага, төрийн захиргааны бүх удирдах ажилтан энэ аялалд хамрагджээ.
Аймгийн эрх бүхий удирдах албан тушаалтнууд гэмт хэргийн замаар олсон мөнгөө нуун дарагдуулах гэж оролдсон. Тэд хууль бусаар олж авсан мөнгөө нуухын тулд өөрийн хамаарал бүхий иргэдийн данс, картыг ашигласан. Баяр ёслолын үеэр худалдан авсан, ахуйн хэрэглээний эд зүйлийнхээ төлбөрийг төлөөгүй байна.
Мөн албаны нэр нөлөөгөө ашиглан тус аймгийн ашигт малтмал олборлогчоос гэрээнд заагаагүй төлбөр авчээ.
ИТХ-ын дарга нь “1998 оны төгсөгчдийн клуб” ТББ-ын ТУЗ-ийн гишүүн. Энэ клубийн гишүүд тус аймгаас зарласан, өндөр үнэ бүхий сонгон шалгаруулалтад удаа дараа шалгарчээ. Иймд тус аймгийн удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татжээ. Мөрдөн шалгах ажил үргэлжилж байна. Прокурорын зөвшөөрлөөр дээрх мэдээллийг өглөө. Сэтгүүлчид энэ хэргийн талаар удаа дараа асуусан тул та бүхэнд мэдээлэл өглөө.